| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/01072/и |
| Дугаар | 01781 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 01781
| 2017 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2017/01781 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигин овогтой, Дашдаваагийн Ангарын нэхэмжлэлтэй,
/Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 48а байр, 23 тоотод оршин суух, регистрийн дугаар ЦБ82100677/
Хариуцагч: Хурандаа овогтой, Янживийн Батболдод холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 2б хэсэг, 72 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЮ69121010/
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.150.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ангар, нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ангар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Батболд нь миний өмчлөлийн 0400 УНҮ улсын дугаартай, Рэйнж Ровер маркийн автомашиныг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр худалдаж авахаар тохиролцож, үнэ болох 38.000.000 төгрөгийг нь 3 хувааж өгөхөөр тохиролцсон юм. Гэхдээ машины өмчлөлийг бүрэн улсын бүртгэлд шилжүүлэхээр тохирсон ба автомашины үнийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээнд заасан нөхцлөөр үнийг төлнө гэж хэлсэн юм. Гэтэл одоогийн байдлаар 13.100.000 төгрөгийг хариуцагч нь огт төлөхгүй алга болсон бөгөөд бидний байгуулсан гэрээний дагуу хариуцагчаас үндсэн төлбөр, түүнд ногдох алдангийг гаргуулах хүсэлтэй байна. Бид гэрээгээр тохирсон алдангийн хэмжээ нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувиар хоног тутам тооцох ба 13.100.000 төгрөгийн алданги хоног тутамд 39.300 төгрөг бөгөөд үүнийг үүрэг гүйцэтгээгүй хоногоор үржүүлбэл иргэний хуулийн 232.4-т заасан хэмжээнээс хэтэрч байх тул хуульд нийцүүлэн 6.550.000 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ. Я.Батболдоос нийт 19.650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Я.Батболд нь 2017 оны 5 дугаар сард 6.500.000 төгрөг төлсөн. Иймээс 19.650.000 төгрөгөөс 6.500.000 төгрөгийг хасаж тооцон, 13.150.000 төгрөгийг Я.Батболдоос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Я.Батболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны эхээр иргэн Д.Ангар нь өөрийн унаж буй автомашиныг зарах гээд зарагдахгүй байна гэхээр нь үнийг нь асуусан бөгөөд тухайн машин гадуур иргэд хоорондын өгөлцөж авалцдаг үнээс өндөр үнэтэй буюу /ийм машин 23.000.000-25.000.000 төгрөг байдаг/ 38.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд би зарах сонирхолтой бол бэлэн мөнгөөр бус бартераар л тэгэж зарагдана хэмээн хэлсэн. 2016 оны 4 дүгээр сарын эхээр ХАА-н чиглэлийн хөрөнгө оруулалтын компани болох “Оюу групп” ХХК нь ХАА-н чиглэлийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээр бартер хийж, автомашин авах сонирхолтой байна гэхээр нь ийм нөхцлөөр машинаа зарах гэж буй Д.Ангарын саналыг хэлсэн. Удалгүй Д.Ангар болон “Оюу групп” ХХК-ийн захирал эмэгтэй, тэдний менежер н.Эрдэнэбаатар нар машиныг үзэж харилцан ярилцан, тохиролцож тухайн бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж нийлүүлж дуусах хүртэл автомашиныг шилжүүлэхгүйгээр дундын зуучлагч Я.Батболд миний нэр дээр бичиг баримтыг шилжүүлж, машиныг хүлээлгэн өгч, автомашины төлбөрийг 1 сарын дотор төлж дуусгахаар гэрээ байгуулсан. Гэвч товлосон хугацаанд бартерийн бараа тоног төхөөрөмж ирээгүй. Иймэрхүү байдлаар төлбөр төлөх удааширч эхэлсэн билээ. Энэ талаар Д.Ангар болон Эрин Оюу групп, түүний бэлтгэн нийлүүлэгч Эрдэнэбаатар, Энхээ нартай 5 удаа уулзаж, тэднээс цувж ирж буй бараа бүтээгдэхүүнийг хэрэгцээт газруудад зарж, Д.Ангарын Хаан банкны данс руу нийтдээ 24.900.000 төгрөг шилжүүлсэн. Энэ төлбөрийг хугацаандаа барагдуулах боломж байсан бөгөөд үлдэгдэл 13.100.000 төгрөгийг /хамаатны танил дүү Бадрал гэдэг залуу 20.000.00 төгрөгийг авсан/ дүү Бадралынхаа мөнгөнөөс суутгаад авчихаач хэмээн хэлсэн боловч утсаар ярьж, тантай очиж уулзана болгоно бүтээнэ хэмээн худал хэлээд огт уулзахгүй байгаагаас хойшлогдоод өдийг хүрч байна. Д.Ангар болон түүний танилцуулсан Бадрал нарын тэр үйлдлээс болоод одоогоор 160.000.000 төгрөгийг бараа бүтээгдэхүүн зарагдахгүй хүлээгдэж байгаа билээ. Миний бие 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 13.100.000 төгрөгийн үлдэгдэл 6.500.000 төгрөгийг Д.Ангарын хаан банкны данс руу шилжүүлсэн болно. Д.Ангарт төлөх үлдэгдэл мөнгийн төлж дуусгахад эдгээр хоёр хүн дээр шүүхээр шийдвэрлүүлэх өргөдөл гаргаж өгнө хэмээн үзэж байна. Миний бие Д.Ангарын нэхэмжилж буй 19.650.000 төгрөгөөс 13.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах бөгөөд нэмэлт 6.550.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Ангар нь Я.Батболдод холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Ангар “...Я.Батболд нь миний өмчлөлийн 0400 УНҮ улсын дугаартай, Ланд Ловер маркийн автомашиныг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 38.000.000 төгрөгөөр худалдаж авсан, одоо 13.100.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээнд заасан алданги 6.550.000 төгрөгийн хамт нийт 19.650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Я.Батболд нь 2017 оны 5 дугаар сард 6.500.000 төгрөг төлсөн тул хасаж тооцон, 13.150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасанд хариуцагч Я.Батболд “...Д.Ангарын автомашиныг 38.000.000 төгрөгт тооцон Оюу групп ХХК нь хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөөр бартер хийж авахаар болсон бөгөөд миний хувьд зуучилж өгсөн. Автомашины төлбөр тооцоог дуусах хүртэл дундын зуучлагч миний нэр дээр автомашиныг шилжүүлсэн. Ингээд төлбөр тооцоог 1 сарын дотор төлж барагдуулахаар тохирч Д.Ангарын ХААН банкны дансруу 24.900.000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь үлдэгдэл 13.100.000 төгрөгөөс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 6.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний бие Д.Ангарын нэхэмжилж буй 19.650.000 төгрөгөөс 13.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна” гэсэн хариу тайлбар гаргажээ.
Д.Ангар, Я.Батболд нар 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр худалдагч Д.Ангар нь өөрийн өмчлөлийн 04-00 УНҮ улсын дугаартай, Ланд Ровер маркийн автомашиныг худалдан авагч Я.Батболдод 38.000.000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцсон байх бөгөөд талууд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ээр автомашины үнэ болох 38.000.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хооронд төлж барагдуулах, гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор тохирсон байх ба дээрх хоёр гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй болно.
Уг гэрээний дагуу худалдан авагч Я.Батболд нь 24.900.000 төгрөгийг худалдагч Д.Ангарт төлсөн, 13.100.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар маргадаггүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ангар нь автомашин худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 13.100.000 төгрөг, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 2.6-д зааснаар гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг /2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны/ хэтрүүлсэн хоногт тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.3 хувиар алданги тооцон 6.550.000 төгрөг, нийт 19.650.000 төгрөгийг хариуцагч Я.Батболдоос шаардах эрхтэй хэдий боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 6.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул 19.650.000 төгрөгөөс 6.500.000 төгрөгийг хасаж тооцон 13.100.000 төгрөгийг хариуцагч Я.Батболдоос гаргуулан нэхэмжлэгч Д.Ангарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч Я.Батболд “...Д.Ангарын автомашиныг 38.000.000 төгрөгт тооцон Оюу групп ХХК нь хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөөр бартер хийж авсан” гэсэн тайлбар, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасан журмын дагуу шүүхээс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг шуудангаар хариуцагч Я.Батболдын оршин суугаа хаягаар хүргүүлсэн /түүний 98658019 гэсэн дугаарын утасруу залгасан боловч холбогдох боломжгүй гэсэн/ боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Мөн шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүнийг хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Я.Батболдоос 13.100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ангарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ангараас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 315.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 58.800 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан олгож, хариуцагч Я.Батболдоос улсын тэмдэгтийн хураамжид 223.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ангарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД