Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

            Улсын яллагч Р.Батнасан,

Хохирогч Б.Батхишиг, Б.Батжаргал, Б.Баттөр нарын өмгөөлөгч Г.Баяржаргал

            Иргэний нэхэмжлэгч М.Баатар, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт  гэмт хэрэгт Нүрзээгийн Н.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014250000806 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 10ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 10-нд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ухааны багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, 4 хүүхдийн хамт, Баянгол дүүрэг 6-р хороо 10-р хороолол О-102-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Нүрзээгийн Н.Б /регистрийн ..................../,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

1.Яллагдагч Н.Б нь иргэн Б.Батжаргалаас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2009 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю Скай” таунд орон сууц, граж хямд үнээр худалдана гэж 100.000 ам доллар буюу 142.601.000 төгрөгийн,

2.Иргэн Б.Баттөрөөс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Сөүл Роял каунти хотхонд 200 метр квадрат талбайтай 5 өрөө орон сууцыг хямд үнэтэй худалдана гэж урьдчилгаанд 100.000 ам доллар буюу 138.077.000 төгрөгийн,

3.Иргэн Б.Батхишигээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2011 оны 05 дугаар сард 2-3 өрөөтэй 3 байр хямд зарна гэж 121.400.000 төгрөгийн,

4.Иргэн С.Ууганцэцэгээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2012 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Home land” хотхонд баригдаж байгаа орон сууцыг 1 метр квадратыг 850.000 төгрөгөөр худалдана гэж 10.000.000 төгрөгийн,

5.Иргэн Б.Учралтэгшээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гадаадад зорчих ногоон паспорт гаргаж өгнө гэж 9.000.000 сая төгрөгийн,

6.Шүүхийн шийдвэрээр хураагдсан объектыг машин оролцуулж солино гэж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.Мягмарсүрэнгээс Ланд-100 маркийн автомашиныг 35.000.000 төгрөгт, 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ц.Бадраагаас Мазда маркийн автомашин 25.000.000 төгрөгт, иргэн Ц.Болдоос 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Тоёота Прадо-120 маркийн автомашиныг 36.000.000 төгрөгт худалдаж авна гэж итгэмжлэл хийлгэн авч 96.000.000 төгрөгийн,

7.Иргэн Б.Батзолбоогоос Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүрэг 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнчин толгой” ХХК-ны эзэмшлийн 6720 метр квадрат газрыг 650 сая төгрөгөөр худалдана гэж урьдчилгаа төлбөрт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 306-3 тоотод байрлалтай 85 метр квадрат талбайтай орон сууцыг 148.750.000 төгрөгт тооцож, 3 автомашины зогсоолыг тус бүрийг 17 сая төгрөг нийт 51 сая төгрөгөөр тооцон, мөн 68.500 ам доллар буюу 99.051.000 төгрөг авч, нийт 298.801.000 төгрөгийн,

8.Иргэн Д.Батхуягаас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2012 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд мөнгийг нь өсгөж өгнө гэж 173 сая төгрөг, Г.Бямбадэлгэрээс 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд 575.000.000 төгрөг, 7000 ам доллар буюу 9.788.030 төгрөг, нийт 584.788.030 төгрөгийн,

9.Иргэн Д.Одбаяраас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнчин толгой” ХХК-ны эзэмшлийн газраас 1400 метр квадрат газрыг 100 сая төгрөгөөр зарна гэж урьдчилгаанд 5650 ам доллар буюу 9.889.364 төгрөгийн,

10.Иргэн Л.Батсүрэнгээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Хан-Уул дүүрэг 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнчин толгой” ХХК-ны газрыг 250.000 сая төгрөгөөр зарна гэж урьдчилгаанд 30 сая төгрөг, Ренж Ровер маркийн автомашиныг 60 сая төгрөгт тооцон авч, нийт 90.000.000 төгрөгийн,

11.Иргэн Ж.Багам Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3 чиглэлд зам барих ажил авч өгнө гэж 100.000 юань буюу 31.589.000 төгрөгийн,

12.Иргэн Д.Жамбалсүрэнгээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Монгол улсад байнга оршин суух виз гаргуулж өгнө гэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Блю мон төв дотор 1.000.000 төгрөгийн,

13.Иргэн Ж.Ажинайгаас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Волксваген тоурег маркийн автомашиныг худалдаж авна гэж 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8.500.000 төгрөгийн,

14.Иргэн С.Манлайгаас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Соёл урлагийн их сургуульд оруулж өгнө гэж 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3080 ам доллар буюу 5.732.496 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард Монгол улсад оршин суух байнгын виз гаргаж өгнө гэж 380.000 төгрөг нийт 6.112.496 төгрөгийн,

15.Иргэн Г.Тунгалагаас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2014 оны 05 дугаар сард хятад ажилчид оруулж ирж өгнө гэж 20.000.000 төгрөгийн,

16.Иргэн Д.Нарандолгороос Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хөрш заанууд хотхонд 100.000.000 төгрөгөөр байр зарна гэж 6.500.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байрны татварт өгнө гэж 3.868.000 төгрөг, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж 5.000.000 төгрөг, 2015 оны 10 сард Канад руу явах ажлыг хөөцөлдөж өгнө гэж 2000 доллар буюу 3.986.700 төгрөг, нийт 19.354.700 төгрөгийн,

17.Иргэн Д.Гиймаагаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нотариатч болгож өгнө гэж 2015 оны 08 дугаар сард 5.900.000 төгрөгийн,

18.Солонгос улс руу ажилд зуучилж явуулж өгнө гэж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А.Сайнбилэгээс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1.500.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг,

иргэн Г.Ганбаатараас 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг,

иргэн П.Эрдэнэбаатараас 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөг,

иргэн Б.Ганзоригоос 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны 1.500.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг,

иргэн Д.Баярнямаас 2015 оны 11 дүгээр сард 2.500.000 төгрөгийг,

иргэн Э.Шүрэнцэцэгээс 2015 оны 10 дугаар сард 3.000.000 төгрөгийг,

иргэн Мөнхцацралаас 2015 оны 11 дүгээр сард 3.000.000 төгрөгийг,

иргэн С.Ханддоржоос 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөгийг,

иргэн Ч.Отгонбаяраас 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөгийг,

иргэн Н.Цэнд-Аюушаас 2015 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд 2.300.000 төгрөгийг, нийт 1.615.812.590 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нартайгаа уулзаж уучлал гуйж, хохирлуудаа барагдуулсан байгаа. Хийсэн хэрэгтээ харамсаж байгаа…” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би танил Ганбат гэж хүнээр анх дамжуулан Туяабаатар гэж хүнтэй холбогдсон юм. Учир нь Солонгос улс руу явуулж өгөх хүн байна уу гэж Ганбатаас асуусан байдаг. Үүний дагуу Ганбат надад хэлснээр би цаашаа танил хүмүүсээс асуухад боломжийн юм шиг хариулт өгсөн учраас болмоор юм байна гэж Ганбатад хэлээд Туяабаатар Солонгос явах тодорхой хэмжээний хүмүүсийн материал авчирч өгсөн. Тэгээд энэ асуудлыг би цааш нь дамжуулж өгсөн. Гэтэл Туяабаатар өөрөө надтай холбогдоод нэмээд явах хүмүүс байгаад байна. Тэгэхээр би материал мөнгийг аваад ирлээ гэж хэлээд ийм асуудал үүссэн. Гэвч нэлээд хугацаа орж хугацаа хүлээгдсэн учраас тухайн явъя гэж санал тавьж байсан хүмүүс их хугацаа хүлээх боломжгүй болж мөнгө төгрөгөө авахаар асуудал гарч эхэлсэн. Үүний дагуу мөнгийг буцаан өгөх болоход Туяабаатар, Ж.Ганбат нар нь уг хүмүүсийн дамжигдаж ирсэн мөнгөнөөс нэлээд хэсгийг тухайлбал Туяабаатар ойролцоогоор 8-9 сая төгрөг, Ганбат нь 18 орчим сая төгрөг авсан байсан. Гэтэл энэ мөнгөнүүдээ буцаагаад өгөх боломж байхгүй та мөнгөний асуудлыг шийдчих дараа нь хоорондын асуудлаа шийдье. Дараа нь мөнгөний асуудлыг тантай яаж ийж байгаад төлнө гэсэн асуудал гарсан. Тэгээд би тухайн мөнгө авсан хүмүүсийн асуудлыг өөрийн чадлын хэмжээнд мөнгийг өгөөд хохирлыг барагдуулж байгаа. Гэтэл энэ байдлыг Туяабаатар, Ганбат нар өөрсдийн талд нааштайгаар эргүүлж зөвхөн бүх мөнгийг намайг авсан мэтээр ойлгуулж өөрсдөө бараг хохирсон мэтээр гомдол санал гаргаж яваад байгаад иргэн хүний хувьд надад хүндрэлтэй байна. Одоогоор хохиролтой байгаа хүмүүсийн нийт асуудлыг шийдвэрлэж байгаа боловч авсан зарим хүмүүс нь мөнгө авсан атлаа аваагүй гэж байгаа. Дийлэнхдээ Туяабаатарын таньдаг хүн байгаа учраас Туяабаатарыг төлөх боломжгүй гэдгийг мэдээд мөнгийг надаас нэхээд байгаа юм. Мөн Ганбат нь уг мөнгийг өөрийн бололцоогоор төлөх хэрэгтэй байна гэж хэлэхэд би аваагүй гэсэн зүйл яриад байдаг юм. Миний бодол бол өөрийн чадах чинээгээр хүмүүсийн хохирлыг барагдуулаад дуусгахыг хичээж байгаа ойрын хугацаанд төлөөд барагдуулна гэж бодож байна... гэсэн мэдүүлэг /13-р хх-25-26/,

 

Иргэний нэхэмжлэгч М.Баатар шүүх хуралдаанд: “…Өмгөөлөгчийн хэлснээр 3.410.000 төгрөг л танай хүүхдэд өгсөн баримт байдаг юм байна гэдэг мөртлөө Н.Б танай хүүхдэд 5-8 сая төгрөг өгнө гэсэн зүйл ярьдаг юм. Тиймээс би өмгөөлөгчөөр дамжуулж харилцдаг юм. Түрүүчийн шүүх хурал дээр би иргэний нэхэмжлэгчээр оролцмоор байна гэж хэлснээс хойш надад өгсөн мөнгө нь 19.000.000 төгрөг болж байна. Тэгтэл одоо танай хүүхэдтэй ямар ч тооцоо байхгүй гэж ярьдаг. Би түүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Надад өгсөн мөнгөө олон жил удаасан, таны бизнесийн хохиролд өгч байна гэж хэлдэг. Надад тийм мөнгө хэрэггүй. Би зөвхөн хүүхдийнхээ алдагдалд орсон мөнгийг л авмаар байна. Миний хүүхэд 70.000.000 сая төгрөг нэхэмжилж байгаа. Ойрын хэдхэн хоногт 22.410.000 төгрөг өгсөн. Би хүүхдийнхээ алдагдалд орсон мөнгийг бэлнээр л авах гээд байгаа юм. Миний хүү Батзолбоод ямар ч мөнгө өгч авалцаагүй. Үлдсэн мөнгийг нэхэмжилж байна гэв. Прокурорын хэлж байгаагаар 30.000.000 төгрөг төлөгдсөн, үлдсэнийг нь нэхэмжилж байгаа гэж ойлголоо, би буруу ойлгосон байж магадгүй…” гэв.

 

Хохирогч Б.Батжаргалын “…2009 оны 09 сарын үед байх Хан-Уул дүүргийн Блю Скай таунд 133 мкв хэмжээтэй 4 өрөө байр 90.000 ам доллараар хямдхан зарна гэж байна ...гэж санал тавьсан....итгээд өөрөөсөө 90,000ам долларыг гарган Н.Б гэх хүнд өгсөн. ...граж худалдан авахаар бол дахин 10000 ам доллар нэмж өгөөрэй гээд манай ээжээс 10,000 ам долларыг нэмж авсан.…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-94/,

 

Хохирогч Б.Баттөрийн “…Н.Бгаар дамжуулан ХУД-ийн 15-р хороо Сөүл Роял каунти хотхонд 200 метр квадрат талбайтай 5 өрөө орон сууцыг худалдан авахаар ...урьдчилгаа төлбөр гэж 100,000 ам долларыг 2010.06.18-ны өдөр Н.Бгийн жолооч дүү гэх Л.Амаржаргал гэх хүнд бэлнээр хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтас х-137-138/,

 

Хохирогч Б.Батхишигийн “…байрууд нь тухайн үед ашиглалтад орсон байсан ба энэ гурван байрны мөнгө нийт 121 сая 400 мянган төгрөг болсон. Би энэ мөнгийг 30 сая төгрөгийг Жаргалсайхан гэж хүнээс зээлж үлдэгдлийг өөрөөсөө гаргаж бэлнээр Н.Бд өгсөн. Баримт үйлдэж авсан, сарын дараа гэрчилгээ гарна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтас х-139-140/,

 

Хохирогч С.Ууганцэцэгийн “…БЗД-н 6-р хороо 13 хороолол Home land хотхоныг барьсан газрыг Меритон нэртэй ХХК-д зарсан энэ барилгаас 2-3 байрыг газрынхаа төлбөрт багтааж үнэгүй авна 1 метр квадратыг нь 750 мянган төгрөгт тооцож авна гэж хэлж байсан юм. ...Н.Б бас 3 өрөө байр байгаа гэхээр нь нөхөр бид хоёр 91.2 метр квадрат 3 өрөөг нь худалдаж авах болоод Н.Бтай энэ талаар тохиролцоод нийт 86.735.000 төгрөгөөр худалдаж авах юм байна гэсэн тооцоо гарсан. Тэгээд энэ байр 2011 оны 12 сард ашиглалтад орно гэж тухайн үед Н.Б надад хэлж байсан. ...Н.Б байрныхаа урьдчилгаа гэж 10 сая төгрөг тушаахгүй бол болохгүй байна, урьдчилгаа энэ мөнгөө өгчихвөл байрандаа нүүгээд орчихвол болох юм байна гэхээр нь энэ мөнгийг Н.Бд бэлнээр өгсөн. ... Тэгээд сүүлд Морьтон ХХК-д очиж уулзахад уг барилгын газрыг энэ хүнээс аваагүй дуудлага худалдаагаар авсан Н.Б гэх хүнийг танихгүй гэж хэлсэн байсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-33-34/,

 

Хохирогч Б.Учралтэгшийн “…Амар-Амгалангийн  гар утас руу Н.Б гэх хүн яриад ногоон паспорт гаргуулах хүн байна уу 7 хоногийн хугацаанд 2500 доллараар гаргаж өгнө гэж хэлсэн ба уг ногоон паспорт нь гадаадын тодорхой улсуудад визгүй зорчдог гэж хэлж байсан. ...Н.Б гэх эмэгтэйтэй Соёлын төв өргөөний ард уулзаад машинд суугаад 2 сая төгрөг авсан гэсэн баримт бичиж өгөөд явсан. ...Олдошгүй ах надад 2000 доллар өгсөн тэрнээс би Н.Бд паспорт гаргуулах гэж 1500 доллар өгсөн. Маргааш нь буюу 07.23-нд Олдошгүй ах надтай уулзаад надад 2000 ам доллар өгсөн ба тэр мөнгөнөөс урьдчилгаа гэж 900 ам доллар Н.Бд өгсөн. ...07 сарын 30-нд Н.Б миний 99814481 гэсэн дугаар руу 99110573 дугаараас залгаад паспорт чинь бэлэн болсон үлдэгдэл мөнгөө өг гэж хэлэхээр нь паспортоо өгөхөөр чинь мөнгөө өгнө надад мөнгө бэлэн байгаа гэж хэлсэн. ... тэгээд маргааш нь Н.Б над руу залгаад мөнгөө өгөхгүй бол ногоон паспортын буланг нь хайчлаад хүчингүй болголоо гээд байна гэж хэлэхээр нь би нэгэнт паспорт гарсан гэж Н.Б хэлсэн юм чинь хүчингүй болгоод яахав гэж бодоод 07 сарын 31-нд Н.Бтай уулзаад нотариат ороод нийт өгсөн мөнгөнүүд болох 9 сая төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Учир нь нотариатаар паспорт гаргуулна гэж бичиж болохгүй гэж Н.Б хэлсэн. ...надад паспорт гаргаж өгөөгүй байгаа. Надаас авсан 6000 ам доллараа өгөөгүй байгаа... гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас х-91-92/,

 

Хохирогч Г.Мягмарсүрэнгийн “…би 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр цагаан өнгийн Ланд-100 маркийн автомашиныг ...худалдах худалдан авах гэрээ хийж 35.000.000 төгрөгт бодож Н.Бд шилжүүлж өгсөн... гэсэн мэдүүлэг /10 дугаар хавтас х-137/,

 

Хохирогч Ц.Бадраагийн “…Би 2013-02-03-р сарын эхээр Н.Б гэх эмэгтэйтэй авга ах Мягмарсүрэнгээр дамжуулан өөрийн Мазда СХ-7 дунд гарын жип машиныг 25 сая төгрөгөөр бодож худалдах худалдан авах гэрээ хийж зээлээр худалдсан юм. Н.Б нь 2-3 хоногийн дотор миний машины үнэ болох 25 сая төгрөг өгөх ёстой байсан юм. ...Гэтэл одоо болтол өөрийн мөнгөө бүрэн бүтэн авч чадаагүй хохирч явна... гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас х-157-158/,

 

Хохирогч Ц.Болдын “…Би 2013.02-р сарын сүүлээр 3-р сарын эхээр Н.Б гэх эмэгтэйтэй авга ах Мягмарсүрэн Т.Прадо-120 маркийн машиныг 36 сая төгрөгөөр бодож худалдах худалдан авах гэрээ хийж зээлээр худалдсан юм. Н.Б нь 2-3 хоногийн дотор миний машины үнэ болох 36 сая төгрөг өгөх ёстой байсан юм. ...гэтэл одоо болтол миний машиныг өгөхгүй хохироосоор байна... гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас х-162-163/,

 

Хохирогч Б.Батзолбоогийн “…газар аваагүй 13 хүний бичиг баримт аваад ир, энэ хүмүүсийн нэр дээр газрыг чинь тасдаж хувааж гэрчилгээ гаргаж өгье гэхэд би зөвшөөрсөн. Надад ярихдаа Өнчин толгой ХХК-ны 6720 метр квадрат талбайгаас хамааралгүй тийм газар хэмжилт хийж байна. Мөн энэ газраа ч чамд өгөх учир тооцоогоо хийхийг шавдуулсан. ...Нотариат дээр 106 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад 68.500 ам долларыг банкнаас авч өгөөд 07 сарын 05-ны дотор газрын бичиг баримтыг гаргаж өгөхөөр болсон. Энэ мөнгийг төв хаан банкны хүлээлгийн танхимд өгсөн. ...Дээр нь монгол 3-р сургуулийн ард талын СБД-ийн 10 хороо 30-6-03 тоот 84.6 метр квадрат 3 өрөө байр, 13 сургуулийн доод талд байрлах 3,4 дугаартай автомашины зогсоол зэрэг тус тус ордер бичиг баримтыг аавын нэрээс Н.Бгийн нэр рүү захиран зарцуулах барьцаанд тавих итгэмжлэл хийж өгөөд гэрчилгээгээ өгчихсөн. ...үүнээс хойш олон дахин утсаар ярьж хөөцөлдсөн боловч нөгөө газраа шилжүүлж өгөөгүй... гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас х-51-52/,

Хохирогч Д.Батхуягийн “…2012.08.08-ны өдөр би гэр бүлийн хамтаар УБ хотод ирсэн байхад Цэцэгчулуун нөхрийн хамтаар ирж Н.Б монгол банк руу бараг тэрбум гаран төгрөгийн валютын арилжаа хийж байгаа юм байна тэр мөнгөнөөс нь 123 сая төгрөг дутаад байна тэр мөнгийг та Н.Бд өгөөчээ мөнгийг чинь 200 сая төгрөг болгож өгнө гэж хэлсэн. ...ингээд би итгэж Ард кино театрын хажууд байрлах Солонгос хоолны газар эхнэрийн хамтаар очиж Н.Б нягтлан Нарангэрэлийн хамтаар ирж ярьж тохиролцоод түүний данс руу 123 сая төгрөгийг бэлнээр хийсэн бөгөөд 2012.09.20-ны өдөр гэхэд мөнгийг чинь өгнө л гэсэн. ...2012.11 сарын эхээр Н.Б нь би зээлийн барьцаанд байгаа байраа хураалгах гээд байна Зайсанд байдаг юмаа тэгээд 60 сая төгрөг хэрэгтэй байна гэсэн би итгээд нэмж 50 сая төгрөгийг дансаар өгсөн... гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтас ха-85-86/,

 

Хохирогч Г.Бямбадэлгэрийн “…2012.06.15-ны өдөр 150.000.000 төгрөгийг, 2013.07.05-ны өдөр 250.000.000 төгрөгийг мөн тэр өдрөө 175.000.000 төгрөгийг нийтдээ 797.850.000 төгрөгийг өгснөөс үүнээс 222.850.000 төгрөгийг буцааж аваад үлдэгдэл 575.000.000 төгрөгийг аваагүй байна. Үүний дараа 2012.11.05-ны өдөр 7000 ам доллар надаас авсан үүнийгээ өгөөгүй байгаа... гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтас х-89/,

 

Хохирогч Д.Одбаярын “…2014.03.04-ний өдөр Н.Б нь манай найз Уламбаярт газар зарна гэж анх холбогдсон бөгөөд ...ХУД-ийн 2-р хорооны нутагт байрлах 1400 метр квадрат газрыг 150 сая төгрөгөөр зарна гэсэн. ...ингээд уг газрыг ярьсаар байгаад 100 сая төгрөгөөр авахаар болсон уг газрыг Н.Б хэлэхдээ Өнчин толгой ХХК-ны нэр дээр бүртгэлтэй манай дүүгийн компани байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд урьдчилгаа болгож 30 сая төгрөгийг яаралтай өгчих дараа нь гэрээг чинь яаралтай газрын алба руу оруулах гээд байна гэсэн. ...олдсон мөнгө энэ гээд мөн өдөр 5650 ам долларыг өгсөн. ...Араас нь шаардаж байж 6 сая төгрөг авсан. Одоо үлдэгдэл 3.889.364 төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтас х-73-74/,

 

Хохирогч Л.Батсүрэнгийн “…Н.Б гэх хүнтэй танилцаж улмаар ХУД 2-р хорооны нутаг үйлдвэрийн бүсийн орчимд өөрийн эзэмшлийн газрын хойд 2100 метр квадрат газрыг сунгаж авахаар түүнтэй уулзаж ярилцаж байгаад ...тэр газрыг 250 сая төгрөгөөр авахаар тохирч улмаар урьдчилгаа төлбөрт нь өөрийн унаж эзэмшдэг Ренж ровер маркийн машиныг 60 сая төгрөгөөр тооцож мөн өдрөө буюу 2014.01.16-ны өдөр түүний ХААН банкны дансанд 20 сая төгрөгийг дараа нь газрын гэрчилгээ гарах гэж байна гэж хэлээд дансаар мөн 2014.02.07-ны өдөр 10 сая төгрөгийг тус тус авсан юм. ...тэгээд сүүлдээ газрыг нь судлаад үзсэн чинь “Хөрш заанууд” ХХК-ны нэр дээр шилжсэн байсан бөгөөд Н.Бгийн газар биш болж таарсан... гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтас х-214-215/,

Хохирогч Ж.Багамонголын “…2015.02.25-ны өдөр Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Зам тээврийн яамны эсрэг талын Наран дэлгүүр дотор Н.Бд ажлын  зуучлалын хөлс гэж 100.000 юаныг бэлнээр өгсөн. Н.Б нь өөрийгөө зам тээврийн яамны дотоод хэрэг аудитын газар ажилладаг гэж хэлж итгүүлсэн. Надад тэр хэлэхдээ 3 чиглэлд зам барих ажил байгаа юм тэр гурван чиглэлийн аль нэгийг нь танайд авч өгье гэсэн... гэсэн мэдүүлэг /11 дүгээр хавтас х-198-199/,

 

Хохирогч Д.Жамбалсүрэнгийн “…Н.Б гэх хүнтэй танилцаад Монгол улсад удаан хугацаагаар оршин суух эрх гаргуулах гэж өөрийнхөө гадаад паспортыг ажлын хөлс болох 1.000.000 төгрөгийн хамт ...2014 оны 11 дүгээр сарын 10-нд Монгол Улсын их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны урд талд байрлах Блю мон төвийн 2 дугаар давхарт кафед уулзаад өгсөн.Тэгээд өгснөөс хойш байхгүй болсон... гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтас х-220/,

 

Хохирогч Ж.Ажинайгийн “…2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр их дэлгүүрийн замын баруун урд байрлах нотариат дээр Н.Бтай уулзаад худалдах худалдан авах гэрээ хийхээс өмнө машиныхаа эзэмшигчийн нэрийг над руу шилжүүлчих гэж хэлсэн. ...би зөвшөөрч мөн өдрөө автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд ...тэр өдрөө 8.5 сая төгрөг авсан... гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтас х-7-8/,

 

Хохирогч Г.Тунгалагийн “…Н.Бтай нэг удаа уулзсан ... 2014 оны 5 сарын үед...20 сая төгрөг бэлнээр өгсөн. ...2 сар гаран болсон ингээд сүүлдээ би цагдаад өгнө эсвэл мөнгөө өг гэсэн шаардлага тавьсан тэгтэл манай дүүгийн Волксваген тоурег маркийн машин байна түүнийг авах уу ингэж л хоёулаа салъя даа гэсэн. ...35 сая төгрөг гэсэн би хүргэн Х.Өлзийбаяраас 15 сая төгрөг аваад өмнөх 20 саяыг нэмж тооцоод 35 сая төгрөгөөр 75-26 УНӨ улсын дугаартай Волксваген тоурег маркийн машиныг худалдаж авсан бөгөөд тухайн үед машин нь өөр хүний нэр дээр байсан ба өөрөө манай дүү надад итгэмжлэл хийгээд өгчихсөн юмаа гэсэн. Ингээд итгэмжлэлээр нь шууд машиныг шилжүүлж хүргэний нэр дээр авсан... гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтас х-13/,

 

Хохирогч С.Манлайгийн “…Н.Б ... СУИС-ийн захирлыг сайн танина. Чамайг би оруулаад өгье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд...2014.10.31-ний өдөр... 3080 доллар би Н.Бд өгсөн. ...300 юан өгсөн. ... визнийхээ мөнгийг надад өгөх юм байна шүү гэж хэлсэн. Хэд юм гэсэн чинь 380,000 төгрөг гэж байсан. Жилийн виз болон байнга оршин суух эрх гэж байсан. Тэгээд би 380,000 төгрөгийг Улаанбаатар буудалд аваачаад өгсөн. ...2014.11.24-ний өдөр СУИС дээр очоод тодруулсан чинь...төлбөр ороогүй байсан. Манлай гэж оюутан байхгүй байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтас х-122-123/,

 

Хохирогч Ч.Дэлгэрцэцэгийн “…2014 оны 09 сард Өвөрмонгол С.Манлай гэж залуу Н.Б гэж багш байна уу гэж асуугаад ...түүний хүсэлтээр Гадаад оюутны нэрсээс шалгахад байгаагүй учир хэлсэн... гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтас х-124/,

 

Хохирогч Г.Тунгалагийн “…2014 оны 05 сард ...хятад ажилчид оруулж ирж өгнө гэж хэлээд 20.000.000 төгрөг авсан... гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтас х-139-140/,

 

Хохирогч Д.Нарандолгорын “…Яармагийн Шинэ өргөө хотхонд 2 өрөө байр аваад түүнийгээ 8 нэрийн хүнсний дэлгүүр болгоно гэсэн бодолтой ...тусгай зөвшөөрөл гаргуулна гээд ярьж байхад Н.Б эгч нь -аргуулаад өгнө ,чи компаниа үүсгэчих гээд бичиг баримтуудыг аваад бэлэн 5.000,000 төгрөг авсан. 2015 оны 10 сард Канад руу явна гээд ярихад Н.Б эгч сонсчхоод эгч нь хүнээс асууж хөөцөлдье гэж хэлээд...4 хүний 2000 долларыг өгсөн боловч мөн л бүтээгүй. ...2015 оны 08 сард байрны татвар төлөх гээд байна үүнийг төлчихвөл байраа авна гэхээр нь Н.Бгийн Хаан банкны данс руу нь 13 дугаар хорооллын Хаан банкаар дамжуулан 3.868.000 төгрөг хийсэн... гэсэн мэдүүлэг /13 дугаар хавтас х-38-39/,

 

Хохирогч Д.Батбаярын “…Хөрш заанууд ХХК-д би 50 хувь эзэмшдэг бөгөөд уг хотхоныг 2013 онд барьж ашиглалтад оруулсан. Хөрш заанууд хотхоныг барьсан газрыг 2013 онд Цэрэндорж гэж хүнээс 400 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Хөрш заанууд хотхоныг барьсан газар нь Ш.Н.Б болон түүний нөхөр Батмөнх нартай холбоогүй. ...Н.Б болон түүний нөхрийг ч танихгүй... гэсэн мэдүүлэг /13 дугаар хавтас х-53/,

 

Хохирогч А.Сайнбилэгийн “…200.000 төгрөг болон 1.500.000 төгрөгийг хэзээ хаанаас өгсөн нь миний баримтан дээр байгаа харин энэ мөнгөнүүдийг Туяабаатарын данс руу шилжүүлсэн. ...Туяабаатартай холбоотой Ганбат гэдэг хүн байдаг гэхээр нь би дугаарыг нь аваад залгасан чинь та нарын виз гарсан ...Н.Бтай нь холбогдоод үзэхэд виз чинь гарсан одоо нэг гарын үсэг үсэг дутуу байна гэж хэлсээр өдийг хүрч байна... гэсэн мэдүүлэг /12 дугаар хавтас х-20/,

 

Хохирогч Г.Ганбаатарын “…2015 оны 10 дугаар сарын 09-нд Саппорогийн Цэ паабад Туяабаатартай...уулзсан. тухайн үедТуяабаатар надад хөдөлмөрийн биржид таньдаг Н.Б гээд яг Солонгос улс руу явуулдаг хүн байгаа...  гэж надад хэлсэн.  Тэгээд тэр өдрөө...Туяабаатарын данс болох 5085152856 руу 500.000 төгрөг хийсэн. ...би 2015 оны 11-р сарын 28-нд үлдсэн 2.00.000 төгрөгийг Туяабаатарын 458038206 гэсэн данс руу нь ...шилжүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 20-р Н.Бгийн 95741644 дугаар луу залгаж бид нарын Солонгос улс руу явах юу болсон бэ гэж асуусан чинь өнөө маргаашгүй бүтнээ гэж хэлсээр өдийг хүрч байна. ...Ганбат өөрийгөө танилцуулахдаа хөдөлмөрийн биржид ажилладаг гадаад руу явах визийг гаргаж өгдөг хүн гэж өөрийгөө танилцуулж байсан... гэсэн мэдүүлэг /12 дугаар хавтас х-69/,

 

Хохирогч П.Эрдэнэбаатарын “…би 09-р сарын 22-нд Туяабаатарын данс болох 5085152856 гэсэн данс руу Саппорогийн Хаан банкнаас 500.000 төгрөгийг шилжүүлсэн энэ өдрөө бас ...458038033 гэсэн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. ...Туяабаатартай уулзахад та нарыг Н.Б гэдэг хүн Солонгос улс руу гаргана энэ хүнтэй холбогд гээд ...залгаж асуухад бүх зүйл болно бүтнэ та нар түр хүлээж бай гэж хэлэхээс өөр зүйл ярихгүй байсаар өдийг хүрч байна... гэсэн мэдүүлэг /12 дугаар хавтас х-73/,

 

Хохирогч Б.Ганзоригийн “…би 2015 оны 09-р сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг Туяабаатарын данс руу шилжүүлсэн. ...09-р сарын 25-нд 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Туяабаатар надад...би чамайг 12 дугаар сард явуулаад өгье чи надад 500,000 төгрөг өгчих гэхээр нь би данс руу нь 12-р сарын 24-ний өдөр уг мөнгийг шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг /12 дугаар хавтас х-74/,

 

Хохирогч Д.Баярнямын “…би 11-р сарын 18-ны үеэр байх хугацааг нь санахгүй байна ...1.500.000 төгрөгийг Туяабаатарын данс руу шилжүүлсэн дараа нь 2 хоногийн дараа 1,000,000 төгрөгийг Туяабаатарын данс руу шилжүүлсэн. ...сүүлд цагаан сар өнгөрөөгөөд Туяабаатар луу залгаад би явахаа болилоо гэж хэлсэн чинь Н.Б гээд хүн байгаа утас нь 95741644 гэсэн дугаар өгсөн энэ хүнтэй холбогдоод би явахаа болилоо гэж хэлсэн чинь 2,3 хоногийн дараа гарчихнаа чи хүлээж бай гэж хэлсээр өдийг хүрч байна... гэсэн мэдүүлэг /12 дугаар хавтас х-82/,

 

Хохирогч Э.Шүрэнцэцэгийн “…Туяабаатартай уулзахад Солонгос улс руу гэрээгээр явуулна гэж хэлсэн. …надад мөнгө олдохгүй байсан учраас би ээжийн дүү Б.Наранцацралаас 3.000.000 төгрөг зээлж, манай нөхөр Э.Мөнхцацрал өөрөөр 3.000.000 төгрөг олсон юм…” гэсэн мэдүүлэг /12 дугаар хавтас х-90/,

 

Хохирогч С.Ханддоржийн “…Солонгос улсын визийг 3 жилийн хугацаагаар гаргаж өгнө гэж Ганбат, Н.Б нар надад хэлж байсан. Ингээд би виз гаргуулахаар болоод ” Туяабаатарын Худалдаа хөгжлийн банкны 45803803 дугаарын данс руу 2.0 сая төгрөг, 2015.10.22-ны өдөр шилжүүлсэн. Н.Бтай уулзахад надаас авсан 2.0 сая төгрөгийг Туяабаатараас авсан гээд виз өөрөөр гаргаж гэж өөрөө баталгаа бичиж өгсөн…” гэсэн мэдүүлэг /13 дугаар хавтас х-21-22/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбаярын “…2015.15.15-ны өдөр Н.Бтай уулзаж Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр явъя гэж 1.500.000 төгрөг өгсөн…” гэсэн мэдүүлэг /13 дугаар хавтас х-45/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Батзаяагийн “…2015оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ...бэлнээр 500.000 төгрөг өгөөд дундын дансанд 1.500.000 төгрөгөө байрлуулчих гэж байсан. ...500.000 төгрөг өгчих юм бол нэрийг чинь эхний ээлжид оруулаад өгье гэж байна гэсэн. Тэгэхээр нь би 500.000 төгрөгийг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хавтас х-48/,

 

Хохирогч Э.Мөнхцацралын “…Солонгос улс руу яаралтай явуулж өгнө гэж хэлсэн. …Тэгээд би эхнэртэйгээ хамт явахаар 2 хүний нийтдээ 6.0 сая төгрөгийг Туяабаатар 2015 оны 11 сард өгсөн…” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хавтас х-75/,

 

Хохирогч Д.Гиймаагийн “…2015 оны 08 сарын эхээр Гантуяа над руу залгаж надад танил тал ихтэй нотариатч болгож чадах найдвартай хүн байгаа ...гэхээр нь би Голомт банкнаас 4.040.000 төгрөгийн зээл аваад ах Ядамдоржоос бэлэн 2.0 сая төгрөг зээлээд нийт 5.9 сая төгрөгийг Гантуяагийн тухайн үед надад өгсөн хаан банкны дансанд хийсэн. Гантуяагийн надад өгсөн данс нь Нүрзээ овогтой Н.Б гэх хүний данс байсан. ...1 сарын дараа “Гантуяатай ярихад Н.Б гэх хүний дансанд мөнгө орсон энэ хүнтэй яриарай гээд ...би чамайг Н.Бтай уулзуулж өгнө гэсэн. Н.Б гэгчтэй уулзахад удахгүй ажлыг чинь бүтээж өгнөө та 2-т баттай юм үзүүлнээ гээд байсан…гэсэн мэдүүлэг /13 дугаар хавтас х-194-195/,

 

Хохирогч Ч.Отгонбаярын “…2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.Б нь БНСУ руу гэрээний ажилтнаар гаргаж өгнө, хөдөлмөрийн биржид таньдаг хүн байгаа гээд Монголын хөрөнгийн бирж дээр очоод нэг хүнтэй утсаар яриад хэдэн тооны хүн нэрийг нь шургуулж Лхагвасүрэн гэх хүнтэйгээ .утасныхаа спикер дээр тавиад яриад байсан, ...энэ бүгд байдал асуудалд нь итгээд гэр бүл, найз нөхдүүдээ хүртэл элсүүлээд ...би түүнд 2016 оны 12 дугаар сарын дунд үеэр бэлэн 1 сая 500 мянган төгрөг тоолж өгсөн…” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хавтас х-99/,

 

Хохирогч Н.Цэнд-Аюушийн “…2015 оны 09 дүгээр сард нөхөр Батзаяаг Н.Б гэдэг хүн Солонгос улс руу гаргаж өгнө, өгсөн материалыг хурдан шийдэж өгнө гэж хэлээд 1.800.000 төгрөгийг бэлнээр авсан. Тэрнээс хойш дахиад 500.000 төгрөгийг бэлнээр авсан.Нөхөр бид хоёроос Н.Б гэдэг хүн мөнгө авахдаа хурдан шуурхай бичиг баримтыг чинь гаргаж өгнө .Солонгос руу зуучилдаг газарт ажилладаг гэж хэлж байсан…” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хавтас х-93-94/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг байцаасан тэмдэглэл /1-р хавтаст х-33-34/, Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай прокурорын тогтоол /4-р хх-22/, мөнгө хүлээлцсэн баримт /4-р хх-87-101/, гэрч Ч.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг /9-р хх-127/, иргэний үнэмлэхний хуулбар /9-р хх-134/, Голомт банкны дансны хуулга /12-р хх-28-30/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /6-р хх-37-41/, Н.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст х-63/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хавтаст х-210-213/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /14-р хх-107-109/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Н.Б нь 2009 оны 9 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн

хохирогч Б.Батжаргалаас 2009 онд 100.000 ам доллар буюу 142.601.000 төгрөгийн,

хохирогч Б.Баттөрөөс 2010 оны 06 дугаар сарын 18-ний өдөр 100.000 ам доллар буюу 138.077.000 төгрөгийн,

хохирогч Б.Батхишигээс 2011 оны 05 дугаар сард 121.400.000 төгрөгийн,

хохирогч С.Ууганцэцэгээс 2012 оны 01 дүгээр сард 10.000.000 төгрөгийн,  

хохирогч Б.Учралтэгшээс 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 9.000.000 төгрөгийн,

хохирогч Б.Батзолбоогоос 2013 оны 06 сарын 29-ний өдөр нийт 298.801.000 төгрөгийн,

хохирогч Д.Батхуягаас 2012 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд нийт 584.788.030 төгрөгийн,

хохирогч Д.Одбаяраас 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 9.889.364 төгрөгийн,

хохирогч Л.Батсүрэнгээс 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт  90.000.000 төгрөгийн,

хохирогч Ж.Багамонголоос 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 31.589.000 төгрөгийн,

хохирогч Д.Жамбалсүрэнгээс 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийн,

хохирогч Ж.Ажинайгаас 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр  8.500.000 төгрөгийн,

хохирогч С.Манлайгаас 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын хооронд нийт 6.112.496 төгрөгийн,

хохирогч Г.Тунгалагаас 2014 оны 05 дугаар сард 20.000.000 төгрөгийн,

хохирогч Д.Нарандолгороос 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 6.500.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 3.8868.000 төгрөг, 2015 оны 10 сард 2000 ам доллар буюу 3.986.700 төгрөгийн,  

хохирогч Д.Гиймаагаас 2015 оны 08 дугаар сард 5.900.000 төгрөгийн,

хохирогч А.Сайнбилэгээс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1.500.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийн,

хохирогч Г.Ганбаатараас 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 2.500.000 төгрөгийн,

хохирогч П.Эрдэнэбаатараас 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөг,

хохирогч Б.Ганзоригоос 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийн,

хохирогч Б.Баярнямаас 2015 оны 11 дүгээр сард 2.500.000 төгрөгийн,

хохирогч Э.Шүрэнцэцэгээс 2015 оны 10 дугаар сард 3.000.000 төгрөгийн,

хохирогч С.Ханддоржоос 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөгийн,

хохирогч Ч.Отгонбаяраас 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөгийн,

хохирогч Н.Цэнд-Аюушаас 2015 оны 09 дүгээр сараас 12-дугаар сарын хооронд 2.300.000 төгрөгийн,

хохирогч Ц.Бадраагаас 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 35.000.000 төгрөгийн,

хохирогч Ц.Болдоос 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 36.000.000 нийт 1.615.812.590 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Батжаргал, Б.Баттөр, Б.Батхишиг, С.Ууганцэцэг, Б.Учралтэгш, Ц.Бадраа, Ц.Болд, Б.Батзолбоо, Д.Батхуяг, Д.Одбаяр, Л.Батсүрэн, Ж.Багамонгол, Д.Жамбалсүрэн, Ж.Ажинай, С.Манлай, Г.Тунгалаг, Д.Нарандолгор, Д.Гиймаа, А.Сайнжаргал, Г.Ганбаатар, П.Эрдэнэбаатар, Б.Ганзориг, Д.Баярням, Э.Шүрэнцэцэг, Мөнхцацрал, С.Ханддорж, Ч.Отгонбаяр, Н.Цэнд-Аюуш нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Н.Бгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээс гадна талуудын шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шинжлэн судалсан баримтууд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Н.Бгийн дээрх нэр бүхий хохирогч нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад нийт 1.615.812.590 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Бг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч Б.Батжаргал, Б.Баттөр, Б.Батхишиг, С.Ууганцэцэг, Б.Учралтэгш, Д.Одбаяр, Л.Батсүрэн, Ж.Багамонгол, Д.Жамбалсүрэн, Ж.Ажинай, С.Манлай, Г.Тунгалаг, Д.Нарандолгор, Д.Гиймаа, Д.Батхуяг, А.Сайнбилэг, Г.Ганбаатар, П.Эрдэнэбаатар, Б.Ганзориг, Б.Баярням, Э.Шүрэнцэцэг, С.Ханддорж, Ч.Отгонбаяр, Н.Цэнд-Аюуш, Ц.Бадраа, Ц.Болд нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь дээрх нэр бүхий хохирогч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг эдгээр хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.Батзолбоод нийт 298.801.000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 255.240.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Н.Бгаас үлдэгдэл хохирол болох 43.561.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Батзолбоод олгох нь зүйтэй гэж үзэв.

Үүнээс гадна шүүгдэгч Н.Б нь хохирогч Д.Батхуягт учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч Д.Батхуяг нь өөрийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн                Y-22030208995 дугаартай, мөн Г.Бямбадэлгэр, Д.Батхуяг нарын нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Y-2203017223 дугаартай авто зогсоолуудыг анхны хууль ёсны эзэмшигч буюу тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон М.Баатарт шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн байх тул мөрдөн байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.  

 

Шүүгдэгч Н.Бгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруутай үйлдлээ шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаж дээрх нэр бүхий хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.Батзолбоод учруулсан хохирлыг үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан шүүхээс шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ялын төрлийг сонгож хэрэглэх зүйтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь 2015 оны 02 дугаар сарын 26-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 12 /арван хоёр/ хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялд нь оруулан тооцсон болно.

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 239/х дугаар захирамжаар шүүгдэгч Н.Бд Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх авсан байх ба уг захирамжийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хүчингүй болгох зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 5 /тав / ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Боржигон овогт Нүрзээгийн Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Бгийн цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 180.000 төгрөгийг хас, эдэлбэл зохих ялыг 14.820.000 /арван дөрвөн сая найман зуун хорин таван мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Бд оногдуулсан 14.820.000 / арван дөрвөн сая найман зуун хорин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

6.Шүүгдэгч Н.Бд оногдуулсан 14.820.000 /арван дөрвөн сая найман зуун хорин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг журамлан шүүгдэгч Н.Бгаас 43.561.000 /дөчин гурван сая таван зуун жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Батзолбоод олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг Си Ди-г хэрэгт үлдээсүгэй.

 

9.Энэ хэрэгт мөрдөн байцаагчийн эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарласан 2014 оны 05 дугаар сарын 13, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

10.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                                                                                                      

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13.Шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Бд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР