Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/232

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Т.М,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэнхүүгийн Мягмаржавд холбогдох эрүүгийн 201625030687 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүугдэгчийн биеийн байцаалт:

Тайж овогт Түмэнхүүгийн Мягмаржав, 1970 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Техник эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо Баруун Тасган а гудамж 9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дугнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.М нь 2016 оны 03 сарын 18-ны шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо А9-08 тоотод согтуурсан үедээ "байрны мөнгө төлөөгүй" гэх үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлаж танхайран хохирогч Б.Баярааг зодож түүний биед тархины баруун дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины 2 тал бөмбөлгүүдийн таславч хооронд болон баруун талын теториумын цус харвалт, дух, баруун шанаа, хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, дух, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун шанаа, чамархайд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шуугдэгч Т.М шүүх хуралдаанд: "...Би тусдаа амьдардаг. 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед нийтийн байрандаа засвар хийх санаатай ирээд туслах хүн хайсан бөгөөд тухайн өдөр цэргийн ff^flpj 6jp^}g байсан.

байранд сул өрөө байвал би оръё, хөгшин хүн гал түлэхэд хэцүү байна гэсэн. Тэр үед би Данзан, Билэгтогтох нартай хамт явж байсан бөгөөд Нэргүйн хамт байр үзүүлэхээр явсан. Байранд очоод Данзан, Билэгтогтох хоёрыг архинд явуулсан. Тэр 2 гучаад минутын дараа 0.75 л хэмжээтэй 1 шил архитай ирсэн. Нэргүй гэх хүн байр үзэх хооронд бид 3 архиа хувааж уусан. Дараа нь гаднаас Данзангийн найз гэх үл таних залуу орж ирсэн. Ингээд ойролцоогоор 15-16 цагийн үед байрнаасаа гарсан ба Баяраа гэх айлд цэргийн баярын бөх үзэх гэж орсон. Орой 19 цагийн үед бөх дууссан бөгөөд тэр айлд хоол идээд 0.5 л хэмжээтэй архи уусан. Тэгээд манай нийтийн байранд надтай хамт будаг хийх байсан Дашдондог гэх залуу маргааш ажилтай тул өнөөдөр будгаа найруулчихъя гэхээр нь материал бэлэн байсан тул будгаа найруулаад нийтийн байрнаас гарахад хохирогч Баяраатай таарсан. Баяраа тэр үед манай өрөөнд ороод ир, баярын өдөр гэхээр нь хамт өрөөнд нь орсон. Өрөөнд нь ороход Үнэнбаяр гэх залуу байсан бөгөөд 2 шил архины 1 шил нь үлдсэн байсныг бид 4 хуваажуусан. Ууж байхдаа би Баяраад хандаж байрны 1 сарын мөнгө өгөөгүй гэдэг яриа гаргасан. Гэтэл хажуунаас Баяраагийн найз нь би тулааны урлагаар хичээллэдэг, гараад зодолдъё гэхэд нь би дуугараагүй. Баяраа бид 2 нутгийн хүмүүс, мөн найзууд бөгөөд байрны мөнгө төлөх хугацаа cap бүрийн 26-ны өдөр тул тэр үед өгнө гэсэн. Ингээд Дашдондог бид 2 Баяраагийн өрөөнөөс гарсан ба өмнөх шөнө нь би хөлбөмбөгийн тоглолт үзээд нойргүй хоносон байсан. Намайг Баяраа Мэндээ ах гэж дууддаг ба би гэр лүү нь оруулаад явсан. Өглөө намайг хүн сэрээсэн бөгөөд хажуу айлын хаалга эвдэрсэн байна гэхээр нь араас нь гарахад хажуу талын хаалга эвдэрсэн байсан. Баяраагаас юу болсныг асуухад та намайг зодчихлоо гэсэн. Би юу гэж чамайг зодох юм бэ? гэж хэлсэн ба урд өдөр нь архи уусан болохоор бие эвгүй байсан тул Баяраагаас 20.000 төгрөг аваад гарсан. Яг үнэндээ ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Сүүлийн үед би архи уухаараа тасраад, юм санахгүй байгаа. Гэхдээ тухайн үед гайгүй байсан, өмнөх шөнө нь унтаагүй нь нөлөөлсөн байх, дахин ийм хэрэгхийхгүй ..." гэв.

 

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч Б.Б мэдуүлэхдээ: "...Тэгээд Үнэнбаяр намайг гэрт хүргэж өгөхдөө танд баярласан шүү миний 7 хоногт хийх ажлыг 2 хоногт хийж өгсөн тэгээд ч цэргийн баярын өдөр гээд дэлгүүрээс нэг шил 0.5 граммын архи ундаа хиам аваад нийтийн байр руу ороход манай хажууд өрөөнд Мягмаржав 4 хүний хамт архи уугаад хаалга нь дэлгээтэй сууж байсан. Үнэнбаяр бид хоёр манай өрөө рүү орж нэг шил архиа уугаад сууж байхад Мягмаржав өрөө рүү орж ирээд архиа хамт ууж дуусгасан. Тэгээд Үнэнбаярын хамт гарч дэлгүүрээс дахиад нэг шил 0.5 граммын архи аваад өрөөндөө ороход Мягмаржав араас орж ирээд архинаас хамт уугаад сууж байхдаа надад жаахан агсам тавих маягтай "чи ер нь яах гээд мөнгөө өгөхгүй байгаа юм бэ" гээд дайраад эхлэхэд Үнэнбаяр хажуунаас Мягмаржавд хандаж "та одоо байрны эзэн юм бол түрээслэгч нартайгаа ийм байдлаар хандаж болдог юм уу? Хоёулаа гараад зодолдчих уу дүү нь тулааны урлагаар хичээллэж байсан" гэх хэлэхэд Мягмаржав тэрнээс хойш юм яриагүй гараад явсан. Тэгээд архи дуусчихсан болохоор Үнэнбаярыг эртхэн харьж амар гэж хэлээд хамт гараад таксинд суулгаж өгөөд буцаж орж ирэхэд Мягмаржав нөгөө хүмүүстэйгээ архи уугаад сууж байсан ба намайг ганцаараа орохыг харсан. Би өрөөндөө орж хаалгаа дотроосоо цоожилж газар гудас дэвсээд хэвтсэн. Би урд шөнөжингөө нойргүй ажиллаад дээр нь жаахан архи уучихсан байсан болохоор нам унтсан байсан. Намайг унтаж байхад хаалга нүдэх чимээ гарахаар нь сэрчихээд хаалга тайлж өгөөгүй хэвтэж байхад хаалганы доод хэсгийг эвдлэхээр нь хүн орж ирж байна гэж бодоод босч байснаа санаж байна тэгээд цааш нь юм болсныг санахгуй байна..." гэжээ. /хх -140/

  1. Гэрч Д.Х мэдүүлэхдээ: "...2016 оны 03 дугаар сарын 18-ны орой гэртээ байж байгаад бүрэнхий болж байхад гадагшаа гарч ээжийгээ тосч ирээд гэртээ ирэхэд манай хажууд талын хаалганд амьдардаг Баяраа ах хүмүүстэй өрөөндөө архи уугаад байх шиг байсан хүмүүс хоорондоо чанга чанга яриад дуулалдаад байсан. Тэрнээс хойш 20 цаг өнгөрөөд ээж ажилруугаа явж би гэртээ ганцаараа үлдээд 21:30 цагийн үед орондоо орж унтсан. Намайг унтаж байхад хажууд айлын Баяраа ахын гэрт зодоон болох чимээ гарахаар нь сэрээд сонсоход "чи мөнгөө өгөхгүй яагаад байгаа юм бэ?" гээд нэг хүн хүнийг зодож байгаа юм шиг чимээ гараад Баяраа ах ёолоод "үхлээш дээ" гээд орилоод байгаа чимээ гараад байсан. Тухайн үед ганцаараа байсан болохоор айгаад утасныхаа чихэвчийг хийгээд хөгжим сонсож байгаад унтсан. Баяраа ахыг сайн танихгүй манай хажууд өрөөнд байдаг гэдгээр нь л мэднэ. Миний бодлоор Баяраа ахыг уг нийтийн байрны эзэн Мягмаржав зодсон гэж бодож байна. Яагаад гэвэл Мягмаржав орой болгон байранд амьдарч байгаа хүмүүсээс архи нэхээд уухаараа агсам зантай хүнтэй хэрүүл маргаан хийх гээд хүнийг хэл амаар өдөөд байсан юм..." гэжээ /хх -96, 149/
  2. Гэрч Э.Үнэнбаяр мэдүүлэхдээ: "...Мягмаржав орж ирээд Баяраа ахаас түрээсийн мөнгөө нэхээд байсан. Тэгээд бид 3 дахиад нэг шил архи авч хувааж уугаад дуусахад Мягмаржав түрүүлээд гарсан, намайг Баяраа ахын гэрт байж орж ирээд сууж байхад нийтийн байрны эзэн Мягмаржав байсгээд орж ирээд Баяраагаас байрны түрээсийн мөнгөө нэхээд тэр хоёр маргалдаад зодолдох гээд байхаар нь салгаад Мягмаржавыг гэрээс нь гаргасан. Намайг Баяраа ахын гэрт байж байхад Мягмаржав коридорт согтуу орилоод явж байхаар нь Баяраа ах манай байрны босс явж байна гэж хэлээд анх оруулж ирсэн. Мягмаржав нийтийн байрны өөр өрөөнд архи ууж байгаад гарч ирсэн юм шиг байналээ..." гэжээ /хх -100-101/.
  3. Гэрч Б.Ганцэцэгээс мэдүүлэхдээ: "...Манай аав хэлэхдээ 2016.03.18-ны өдөр Үнэнбаяр гэдэг хүнтэйгээ нийтийн байрандаа ирж цэргийн баярын өдөр нэг шил архи хувааж ууж байхад Мягмаржав орж ирээд хэрүүл хийгээд байрны мөнгөө нэхээд өдөж хоргоогоод байсан. Тэр үед Үнэнбаяр Мягмаржавыг салгаад өрөөнөөс гаргасан Мягмаржав тухайн үед нийтийн байранд аавын байсан өрөөний хажууд талын өрөөнд 3-4 хүнтэй архи уугаад сууж байсан талаар хэлсэн... намайг сахиж байх хугацаанд Мягмаржав ирж уулзаагүй. Харин манай аавын утасруу 2016.03.19-ний орой Мягмаржав залгаад "аавтайн ярья аав нь хаана байгаа юм бэ?" гэж асуухаар нь ярих боломгүй байна өөрөө хэн бэ гэж асуухад Мэндээ байна ярих хэрэгтэй байна гэх хэлэхээр нь ааваас Мэндээ гэдэг хүн ярья гэнээ гэж асуухад намайг зодсон хүн байна гэж хэлэхээр нь аавтай яриулаагүй... би Дархан-Уул аймаг руу аавын эрүүл мэндийн дэвтрийг авах гээд явж байна гэж хэлэхэд 2 уулаа уулзаж

Шуухийн шинжилгээний Үндэсний хурээлэнгийн Шуух эмнэлгийн хуний биед узлэг хийсэн 2016 оны 11 дугээр сарын 03-ны өдрийн №1350 дугээр дугнэлт: "1. Ч.Эрдэмболорын №4049 тоот акт нь үндэслэлгүй байна.

  1. Б.Баяраагийн биед тархины баруун дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины 2 тал бөмбөлгүүдийн таславч хооронд болон баруун талын тенториумын цус харвалт, дух, баруун шанаа, хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, дух, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун шанаа, чамархайд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүдийн улмаас Баяраагийн биед аюултай шинж илрээгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна" гэжээ /хх-152/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-44/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 3-ны өдрийн №101/ШШ2016/03933 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /1 хх-66-67, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /1 хх 198/ захиргааны зөрчлийн шийтгэвэрийн хуулбар /1 хх 51-62/, хохирогч Б.Баяраагийн "...шүүгдэгч Т.Мд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй..." гэсэн хүсэлт /1 хх-53-54/ зэргийг шинжлэн судлалаа.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.М нь 2016 оны 03 сарын 18-ны шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо А9-08 тоотод согтуурсан үедээ "байрны мөнгө төлөөгүй" гэх үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлаж танхайран хохирогч Б.Баярааг зодож түүний биед тархины баруун дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины 2 тал бөмбөлгүүдийн таславч хооронд болон баруун талын теториумын цус харвалт, дух, баруун шанаа, хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, дух, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун шанаа, чамархайнд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгүйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэгхийсэн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №1350 дугаар дүгнэлт болон шүүгдэгч Т.Мын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Уг гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлөөгүй байхад шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэхдээ хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжтэй, танхайн гэмт хэргийн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Т.Мд ял шийтгэхдээ түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан 1.350.000 төгрөгийн хохирол төлбөрийг сайн дураар төлсөн, хохирогч Б.Баяраа нь гомдол саналгүй болсон зэргийг харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тогтоол хүчин төгөлдөр болтол бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд 3 /гурван/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 31 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг

тайлбарласугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ШҮҮГЧ                   Б.ХАЛИУН