| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1683/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1750 |
| Огноо | 2018-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1750
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Г.Эрдэнэ,
шүүгдэгч Б.Э.Б, түүний өмгөөлөгч Б.Дамба ҮД:03-65 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.БЭ.Бд холбогдох эрүүгийн 1806 0451 51506 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Завхан аймгийн Тэс суманд 1967 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Дэвших говь” ХХК-д инженер ажилтай байсан, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1/а/ хэсэг Мамбадацан 8 дугаар гудамжны 25 тоотод оршин суух бүртгэлтэй,улсаасавсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, Э.БЭ.Б
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Б.Э.Б нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 8 дугаар гудамжны 25 тоотод хохирогч Э.Ундармааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах
ажиллагаанд хэргийн талаар мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Ундармаагийн өгсөн: ...Би
2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр найз залуу Золбаяртай уулзах гээд гэр
буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 8 дугаар хэсэг Мамбадацан 8-25 тоот хашаанд очоод гэр рүү нь орох гээд явж байхад миний өөдөөс гэрээсээ Золбаярын аав Э.Б гэрээсээ гараад ирсэн. Гарч ирээд миний урд ирээд үгийн зөрүүгүй шууд миний толгой руу гараараа цохисон. Намайг зодоод байж байхад хажуу талаас нэг хүн ирээд салгасан. Би шууд хашаанаас гарах гээд явж байхад миний ээж Энхмаа Золбаярын хашаанд ороод ирэхэд Э.Б шууд миний ээжийг цохих гэж дайрсан. Гэвч миний ээжийг цохиогүй. Тэр үед би утсаараа цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Цагдаа дуудаад зогсож байхдаа би чанга дуугаар Э.Б руу орилсон. Тэр үед Лхагвасүрэн гэрээсээ гарч ирээд миний амыг дарсан. Түүнээс биш намайг цохисон зүйл байхгүй. Толгой руу цохиж байхдаа миний уруул руу цохисон. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Лхагвасүрэнгийн өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 19:00 цагийн үед манай нэг хашаанд хамт амьдардаг ээжийн төрсөн ах Э.Б, түүний хүүхэд Золбаяр, хүргэн ах Есүхэй нарын хамт хашаа цэвэрлэж байтал гаднаас Золбаярын найз охин Ундармаа ганцаараа орж ирэн шууд гэр рүү ороход Золбаярын эгч Золжаргал оруулахгүй гэтэл эгчийг түлхээд гэр рүү гүйж ах Э.Б мөн оруулахгүй гээд хашиж барьж автал гэр рүү нь дайрч орох гээд байхаар нь хүчтэй түлхэж Ундармаа газар унан уйлж, орилж хашааны гаднаас ээж нь гэх эмэгтэйг хүргэх ах Есүхэй дагуулж орж ирэн Ундармаа цагдаа дуудаж цагдаа ирэн ах Э.Быг зодсон гэж хэлж цагдаа нар Ундармааг ээжийнх нь хамт аваад явсан. Өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Золбаярын өгсөн: ...Би тэр үед юу болсон талаар мэдэхгүй. Би тэр өдөр гэртээ байгаагүй. Ундармаад миний эцэг, эх дургүй. Бид хоёрыг салгах гэж оролддог. Тэр өдөр миний найз охин Ундармаа намайг хайж очиход эцэг Э.Б биед нь халдсан юм шиг байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Энхмаагийн өгсөн: ...Би 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охинтойгоо явж байхад миний охин найз залуутайгаа уулзахаар болоод гэрт нь буюу Дарь-Эхэд таксидаад ирсэн. Таксин дотор би хүлээгээд миний охин найз залуугийнхаа гэр рүү орсон. Гэр рүү ороод 15 минут орчим болохоор нь би араас нь хашаа руу ортол миний охин хүнд зодуулсан байдалтай ам хамраас нь цус гарсан байсан. Тэгсэн гэнэт миний хажуу талаас нэг үл таних залуу миний гарнаас барьж аваад толгой руу гараараа цохисон. Би хажуу тийшээ болоод зогсоход Золбаярын аав нь гэх хүн намайг цохих гээд мод бариад дайрсан. Тэр үед хашаан дотор байсан өөр нэг залуу боль гэж хэлээд намайг цохиулаагүй. Тэнд миний охин цагдаа дуудаад цагдаа нар бид нарыг авч ирсэн. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6486 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Э.Бы: ...Би хүүгээ дагуулаад нэг тийш явах гэсэн боловч Ундармаа надтай явуулаагүй миний хүүг аваад яваад өгсөн. Үүний дараа миний хүү гэртээ 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ундармаатай хамт ирсэн боловч Ундармаа буцаад гэр рүүгээ ганцаараа яваад өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 19-ний өглөө Ундармаа миний хүүтэй уулзах гээд манай гэрт ирэхээр нь би гэртээ оруулахгүй гэхэд миний хажуугаар надаас зугтаад миний гэр рүү орсон. Гэр рүү ороод Золбаярыг хайгаад, дуудаад яваад байсан. Тэр үед би Ундармааг гэрээс чирээд, хөөгөөд гаргасан. Золбаяр нь тухайн үед нэг хашаанд байдаг дүүгийн гэрт байж байсан. Бид нар маргалдаж байхад миний хүү Золбаяр ухаан алдаж унасан. Бид нар 103 дуудаад эмчид үзүүлсэн чинь 103-н эмч үзээд Сэтгэц мэдрэлийн түргэн тусламж дуудаж үзүүл гэж хэлсэн. Хүүгээ тэр өдөр Сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн..гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Б.Э.Б нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 8-25 тоотод хохирогч Э.Ундармааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э.Б нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 8-25 тоотод хохирогч Э.Ундармааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул гэм
буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Баянзүрх дүүргийн Прокуророос Б.Э.Бы гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Э.Б нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 8 дугаар гудамжны 25 тоотод хохирогч Э.Ундармааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос Б.Э.Бы гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Б.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 18 дугаар тал/
Хохирогч Э.Ундармаа гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг болон хэргийн материалтай танилцахдаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, мөн эмчилгээ хийлгээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 36-37, 57 дугаар тал/
Шүүгдэгч Б.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
зааснаар Б.Э.Б нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ