Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/185

 

20170719

    

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0059/Э


Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Иргэдийн төлөөлөгч Б.Д,
Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт М овогт Б.Б, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт Т овогт Б.Б тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000563 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн . . . суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн . . . 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт Дархан-Уул аймаг, . . . сумын . . . гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт Б.Б /РД:. . ./.

Монгол улсын иргэн, 1995 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн . . . суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн . . . 4 дүгээр курсын оюутан, ам бүл 7, аав, ээж дүү нарын хамт Өвөрхангай аймгийн . . . тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б.Б /РД:. . ./.

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, . . . сум . . . дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах . . . дотуур байрны . . . тоот өрөөнд Б.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож Б.Б цээжин тус газар хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, . . . сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах . . . дотуур байрны . . . тоот өрөөнд нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, хүч хэрэглэн иргэн Б.Б биед хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, . . . сум . . . дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах . . . дотуур байрны . . . тоот өрөөнд Б.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож Б.Б цээжин тус газар хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 96 дугаар зүйлйин 96.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн “... 2016 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим . . . дотуур байрны . . . тоотод өрөөнийхөө Х, Э нарын хамт хоол идээд байж байхад гаднаас М, Б нар орж ирээд М бид нарт хандаж “ацнуудаа” гэж хэлэхэд Э “юу гэнээ” гэж уурлахад М “уучлаарай” гээд Э гар барьчихаад суусан юм. Тэгээд би Б хандаж “чи сургууль дээгүүр юу яриад яваад байгаа юм бэ” гэж асуухад Б ямар нэг юм дуугарахгүй байж байтал хажуу талаас М орж ирээд “манай дүү тэгээд яадаг юм бэ” гэж хэлээд над руу ойртоход би “чамтай юм яримааргүй байна” гээд өөрөөсөө холдуулж гараараа түлхсэн. Тэр үед Б надад хандаж “чи намайг байн байн дуудаад яах гээд байгаа юм бэ, гай боловоо” гэж хэлээд над руу М хамт дайраад ойртоход нь би хойшоо ухарч холдоод хананд тулах үед М гараараа нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан. Тэр үед би манараад хана руу налах үед манай өрөөний Э М барьж авахад Б над руу ирээд бид хоёр зууралдаж барьцалдаж газар унаж нэг нэгийгээ цохиж дээр доороо орж ноцолдож байх үед хүмүүс орж ирээд салгасан. Тэр үед Б өрөөнөөс гарч явсан юм. Тэгээд би газраас босоод эргэж харахад хойд талын орны хажуу тал хөл хэсэгт нь хутга байхаар нь түүнийг аваад баруун талын шкаф руу шидчихээд орон дээр суутал манай хажуу талын өрөөний Шинээ гэх залуу орж ирээд чи хутгалуулчихсан байна гээд гараараа хутгалуулсан газрыг нь дарж байгаад орны одеяалаар боогоод байж байхад түргэн тусламж ирээд намайг аваад явсан юм. М- архи уучихсан согтуу байсан. Харин Б эрүүл байсан үгүйг нь мэдэхгүй байна. ...Б бид хоёр зодолдож дуусаад би орон дээр суух үед хүүхдүүд харчихаад намайг хутгалуулчихсан байна гэж хэлэхэд нь би мэдсэн юм. Яг хэзээ нь хэрхэн хутгаар хатгасаныг нь мэдэхгүй байна. Тэр хутгыг манай өрөөний Э- хоол хүнсний зүйл цуглуулж яваад авсан гэж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед дотуур байрандаа хоолоо идээд сууж байтал гаднаас Б, М нар орж ирсэн. М- согтуу чи муу манай дүүг яах гээд байгаа юм бэ гээд надруу дайраад байхаар нь би чамтай юм ярихгүй гэж хэлсэн боловч миний нүүрэн тус газарт цохисон. Тэр үед Б.Б надруу дайрахаар нь би биеэ хамгаалахын тулд Б зууралдсан бид 2 ноцолдоод удаагүй байтал цээжин хэсгээс их цус гарсан байсан. Эмнэлэгт очоод гуурс тавьсан. Одоо зүгээр болсон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Х мөрдөн байцаалтад өгсөн “... 2016 оны 10 дугаар сарын 10-ны орой . . . оюутны дотуур байрны . . . тоот өрөөнд Б, Э бид гурав хоолоо идээд байж байхад гаднаас М, Б хоёр орж ирсэн юм. Тухайн үед М архи үнэртэж байсан юм. Тэгээд М ах Э ах руу үг хаяж хэрүүл өдөж байгаад Б ах руу дайрч томроод байсан юм. Тэр үед нь Б ах М ахад хандаж би чамтай ярих юм байхгүй гээд хойшоо ухраад хаалганд тулах үед М ах Б ахын нүүрэн тус газар нэг удаа цохиход Э ах очоод М ахыг бариад зогссон юм. Тэр үед Б ах Б ах хоёр үгийн зөрүүгүй хоорондоо зодолдоход нь би орноосоо босоод гутлаа өмсчихөөд тэр хоёрыг салгахад Б өрөөнөөс гараад явсан юм. Тэгээд Б ах газраас босох үед суга хэсгээс цус гарсан байхаар нь яасан юм бэ гээд пудболкыг нь сөхөж үзэхэд хутгалуулчихсан байсан. Манай өрөөний хүүхдүүд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, ...Тэр хоёр зууралдаж ноцолдож газар унаад нэг нэгийгээ цохиод байсан. Гэхдээ тэр зодоон 2-3 минут болоод дууссан. ...Манайх нэг заазууртай өөр хутга байхгүй. Нөгөө хэд шинээр хутга авсан эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71-р хуудас/,

Гэрч А.Ш мөрдөн байцаалтад өгсөн “...би ганцаараа очоод М гэх залууг татаж салгаж авахад над руу дайраад байхаар нь нойлын өрөө рүү түлхэж оруулчихаад буцаж 327 дугаартай өрөө рүү ороход Б гэх залуугийн энгэр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон байхаар нь наадах чинь болохоо байсан байна гээд цамцыг нь сөхөж үзэхэд суга хэсгээс нь цус олгойдсон юм. Тэгээд би орных нь даавууг аваад Б цус гарч байсан хэсгийг нь ороож боогоод цагдаа эмнэлэг дууд гэж хэлээд, удалгүй эмнэлэг цагдаа ирсэн юм.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 75-р хуудас/,

Гэрч Д.С мөрдөн байцаалтад өгсөн “...би хэсэг хугацааны дараа дээшээ 3 давхарт гарах үед 327 дугаар өрөөний үүдэнд хүүхдүүд шуугилдаад бөөгнөрчихсөн зогсож байхаар нь явж очиход М орилсон байдалтай Б, Б, Ш нар хориглосон байдалтай, хажуу талд Б зогсож байсан. Тэгээд би өрөө рүү ороход Б цээжин хэсгийн зүүн талд нь нилэнхүйдээ цус болчихсон байсан. Тэгээд би Ш Б пудболкыг нь сөхөөдөх гэж хэлж сөхүүлэхэд хутгалагдсан байсан. Ш даавуугаар цус гарч байсан хэсгийн дарж боолгуулсан. ...Зодолдсон зүйл байхгүй бүгдээрээ зогсож байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 87-р хуудас/,
        •    •    ••    ,    •,.;    • ^ •• - •    г 1
Гэрч Б.Ш мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр найз залуу болох Э өрөөнд Хорол, Б- нарын хамт хоол идээд байж байхад гаднаас М, Б гэх 1 дүгээр курсын 2 залуу орж ирсэн. Тэр үед би өрөөнөөс нь гараад өөрийнхөө өрөө рүү орсон юм. Тэгээд өрөөндөө байж байхад хүүхдүүд шуугилдаад байхаар нь өрөөнөөсөө гараад очиход Б хутгалуулчихсан цээж нилэнхүйдээ цус болчихсон, Ш ах цус гарч байгаа хэсгийг даавуугаар ороогоод зогсож харагдсан юм. Тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин М гэх залуу архи уучихсан байх шиг байсан юм. ...Би Б- өрөө рүү орсон зүйл огт байхгүй. Би Б зүс л танина. Түүнээс биш юм ярьж уулзаж үзээгүй... гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 89-р хуудас/
...Б- өрөөнд орж Б “хутга хаанаас авсан юм бэ” гэж асуухад танай өрөөний цонхны тавцан дээр байсан гэж хэлсэн. Миний анх асууж орсон нь Б-г өрөөнд орж ирэхдээ “хутга” аваад ороод ирчихсэн байх гэж бодоод тэгж хэлсэн юм. Өөр ямар нэг санаа бодол байгаагүй” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 183-р хуудас/,

Гэрч Э.Э мөрдөн байцаалтад өгсөн ...М Б руу очиход нь Б Б хандаж “би таньтай юм ярихгүй” гээд өөрөөсөө холдуулж түлхээд байсан. Тэгтэл М “би Б- ах нь байна” гэж хэлээд хэрүүл өдөж муудалцаж байгаад Б нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиход нь би М барьж аваад өмсөж явсан цамцаар нь толгойг нь давуулж баглаад хувцасны шкаф, хөргөгч хоёрын завсараар оруулж дараад байж байхад өрөөний хаалга онгойход нь би М түлхэж өрөөнөөс гаргасан юм. Тэгээд эргээд харахад Б суга хэсгээс нь цус гарчихсан зогсож байсан. Тэр үед жижүүр С ороод ирчихсэн пудболкыг нь сөхөөдөх гэхэд Ш сөхөхөд хутгалагдсан, цус их хэмжээгээр гарч байсан. Б цагдаа ирэх үед өөрөө хутгалсан гэж хэлсэн юм. Би өрөөнд шинэ хутга заазуур авсан юм. Тэр өдөр хоол хийгээд цонхны тавцан дээр гурилын ганбанз заазуур харагдаж байсан. Харин хутга байсан эсэхийн мэдэхгүй байна. Бариул нь модон өнгөтэй хятад 1000 төгрөгний хутга байсан юм. Тухайн үед би М дарж байгаад тэр хоёрыг юу болсныг анзаараагүй. Би Б гэх залууд ойртоогүй, зодож цохисон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-7-р хуудас/,

ШШҮХ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №6703 шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай гарсан байна. Хар хөх хүрмэнд гарсан 4х4мм хэмжээтэй уранхай нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цоорхой байна. Дээрх уранхайг ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй, Хар хөх хүрмэнд гарсан 130 мм хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзарсан уранхай байна. Дээрх уранхайг хэдэн удаагийн үйлчлэлээр болон ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй. Хар хөх хүрмэнд гарсан 45мм хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна. Дээрх уранхайг хэдэн удаагийн үйлчлэлээр болон ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй. Бусад хувцас уранхайгүй” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 45-р хуудас/, 

ШШҮХ-ийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №1110 шинжээчийн “Б.Б биед цээжний хөндийн зүүн талаар нэвтэрч цус, хий хуралт үүсгэсэн шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 30-р хуудас/ болон бусад бичгийн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан баримтуудаар тогтоогдож байна. 
 
Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, . . . сум . . . дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах . . . дотуур байрны 327 тоот өрөөнд Б.Б- биед хөнгөн хохирол санаатай учруулан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтад өгсөн “...Б бид нарт хандаж “та нар ахтай ирж танилцах ёстой, өмнөх хүүхдүүд ирж танилцаж байсан” гэж хэлэхэд нь бид нар мэдсэнгүй, би Дарханых гэж хэлэхэд “намайг хэдэн оных юм бэ” гэж асуухад нь би 1997 онд төрсөн гэж хэлэхэд Б- надад хандаж “чи надаас нэг нас дүү юм байна, тэр яахав байранд амьдарч байгаа бол чи намайг гэж хүндлэх ёстой” гэж хэлэхэд нь би юм ярилгүй зогсож байхад Б- ойртож ирээд “чи муухай хараад байна уу, нэг шанаа авах уу” гэж асуухад нь “үгүй” гэж хэлсэн юм. Б- бид нарт хандаж “манай тасгийнхан ирээгүй байна, ирэхээр нь хоёр тасгаараа гарч байгаад үзэх үү” гэж хэлэхэд нь манай тасгийнхан “яах юм бэ” гэж хэлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр сургуулийн их завсарлагаанаар ангийнхантайгаа сууж байхад Б- ангийн гурван залуутай хамт хүрч ирээд намайг дуудаж мэндлээд “гараад уулзъя” гэж хэлсэн. Би тэд нартаа хамт сургуулийн баруун тал руу яваад Б- хамт явж байсан залуудаа цүнхээ өгөөд намайг шууд миний баруун шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиход нь би зөрүүлээд гараараа нүүрэн тус газар нь цохисон. Тэр үед Б-тай хамт явж байсан залуус надад хандаж “чи дахиж Б цохих юм бол бид нар нийлж байгаад чамайг ална шүү” гэж хэлээд над руу ойртох үед цаанаас нэг том биетэй ах гарч ирээд “та нар яах гээд байна” гээд явуулсан. 2016 оны 10 дугаар сарын 3-ны орой дотуур байрныхаа өрөөнд байхад  Б хамт амьдардаг Э “манай өрөөнд орж ирээд чи орой манай өрөөнд ороод ирээрэй, чамтай хүн уулзана гэж хэлсэн шүү” гэж хэлсэн. ... Тэгээд би дотроо эмээгээд намайг өрөөндөө байхгүй байна гээд хэлчих гэж хэлээд явуулсан. Удалгүй Ээгий дахин орж ирээд “Б- ах намайг чамайг олоод ир гээд байна” гэж хэлэхээр нь би очиж чадахгүй гээд өрөөндөө унтаж амарсан.  2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой суудлаар Дарханд ирж байрандаа очоод 220 дугаартай өрөөнд орж хоол идээд сууж байхад манай өрөөний Э “Б- ах дуудсан шүү, дээшээ гараад уулзчихаарай гэж хэлсэн. Би хоолоо идчихээд цүнхээ өрөөндөө үлдээх гээд ороход М ах сууж байсан. Намайг өрөөнөөс гарах гэхэд М ах хаашаа явах гэж байгаа талаар асуухад “Б- ах намайг дуудсан, уулзах гэж байна” гэж хэлэхэд М- намайг цуг “Б-гийн өрөө рүү оръё” гэхэд нь М-т хандаж “та согтуу байна, яах юм бэ” гэхэд “зүгээр зүгээр” гэж хэлсэн. М-ын хамт ороход Б-, Э, Хорол, болон бас нэг эгчийн хамт байсан. Би Б хандаж “намайг дуудсан гэсэн яасан бэ” гэж асуухад “чи яасан олон юм ярьдаг юм бэ, би чамайг үхтэл чинь зодчих уу” гэж асуухад нь би “үгүй, би зохих хэмжээний хүмүүст нь хэлсэн, өөр зүйл байхгүй” гэж хэлэхэд М- Б хандаж “манай дүү шүү, гар битгий хүрээрэй” гэж хэлэхэд Б М-т хандаж “чамд ямар хамаатай юм бэ, өөр хүнтэй ярьж байна, чамтай яриагүй” гэж хэлээд хоорондоо барьцалдаж байх үед Э очоод М-ын нүүрэн тус газар цохиод авсан. Тэр үед Б- над руу хүрч ирээд намайг цохих гэхэд нь би “яах гээд байгаа юм бэ, эвээ олъё” гээд өөрөөсөө холдуулж түлхэхэд Б- намайг үүрээд шалан дээр унагаад би босч ирээд Б-г бариад хавирч угаах гэхэд хойноос Э миний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөхөд нь би шалан дээр унасан. Б-, Э нар орилоод миний дээрээс цохиж зодсон юм. Би арай хийж өндийгөөд цонх руу харахад тавцан дээр хутга байхаар нь түүнийг аваад гартаа бариад айлгах гээд зогсоход Б- над руу дахин дайрхад хойноос Э- хүрч ирээд намайг дахин хавирч газар унагаад Б- дээр гарч суугаад толгой хэсэг рүү гараагаа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-р дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 220 тоот өрөөнд ороод хоол идээд байж байтал манай тасгийн Э орж ирээд чамайг Б- ах дуудсан уулзаарай гэхээр нь би тасагтаа орж цүнхээ тавиад орох гэтэл М- ах манай өрөөнд согтуу байж байсан. Би Б- ахруу орлоо гэхэд М- ах би хамт оръя гэж хэлээд хамт орсон. Б- ахын өрөөнд ортол Б- ах чи ямар олон юм ярьж явдаг юм бэ?  би чамайг тэгж хашираачихсан юм уу гэхэд нь М- ах хажуунаас наадах чинь манай дүү шүү битгий гар хүрээрэй гэхэд Б- ах би чамтай юм ярихгүй гээд тэр 2 муудалцаад М- ах Б- ахыг хаалгаруу түлхэхэд Э- ах М- ахыг цохисон. Тэр хооронд Б- ах  намайг үүрээд унагаасан би өөдөөс зууралдаж нилээн ноцолдож  байхад Э- ах миний араас өшиглөсөн. Миний куртик дээшээ шуугдаад толгойн дээгүүр бүтээгдсэн байсан гарт юм баригдахаар нь цохитол тэр нь хутга байсан. Б- ах бид 2 хоорондоо гомдол санал байхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бидний хоорондын харилцаа маш сайн байгаа” гэх мэдүүлэг,
Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “... Б-гийн өрөөнд ороход хоёр охин болон өрөөнийх нь хүүхдүүд байсан. Тэгээд Б- Б рүү гараа далайгаад би чамайг хэзээ зодоод хашраачихсан юм бэ гэж хэлэхэд би хажуу талаас Б манай дүү байгаа юм битгий цохиорой гэж хэлж гуйхад Б- надад хандаж чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэхэд Б- Б-г гараараа цохих гэхэд Б-г татаад Б-г түлхсэн. ...Э- бид нар хоорондоо ноцолдоод байж байтал хүүхдүүд ирж салгасан юм. Түүнээс хойш өрөөнд юу болсныг мэдэхгүй байна....Э- Б-г зодож цохисон зүйл байхгүй. Ойртож ч очоогүй. Э- бид хоёр зууралдаж ноцолдоод өрөөнөөс гарсан. Өрөөнд Э- үлдээгүй. Э- Б-г зодож цохисон зүйл байхгүй. Б худлаа ярьсан байна... Хорол, Э-, Б- бас нэг охин байсан юм. Өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78-р хуудас/,
...Б бид хоёр цагдаа дээр байж байгаад 04 цагийн орчим дотуур байранд ирээд шууд Б-н өрөөнд унтаж амарсан юм. Өглөө 08 цагийн орчим байх би хичээлдээ явах гээд босох үед Ш нэг эмэгтэйн хамт орж ирээд Б-г яаж байгаа юм бэ гэж хэлэхэд Б танай өрөөнд байсан хутгаар би хутгалчихсан гэж хэлж байсан. Сүүлд гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөвөө. Анх тайлбар мэдүүлэг өгөхдөө сандраад юмаа хольж сольсон, мөн архи уучихсан байсан учир буруу зөв ярьсан байна. Тухайн үед Б- Б, би Э-тай барьцалдаж авсан. Түүнээс биш тэр гурав нийлээд Б бид хоёр луу дайрсан асуудал байхгүй. Хорлоо бүр ойртож ирээгүй, орон дээрээ байсан юм. ...Э- бид хоёрыг ноцолдоод өрөөнөөс гарах үед хаалга хаагдсан юм. Түүнээс биш түгжсэн эсэхийг мэдэхгүй. Урьд өгсөн байцаалтандаа хаалга хаагдсан гэж хэлэх гэж байгаад түгжигдсэн гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 179-р хуудас/,

Гэрч Б.Э дахин байцаасан “...Миний мэдэхийн Б- ах манай тасгийнхнийг бүгдийг нь дуудсан. Дараа нь сургууль дээр Б тааралдаад сургуулийн хойд тал руу дагуулж явсан. Түүний дараа Б-г ганцааранг нь дуудахад М-ын хамт өрөө рүү нь орж хэрэг гарсан өдөр юм. Эхлээд бид нарыг тасгаар нь дуудахад ахтай танилц гээд бид нартай танилцсан. Тэр үед Б Б- ахын өөдөөс хэгжүүрхэж үг сөрөөд байсан. Тэр үед Б- ах Б үзэх үү гэж хэлээд байсан. Түүний дараагаар Б- ах бид нарыг дуудахаа больж Б ганцааранг нь дууддаг болсон юм.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

ШШҮХ-ийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №1092 шинжээчийн “...Б.Б-н биед тархи доргилттой гэмтэл тогтоогдлоо, Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 34-р хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б нь 2016 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, . . . сум . . . дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах . . . дотуур байрны . . . тоот өрөөнд Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож Б.Б-ын цээжин тус газар хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б- нь 2016 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, . . . сум . . . дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах . . .дотуур байрны 327 тоот өрөөнд нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, хүч хэрэглэн иргэн Б.Б- биед хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2017 оны 5-р сарын 19-ний өдөр шүүхэд шилжүүлсэн ба шүүх хуралдаанд  улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, шүүгдэгч Б.Б-г  2016 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум . . . дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах . . .дотуур байрны 327 тоот өрөөнд Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож Б.Б-ын цээжин тус газар хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 96 дугаар зүйлйин 96.1-т заасан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Б-ыг 2016 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах . . .дотуур байрны 327 тоот өрөөнд Б.Б- биед хөнгөн хохирол санаатай учруулан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулахаар дүгнэлт гаргажээ.

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Үндсэн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлах ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан ба Б.Б-н үйлдсэн гэмт хэрэг уг хуулийн 11.1 дэх зүйлийн 2.4-т  “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчисан нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаас ял хүндрүүлсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан “танхайрах гэмт хэрэг” 2002 оны Эрүүгийн хуульд байхгүй болсон ба түүний үйлдлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан материаллаг хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэхь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.


Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-н энэ хэрэгт 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь тооцон оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй хутга, хөх өнгийн куртка 1 ширхэг, цагаан өнгийн пудболка 1 ширхэг, малгайтай саарал өнгийн цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан М овогт Б.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, Т овогт Б.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар М овогт Б.Б-г 3 жил /гурван жил/, 4 /дөрвөн сар/, 1 /нэг хоног/ хоногийн хорих ялаар, Т овогт Б.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Б оногдуулсан 3 жил /гурван жил/, 4 /дөрвөн сар/, 1 /нэг хоног/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар Б.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхийг даалгаж, хэрэв тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Б.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялаас хасч үлдсэн 3 жил /гурван жил/, 2 сар /хоёр сар /, 5 хоногийн / тав хоног/ хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс болох шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хөх өнгийн куртка 1 ширхэг, цагаан өнгийн пудболка 1 ширхэг, малгайтай саарал өнгийн цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Б авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ
                    
                     ШҮҮГЧ            Б.ИХТАМИР