| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0365/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/406 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.2., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0365/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Хохирогч С.Э,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Д.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718002480367 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 04 сарын 19-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засвар, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, дугаар байрны тоотод оршин суух,
Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай М овогт Д.О,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Д.О нь 2017 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах “Комфорт” зочид буудлын зэргэлдээ 1а байрны хажуу талын зам дээр В.С “Скай Вега” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэж, авсан болох нь:
Хохирогч В.С “...Би 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Комфорт зочид буудлаас 00:30 цагийн үед ажлаа тараад гарч яваад 1а байрны харалдаа баруун талынх нь явган хүний зам дагуу урагш чиглэлтэй гэр рүүгээ явж байтал урд зүгээс 20-25 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд утсаа өгчих, нэг яриулчих гэхээр нь би утасгүй гэсэн чинь миний цүнхийг булаах гэж чангааж үзээд дийлээгүй, тэгснээ өмсөж явсан куртканы баруун халаасанд байсан миний гар утсыг булаагаад зугтсан, ...ер нь бол гайгүй сайн харж чадсан. Тэр хүний өндөр нь 160-170 см-ийн өндөртэй, халимаг үстэй, цайвар гонзгой царайтай, туранхай, бүдүүн ч биш шингэн ч биш хоолойтой, ...миний утас Скай вега-100 маркийн андройд үйлдэлтэй боронзон шаргал өнгийн Самсунг ноте 2 утсыг бодвол арай жижиг, шилэн наалт нь дээд хэсгээрээ 2-3 удаа цууралттай байсан. Анх Солонгосоос авахдаа 1,200,000 төгрөгөөр авч байсан. Ер нь бол таних байхаа. ...би тэр хүний харвал танина гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/,
“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 280,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 38-39/,
Таньж олуулах ажиллагаа явуулах үед таниулах ажиллагаанд оролцогчдоос хохирогч В.С шүүгдэгчийг таньж зааж буй гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-46/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Д.О нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, “Үйлчилгээний төв”-ийн дэргэд Б.Э Хуавэй маркийн 290,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “...утсаар чинь яриад өгье” гэж хуурч аваад зугтсан болох нь:
Хохирогч Б.Э “...Дархан сумын 14 дүгээр баг, Үйлчилгээний төвийн автобусны буудал дээр хүн хүлээгээд шөнийн 23:00 цагийн орчим сууж байтал 30 орчим насны үл таних залуу над дээр ирээд “эгчээ утсаараа нэг яриулаач” гэж гуйсан. Тэгэхээр нь би өөрийн утсаа гарган тэр залууд өгөхөд тэр залуу миний утсаар нэг хүнтэй 10 орчим минут ярьж байгаад гэнэт үйлчилгээний төвийн харанхуй хэсэг рүү миний утсыг аваад зугтсан. Би араас нь гүйгээд амжаагүй юм. Миний гар утас Хуавэй маркийн цагаан өнгийн утас байсан. Би 2019 оны 01 дүгээр сард Мобикомоос 560,000 төгрөгөөр зээлээр авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 74/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл хх-ийн 71/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч А.Э “...би Дархан сумын 12 дугаар баг, Олон улсын худалдааны төвийн 1 давхарт гар утасны лангуу түрээсэлж, гар утас зарж борлуулж, засварладаг ажилтай. 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр санагдаж байна, миний зүс мэдэх Оргил гэх залуу над дээр ирээд “би гар утас газраас олсон юм, тэгээд хямдхан зарчихмаар байна” гэж хэлэхээр нь би тэр утсыг нь шалгаж үзэхэд цагаан өнгийн “Хуавей В-6” маркийн хуучин утас байсан. Би тэр утсыг үзэхэд үйлдлийн систем нь жаахан гацаад байхаар нь 50,000 төгрөгөөр Оргилоос худалдаж авсан. Тэгээд Оргил надад утсаа зарчхаад гараад явсан. Тухайн үед би юун утас болох талаар асуухад өглөө эрт хуучин хороололд явж байгаад олсон юм гэж хэлсэн. Би гэмт хэргийн замаар олдсон утас гэж мэдээгүй, ...би Оргилоос өөрийн өгсөн 50,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 75, 95/,
“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 290,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 80-81/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-81/ зэрэг нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч Д.О нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баянмонгол зочид буудлын амралтын өрөөнд цэнэглэж байсан С.Э Самсунг А10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Э "...Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө ажил дээрээ буюу Дархан сумын 09-р багт байрлах “Баянмонгол” зочид буудлын амралтын өрөөнд өөрийн эзэмшлийн “Самсунг А10” маркийн гар утсыг үлдээгээд үүдний хэсгийг цэвэрлэх гээд гарсан байсан юм. Тэгээд буцаж буудалд орж ирээд 3 давхарт цай уух гээд гарсан бөгөөд дуусаад тухайн өрөөнд ороход миний гар утас байхгүй болсон байсан юм. Ажлын хяналтын камерын бичлэгийг үзэхэд маск зүүсэн хар хөх өнгийн курткатай, улаан өнгийн пүүзтэй, 25-30 орчим насны эрэгтэй хүн буудалд орж ирээд үүдэнд байх текний ойролцоо очоод амралтын өрөө рүү явж ороод, буцаад удалгүй гадагш гарч явсан байсан. Тэр хүн миний гар утсыг авч явсан” гэх мэдүүлэг/хх-ийн 116-117/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 107/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 110/,
Гар утас, төхөөрөмж хөнгөлөлтэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай 22290966 дугаартай гэрээ,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 121/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 122/,
“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 350,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 124-125/ зэргээр тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах “Комфорт” зочид буудлын зэргэлдээ 1а байрны хажуу талын зам дээр В.С “Скай Вега” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэж, авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх”, 2020 оны 08 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, “Үйлчилгээний төв”-ийн дэргэд Б.Э Хуавэй маркийн 290,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “...утсаар чинь яриад өгье” гэж хуурч аваад зугтсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж “залилах”, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баянмонгол зочид буудлын амралтын өрөөнд цэнэглэж байсан ***** Самсунг А10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт “***** гар утсыг дээрэмдэж аваагүй, мөрдөгч дарамталж хэрэг хүлээлгэсэн, тухайн цаг хугацаанд өөр газар байсан” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллгааны явцад ***** утсыг авсан талаарх мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны явцад хохирогч шүүгдэгчийг таньж заасан зэргээр давхар нотлогдож байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Онь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 7.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хохирол нэхэмжлэлийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Э Хуавей маркийн гар утсыг гэрч, иргэний нэхэмжлэгч А.Э хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн байна.
Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Д.О хууль бус үйлдлээр бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг гаргуулж, хохирогч ***** 350,000 төгрөг, хохирогч В.С 280,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Э 50,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч хохирол төлөхөө илэрхийлж шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг төлсөн, байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №75/20 дугаартай “...Д.О нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Д.О нь сэтгэцийн хувьд эрүүл учир мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой үйл явдлыг зөв тусган ойлгож болсон чадвартай болно. Д.О нь хэрэг хариуцах чадвартай болно” гэх магадлагаагаар /хх-ийн 86/ шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”: хөнгөрүүлэх, “нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоохоор заасан.
Шүүгдэгч Д.О үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон 19 хоногийг хорих ялын 19 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД