Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/284

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөнг суулган улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгч ..........нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..........овогт ..........холбогдох эрүүгийн 182100450304 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн  Баянтүмэн суманд 1977 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн ..........” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .......... регистрийн дугаартай, ..........овогт ...........

 

Шүүгдэгч ..........нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “гахайн байр” гэх газарт оршин суух иргэн ..........адуун сүрэгт ..........эзэмшлийн хээр халзан зүсмийн хязаалан насны 1 /нэг/ тооны адуу гүйж ирсэнийг, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, ..........******* улсын дугаартай цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж завшиж 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТО*******ХОЙЛОХ нь:

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ ÿëëàõ áîëîí õºíãºð¿¿ëýõ òàëûí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:

Шүүгдэгч ..........шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч ..........мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...******* гэдэг айлд Адууг сураглаж очиход ******* нэг шил архи гаргаж цуг ууж байгаад ..........гийн адуунд хүрэн халзан адуу гүйж ирээд 20 гаруй хоног болж байгаа талаар ярьж байсан. ...Булган сумаас би авна гээд хүрэн халзан адууг 5 дааганы голд нь ачаад хөдөлсөн, замд явж байхад мотоциклтой хүн араас ирэхээр нь зогсоод уулзсан чинь .......... гэдэг залуу ахаа наад хүрэн халзан адуу чинь манай адуу байна гэхээр нь за тэгвэл ав ав гээд буулгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Хохирогч ..........мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хүрэн халзан зүсмийн Д үсгэн тамгатай, засал дэлтэй, засаатай хязаалан морио бэлчээрээс алдсан. Миний морь засаатай учраас айлын адууны гүү хураагаад явж байгаа юм болов уу гээд ойр орчмоор хайгаад олоогүй юм. Улмаар эрэлд явж байгаад 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Булган сумаас засмал замаар зүүн тийшээ цагаан өнгийн ..........******* улсын дугаартай “*******” маркийн машин адуу ачаад явж байхад нь зогсоогоод харахад миний алдсан хүрэн зүсмийн Д үсгэн тамгатай адуу маань тэр машин дээр байсан бөгөөд би тэр жолооч .......... гэдэг хүнд адуугаа авъя гэхэд машинаасаа буулгаж өгсөн. ...би адуугаа авсан учраас надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Гэрч ..........мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Баянтүмэн сумын баруун талд гахайн байр гэх газарт очоод адууг нь ачсан тэгэхэд .......... нь хүрэн халзан зүсмийн морь цуг ачаад явъя үнэ хөлсийг нь өгнө, малын бичгийг нь Булган сумаас авна гэж хэлсэн. Тэгээд 6 тооны адуу ачаад хот руу явж байх замд явж байхад ..........гэх залуу мотоциклтой араас ирээд нөгөө хүрэн халзан зүсмийн адууг миний адуу байна, хэн ачуулсан юм бэ? гэж асуусан би тухайн үед мэдэхгүй ээ, Баянтүмэн сумын баруун талаас .......... гэдэг айлын гаднаас ачсан, тэр хүнээс асуу гэж хэлсэн. Улмаар адууг нь буулгаж өгөөд Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 6-11/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34/

-Шүүгдэгч ..........мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-32/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ..........нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “гахайн байр” гэх газарт оршин суух  иргэн ..........адуун сүрэгт хохирогч ..........хээр халзан зүсмийн хязаалан насны 1 /нэг/ толгой адуу гүйж ирснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ..........мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/ түүнийг давхар нотолсон хохирогч ........../хх-ийн 15/, гэрч ........../хх-ийн 21/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ..........нь хохирогчийн хээр халзан зүсмийн хязаалан насны “Д” тамгатай алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогчид 700,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой  байна гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч ..........холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн .......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлээс ..........******* улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч ..........овогт ..........ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..........орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн .......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлээс ..........******* улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ..........авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР