Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2018/шцт/832

 

 

 

 

                       

 

         2018          09           27                                       832

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас * овогт Х.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн * дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 09 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

* овогт Х.Д, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод * оны * дугаар сарын 06-ны өдөр төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэлжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оюутан, ам бүл 3, эцэг, эх нарын хамт * дүүргийн * дүгээр хороо, *дүгээр байрны * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар **********

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Х.Д нь * дүүргийн 6 дугаар хороо 31 дүгээр байрны 9 тоотод оршин суух иргэн Г.Б гэрээс 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр түүний өмчлөлийн “Төрийн банкны” виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч уг картнаас 1.050.000 төгрөгийг уншуулан авч бусдад 1.055.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Х.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр би найз Б түүний хүү Х.Д нартай Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын ойролцоо уулзсан. Би Содон хорооллын Хаан банкны АТМ-с мөнгө аваад манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 31 дүгээр байрны 9 тоотод очсон. Намайг хаан банкны АТМ-с мөнгө авах үед Х.Д нь хараад зогсож байсан. Би гэртээ ороод хүрэн бор өнгийн түрүүвчийг унтлагын өрөөний зурагтны урд талд тавиад Б юм ярих гээд гал тогооны өрөөнд орсон. Харин Х.Д нь унтлагын өрөөнд зурагт үзээд үлдсэн. Манай гэрт Б бид хоёр юм яриад бараг цаг гаран болсон. Тэгээд Б хүүгийнхээ хамт гэртээ харих гээд манай гэрээс гараад явсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 7 дугаар сарын 19-ний өглөө Төрийн банкны картаа үзсэн чинь түрүүвчнээс алга болчихсон байсан. Тэр өдрөө би Төрийн банк орж дансны дуулга үзсэн чинь миний картнаас эхлээд 400.000 төгрөг, дараа нь 650.000 төгрөг уншуулаад авчихсан байсан. Х.Д гар утас руу залгаад “ахын дүү ахынхаа Төрийн банкны картыг хараагүй биз” гэж асуусан чинь Х.Д нь “би мэдэхгүй байна хараагүй” гээд байсан. ...Миний түрүүвчинд байсан төрийн банкны карт л алга болсон. Картанд байсан 1.050.000 төгрөг алдагдсан...миний хохирлын мөнгө болох 1.050.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10),

- Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-22),

- Дүрс бичлэг бүхий Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7)

2. Гэрч Г.Сайнзаяагийн (найз охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Д бид хоёр “Эх нялхсын эмнэлэг орчихоод Гэр рүүгээ харих гээд явж байсан юм. Гэтэл Х.Д Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах “Голомт банкны АТМ орчихоод явъя гээд АТМ орсон юм. АТМ-с цэнхэр өнгийн карт уншуулаад мөнгө авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

3. Гэрч Г.Болорцэцэгийн (шүүгдэгчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Г.Болд над руу залгаад миний төрийн банкны виза карт алга болчихсон талаар ярьж байсан...би Х.Д рүү шууд залгаж “чи картнаас нь мөнгө авчихаагшүй биш биз гэж хэлэхэд Х.Д би мөнгө аваагүй гэж хэлж байсан. Тэгээд би Болдод цагдаагийн байгууллагад мэдэгдэж  АТМ-н бичлэгийн  7 хоногийн дараа Х.Дгээс чи картыг нь авчихсан байна гэж тулгаж асуухад Х.Д уйлаад би авчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

4. Шүүгдэгч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ээж Болорцэцэгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр хороололд Болд ахтай уулзсан...ээж Болорцэцэг, Болд ах хоёр гал тогооны өрөөнд юм яриад сууж байсан. Харин би том өрөөнд нь зурагт үзээд сууж байсан. Гэтэл зурагтынх нь урд талд Болд ахын түрүүвч нь байсан. Тэгэхээр нь түрүүвч нь дотор байсан төрийн банкны цэнхэр өнгийн картын нь авсан...2018 оны 7 дугаар сарын 19-ний өглөө би Сонгинохайрхан дүүргийн урд байдаг Ачут хүнсний дэлгүүрт байдаг хаан банкны АТМ-с 400.000 төгрөг уншуулж авсан. Тэгээд дахиад өдөр 12 цагийн үед Содон хороололд байрлах Голомт банкны АТМ-с 650.000 төгрөг уншуулж авсан. Би хулгайлж авсан 1.050.000 төгрөгөө өөртөө байлгаж байгаад 3 хоногийн дараа хулгайн гэмт хэрэг үйлдэх нь буруу гэж бодоод Болд ахтай ярьж байгаад 1.050.000 төгрөгийг буцааж өгсөн...Би Голомт банкны АТМ-с 650.000 төгрөгийг авсан мөнгөө үрээгүй байж байгаад хоёр хоногийн дараа Болд ахад бүгдийг нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-66)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 49, 46), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Дд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч: Шүүгдэгч Х.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Х.Д нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 31 дүгээр байрны 9 тоотод, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, иргэн Г.Болдын өмчлөлийн Төрийн банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь;

-Хохирогч Г.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Болорцэцэг хүүгийнхээ хамт гэртээ харих гээд манай гэрээс гараад явсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 7 дугаар сарын 19-ний өглөө Төрийн банкны картаа үзсэн чинь түрүүвчнээс алга болчихсон байсан. Тэр өдрөө би Төрийн банк орж дансны дуулга үзсэн чинь миний картнаас эхлээд 400.000 төгрөг, дараа нь 650.000 төгрөг уншуулаад авчихсан байсан...Миний түрүүвчинд байсан төрийн банкны карт л алга болсон. Картанд байсан 1.050.000 төгрөг алдагдсан...миний хохирлын мөнгө болох 1.050.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10),

- Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-22),

- Дүрс бичлэг бүхий Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7)

-Гэрч Г.Сайнзаяагийн (найз охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Д бид хоёр “Эх нялхсын эмнэлэг орчихоод Гэр рүүгээ харих гээд явж байсан юм. Гэтэл Х.Д Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах “Голомт банкны АТМ орчихоод явъя гээд АТМ орсон юм. АТМ-с цэнхэр өнгийн карт уншуулаад мөнгө авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

-Гэрч Г.Б (шүүгдэгчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Д рүү шууд залгаж “чи картнаас нь мөнгө авчихаагшүй биш биз гэж хэлэхэд Х.Д би мөнгө аваагүй гэж хэлж байсан. Тэгээд би Болдод цагдаагийн байгууллагад мэдэгдэж  АТМ-н бичлэгийн 7 хоногийн дараа Х.Дгээс чи картыг нь авчихсан байна гэж тулгаж асуухад Х.Д уйлаад би авчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

-Шүүгдэгч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зурагтынх нь урд талд Болд ахын түрүүвч нь байсан. Тэгэхээр нь түрүүвч нь дотор байсан төрийн банкны цэнхэр өнгийн картын нь авсан...2018 оны 7 дугаар сарын 19-ний өглөө би Сонгинохайрхан дүүргийн урд байдаг Ачут хүнсний дэлгүүрт байдаг хаан банкны АТМ-с 400.000 төгрөг уншуулж авсан. Тэгээд дахиад өдөр 12 цагийн үед Содон хороололд байрлах Голомт банкны АТМ-с 650.000 төгрөг уншуулж авсан. Би хулгайлж авсан 1.050.000 төгрөгөө өөртөө байлгаж байгаад 3 хоногийн дараа хулгайн гэмт хэрэг үйлдэх нь буруу гэж бодоод Болд ахтай ярьж байгаад 1.050.000 төгрөгийг буцааж өгсөн...Би Голомт банкны АТМ-с 650.000 төгрөгийг авсан. авсан мөнгөө үрээгүй байж байгаад хоёр хоногийн дараа Болд ахад бүгдийг нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-66) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Х.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Х.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Х.Д нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Улсын яллагчаас Х.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжтой хэдий ч. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэргийг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж 240 ( хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзэв. Шүүхээс шүүгдэгчийг хуульд заасны дагуу гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан тул Эрүүгийн хуульд зааснаар түүний нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, тэрээр оногдуулсан ялыг биелүүлээгүй бол дээрх ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

ll. Бусад асуудлаар

Хохирогч Г.Б энэ гэмт хэргийн улмаас нийт 1.055.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон боловч шүүгдэгч Х.Д дээрх хохирлыг төлж барагдуулсан байх тул тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад  төлөх төлбөргүй гэж бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн  дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч * овогт Х.Д нь хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Дг 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ