| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2018/0080/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/85 |
| Огноо | 2018-11-20 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ягаан дэмчиг овогт Шаравжамцын Дорж-Очир Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт *******гийн ******* Хохирогчийн өмгөөлөгч овогт ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 1823001090088 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Заваймгийн Завханмандал сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Завханмандал сумын багт оршин суух хаягтай, өмнө нь Завхан аймгийн 1-р шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, тус шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, тус шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:// Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсзаасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудхэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2018 оны 05 дугаар сарын 12- ны өдрийн 23 цагийн орчимд Завхан аймгийн Завханмандал сумын багийн тоотод оршин суух иргэн Г.ын хашаанд хохирогч Д.ыг шалтгаангүйгээр хэвлий тус газар нь 2 удаа өшиглөсөн хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Д.ын “...Би 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим ... ******* ...намайг гадаа мөрнөөс татаж унагаахаар нь би босч ирээд дүү яаж гэж байна барилдах гэж байгаа юм уу? гээд бариад авсан. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад би хөл алдаад унасан чинь ******* миний дээгүүр өшиглөөд гараад явсан. Би босох гээд өндийж байсан чинь буцаж ирээд миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь чи яаж байна аа ахыгаа алах гэж байна шүү дээ гэсэн ...” гэсэн мэдүүлгээр болон хохирогч Д. шүүгдэгч Б.******* нар гадаа гарсны дараа биедээ гэмтэл авсныг нотолсон гэрч Г.ын “******* аа гадаа гарья гэж хэлээд аваад гарсан ... удалгүй ******* ороод ирсэн хаана байна гэсэн гадаа байна бид 2 жоохон ноцолдсон юм гэхээр нь зөрж гараад ыг сугадаад орж ирсэн, орж ирээд шууд хэвтээд өгсөн ... шөнө 01 цагийн үед гэр рүү нь явуулахаар дуудаж сэрээхэд миний гэдсэнд дотор өвдөөд байна давсагны энд гэж хэлэхээр нь эмч дуудаж үзүүлж тариа хийлгэсэн” гэсэн мэдүүлгээр, гэрч Г., хохирогч Д. нарын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Э., У. нарын мэдүүлгээр тогтоогджээ. Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.ын биед хүнд гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 9965 дугаартай шинжээчийн “ Д.ын биед хэвлийн битүү гэмтэл,нарийн гэдэсний урагдал цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн зэргийн хүнд зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* хохирогч Д.ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан талаар маргаагүй ч хүнд гэмтлийг хохирогчид болгоомжгүй учруулсан. Б.******* хохирогчийг өшиглөснийг харсан гэрч байхгүй” гэсэн дүгнэлтийг гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргаж байна. Шүүгдэгч хохирогчтой барилдах явцдаа гэмтэл учруулаагүй харин газар унахад нь гэдэс рүү нь өшиглөсөн, мөн Д.ыг өндийж босох гэж байхад дахин өшиглөсөн талаар тогтвортой эх сурвалжаа заан мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч хохирогч Д.ын эрүүл мэндэд болгоомжгүй хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогч Д.ын удаа дараагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр өмгөөлөгчийн дээрх үндэслэл үгүйсгэгдэж байна. Иймд шүүгдэгч Б.*******г хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийг болгоомжгүй учруулсан гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Хохирогч Д.ын мэдүүлгийг хуульд заасан журмаар авсан бөгөөд тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9-д зааснаар хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай хууль ёсны баримтууд гэж үзэх үндэстэй. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан түүний үйлдлийн улмаас бусдын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж хүсч үйлдсэн шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна. Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* хохирогч Д.ын эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...хохирогч Д. шүүгдэгчээс 30 сая төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч нь хохирогч Д.т ...21 сая төгрөг төлсөн ...одоо үлдсэн 9 сая төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Цаашид хохирогчийн эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч Б. *******гийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол буюу хүнд гэмтэл учирсантай холбогдон үүссэн хор уршиг болох зардалд нийт 9174872 төгрөгийн холбогдох баримтуудыг ирүүлжээ. Хавтаст хэргийн 4,5,6,7,8,14 дүгээр хуудас дахь худалдан авалт хийгдсэн гэх НӨАТ-ын буцаан олголтын 32 ширхэг баримтуудаар гарсан нийт 1074729 төгрөгийн зардлыг хэн хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, уг зардлыг хохирогч зарцуулсан эсэх нь эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн хавтаст хэргийн 9,10,11,12,13 дугаар хуудсанд авагдсан гараар тоочин бичигдсэн хохирлын 6344773 төгрөгийн тооцоо нь нотлох баримтын шаардлага хангаагүй, энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байна. Иймд Б.*******гээс хохирогч Д.т эмчилгээ хийлгэсэн болон бусад зардалд 21000000 төгрөг төлсөн ба шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэстэй. Харин хохирогчийн цаашид эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* хохирогч Д.ын цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг дурдах нь зүйтэй байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг уг хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэртээ дээрх байдлаар дүгнэсэн. Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэстэй. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан буюу гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.7, 1.8 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******г 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 280000 /хоёр зуун наян мянга/ төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээтэй буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д. цаашид гарах эмчилгээний зардлаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 7.Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч түүний дээд шатны прокуроршүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА