Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

- улсын яллагчаар, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн,

 -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Дэлгэрмаа,

            -шүүгдэгч И.Янжинсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Бор овогт Идэрийн Янжинсүрэнд холбогдох эрүүгийн 201619000162 тоот хэргийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1962 оны 5 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эмэгтэй, 54 настай, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Алтанбулаг сумын боловсрол хариуцсан нягтлан ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамтаар Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р баг Өлийн 2-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бор овогт Идэрийн Янжинсүрэн /РД:НА62052665/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

    

Шүүгдэгч И.Янжинсүрэн нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны орой 16 цагийн үед Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р багийн Өлийн 2 дугаар гудманд 15 настай эрэгтэй Б.Далантай нь морь унаж явахад нь И.Янжинсүрэнгийн тэжээвэр нохой дайрч улмаар Б.Далантайгийн унаж явсан морь үргэн айлын төмөр хашаа мөргөж баруун хөлнийхөө дөрвөн хурууг тайруулсан. И.Янжинсүрэн нь орчиндоо аюул учруулж болох амьтаныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Б.Далантайн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          

                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч И.Янжинсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2015 оны 03 дугаар сарын 05-нд гарсан хэрэг бөгөөд 2016 оны 03 сарын 11-нд бид нар мэдсэн. Манайд золбин нохой байгаа бөгөөд хоол өгөх үед нь намайхаас салахаа больсон юм" гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дэлгэрмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ " 2016 оны 03 сарын 05-ны үдээс хойш манай хүү найз дээрээ очиж уулзаад буцаж явахад нь Цоожоо ахын нохой хөөгөөд морь нь үргээд төмөр хашаа очиж мөргөөд хөлийн хуруунууд нь гэмтсэн байсан. Тэгээд оёх гэтэл 2 хуруу  нь үеэрээ салчихсан байна гэсэн гэмтэлийн эмнэлэг дээр очоод оёоод өгөх байх гэж бодож байтал 5 хуруу хугаралтай хагалгаанд орно гэж хэлсэн. Эмчилгээ хийлгээд хөхрөлт нь цайраад байсан болохоор эмч нар уулзаад хагалгаанд орно. Хүүхдийн чинь хурууг авахгүй бол болохгүй. Оёвол хэдэн жилийн дараа бөөрний дутагдалд болоод хэвтрийн дэглэмд орно гэсэн. Одоо миний хүү өсгийгөөрөө явж байгаа 3 сарын 07-нд хагалгаанд орооод 3 сарын 23-нд эмнэлгээс гарсан. Хөлийнхөө ул дээрээ гишгэдэггүй хүүгийн минь бие сайн байгаа гэв"

 

     - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дэлгэрмаа нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-66/.

- Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны 2016 оны 3  сарын 14-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ?120 тоот актанд:

1. Б.Далантайн биед баруун тавхайн 2-5 хурууны шившүүр ясанд ил хугарал, судас, мэдрэл, шөрмөс тасарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. /хх-40 тал/,

-шүүгдэгч И.Янжинсүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас лавлагаа /хх-32/,

- Шүүгдэгч И.Янжинсүрэнгийн 2016 оны 3 дугаар сарын 17-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 48-49 тал/, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 52-53 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч И.Янжинсүрэнг 2016 оны 03 дугаар сарын 02-ноос 05-ны орй 16 цагийн үед Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн Өлийн 2 дугаар гудманд 15 настай Б.Далантай морь унаж явахад нь И.Янжинсүрэнгийн тэжээвэр нохой дайрч морин үргэн айлын  төмөр хашаа мөргөж баруун хөлнийхөө дөрвөн хурууг тайруулж бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах  тогтоол үйлдэж ирүүлсэн нь  үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй  байна гэж үзэв. Харин хохирогч Б.Далантайг морь унаж явахад нь И. Янжинсүрэнгийн нохой дайрснаас морь нь үргэж айлын хашаа мөргөн, хохирогч мориноосоо унаснаас бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтээр нотлогдсон байна. И. Янжинсүрэнгийн нохойгоо уяагүй эс үйлдэхүйгээс болоод нохой нь морь унаж явсан хүүхэд руу дайрснаас  Б.Далантайд учирсан хор уршиг нь шууд хор уршиг биш бөгөөд эс үйлдэхүй  хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоогүй ,И.Янжинсүрэнд хор уршиг  учруулах оюун санааны болоод хүсэл зоригийн шинж байхгүй байна. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирлын талаар:

Энэ тогтоолоор хэлэлцүүлэх иргэний нэхэмжлэл, хохиролгүй болно.

                

     Шүүгдэгч И.Янжинсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286,291 дүгээр зүйлийн 291.2.2, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.6.1-297.6.3, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                                   

 

 

 

 

 

 

 

1. Төв аймгийн Прокурорын газраас Идэрийн Янжинсүрэнд холбогдуулж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт  зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч И.Янжинсүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. И.Янжинсүрэн  цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор шийдвэрлүүлэх иргэний нэхэмжлэлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг  тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж И.Янжинсүрэнд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                             Д.БУЯНТОГТОХ