Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1757

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч М.Үүрийнтуяа /томилолтоор/ хохирогч Д.Энхболд

 

шүүгдэгч Ш.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.БЭ.Бд холбогдох эрүүгийн 1806 0880 32128 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 18 дугаар гудамжны 291 тоотод оршин суух бүртгэлттэй боловч одоо Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо,Туулын 15-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Э.БЭ.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Ш.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гачууртын авто зам дээр Д.Энхболдыг машинаараа шахлаа гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах

 

2

 

 

ажиллагаанд хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Энхболд мэдүүлэхдээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Энхболдын өгсөн: ...Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртаас Жуков хоёрын хооронд чиглэлд “Эмсит” ХХК 05-41 УБИ улсын дугаартай нийтийн тээврийн автобусыг жолоодон Гачууртын чиглэл баруун дэнжийн буудал зам дээр явж байгаад урд суудлын жижиг тэрэг явж байхаар нь би гүйцэж түрүүлэх гэхэд урдаас машин гараад ирэхээр нь зүүн талын урсгал руу дарахад хажуугаар явж байсан цагаан өнгийн Приус-20 маркийн машиныг шүргэж баруун талын хэсгийн шүргэсэн. Тэгэхээр нь би автобусаа зогсооход цагаан Приусны жолооч болох одоо бол Ш.Э.Б гэх залуу автобусан дотор орж ирээд шууд намайг жолоочийн суудал дээр сууж байхад миний өмсөж явсан цамцны захаас татаж автобуснаас чирч буулгаад чи энэ машиныг хар гээд шууд миний нүүр хэсэг рүү толгойгоороо нэг удаа хүчтэй мөргөсөн. Тэр үед автобусан дотор сууж байсан хүмүүс бууж ирээд бид хоёрыг салгаад би буцаж автобусан дотор орж суусан. Тэр үед Ш.Э.Б замын цагдаа дуудсан, удалгүй цагдаа ирээд хэмжилт хийгээд миний буруу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би даатгалаа дуудаж нөгөө залуугийн хохирол гэж 500.000 төгрөг даатгалаас гаргуулж өгсөн. Зам тээврийн осол гаргасан нь бол миний буруу, тэгэхдээ тэр залуу намайг зодож гэмтээсэнд би гомдолтой байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж 8000 төгрөг төлсөн, өөр эмчилгээ хийлгэсэн зүйл бол байхгүй...

 

...Миний толгой их өвдөж байна. Одоо хоёр нүд рүүгээ хөхөрч хавдсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би зодуулсандаа гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 9-11 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12883 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  1. Д.Энхболдын биед баруун, зүүн нүдний зовхи, дух, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ш.Э.Бгийн: ...Би

 

3

 

 

хохирогч Д.Энхболдын биед учирсан хөнгөн гэмтлийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны авто машины зам дээр автобус барьж явсан хохирогч Д.Энхболдтой зам дээр шахлаа гэх шалтгаанаар маргалдаж би хохирогчийн нүүр хэсэгт нэг удаа хүчтэй мөргөж гэмтэл учруулсан. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна, миний буруу. Одоогийн байдлаар надад хохирогчид төлсөн ямар нэгэн төлбөр мөнгө байхгүй, би хохирлын мөнгө өгөх гэж утсаар заласан. Тэгэхэд гар утсаа авахгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

 

  • Шүүгдэгч Ш.Э.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36, 37, 39- 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ш.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гачууртын авто зам дээр Д.Энхболдыг машинаараа шахлаа гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул

 

Ш.Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ш.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гачууртын авто зам дээр Д.Энхболдыг машинаараа шахлаа гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн

 

4

 

 

ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Хохирогч Д.Энхболд нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх 8000 төгрөгийн хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байх ба Ш.Э.Б үүнийг төлөөгүй байх тул уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. /хх-ийн 18 дугаар тал/

 

Хохирогч Д.Энхболд нь эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч Ш.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Э.БЭ.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

      1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шархүүгийн Э.Бг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Э.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

        1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ш.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ш.Э. / 8000 /найман мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Э/ олгосугай.

 

  1. Хохирогч Д.Энхболд нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж
 

5

 

 

заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.АЛТАНЦЭЦЭГ