Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

      Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

      Улсын яллагч                                 Н.Улсболд

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Даваа

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.

      Хохирогчийн өмгөөлөгч                Т.Даваажав

      Гэрч                                               Д.*******, Д.*******

      Шүүгдэгч                                           *******, ******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* нарт холбогдох 20320000022 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаар хотын Сүхбаатар ******* , ийн дүгээр ны тоотод оршин суух хаягтай, Сүхбаатар ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 сарын 19-ний өдрийн №242 тай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хуулийн ерөнхий 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ХЙ:75032591/  Цорос ******* Парчаагийн *******.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан ******* 9 дүгээр , Баруун Баян-ын 13 ны тоотод оршин суух хаягтай, Өмнө нь 1. Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 09 дүтээр сарын 21-ний өдрийн №102 тай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2, 3 зүйлийн 3, 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар жилийн хорих ялаар, 1. Баянгол ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 сарын 26-ны едрийн №531 тай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 6 зүйлийн 6.1 дэх хэсэгт заанаар 07 сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгг зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар оногдуулсан ялыг тэнсэж 03 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ЖЮ:75111778/ Хатигин ******* гийн .

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

******* нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг Билүүтийн ам гэх газар Ц.Ганхуяг, Б., Ж., Д. нарыг тухайн газраас дахин мод огтлохгүй байхыг шаардаж, улмаар эрхшээлдээ оруулан Б., Ж., Д., Ц.Ганхуяг нарыг модоор цохиж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж, айлган бүрдүүлсний улмаас Ц.Ганхуяг нь амиа хорлоход гарцаагүй хүргэсэн. Мөн *******, ******* нар нь бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг дэвсгэр Арцат гэх газар Ц.Ганхуяг, Б., Ж., Д. нарыг тухайн газраас дахин мод огтлохгүй байхыг шаардаж, улмаар Б., Ж., Д., Ц.Ганхуяг нарыг модоор цохиж, хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ноён уулын зүгт бид нар 2 машинтай явж байсан. Нилээн доороос явж байхад хөрөө рам дуугараад байсан юм. Яг дээшээ явж байтал портер замын хажууд зогсчихсон цаанаас мод хөрөөдөж байхаар нь бид өөрсдийн хийдэг ажил байгаль хамгаалдаг ажил, ялангуяа Ноён уулын асуудалд 56 удаа захиргааны хэргийн шүүхээр орж нэг удаад нь Сэлэнгэ аймгийн Захиргааны шүүхээр орж, улсын дээд шүүхээр 3 удаа орж, 60 удаагийн шүүх хурлыг 6 жилийн хугацаатай хийж байж арай гэж гадны хууль бус компаниас салгаж авсан байсан. Тэгээд улсын дархан цаазтай бүсэд хамруулж ерөнхий сайдаар Засгийн газрын зүгээс тогтоол гаргуулсан байсан. Тэгээд мод бэлдэж байсан нөхдүүдтэй тааралдаад та нар хаанахын улсууд вэ. Яагаад хус мод унагав, та нар өөрсдөө хайрлахгүй бол гадны улсууд аргагүй шүү дээ гэж хэлсэн. Саяын мэдүүлэгт гарсан шиг олон пизда дуудаад элдэв болсон зүйлгүй. Ер нь тэр нөхдүүдийг бургасаар ороолгосон нь үнэн. Яг өөрсдийнх унагасан модоор ороолгохдоо наад мод чинь энэнээс илүү өвддөг шүү гэдэг утгаар л хэлсэн. Хуруу гар тасалсан барьсан зүйл яригдаагүй байхгүй. Бид бол жиийн турш миний бие нь байгаль орчны чиглэлээр ажиллаж байна. Ялангуяа хууль бусаар мод бэлтгэх, алт олборлох, гадна дотны урт нэртэй гэж ярьдаг гол мөрөн ой санд хамруулах хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа болгонд тэмцсээр ирсэн. Шүүх хяналтын байууллага болон маш олон байгууллагауудтай хамтарч ажиллаж байсан. Заримд нь бид  өөрсдийн зүгээс таслан зогсоож энэ асуудлуудыг нутгийн ард иргэдэд нь газар нутгийг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгөх ажлыг олон жил хйисэн. Энэ ажлынхаа хүрээнд нэгт, хоёрт Үндсэн хуулиар олгогдсон иргэн хүн байгалиа хамгаалах журамт үүргийн дагуу эрүүл аюулгүй орчинд амдьрах эрх зөрчигдөж байсан тийм аюултай үйл ажиллагааны хажуугаар чимээгүй дуугүй өнгөрч чадаагүй юм. Тэр үйл ажиллагааг таслан зогсоосон нь үнэн. Таслан зогсоогоод харин бид нар тэр улсууд гуйгаад битгий цэрэг цагдаад хэлээч гэхэд нь харин нэгэнт унагасан модыг яалтай билээ, та хэд энэ хавийгаа цэвэрлээд яваарай. Ачсан модоо тэр чигт нь аваад яваарай. Тэгээд энэ бичлэгийг чинь харин бусад хүн ахиж ийшээ мод бэлтгэхгүйн тулд өөрийн фэйсбүүк хуудсанд тавина шүү гэж хэлээд за гэж хэлээд салсан улсууд шүү дээ. Ийм ч юм болно ч гэж огт байгаагүй. Олон нийтийн сүлжээнд тавьсан гэж би ойлгохгүй байна. Би аливаа нэгэн Google болон youtube дээр тавиагүй. Олон нийтийн сайтууд болон хэвлэл мэдээлэлд өгөөгүй. Зөвхөн өөрийн фэйсбүүк хуудсанд л тавьсан. Харин тэрийг тавиад би маргааш нь устгасан. Гэтэл ТВ8, Элдэв мэдээлэл гэх мэт маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэрийг хуулж аваад цааш нь цацсан. Тэгtхэд би тэрийг мянга арилгаад нэмэргүй байсан. Тэр улсуудад бид нар ч гэсэн гомдол гаргасан юм. Жинхэнэ цааш нь түгээсэн нь хэвлэл мэдээллийн асуудал шүү дээ. Үнэхээр бичлэгээс болж ийм явдал болсон гэж байгаа бол тэр улсуудад ямар арга хэмжээ авсан юм бэ гэдэг асуудалд хандаж л байсан. Хус мод гэдэг байгальд өөрөө ямар үр нөлөөтэй вэ. Маш их өндөр агууламжтай  мод юм. Цэвэр хүчилтөрөгч маш ихээр гаргадаг. Байгаль орчинд хохирол учруулсан талаар ярихад маш олон асуудал байгаа гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бид нар бидэнтэй хамт уул усныхаа төлөө тэмцэж байсан ах маань бурхан болоод ажил явдалд нь оролцоод уулан дээрээ гараад ерөөл хайрлаад юмаа өргөөд буцъя даа гээд явж байтал хөрөө дуугарч байсан. Тэгээд яваад очтол 4  хүн мод бэлдэж байсан. Тэгэд буугаад та нар чинь яаж байна вэ. Тэгэхэд ******* хайран мод гээд л гаслаад л байсан. Та нар чинь яасан нутгийн улсууд байж яагаад нутгаа хайрладаггүй юм бэ. Ямар харамсалтай юм бэ гэж хэлсэн. Саяны уншсан мэдүүлгүүдэд хараалын үг хэлээд хашгираад байсан гээд байх юм. Өөрсдийг нь байлцуулаад асуумаар санагдаж байлаа. Хичнээн мод тайрсан юм бэ гээд ёзооруудыг нь бүгдийг нь ******* тоолоод замбараагүй юм байна. 20 гарчихлаа гэсэн. Унасан моднууд бүгд байж байгаа юм. Хэн билээ дээ нэг нь бид нарыг уучлаарай энийгээ ахиж ийм мод хийхгүй бид нар явлаа гэсэн. Та нар энэ моднуудыг тасдаж хаячихаад явлаа гэж бодож байна уу, зохих ёсны цагдаагийн газарт мэдэгдэе гэхэд мэдэгдээд яах юм бэ гэхээр нь унасан модных нь  мөчрөөр хоёр хоёр шавхуурдаж аваад талбайгаа сайхан цэвэрлээрэй. Одоо нэгэнт унагаачихсан юм чинь гэсэн. Хүний эрхэнд халдлаа гэж байх шиг байна. Нийтийн эрх ашиг гэж байдаг юм шүү дээ. Байгалийг эрүүлжүүлж байгаа хус мод чинь бид бүгдийн л эрх эрх ашгийг тэр 4 хүн тасдаад өөрсдийн хувийн зорилгоор таслаж байна гэдэг нь буруутай үйл явдал. Тэрэн дээр би өөрийн хийсэн үйлдлийг ер нь зөв зүйл хийсэн гэж хувьдаа бодож байна. Би зөв юм хийсэн. Би байгаль орчиноо хамгаалахын тулд зөв үйлдэл хийсэн гэж өөрийгөө одоо болтол бодож явдаг гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд  мэдүүлэхдээ: ... Би ярих зүйл гомдол санал байхгүй. Оршуулгын зардлаа гаргуулж авмаар байна. Гомдолтой гээд манай хүн босоод ирэх биш дээ ярих юм байхгүй гэв.

Гэрч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ноён уулын зүгт бид нар 2 машинтай явж байгаад мод бэлтгэж байсан хүмүүстэй таарсан. .... Бид эд нарыг айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. ... *******, ******* нарыг тэд нартай харилцаж байхад би хүмүүсийн нэрийг бүртгэж авах гээд бал, цаасанд машин руугаа явсан байсан болохоор яг ямар зүйл ярьсаныг сайн анзаараагүй гэв.

Гэрч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ноён уулын зүгт бид нар 2 машинтай явж байгаад мод бэлтгэж байсан хүмүүстэй таарсан. ... тухайн үед *******, ******* нар нь үглээд гаслаад яваад байсан гэв.

Гэрч Г.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *******, бид гурав Улаанбаатар хотоос Зүүнхараад ажил явдалд оролцохоор ирсэн. Ингээд талийгаач Болдбаатарын ажил явдалд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил явдалд нь оролцчихоод эргээд Улаанбаатар хот руугаа явахаар болоод тус өдрийн 13 цагийн үед байх Зүүнхараагийн *******, Түвшинжаргал ах нар бид гурвыг гаргаж өгнө гээд цуг Ноён уул чиглэл рүү явсан. Ноён уул явж байх замд буюу хуучин Арцат зуслан дөнгөж өнгөрөөд явж байхад замын хажууд 4 хүн мод хийж байгаа харагдсан. Тэгээд би энэ уулыг бид нар авч үлдэх гэж 5 жил шүүх дээр тэмцэж байхад нутгийн хүмүүс та нар өөрсдөө уулынхаа модыг ингээд тайраад байх гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаад хандана гэсэн чинь бид нараас гуйгаад байсан. Би хэдэн мод хөрөөдсөн эсэхийг тоолоод явж байсан. Ингээд бид нар удалгүй яваад өгсөн. Би тухайн үед хөрөөдсөн модыг тоолоод явж байсан. Тэгсэн дараа нь би хүний утаснаас тухайн үед хийсэн гар утасны бичлэгийг харсан. Тэгсэн ******* ах модоор цохиж байгаа харагдсан. Би тухайн үед тайрсан мод тоолоод явж байсан. Тгээд Улаанбаатар хот руу машинтай явж байхад ******* ах энэ ядарсан хүмүүсийг цагдаад хандаж эдийн засгаар нь хохироогоод яах вэ гэж байсан. Мөн тэндээс машинтай хөдлөхөд энэ бичлэгийг чинь дараа дараагийн хууль бусаар мод бэлтгэж байгаа хүмүүст сургамж болгох үүднээс сошиалд тавина шүү гэсэн чинь тэр хүмүүс нь тэг тэг цагдаад хэлээгүйд баярлалаа гэж байсан. Би харахдаа ******* ах цохиж байна гэж харсан. Тэгээд маргааш нь уг бичлэг сошиалаас устгагдсан байсан./ХХ-1-136/

Хууль ёсны төлөөлөгч, хохирогч Г. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2020 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19-20 цагийн орчим байх гэж санаж байна. Гадаа харанхуй болж байсан Манай хүү нь над руу манай найз над руу залгаад фейсбүүк дээр манай аавын бичлэг гарчихсан байна гэнэ ээ. Та нэг үзээдэх гэсэн. Тэгээд би фейсбүүк ухаж байгаад тухайн бичлэгийг үзэхэд талийгаачийг маань хүн модоор цохиж байгаа бичлэг байсан. Талийгаач 2020 оны 01 сарын 24-ний өглөө уулнаас хуурай, унасан ч хамаагүй мод олж ирдэг юм билүү л гэж ярьж байсан. Яг явсаныг нь ч би мэдээгүй. Тэгээд ууланд явж байгаад тэр бичлэг хийсэн хүмүүстэй таарсан юм шиг байна лээ. Манай нөхрийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тавьсан нь манай нөхрийн өөрийгөө боомилж нас барах шалтгаан болсон гэж үзэж байна. Манай нөхөр өөрөө фейсбүүк гэж мэдэхгүй. Тийм олон нийтийн сүлжээгээр бусдад зодуулж байгаа, дээрээс нь мод хууль бусаар мод бэлтгэсэн гэж бичлэг яваад хүн болгон түүн рүү утсаар ярьж асууж байсан нь түүнийг сэтгэл санааны хувьд цочролд оруулж үхэлд хүргэсэн гэж үзэж байна. Дандаа фейсбүүкээр бичлэг хийж гарч байдаг хүмүүст юм болохгүй байх. Гэхдээ манай нөхрийн хувьд тийм зүйл огт үзээгуй учраас, мөн хоёр зээгээ тухайн бичлэгнээс болж уйлж хоносон гэж сонссон зэрэг шалтгааны улмаас түүний сэтгэл санаа цочролд орж л амиа хорлосон байх гэж бодож байна. … бичлэгийг тавихдаа ******* гэсэн нэрээр тавьсан байсан. Босоо хөх монгол хөдөлгөөний тэргүүн, Ноён уулын үеэр их жагсаал цуглаан хийдэг хүн гэж л сонсож байсан. Түүнийг бол танихгүй гэх мэдүүлэг /1хх-ийн -13 хуудас/,

Гэрч Ц. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2020 оны 01 дүгээр сарын 24-ний орой фейсбүүкээр "Ноён ууланд хүмүүс хууль бусаар мод огтолж бэлтгэж байгааг илрүүллээ" гэсэн утгатай бичлэг дээр манай талийгаач ах байсан бөгөөд тэр бичлэг дээр манай ахыг танихгүй хүн мод барьчихсан бөгсөн бие рүү 3 удаа гуядаж цохиж байгаа гарч байсан. Тэгээд би талийгаачийн эхнэр лүү нь яриад бичлэгийн талаар хэлэхэд талийгаачийг зүгээрээ, гэртээ ирчихсан байна гэсэн. Маргааш өглөө нь талийгаачийн гэрт очоод түүнээс асуухад гайгүй өнгөрсөн. Бичиг баримтаа авчихсан зүгээр гэсэн. ... Босоо хөх монгол хөдөлгөөний хүмүүс л юм шиг байгаа юм. Тэд нарын фейсбүүк хаягнаас тавигдсан байсан гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 17- хуудас/

Гэрч Ж. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 01 дүгээр сарын 24-ний орой фейсбүүк ухаад сууж байтал талийгаач болон өөр 2-3 хүн Ноён ууланд мод бэлтгэсэн гээд талийгаачийг болон бусад хүмүүсийг модоор цохиж байгаа бичлэг гарч байсан. Тэгээд би руу утсаар ярьж хэлсэн. ... Талийгаач тухайн бичлэг дээр бөгсөн бие рүү модоор цохиулаад ёооё гэж бахирч байсан. Урьд цуг самарт явах гэх мэтээр олон удаа уулзаж байсан. Тэрээр үг яриа сайн, бусадтай харилцаа сайн, даруу зантай л хүн байсан гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 45 хуудас/

Гэрч Ч. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би талийгаачийг хууль бусаар мод бэлтгэсэн гээд бусдад зодуулж байгаа бичлэгийг тавигдсан орой нь үзсэн юм. Тэгээд бичлэг тавигдсаны маргааш талийгаачийн гэрт очиж бичлэгийн талаар асуухад "ямар нэгэн бичиг баримтгүй унасан мод авах гээд явсан чинь босоо хөх монголын хүмүүстэй таараад зодуулаад ирлээ" гэхдээ зүгээрээ л гэж ярьж байсан. Мөн талийгаачийн нас барахын урьд өдөр талийгаачтай уулзсан. Намайг трактор янзалж байхад талийгаач манай гэрт ирээд бид нарыг ууланд мод бэлдлээ гэж бургасаар ороолгосон хүмүүс бичлэг хийж сошиалд тавина гэхээр нь би тэднээс битгий тавиараа гэхэд за л гэсэн гэж ярьж байсан гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 46 хуудас/,

2020 оны 02 сарын 10-ны өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл "Таньж олуулах ажиллагааг Цагдаагийн хэлтсийн №17 тоотод 13 цаг 35 минутад эхлүүлэв.Таньж олуулах ажиллагаа эхлэхийн өмнө гэрч *******, Д.*******, Д.*******, Б.Түвшинжаргал нарыг "2, 3, 4, 5" хүртэл дурын үсгийг сонгож байрлалд зөвлөхөд ******* "4", Д.******* "5", Д.******* "2", Б.Түвшинжаргал "3" тоог сонгов. Хохирогч Б.ыг 2020 оны 01 сарын 24-ний өдрийн 13 цагийн үед та болон таньтай цуг явсан хүмүүсийг модоор цохисон хүн энэ хүмүүс дотор байгаа эсэхийг асуухад хохирогч Б. нь сайтар үзэж байгаад энэ хүмүүс дунд бид нарыг модны мөчрөөр ороолгосон хүн алга гэв. Уг хүмүүс дунд бичлэг хийсэн хүн байна уу дээрх хүмүүс тухайн үед ямар оролцоотой байсан юм бэ гэхэд би уг хүмүүсийг байсныг таньж байна гэхдээ хэн нь бичлэг хийснийг мэдэхгүй байна гэснээр ажиллагааг дуусгаж таниулах ажиллагааны явцад Nikon маркийн гэрэл зургийн аппаратаар 2 хувь гэрэл зураг секундын дуу дүрсний бичлэг хийж тэмдэглэлд хавсаргаж, ажиллагааг 13 цаг 55 минутад дуусгаж, тэмдэглэлийг оролцогчдод танилцуулав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 113-114 хуудас/,

2020 оны 02 сарын -ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл "Таньж олуулах ажиллагааг Цагдаагийн хэлтсийн №17 тоотод цаг 50 минутад эхлүүлэв.Таньж олуулах ажиллагаа эхлэхийн өмнө түүнтэй адил төстэй, эрэгтэйг байрлуулж "3,4,5,6" хүртэл дурын тоог сонгож байрлалд зөвлөхөд ******* "6", таньж ажиллагаанд оролцсон РД:МР831117 тай Баяраагийн Алтансүх "5", РД:РТ92010414 тай Тогтохын Отгонбаяр "4", РД:МЮ95090317 тай Батхуягийн Ууганбат "3" тоог сонгож дурын байрлалаа эзэлж зогсов. Хохирогч Д.ыг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн үед та болон таньтай цуг явсан хүмүүсийг модоор цохисон хүн энэ хүмүүс дотор байгаа эсэхийг асуухад хохирогч Д. нь сайтар үзэж байгаад "6" тай хүн намайг болон надтай цуг явж байсан хүмүүсийг модоор цохисон хүн мөн байна гэв. Уг хүнийг та ямар содон шинж тэмдэгээр нь таньж байгаа юм бэ гэхэд энэ хүний царайны төрх болон сахлаар таньж байна. Тухайн үед яг ямар хувцастай байсныг нь санахгүй байна. Гэхдээ энэ мөн бид нарыг модоор цохиосн хүн мөн байна гэснээр ажиллагааг дуусгаж таниулах ажиллагааны явцад Nikon маркийн зургийн аппаратаар 2 хувь гэрэл зураг авч тэмдэглэлд хавсаргаж,, ажиллагаа цаг 58 минутад дуусгаж, тэмдэглэлийг оролцогчдод танилцуулав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 115-116 хуудас/

2020 оны 02 сарын -ны өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл "Таньж олуулах ажиллагаа эхлэхийн өмнө түүнтэй адил төстэй, 3 эрэгтэйг байрлуулж "3, 4, 5, 6" хүртэл дурын тоог сонгож байрлалд зөвлөхөд ******* "6", таньж олуулах ажиллагаанд оролцсон РД:МР831117 тай Баяраагийн Алтансүх "5", РД:РТ92010414 тай Тогтохын Отгонбаяр "4", РД:МЮ95090317 тай Батхуягийн Ууганбат "3" тоог сонгож дурын байрлалаа эзэлж зогсов. "Хохирогч Б. 2020 оны 01 сарын 24-ний өдрийн 13 цагийн үед та болон таньтай цуг явсан хүмүүсийг модоор цохисон хүн энэ хүмүүс дотор байгаа эсэхийг асуухад хохирогч Б. нь сайтар үзэж байгаад "6" тай хүн намайг болон надтай цуг явж байсан хумүүсийг модоор цохисон хүн мөн байна гэв. Уг хүнийг та ямар содон шинж тэмдэгээр нь таньж байгаа юм бэ гэхэд би царайг нь хараад таньж байна бас ийм сахалтай бор царайтай хүн байна. 2020 оны 01 сарын 24-ний өдөр намайг болон надтай цуг явсан хүмүүсийг модоор цохисон хүн энэ хүн мөн байна гэснээр ажиллагааг дуусгаж, таниулах ажиллагааны явцад Nikon маркийн гэрэл зургийн аппаратаар 2 хувь гэрэл зураг секундын дуу дүрсний бичлэг хийж тэмдэглэлд хавсаргаж ажиллагааг 09 цаг 10 минутанд дуусгаж, тэмдэглэлийг оролцогчдод танилцуулав гэх тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 117-1 хуудас/

2020 оны 02 сарын -ны өдөр Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл "Үзлэгийг цагдаагийн хэлтсийн №15 тоот өрөөнд 13 цаг 45 минутад эхэлж, 14 цаг 30 минутад дуусгав. Үзлэгээр илэрсэн нь: Бичлэг эхлэхэд нэгнийгээ модоор цохиж байгаа бичлэг байх ба баруун гартаа 1 метр гаруй урттай хус мод барьж тамхи зуусан этгээд нь яллагдагч ******* /таньж олуулах ажиллагааны явцад хохирогч нар зааж таньдаг/ байв. Харин модоор цохиулж байгаа бор хүрэн өнгийн малгайтай, цэнхэр өнгийн хүрэмтэй, өмдний өвдөгний хэсэгг цайвар өнгийн хөндлөн судалтай, 2 талын халаасны хэсэгт шаргал өнгөтэй хүн нь талийгаач Ц.Ганхуяг байх ба яллагдагч ******* бичлэг эхлэхэд талийгаач Ц.Ганхуягийн энгэрээс заамдан татаж өөртөө ойртуулан зүүн гарын ханцуйнаас татаж "хохино пизда минь хөөе хөөе" гэж хэлэн баруун гартаа барьсан модоор Ц.Ганхуягийн бөгсөн тус газарт 2 удаа цохив. Энэ үед хохирогч Ц.Ганхуяг "яа яа ёо ёо" гэж дуугарав. Мөн хажуунаас нь бичлэг хийж буй этгээд буюу ******* "энэнээс илүү өвдөж байгаа ш дээ новшоо, энэнээс илүү өвдөж байгаа шдээ новшнуудаа" гэж хэлэв. Үүний дараа яллагдагч ******* "нааш ир" гэж хэлэн хохирогч Д.ыг дуудах ба хажуунаас нь бичлэг хийж буй ******* "Нутгаа хайрлахгүй бол ингэдэг юм" гэж хэлэхэд ******* хохирогч Д.ын бөгсөн тус газарт модоор 2 удаа цохив. Яллагдагч ******* хохирогч Д.ыг цохисны дараа Ж.ийг "Чи нааш ир, нааш ир" гэж дуудахад бичлэг хийж буй ******* "наадах чинь хүүхэд байна яах юм яах юм" гэж хэлэхэд яллагдагч ******* "энэ мод энэнээс илүү өвдөж байгаа шдээ" гэж хэлэн Ж.ийг цохихоор гараа далайх мөчид бичлэг дуусч байв" гэх тэмдэглэл /1-р ХХ-ийн 119 дүгээр хуудас/

 

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийн талаар:

 

Мэдээлэл оруулсан хэрэглэгч: Элдэв мэдээлэл, Мэдээлэл оруулсан огноо: 2020 оны 01 сарын 24-ний 21 цаг 30 минут, Мэдээллийн утга: “Сэлэнгэ аймаг Мандал сум. Ноён уулын арын Бэлүүтийн ам. олон хэлж анхааруулж бсн даа. Бид Ноён уулын төлөө хэдэн жил тэмцэв? Нутгийн иргэд залуус хус модыг хайр найргүй хөрөөдөн ачиж байгаатай таарч /Жавти/ хүртээв. 2020.01.24” гэх тайлбартай 29 секундын бичлэг.

Танилцаж түгээсэн байдал: 19905 удаа үзсэн /ХХ-1-9/

Гэрч Г. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай аав Ц.Ганхуяг өөрийн найз , , түүний хүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Билүүт гэх газраас түлээний мод бэлтгэж яваад Босоо Хөх монгол ТББ-н тэргүүн ******* нартай таараад мод бэлтгэсэн асуудалд нь ******* шийтгэж модоор цохиж эрх чөлөөнд нь халдаж байгаа талаар фейсбүүкэд бичлэг тавигдсан байсан. Мөн ахаас асуухад тухайн үед 5-6 залуучууд машинтай таараад бууж ирээд хэвтэрт ортол чинь зодно гэх мэтээр элдэв хараалын үгс урсгаж хэл амаар доромжилж байгаад модоор цохисон гэж ярьж байсан. Тиймээс энэ бүгдийг хараад байхаар дээрх залуучууд бүлэглэн бусдын эрх чөлөөнд халдаж танхайрч байна гэж үзэн цагдаагийн байгууллагад дахиж өргөдөл гаргасан юм гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 5 хуудас/,

Хохирогч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тэгээд бид 4 Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Билүүт гэх нэртэй газар буюу хуучин Арцат зуслан дөнгөж өнгөрөөд замын хажууд өмнө нь хөрөөдөөд унагачихсан хус байхаар нь энийг авчихъя гээд машин дээрээ 1.5-1.6 метрийн хэмжээтэй 10 гаруй мод ачиж байтал 2 суудлын автомашинтай хүмүүс бид нарын хажууд ирсэнээ машинаас 5-6 хүн бууж ирээд бид нарыг муу пизда нар хус мод хийлээ гээд гар утсаараа бичлэг хийгээд байсан. Нэг нөхөр нь нөгөөдөхдөө наадуулаа модоор балба гэж хэлсэн. Тэгээд нэг нөхөр мод аваад хүрээд ирээд энд зогс гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очтол хус модоор миний зүүн гуяны хэсэгт 2 удаа цохихоор нь би зугтаагаад жоохон зайтай очоод зогссон. Тэгсэн миний араас талийгаач Ц.Ганхуягийг модоор цохисон. Түүний араас Д.ыг хамгийн сүүлд манай хүү Ж.ийг модоор цохисон. Тэгээд бид нарыг нэг нь модоо аваад зайлцгаа гэж хэлээд өөрсдөө түрүүлээд машинтайгаа яваад өгсөн бид нар удаа ч үгүй тэгээд хөдөлсөн. ... Хус модоор миний зүүн гуя руу 2 удаа цохисон. Өөрөөр цохиогүй. Харин талийгаач Ц.Ганхуяг, Д.ыг мөн 2 удаа цохисон. Манай хүү Ж.ийг харин 1 удаа цохисон байхаа. ... 5-6 хүн бууж ирсэн санагдаж байна. Гар утсаараа бичлэг хийсэн хүн буюу ******* нь анх машинаас бууж ирээд Босоо Хөх Монголынхон байна Дархан цаазат газарт мод бэлтгэлээ пизданууд гээд бид нарыг элдвээр хэлээд хараагаад байсан. Яг юу гэж хараагаад байсныг одоо сайн санахгүй байна. Тэгэхээр нь бид нар тухайн үед жоохон айж балмагдаад модоор цохиулсан. Бусад хүмүүс нь яг юу хийж байсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед бүгд л элдэв хараал хэлээд байсан. Би харвал хүн тус бүрээр нь хэлээд өгч чадна. Дархан цаазат хус бэлтгэлээ пизданууд гээд л ийшээ зогсоод цохиул гэсэн. Бид нар Босоо Хөх Монгол гээд хэдэн залуучууд яваад байдаг болохоор айж балмагдсан. Хэрвээ цохиулахгүй гээд эсэргүүцсэн бол бид нарыг өшөө зодож цохих ч юм уу нөхцөл байдал ер нь бол хүндрэх байх гэж айсандаа бүгд цохиулсан гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 6-7 хуудас/

Хохирогч Ж. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 10 цаг өнгөрч байхад талийгаач Ц.Ганхуяг ах аавтай цуг түлээний модонд явна гээд намайг цуг аваад явсан. Мөн Д. ах бас цуг явсан. Ингээд бид нар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Билүүт гэх нэртэй газар буюу хуучин Арцат зуслангаас цааш жоохон яваад хуучин тайрсан хус мод байсан тэгэхээр нь бид нар тэр модноос портер дээрээ ачаад байж байтал 2 суудлын тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирээд машинаас 5 хүн бууж ирээд нэг нь шууд бичлэг хийгээд бичиг баримт байна уу гээд та нар ер нь эндээс мод бэлтгэх ёстой юм уу пизда нар минь гэж нэг нь хэлсэн. Би одоо харвал хэн хэн нь хараал хэлээд байсныг нь зааж өгч чадна. Тэгсэн аав болон талийгаач Ц.Ганхуяг ах намайг машиндаа суу гээд суулгасан. Тэгээд тэд нартай уулзаад байсан. Тэгсэнээ нэг нь мод барьчихсан машин дээр ирээд намайг машинаас буугаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаас буутал 1 метр орчим урттай бүдүүн хус мод барьчихсан намайг энд зогс гээд модоороо миний зүүн гуя руу 2 удаа цохисон. Миний өмнө нь надтай цуг явсан хэдийг цохисон юм шиг байна лээ. ... Пизда нар минь та нар ер нь эндээс мод бэлтгэх ёстой юм уу гэж байсан. Тэгээд би машиндаа суусан болохоор өөр юу гэснийг нь сонсоогүй ямар ч байсан хараагаад л бүгд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан. ... 2020 оны 01 дүгээ  сарын 26-ны өдөр манай ах тухайн бичлэгийг над руу явуулаад би үзсэн. Урьд өдөр нь манай ах залгаад Ганаа ах та нарын бичлэг тавигдсан байна. Та нар зүгээр үү гэж ярьж байсан гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 31-33 хуудас/

Хохирогч Д. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...  Тэгээд хуучин хүүхдийн Арцат зуслан өнгөрөөд явж байтал замын хажуу талын модонд унагаасан мод байж байсан. Тэгэхээр нь зогсоод энийг авчихъя гээд зогсоод нөгөө модоо ачиж байтал Зүүнхараа талаас 2 машинтай хүмүүс ирээд машинаасаа буугаад яагаад мод хөрөөдөөд байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь бид нар энэ унагаасан бэлэн мод байсан юмаа гэж хэлтэл үгүй та нар унагаасан байна гээд бичлэг хийж байсан нөхөр буюу тэр ******* нь бид нарыг муу новшнууд пизданууд гэж хэлээд байсан. Тэгсэнээ ******* нь нөгөө модоор цохисон нөхөрт наадуулаа балба гэж хэлсэн. Тэгсэн нөгөөдөх нь бид нарыг дуудаад гартаа 1 метр орчмын урттай бүдүүн хус мод барьчихаад эхлээд ын зүүн гуя бөгс хавь руу 2 удаа цохисон дараа нь талийгаач Ц.Ганхуягийг 2 удаа цохисон. Дараа нь намайг мөн 2 удаа цохисон. Миний дараа ын хүүхэд Ж.ийг 2 удаа цохичихоод ******* нь машиндаа суухдаа та нар бичлэгээ өөрсдөө фейсбүүкээс хараарай гээд эргээд ирэхэд явсан байгаарай гэж хэлээд Ноён уул чиглэл рүү явсан. Мод бэлтгэлээ гээд элдвээр хэлээд ******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд хужаагийн хурууг тасдаж байсан. Ер нь бид нарын л зөв болдог гээд байсан. Тухайн үед бид нар бүгд л айж сандарсан байсан. Зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэлээ гэж цохисон байхаа ******* нь модоор цохисон залуудаа наадуулаа балба гэж хэлсэн. Тэгсэн нөгөөдөх нь мод бариад ийшээ зогс гээд цохиод байсан. Бичлэг хийгээд байсан хүн нь ******* гэдгийг дараа нь бичлэгээ хараад мэдсэн. Харин модоор цохисон хүнийг хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Харвал таних байхаа            5 хүн машинаас бууж ирсэн нэг нь байгаль орчны хүн гээд холоос нэг үнэмлэх харуулаад байсан. ******* тэр модоор цохидог 2 залуу л хүн амьтныг элдвээр хэлээд байсан гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 130 хуудас/

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р ХХ-ийн 2 хуудас/

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 3-9 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч *******гийн Сүхбаатар ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 сарын 19-ний өдрийн №242 тай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хуулийн ерөнхий 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 235 хуудас/, Шүүгдэгч *******гийн талаар 1. Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 09 дүтээр сарын 21-ний өдрийн №102 тай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2, 3 зүйлийн 3, 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар жилийн хорих ялаар, 1. Баянгол ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 сарын 26-ны едрийн №531 тай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 6 зүйлийн 6.1 дэх хэсэгт заанаар 07 сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгг зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар оногдуулсан ялыг тэнсэж 03 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан гэх шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-247-250, 1-7 хуудас/, Захиргааны зөрчил шалгасан тэмдэглэл /8-13 хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 220 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг дэвсгэр Арцат гэх газар Ц.Ганхуяг, Б., Ж., Д. нарыг тухайн газраас дахин мод огтлохгүй байхыг шаардаж, улмаар Б., Ж., Д., Ц.Ганхуяг нарыг модоор цохиж, хүч хэрэглэсэн үйлдэл хийж, утсаар бичлэг хийж, уг бичлэгийг сошиалд  тавина гэж хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хууль ёсны төлөөлөгч, хохирогч Г.ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1хх-ийн -13 хуудас/, Гэрч Ц.ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 17- хуудас/, Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 45 хуудас/, Гэрч Ч.ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 46 хуудас/, 2020 оны 02 сарын 10-ны өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р ХХ-ийн 113-114 хуудас/, 2020 оны 02 сарын -ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р ХХ-ийн 115-116 хуудас/, 2020 оны 02 сарын -ны өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 117-1 хуудас/, 2020 оны 02 сарын -ны өдөр Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ-ийн 119 дүгээр хуудас/, Гэрч Г.ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 5 хуудас/, Хохирогч Б.ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 6-7 хуудас/, Хохирогч Ж.ий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 31-33 хуудас/, Хохирогч Д.ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 130 хуудас/, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р ХХ-ийн 2 хуудас/, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар” бүлэглэж” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба  хэрэгт авагдсан баримтаар бүлэглэсэн гэж үзэх боломжгүй  харин “ гэмт хэргийн талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн хамтран оролцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг  журамлан шүүгдэгч нарт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй   байна.

Иймд *******, ******* нар нь бусдыг тусгай хамгаалалтай газраас  зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдээ таслан зогсоохыг шаардаж, хүч хэрэглэж, бичлэг хийж, уг бичлэгээ сошиалд тавина гэж сүрдүүлсэн буюу   “Заналхийлэх“ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон хуульд заасан байдлуудыг харгалзан тэднийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэх.

Шүүгдэгч  *******г 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг Билүүтийн ам гэх газар Ц.Ганхуяг, Б., Ж., Д. нарыг тухайн газраас дахин мод огтлохгүй байхыг шаардаж, улмаар эрхшээлдээ оруулан Б., Ж., Д., Ц.Ганхуяг нарыг модоор цохиж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж, айлган бүрдүүлсний улмаас Ц.Ганхуяг нь амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол шийтгэнэ” гэж тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлон хуульчилсан.

Прокурор яллах дүгнэлтэндээ “... айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэх  гэмт хэргийн шинжийг заажээ.

Шүүгдэгч ******* нь хэрэгт яллах нотлох баримтаар CD-ны  ... “Сэлэнгэ аймаг Мандал сум. Ноён уулын арын Бэлүүтийн ам. Олон хэлж анхааруулж байсан даа. Бид Ноён уулын төлөө хэдэн жил тэмцэв? Нутгийн иргэд залуус хус модыг хайр найргүй хөрөөдөн ачиж байгаатай таарч /Жавти/ хүртээв. 2020.01.24” гэх тайлбартай 29 секундын бичлэг: ...

2020 оны 02 сарын -ны өдөр Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд ... Үзлэгээр илэрсэн нь: Бичлэг эхлэхэд нэгнийгээ модоор цохиж байгаа бичлэг байх ба баруун гартаа 1 метр гаруй урттай хус мод барьж тамхи зуусан этгээд нь яллагдагч ******* /таньж олуулах ажиллагааны явцад хохирогч нар зааж таньдаг/ байв. Харин модоор цохиулж байгаа бор хүрэн өнгийн малгайтай, цэнхэр өнгийн хүрэмтэй, өмдний өвдөгний хэсэгг цайвар өнгийн хөндлөн судалтай, 2 талын халаасны хэсэгт шаргал өнгөтэй хүн нь талийгаач Ц.Ганхуяг байх ба яллагдагч ******* бичлэг эхлэхэд талийгаач Ц.Ганхуягийн энгэрээс заамдан татаж өөртөө ойртуулан зүүн гарын ханцуйнаас татаж "хохино пизда минь хөөе хөөе" гэж хэлэн баруун гартаа барьсан модоор Ц.Ганхуягийн бөгсөн тус газарт 2 удаа цохив. Энэ үед хохирогч Ц.Ганхуяг "яа яа ёо ёо" гэж дуугарав. Мөн хажуунаас нь бичлэг хийж буй этгээд буюу ******* "энэнээс илүү өвдөж байгаа шдээ новшоо, энэнээс илүү өвдөж байгаа шдээ новшнуудаа" гэж хэлсэн нь үйлдэл нь  хэргийн байнга айлган сүрдүүлсэн гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байх ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн нөхцөл байдал гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ. Мод бэлтгэж байсан нэр бүхий 3 хүн нь цагдаад хэлээгүйд баярлалаа,сошиалд бичлэгийг  тавина бусад хүмүүст сургамж болог гэх яриа тэдний хооронд  болсон бөгөөд мод бэлтгэх  зөвшөөрөлгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь талаархи баримт  хэрэгт авагдсан байдаг. Харин “Байнга гэх  гэмт хэргийн шинж нь хэвшмэл буюу дахин  давтагдах шинжтэй бөгөөд хохирогчийг  гурав буюу түүнээс дээш удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр  үйлдэгдсэн байх хууль зүйн ойлголт  бөгөөд Шүүгдэгч ******* нь хохирогчтой санаандгүй байдлаар таарч зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдлийг таслан зогсоож, бичлэг хийж, хамт явсан *******гээр модоор шавхуурд гэж биед нь халдсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай анггийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ байнга гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд  энэ нь хууль сануулж авсан гэрч, хохирогч нарын  мэдүүлгээр тогтоогдсон. Прокурор яллах дүгнэлтэндээ гэмт хэргийн дээрхи шинжийн талаар тусгаагүй бөгөөд Прокуророос “айлган сүрдүүлсний  улмаас амиа хорлоход  гарцаагүй хүргэсэн гэх гэмт хэргийн шинжийг  заасан нь хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй  байна. Шүүгдэгч  *******гийн амь хохирогчийг загнасан, бичлэг хийсэн  үйлдэл нь хохирогчийн амиа хорлоход гарцаагүй хүрэх шалтгаан загнасан үйлдэл хохирогч Ц.Ганхуяг амиа хорлосон, амиа хорлоход гарцаагүй хүргэсэн үйлдлийг шүүгдэгч хийсэн буюу гэмт үйлдэл, хохирол хоёрын  хоорондын шалтгаант холбоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай Прокурорын дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******гаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд  зааснаар  өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх  хуулиар олгогдсон эрхийн хүрээнд  Цагдаагинй албан хаагчийн зүй бус ажиллагаанаас үүдсэн гэх мэдүүлгийг мөрдөн байцаалт болон Прокурор, шүүхийн шатанд мэдүүлдэг ба шүүгдэгчийн мэдүүлэгтэй холбогдол бүхий дараахь баримтууд: ...

Мод бэлтгэж байсан нэр бүхий 3 хүн нь цагдаад хэлээгүйд баярлалаа, сошиалд бичлэгийг  тавина бусад хүмүүст сургамж болог гэх яриа тэдний хооронд  болсон бөгөөд мод бэлтгэх  зөвшөөрөлгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь талаархи баримт /Гэрч Д.*******ын  мэдүүлэг ХХ-1-136/, хохирогч Д., Ж., Д. нарын мэдүүлгүүд,  Д., Ж., Д. нарт дээрх сошиалд тавигдсан мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэгдсэн тухай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 сарын 16-ны өдрийн 81 шийтгэх тогтоол, Гэрч Ц. /амь хохирогчийн төрсөн ах / "Ноён ууланд хүмүүс хууль бусаар мод огтолж бэлтгэж байгааг илрүүллээ" гэсэн утгатай бичлэг дээр манай талийгаач ах байсан бөгөөд тэр бичлэг дээр манай ахыг танихгүй хүн мод барьчихсан бөгсөн бие рүү 3 удаа гуядаж цохиж байгаа гарч байсан. Тэгээд би талийгаачийн эхнэр лүү нь яриад бичлэгийн талаар хэлэхэд талийгаачийг зүгээрээ, гэртээ ирчихсан байна гэсэн. Маргааш өглөө нь талийгаачийн гэрт очоод түүнээс асуухад гайгүй өнгөрсөн. Бичиг баримтаа авчихсан зүгээр гэсэн. ... Босоо хөх монгол хөдөлгөөний хүмүүс л юм шиг байгаа юм. Тэд нарын фейсбүүк хаягнаас тавигдсан байсан гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 17- хуудас/, гэрч Ч.ын мэдүүлэг /ХХ-1-17-/, Хохирогчийн хууль ёсны төлөөгч Г.аас: ... Миний нөхрийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн газрын мөрдөгч Энхбаатар Д.Шинжааравдангийн гомдлоор 2020 оны 01 сарын 25-ны өглөө 09:30 цагт шөнийн  22:30 цаг хүртэл, 26-ны өглөө 10 цагаас авч яваад өдөр 13 цагийн үед гэртээ ирсэн. Энэ үедээ тэрээр маш их гүн хямралтай бодолд автсан сонин байдалтай болчихсон ирсэн. Тэгээд маргааш нь амиа алдсан байдалтай олдсон. ******* нь Энхбаатар гэгч цагдаатай нийлэн дарамталсан болоод миний нөхөр амиа хорлох хүртэл хэмжээнд хүргэсэн байх гэж би үзэж байна. /ХХ-2-67/ баримт, Албаны шалгалтаар цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхбаатар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/9 дүгээр тушаалаар батлагдсан "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дурэм"-ийн 2.3.б-д заасан заалтыг зөрчиж зөрчлийн холбогдогч  Ц.Ганхуягаар /амь хохирогч/ хувийн аж ахуйдаа үртэс буулгасан гэх буруутай үйлдэл нь тогтоогдсон тул ... түүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт зааснаар сарын үндсэн цалинг 2 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулан шийдвэрпэсэн болно. /ХХ-2-78/ баримтууд хэрэгт авагдсан зэргээс үзэхэд цагдаагийн албан хаагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хүний халдашгүй байх эрхийг хангах үндсэн зарчмуудыг баримтлаагүй, хууль сахиулагчийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд тавигдах прокурорын хяналтыг сайжрулахад анхаарах нь зүйтэй.

Мөн ******* нь Баянгол ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 сарын 26-ны едрийн №531 тай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 6 зүйлийн 6.1 дэх хэсэгт заанаар 07 сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд багтааж биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож,  2 жилийн хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  тэнссэн хугацаанд шүүгдэгч  ******* нь  санаатай  гэмт хэрэг үйлдсэн тул түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хохирол төлбөрийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар утас 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгох, таньж олуулах ажиллагааны болон сошиалд тавигдсан бичлэг бүхий 2 ширхэг CD -г хавтаст хэрэгт хадгалах, шүүгдэгч нар нь  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй  зэргийг тус тус дурьдаад

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6 36.9, 36.10 зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.*******г цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******,  ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг  журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсүгэй.

3.******* ******* Парчаагийн *******, Хатигин ******* гийн нарыг бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр тус тус торгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Улаанбаатар хотын Баянгол ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 сарын 26-ны өдрийн №531 тай тогтоолоор *******д 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 03 жилийн хугацаагаар тэнссэн  тогтоолын 8 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь  хэсэгт 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 6 зүйлийн 6.1 дэх хэсэгт заанаар 07 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг хөнгөнийг хүндэд нь багтааж бүгд  02 жилийн  хугацаагаар хорих ялыг сэргээн эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  600,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар Шүүгдэгч *******, ******* нар нь тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  03 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг төлж биелүүлэхийг даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

10. Хэрэгт хураагдан ирсэн гар утсыг тогтоол хүчин төгөрлөр болсоны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгох, таньж олуулах ажиллагааны, болон сошиалд тавигдсан бичлэг бүхий 2 ширхэг  CD-г хавтаст хэрэгт хадгалж шүүгдэгч нар нь  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй  болохыг тус тус дурьдсугай.

11. Шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, *******гийн эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс  иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

14. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

15. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.