Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ын Дорж-Очир Улсын яллагч овогт гийн Шинэбал Шүүгдэгч овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 1823001290098 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Отгон сумд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Отгон сум багт оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, Регистрийн дугаар: /*******/ Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Отгон сум Онц багийн нутагт дэвсгэрт орших “Уужим” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.*******гийн адуунаас хээр зүсмийн, зүүн талын гуян дээрээ саран дэвсгэртэй гүл шар тамгатай 1 тооны адуу, Г.*******гийн адуунаас улаан хээр, бор зүсмийн зүүн талын гуян дээрээ чандмань тамгатай 2 тооны адууг буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Отгон сум Онц багийн нутагт дэвсгэрт орших “Уужим” гэх газарт бэлчиж байсан Г.*******гийн адуунаас хээр зүсмийн, зүүн талын гуян дээрээ саран дэвсгэртэй гүл шар тамгатай 1 тооны адуу, Г.*******гийн адуунаас улаан хээр, бор зүсмийн зүүн талын гуян дээрээ чандмань тамгатай 2 тооны адуу алдагдсан болох нь адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Г.*******гийн...2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Отгон сум Онц багийн нутаг дэвсгэрт орших “Уужим” гэдэг газар нутаглаж байгаад адуун дотроосоо Зүүн талын гуян дээрээ саран дэвсгэртэй гүл шар тамгатай улаан хээр зүсмийн морио алдсан... гэсэн мэдүүлэг, хохирогч Г.*******гийн “ ...08 дугаар 07-ны орой Уужимын эхэнд байсан адуун дээрээ очтол ...2 тооны зүүн талын гуян дээрээ чандмань тамгатай улаан хээр, бор зүсмийн адуу алдсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.*******, Г.******* нарын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч О.гийн “...2017 оны 08 дугаар сарын эхээр адуун дотроосоо нэг тооны морь хулгайд алдсан гээд эрж хайгаад сураг тавиад байсан. Зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй гүл шар тамгатай хээр морь алдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.*******ын “...Г.******* 2017 оны 08 дугаар сарын эхээр 2 тооны адуу хулгайд алдсан гээд багийн иргэдээс сураг тавиад байсан. Отгон сумын Уужмын эх газраас адуун дотроосоо зөв талын гуян дээрээ чандмань тамгатай улаан хээр, бор зүсмийн 2 морь алдсан гээд сураад байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ. Дээрхи хулгайд алдагдсан 3 тооны адууг шүүгдэгч Д.******* хулгайлсан болох нь хохирогч Г.*******гийн “Д.******* өөрөө миний алдсан 2 морийг хөтлөн ирж хийсэн үйлдэлдээ харамсан авч ирж өгсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.*******гийн” манай сумын багийн иргэн Д.******* гэдэг залуу манай адуунаас 1 тооны адуу хулгайлан авсан. Надаас уйчлалт гуйн хулгай хийсэн үйлдэлдээ гэмшин гар бариад явсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.*******ий яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 2.100.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Отгон сумын үнэлгээний комиссын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлийг буюу хохирогч Г.*******, Г. нарын алдсан 3 тооны адууг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.*******гийн 1 тооны адуу, хохирогч Г.*******гийн 2 тооны адууг хулгайлсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч Д.*******ийг бусдын малыг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эзэмшлийн 03 тооны адуу хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэстэй. Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Г.*******, Г.******* нар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. 4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нар шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 5.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болно. 6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА