Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

 нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

 улсын яллагч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар

шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин цоор овогт Т.А-д

холбогдох 1808002080426 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний

өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

************

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.А нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан

дүүргийн 9-р хороо Баруунбаян-Уулын 14-33 тоотод гэр бүлийн хамаарал бүхий

хамтран амьдрагч Г.Ариунтуяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол

учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан

доорх нотлох баримтуудаар Т.Алтантуяа нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэжучруулсан болох нь нотлогдон

тогтоогдсон байна.

Тодруулбал, Т.А нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Баруунбаян-Уулын 14-33 тоотод гэр бүлийн

хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Г.Ариунтуяаг зодож хөнгөн хохирол

учруулсан болох нь:

Хохирогч Г.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12

дугаар сарын 28-ны өдөр манай сургуулийн шинэ жил болсон. Би ажилдаа явахдаа нэг

сургуульд хамт ажилладаг багш Алтансүх гэх залуугийн машинд суугаад ажилдаа

явдаг. Тэгээд шинэ жилээр би багш нарын хамт зураг авахуулсан чинь тэр зургийг

Алтантулга нь харчихаад хамт ажилдаа явдаг багштай хардаад байсан. Тэгээд

Алтантулга уурлаад миний нуруу, хөл, цээж орчим газар цохиод авсан. Надад, гомдол

санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №974 дүгнэлтэд:

“...Ариунтуяагийн биед дагзны хуйх, баруун өгзгөнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт,

баруун, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо

зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх

гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид

гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 19х/

Шүүгдэгч Т.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн

хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн хамтран амьдрагч Г.Ариунтуяатай 2017 оны 10 дугаар

сараас манай гэрт хамт амьдарч байгаа юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 28-ны

өдөр Г.Ариунтуяатай маргалдсан. Маргалдах болсон шалтгаан нь хэд хоногийн өмнө би

нөөтбүүкийг нь ширээн дээрээс түлхэж унагаагаад эвдчихсэн асуудлаас болж

маргалдаад мөн дээрээс нь фэйсбүүкээр миний танил урьд нь уулздаг байсан эмэгтэй

над руу чат бичихээр нь би хариу бичсэн чинь Ариунтуяа унтаж байгаад босож ирээд

“чи хэнтэйгээ чат бичээд байгаа юм бэ” гэж уурлаад над руу дайраад байхаар нь

Г.А цээж рүү нь ор луу түлхсэн чинь уначихаад босож ирээд дахиад

орилоод сарваганаад байхаар нь дахиад түлхчихсэн чинь орны модонд цохиж

гэмтээсэн байх. Би босож ирээд хэрүүл хийгээд байхаар нь нэг удаа нүүрэнд нь

алгадсан над руу дайраад байхаар нь хөлөөрөө өшиглөөд жийгээд унагаачихсан юм...”

гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-70х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон

тогтоогдсон болно.

Шүүгдэгч Т.А нь хамтран амьдрагч болох хохирогч Г.А

биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн

талаар маргаагүй, түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь

хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн №974 дүгнэлт зэргээр

давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн

төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн

зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг

хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр

бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томъёо, ухагдахууныг Гэр бүлийн

хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж

ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны

зарчимд нийцэж байгаа болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн

үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.2 дугаар зүйлд

“...хамтран амьдарч, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай

байсан...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн

хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд

хамаарах хүний ...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн

хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл

санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд

шүүгдэгч Т.А нь хохирогч Г.Ариунтуяатай хамтран хамт амьдардаг, гэр

бүлийн харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул

Т.Алтантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт

заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг

зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Т.Алтантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан

гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох

үндэслэлтэй байна.

Т.Ахувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22х/

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 26х/

“Бэст никель групп” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 56х/

“Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57-59х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах

хуудас /хх-ийн 23х/-аар тогтоогдлоо.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.Ань шүүгдэгч Т.Аас гэмт хэргийн улмаас учирсан

хохирол төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан бөгөөд шүүгдэгчид гомдол саналгүй гэх тул

шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 12-14х/

Шүүгдэгч Т.А тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа

гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх

нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Т.А нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар

шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 500

нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд

“шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар

өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан “Бэст никель групп” ХХК-ийн тодорхойлолт

/хх-ийн 56х/, “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57-59х/

зэргээр тогтоогдох тул түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд

хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.А иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт

эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь

цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин цоор овогт Төмөрбаатарын Алтантулгыг хүний эрүүл

мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж

учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Т.Алтантулгыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр

торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Т.Ад оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2

/хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

ялтан Т.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй

тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг

нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн

хөрөнгөгүй, Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус

тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч

шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг

дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын

биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ад авсан

хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ