Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 320

 

                       Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: ******* дүгээр хороо ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт*******гийн ******* /*******/-ийн

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1997 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс ******* цагдаагаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. ******* ажиллаж байхдаа жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан. Цагдаагийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлснээр 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалаар Тодорхой нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтсийн орон тоо, албан тушаалын цол цалингийн зэрэглэл шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс Багахангай дүүрэг дэх Цагдаагийн тасагт жижүүрийн цагдаагаар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/325 дугаар тушаалаар тус газрын болон харъяа нэгж дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн бүтэц, албан тушаал, орон тоо албан тушаалын цол, цалингийн зэрэглэл шинэчлэн 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс Багахангай дүүрэг дэх Цагдаагийн тасгийн жижүүр, саатуулах байрны цагдаагаар томилогдсон юм. Иймд 1997 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд жижүүрийн цагдаагаар ажиллаж байснаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд манай байгууллагын журамд өөрчлөлт орж ажилласан жилийн нэмэгдэл тооцогдохоор болсон тул цаашид шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагагүй учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь ******* жижүүрийн цагдаагаар 1997 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2/1873 дугаар албан бичиг, Багахангай дүүргийн цагдаагийн тасгийн цалин тавьж олгох хүснэгтүүд, Багахангай дүүргийн цагдаагийн тасгийн 2003 оны орон тоо, Багахангай дүүргийн цагдаагийн тасгийн 2006 оны 7 дугаар сарын урьдчилгааны хүснэгт, 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн жижүүр эргүүлийн томилгоо, 2008 оны 4 дүгээр сарын цалингийн урьдчилгаа хүснэгт, 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн жижүүрийн рапорт, Багахангай дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн тасгийн даргын 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Багахангай дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн тасгийн 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 14н/262 дугаар албан бичиг, 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Талархал”, 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Баярын бичиг”, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2011/ДСА-0569 дугаар “Гэрчилгээ”, фото зураг, Д.Даваасамбуу, М. нарын тодорхойлолтууд зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Нэхэмжлэгч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж Б.*******д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* овогт*******гийн *******гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж Б.*******д олгосугай.

3. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

                                      ШҮҮГЧ                                      Л.НАРАНГЭРЭЛ