| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0336/И |
| Дугаар | 334 |
| Огноо | 2017-11-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 334
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогт ийн ******* /РД:/-т холбогдох
2017-2018 оны 1 дүгээр курсын оюутны сургалтын төлбөр 2.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.*******, Н.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Г.******* миний бие ийн ,н ангид суралцдаг. Н.******* миний бие хувийн компанид худалдагч хийдэг. Г.*******ийн 1 жилийн сургалтын төлбөр 2.400.000 төгрөгийг ээж болох Н.******* миний бие төлсөн тул аав болох Д.*******өөс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин Д.******* нь уг сургалтын төлбөрийн тал хувийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч нарын зүгээс 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч Д.******* нь 1.200.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байх тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ: Н.******* бид хоёр 2004 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. 2001 онд тусдаа амьдрах болсноос хойш хүүхэддээ хичээлийн хэрэгсэл, хувцас гэх мэт хэрэгтэй эд материалаар хангасаар ирсэн бөгөөд 2004 онд гэрлэлтээ цуцлуулснаас хойш хүүхдийн тэтгэлгийг тасралтгүй төлж байгаа. Миний бие шүүхээр салснаас хойш өөр хүнтэй танилцан, үр хүүхэдтэй болсон. Миний боломж бололцоо хүрэлцэхгүй байгаа тул би 1.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын 1.200.000 төгрөгөөс татгалзсан тул миний бие үлдэх 1.200.000 төгрөгийг 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 200.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт, зохигчийн тайлбарууд, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.*******, Н.******* нар хариуцагч Д.*******т холбогдуулан 2017-2018 оны 1 дүгээр курсын оюутны сургалтын төлбөр 2.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т зааснаар эцэг эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч Г.*******, Н.******* нар сургалтын төлбөр 2.400.000 төгрөгийг хариуцагч Д.*******өөс шаардах эрх нээлттэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.*******, Н.******* нар нэхэмжлэлийн шаардлага 2.400.000 төгрөгийн 1.200.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 1.200.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан.
Шүүхийн шатанд зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Г.*******, Н.******* нарын хариуцагч Д.*******т холбогдох 2017-2018 оны 1 дүгээр курсын оюутны сургалтын төлбөр 2.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Г.*******ийн 2017-2018 оны 1 дүгээр курсын сургалтын төлбөр болох 2.400.000 төгрөгийг эцэг, эх болох Д.*******, Н.******* нар хувааж хариуцахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Г.*******, Н.******* нар нэхэмжлэлийн шаардлага 2.400.000 төгрөгийн 1.200.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.******* үлдэх 1.200.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 200.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бэлнээр төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгч нар зөвшөөрч, улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид д зааснаар хариуцахаар болж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотолж ХААН банкны 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1.200.000 төгрөгийн, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1.200.000 төгрөгийн орлогын мэдүүлгүүд, Г.*******ийн цахим үнэмлэхний, 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 113 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн гүйцэтгэх хуудас, Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 92 дугаар шийдвэр, Чингис хааны нэрэмжит Их засаг олон улсын их сургуулийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаар тодорхойлолт зэрэг баримтууд ирүүлсэн.
Зохигчийн байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний д нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 төгрөгийг улсын орлого болгож, зохигч талуудын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөгийн тал хувь 16.675 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Д.*******өөс улсын тэмдэгтийн хураамж 16.675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******, Н.******* нарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75 дугаар зүйл, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн ******* нар 2017-2018 оны 1 дүгээр курсын оюутны сургалтын төлбөр 2.400.000 төгрөгийн 1.200.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* овогт ийн ******* 1.200.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 200.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бэлнээр төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгч нар зөвшөөрч эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 төгрөгийг улсын орлого болгож, зохигч талуудын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөгийн тал хувь 16.675 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Д.*******өөс улсын тэмдэгтийн хураамж 16.675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******, Н.******* нарт олгосугай.
3. Хариуцагч Д.******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг д заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ