| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0371/И |
| Дугаар | 342 |
| Огноо | 2017-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 342
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: ******* дугаар хороо ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-ийн
Хариуцагч: ******* дугаар хороо ******* тоотод оршин суух, ******* овогт ийн //-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.980.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.ын хүсэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1.200.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл Ч. нь мөнгийг гэрээнд заасны дагуу буцааж өгөөгүй тул гэрээнд заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 130 хоногийн алданги тооцож 780.000 төгрөг, үндсэн зээл 1.200.000 төгрөг нийт 1.980.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.*******гийн нэхэмжилсэн 1.980.000 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэл, нотлох баримтууд зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Ч.ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 1.980.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 1.980.000 төгрөгийг төлөх талаар маргаагүй ба нэхэмжлэгч Ж.******* хууль болон гэрээнд зааснаар хариуцагч Ч.аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Ж.******* 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ч.ад 1.200.000 төгрөгийг 9 сарын хугацаатай, хүүгүй, 5279 дүгээр зээлийн гэрээ байгуулж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 5279 дугаар зээлийн гэрээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдоно.
Хариуцагч Ч. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага нийт 1.980.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.630 төгрөгийн тал хувь 23.315 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагчаас 23.315 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* овогт ийн // зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.980.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******д төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.630 төгрөгийн тал хувь 23.315 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагчаас 23.315 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3. Хариуцагч Ч. захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.
5. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ