| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0360/И |
| Дугаар | 338 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 338
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дугаар хороо өөрийн байранд байрлах, *******,******* /*******/-ийн
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Э.******* нь *******, нийгмийн даатгалын газрын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 00009 дугаар актаар Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжээс 322.351 төгрөгийг илүү авсан нь тогтоогдсон. Иймд Э.*******оос 322.351 төгрөгийг буцаан гаргуулж нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх шаардлагатай байна. Гэтэл хариуцагч Э.******* нь Налайх дүүрэг 2 дугаар хороо 35 дугаар байрны 63 тоот хаягтаа байхгүй болно. Иймд Э.*******ын хаягийг зайлшгүй тогтоох шаардлагатай тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Э.******* нь *******, Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж 322.251 төгрөгийг илүү авсан нь улсын байцагчийн 009 дүгээр актаар тогтоогдсон. Үүний дагуу манай байгууллагаас Э.*******ын хаягаар очиход тухайн хаягт оршин суудаггүй, утсаар нь холбогдоход эцэг, эх нь Э.******* хотод байгаа, бид мэдэхгүй гэсэн зүйлийг ярьсан. Бид Э.*******ын ажилгүйдлийн тэтгэмжээс 322.251 төгрөгийг яаралтай төлж өгөхийг мэдэгдэхэд уг мөнгийг эцэг, эх нь төлж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******,******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь 322.351 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбар, *******, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гүйлгээний жагсаалтыг гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар *******,******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 106.6.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар *******,******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ