| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0366/И |
| Дугаар | 339 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-ийн
Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.*******тай 2007 оны 6 дугаар сард танилцаж, 2007 оны 12 дугаар сараас хамт амьдарсан. Бидний дундаас 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин Б. төрж, ******* дугаар хороо, ******* тоотод амьдарч байсан. Миний нөхөр Б.******* нь 2013 оны 7 дугаар сараас элэгний хорт хавдартай, биеийн байдал нь тааруу учир төв газар бараадан 2014 оны 6 дугаар сараас Ч******* дүгээр хороо, ******* тоотод амьдарч 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өвчний улмаас нас барсан. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулж чадаагүй, 9 настай охин Б.д тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгох болсон тул биднийг 2007 оны 12 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Б.*******тай 2007 оны 6 дугаар сард танилцаж, тэдний дундаас 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин Б. төрсөн байна. Б.******* нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өвчний улмаас нас барж, охин Б.д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход Д.*******, Б.******* нарын хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлага бий болсон.
Д.******* нь Б.*******тай 2007 оны 12 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Б.ын дугаар сарын 08-ны өдрийн улсын бүртгэлийн дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Б.*******ы 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсны бүртгэлийн 5191 дүгээрт бүртгэсэн гэрчилгээ болон хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, гэрч Т., Б., Б. нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Д.*******, Б.******* нарыг 2007 оны 12 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар ******* овогт *******гийн ******* /*******/-ийг 2007 оны 12 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ