Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 343

 

                       Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******,*******, өөрийн байранд оршин байгаа, “*******” ХХК /*******/-ийн

Хариуцагч: *******,******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн /РД: /-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 787.407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг*******017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч,*******017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г. нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40523253 тоот гэрээ байгуулан дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан гар утас зээлээр худалдан авч ашигласан боловч төлбөрөө төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрөө төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна ... Иймд Г.гаас нийт 787.407 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “*******” ХХК-иас 787.407 төгрөгийн үнэтэй утас худалдан авсан. Уг төлбөрөө*******017 оны 11 дүгээр сарын*******0-ны өдрөөс*******018 оны 01 дүгээр сарын*******0-ны өдрийг хүртэл 3 хувааж төлөхөөр болсон гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 787.407 төгрөг төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хэрэглэгчийн хувийн мэдээллийн хуулбар /хх-5/, 40523253 дугаар үйлчилгээний болон гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбар /хх-6-7/, харилцагчийн гүйлгээний баримт /хх-8/ зэргийг шүүхэд баримтаар өгсөн.

Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: “*******” ХХК-иас Г.д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 787.407 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б болон хариуцагч Г. бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 787.407 төгрөгийг*******017 оны 11 дүгээр сарын*******0-ны өдөр*******62.469 төгрөг,*******017 оны 12 дугаар сарын*******0-ны өдөр*******62.469 төгрөг,*******018 оны 01 дүгээр сарын*******0-ны өдөр*******62.469 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, нэхэмжлэгч нь уг төлбөрийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч уг гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулав. Иймд бидний эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь  худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 787.407 төгрөгий 3 хувааж,*******017 оны 11 дүгээр сарын*******0-ны өдөр*******62.469 төгрөгийг,*******017 оны 12 дугаар сарын*******0-ны өдөр*******62.469 төгрөгийг,*******018 оны 01 дүгээр сарын*******0-ны өдөр*******62.469 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ /хх-16/ зэргээр нотлогдож байна.

Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******3.448 төгрөгийг улсын орлого болгож, улсын төсвийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11.724 төгрөгийг, хариуцагч Г.гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11.724 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгов.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* овгийн *******ийн д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 787.407 /долоон зуун наян долоон мянга дөрвөн зуун долоо/ төгрөг гаргуулах тухай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь 787.407 /долоон зуун наян долоон мянга дөрвөн зуун долоо/ төгрөгийг 3 хувааж,*******017 оны 11 дүгээр сарын*******0-ны өдөр*******62.469 /хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийг,*******017 оны 12 дугаар сарын*******0-ны өдөр*******62.469 /хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийг,*******018 оны 01 дүгээр сарын*******0-ны өдөр*******62.469 /хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын төсвийн данснаас 11.724 /арван нэгэн мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгийг, хариуцагч Г.гаас 11.724 /арван нэгэн мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.    

4. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

                                         ШҮҮГЧ                          Н.БАЯРСҮРЭН