Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******д холбогдох 1823001560114 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, ******* боловсролтой, малчин, ам бүл 4, эцэг, эхнэр, дүүгийн хамт Завхан аймгийн Яруу сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* РД:/*******/

Шүүгдэгч А.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг буюу бусдын 2 адууг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний үдэш Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг гэдэг газарт бэлчээрлэж байсан адуунаас нэмэх 8 тоон тамгатай халтар зүсмийн бүдүүн морь, мухар дормон тамгатай хүрэн зүсмийн гүү буюу бусдын 2 тооны адууг авсан гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед “Би , нарт адуу зарна гэж байсан юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний 21 цагийн үед тэр адуугаа өгөх гээд гэрээсээ гараад Алдархаан сумын Богдын гол багийн нутаг гэдэг газар байсан адуун дээрээ ирэхэд манай адууны хажууд танихгүй адуу байхаар нь тэр адуунаас хүрэн гүү, халтар морь хоёрыг уургалж барьж аваад Устын ар гэдэг газар авч ирээд , нарт өгсөн.” гэж хүлээн мэдүүлжээ. Хохирогч З. адуугаа алдсан талаар мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би аймаг явах замдаа адуугаа бүртгэхэд бүрэн байсан юм. Тэгээд маргааш нь адуу алга болсон талаараа мэдээд цагдаа дээр ирж уулзахад манай адуунаас хүрэн гүү, халтар морь хоёр ачигдаад ирсэн байсан. Хүрэн гүү нь зөв талынхаа хаа гуян дээр мухар дормон тамгатай, халтар морь зөв талынхаа хаа гуян дээр нэмэх 8 тоо тамгатай адуунууд байсан” гэжээ. Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2018 оны намар Яруу сумын нэг хүний адууг Улаанбаатар хот ачихдаа Алдархаан сумын гэдэг бөгтөр нуруутай залуутай танилцсан юм. Тэгээд би хамт явсан туслах жолооч ийн хамт идэшний хязаалан адуу хэрэгтэй байна гэтэл та хоёр идэш идэх үедээ хэлчих тэгээд би бэлдээд байж байя гэхээр нь бид хоёр тээвэрт явж байгаад ирээд идэшний адуугаа гаргая гээд 2018 оны 11 сарын 11-ний өглөө гэгч рүү холбоо барихад нэг адуу нь байна, нэг нь удахгүй болчих байх гэхээр нь тэгвэл бид хоёр очоод авъя гэтэл би тэгвэл адуундаа яваад ирье та хоёр намайг ярихаар хүрээр ир гээд орой 21 цагийн орчим залгаад Доной нисэх буудал өнгөрөөд Мандаат уулаа арлаад гараад ир гэхээр нь миний ПУССО маркийн улсын дугаартай шар өнгийн тэвштэй машинтай бид хоёр яваад Мандаатын ард очтол гэгч хоёр морь хөтлөөд өөрөө нэг морь уначихсан байсан. Тэгээд бид нар хязаалан адуу 400.000 төгрөгөөр авна гээд би 400.000 төгрөг аас авсан байсан болохоор би тай тооцоогоо хийгээд 800.000 төгрөг өгөөд хоёр адуугаа замын хажуугийн жалганд оруулж ачна гэхээр нь яагаад заавал эндээс ачиж байгаа юм гэхэд манай тэнд том тэргэн дээр мал ачих эрэг байдаггүй юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр халтар, хүрэн зүсмийн хоёр адуу ачиж аймгийн төв орж постон дээр цагдаа зогсоогоод гарал үүслийн бичиг баримтгүй байна гэхээр нь тай холбоо барих гэтэл болохгүй болохоор нь маргааш өглөө энэ адууг өгсөн хүнийг дагуулж ирье гэж хэлээд тай холбоо бариад гарал үүслээ бүрдүүлж өг гэтэл наадахаа тавиад явуулчих, би та хоёрын мөнгийг өгчихье гэхээр нь өөрөө ирж учраа ол гэж хэлтэл өдөр хүрч ирээд хоёр адуугаа аваад мөнгөө буцааж өгөөд явсан” гэсэн бөгөөд, гэрч Д. мөн түүнтэй адил мэдүүлэг өгсөн байна. Түүнчлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн эрх бүхий ажилтнууд хяналтын явцад дээрх гэрчүүдийн авто машинд үзлэг хийн гарал үүслийн бичиг баримтгүйгээр дээрх 2 адууг ачиж явсныг илрүүлсэн болох нь илтгэх хуудсаар тогтоогджээ. Уг 2 адууг хохирогч З.д таньж олуулахад өөрийн адуу гэдгийг таньж улмаар түүнд хүлээлгэн өгсөн болох нь мөрдөн байцаалтын явцад уг ажиллагаануудыг гүйцэтгэсэн тэмдэглэлүүдээр нотлогдож байна. Дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд шүүгдэгч А.*******ы 2 тооны адуу авсан гэдгээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Ийнхүү түүний бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон учир А.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч А.******* нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байх тул түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, өөрт нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй байна. Хохирогч З. 2 адуугаа буцаан авч, хор уршигт 1.0 сая төгрөг авсан тул гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжжээ. Шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан А.*******ыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар А.*******д тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4.Шүүгдэгч А.******* тэнссэн хугацаанд хүлээлгэсэн дээрх албадлагын арга хэмжээг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч А.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч А.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгчийн эд хөрөнгө гэх 5.5 сая төгрөгийн үнэлгээтэй Nissan X-Trail маркийн улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5/84 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ