| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2014/0000/3 |
| Дугаар | 221/МА2014/0480 |
| Огноо | 2014-12-11 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2014/0480
2014 оны 12 сарын 11 өдөр Дугаар 480 Улаанбаатар хот
С.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч С.Э, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 385 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор С.Э-ны нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний албан тушаал нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаардаг тул хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Иймд тушаалын хууль зүйн үндэслэл дунд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн нь буруу юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.1-д “Энэ хуулийн 25 дугаар зүйл, 27.2.1-д “Энэ хуулийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасан байхад уг хуулийн заалтыг хэрэглээгүй буюу нэмэгдэл баталгааг зөрчсөн.
Намайг Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/324 дүгээр тушаалаар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон ба 2013 оны 10 дугаар сарын 11-ээс эхлэн албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Харин 2013 оны 10 дугаар сарын 18-аас 28-ны өдрийн хооронд өвчтэй байсан ба энэ тухай баримтыг байгууллагын захиргаандаа өгсөн. Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ажлаас халахдаа 19 хоногийн хугацаагаар ажил тасалж, согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн ба мөн хугацаанд 19 хоног ажил таслах боломжгүй юм.
|
|
Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/380 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг албан тушаалд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү ...” гэв.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/380 дугаар тушаал нь Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн гаргасан болно. Иргэн С.Э нь өмнө нь удаа дараа архидан согтуурч, ажил тасалсан үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээгээд, шийтгэлийн хугацаа дууссан тул ажилд нь сэргээн томилсон байна. Гэхдээ шийтгэлийн хугацаа дууссан ч гэсэн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байсан болно.
Гэтэл эрхээ сэргээлгэсний дараа дахин 19 хоногийн ажил тасалсныг судлан үзэхэд тухайн хугацаанд өвчтэй буюу өөр ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэсэн үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно...” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 385 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.11,274 дүгээр зүйлийн 274.2.5, 284 дүгээр зүйлийн 284.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/380 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай иргэн С.Э-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: "... 1. Тухайн хэрэгт холбогдох нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:
Б. Байгууллагаас нь эрэн сурвалжлах ажиллагааг хийлгүүлэхээр ханджээ гэсэн
байна.
Гэвч уг хүсэлтийг нь цагдаагийн байгууллага хүлээн авсан нь мэдэгдэхгүй түүнчлэн ямар ажиллагаа хийсэн нь тодорхой бус байна. Тэгэхээр уг ажиллагаа хийгдээгүй байхад хийгдсэн мэтээр дүгнэсэн нь буруу юм.
Буудлын тооцоог С.Э хийгээгүй бөгөөд тухайн буудалд 11 хоносон гэдгийн баталгаа биш юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа “хүмүүс ирж, амгалан тайван байдал алдагдуулсан тул буудлыг орхиж явсан” гэсэн.
2. Хууль хэрэглээний тухайд:
ЗГ-ын 1995 оны 97 дугаар тогтоолд зааснаар “зөрчил гаргагчид зөрчлийн талаар танилцуулж, хариу тайлбар авна” хэмээн заасан байхад С.Э-д зөрчлийн талаар танилцаагүй, асуудлыг нь хэлэлцэх хуралдаанд оролцоогүй болно.
Иймд шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү" гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт хамааралтай баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлээгүйгээс үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/380 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Э-ныг “үүрэгт ажлаа 19 хоногоор тасалж, ажлын байраа согтууруулах ундаа хэрэглэн орхиж явсан” гэх үндэслэлээр гаалийн албанаас халсан, харин нэхэмжлэгч нь тухайн хугацаа буюу 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 10 дугаар сарын 18-аас 28-ны өдөр хүртэлх хугацаанд эмнэлгийн магадалгаатай, өвчтэй байсан тул ажил таслаагүй” гэж маргасан бөгөөд эмнэлгийн магадалгаа болон эмнэлгийн хуудас хэрэгт авагдсан байна.
Хариуцагч нь уг эмнэлгийн магадалгааг “хуурамч” гэж тайлбарлах боловч хэрэгт уг магадалгааг үгүйсгэсэн нотлох баримт байхгүй төдийгүй шүүхээс шаардсаны дагуу ирүүлсэн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Б-ийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 162 дугаар албан бичигт[1] “...Гэмтлийн эмч Р.Ц-ийн тайлбар: Надад С овогтой Э нь 2013 оны 10 дугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн кабинетад ирж үзүүлсэн ... Өвчтөн зовуурь ихтэй байсан тул ажлаас чөлөөлж ... эмнэлгийн магадалгааг нийт 12 хоног үргэлжлүүлэн олгосон” гэсэн нь нэхэмжлэгчийн "... ажил таслаагүй, өвчтэй байсан” гэх тайлбарыг үгүйсгээгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх магадалгааг олгосон эмч Р.Цолмонг гэрчээр асууж "...
С.Энхдархан нь хэзээ эмнэлэгт үзүүлсэн, эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй үед магадалгаа олгох боломжтой эсэх, уг магадалгааг олгосон эсэх, ямар эмчилгээ хийж байсан эсэх зэргийг тодруулан нэхэмжлэгчийн “өвчтэй байсан” гэх ажилдаа очоогүй шалтгааныг үндэслэлтэй эсэхийг тогтоолгүй, ”... эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн, ... байгууллагаас өгсөн орон сууцыг эзэнгүй орхиж явсан талаар бага эмч, үйлчлэгч нарын
гаргасан тайлбар, зочид буудлын тооцоо хийсэн гэх тасалбар, эд зүйл хүлээлцсэн баримт зэргээр эмнэлгийн магадалгаа, 0624620 тоот эмнэлгийн хуудас нь үндэслэлгүй бодит байдалд нийцээгүй, ... өвчтэй байсан гэж үзэх үндэслэлгүй, ... эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, ... зочид буудалд архидан согтуурсан байдалтайгаар байсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь шүүхийн үндэслэл болгосон дээрх баримтууд нь эмнэлгийн магадалгаанд заасан хугацааны дотор болсон үйл явдлыг нотлох баримтууд байх бөгөөд С.Э-ыг өвчтэй байсныг нотлох эмч эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн магадалгаа нь “хуурамч” эсэх нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй үед зөвхөн дээрх байдлаар “шалтгаангүйгээр ажил тасалсан буюу С.Э-ыг өвчлөөгүй байсан” гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
Гэрч Д.Б-ын “... С.Э 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадалгаатай байсан. Тэрээр уг магадалгаагаа 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Х.Н даргад өгөх гэсэн боловч дарга тухайн үед ажил дээрээ байгаагүй. Би дараа нь уг магадалгааг Х.Н даргад өгсөн.. гэх мэдүүлгээс үзвэл С.Э нь байгууллагын захиргаанд тухайн үед нь өвчтэй талаараа мэдэгдээгүйгээс эрэн сурвалжилж, ажил шалтгаангүйгээр тасалсан гэж үзэхэд хүргэсэн байх боловч ажлаас халах тушаал гаргахаас өмнө эмнэлгийн магадалгааг хүлээн авчээ.
Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/160 дугаар албан бичигт “... байгууллагын зүгээс дээрх магадалгааг шалгуулах хүсэлтээ аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн боловч албан ёсны хариуг өгөөгүй болно” гэснээс үзвэл хариуцагч нь уг магадалгааг хуурамч гэдгийг бүрэн дүүрэн тогтоосон гэж үзэхээргүй байх бөгөөд харин шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийнхээ хүрээнд нотлох баримт цуглуулан тогтоох боломжтой байжээ.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг тодруулж, шалгасны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогоос буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.