Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

- шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан,

- улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

-хохирогч О.Үүрийнтуяа,

- шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1239/,

-шүүгдэгч Т.Цэнд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөрхуягийн Цэндэд холбогдох эрүүгийн 201619000071 дугаартай 1 хавтас хэргийг 2016 оны 03 дугаар сарын 11-ний  өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүн хэлэлцэнэ гэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            1.Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 24-135 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Лхамжид овогт Төмөрхуягийн Цэнд /РДНУ90012619/ гэв.

           

            Холбогдсон гэмт хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Т.Цэнд нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг Чавганцын гуу гэх газарт асфалтан зам дээр 84-88 УНЗ улсын дугаартай Тоёота Чейзер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3б хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 2.7а согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн энэ дүрмийн 8.2  Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтууудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, иргэн О.Үүрцайхын амь насыг хохироон, иргэн Б.Ишжамцын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

            Шүүгдэгч Т.Цэнд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2016 оны 01 сарын 24-нд Төв аймгийн Жаргалантад согтуугаар машин барьж явсан нь миний буруу гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Үүрийнтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Үлдэгдэл хохирол төлбөрөө барагдуулчих юм бол гомдолгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Үүнд МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь

            хохирогч О.Үүрийнтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ Манай талийгаач ах хувиараа Заамар сум руу найзуудтайгаа алтанд яваад нилээд хэд хоносон бөгөөд өчигдөр гэр рүүгээ ирж яваад ийм асуудал гарсан байна. Би талийгаачийн оршуулгын зардал нэхэмжилмээр байна. Т.Цэнд манай гэр бүлд 1.500.000 төгрөг өгсөн ба түүнээс өөр мөнгө өгөөгүй, баримтаа бүрдүүлээд шүүхийн шатанд гаргаж өгнө. Оршуулгын зардал төлөх юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй  гэжээ. /хх-34-36 тал/,

хохирогч Б.Ишжамцын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ Би 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймагийн Жаргалант сумын Тал булаг орчим зам тээврийн осолд орсон. Тухайн үед манай хамаатны дүү О.Үүрцайхын найзууд болох Цэнд, Нямбаяр, Давахүү нар уулзаад Цэнд бид хоёр 2 хүний хамт 0,75 литрийн Сархад нэртэй архи 2 шилийг дэлгүүрээс авч уусан ба түүнээс хойш би тасарсан байсан учир юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн, надад гомдол санал нэхэмжилх зүйл байхгүй гэжээ. /хх-37-39 тал/,

иргэний нэхэмжлэгч Г.Болдбаясгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ Би 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос өөрийн эзэмшилийн Тоёота приус-20 маркийн 06-76 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод хадам эмээ Пүрэвийг Төв аймгийн Жаргалант сумын нутагт эхнэр Чимэдийн хамт хүргэж өгөөд буцаад явж байсан юм. Тухайн үед би машин жолоодоод харин жолоочийн хажуу талын суудалд манай эхнэр Чимэд сууж явсан, тэгээд би хагас  тойрог хэлбэртэй замаар явж байхад өөдөөс нэг тээврийн хэрэгсэл ирээд мөргөсөн юм. Би осол болохын өмнө хурдаа хасаад баруун гар тал руугаа шахаад явж байсан, ослын улмаас  эхнэр бид хоёрын биед гэмтэл учирч, миний тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байгаа. Эмчилгээний зардал болон автомашины хохирлыг нөхөн барагдуулах хүсэлттэй байна гэв. /хх-40-41 тал/,

иргэний нэхэмжлэгч Д.Чимгэд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ Би 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос нөхөр Болдбаясгалангийн хамт Тоёота приус-20 маркийн 06-76 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, манай эмээ Пүрэвийг Төв аймгийн Жаргалант сумын нутаг хүргэж өгөөд буцаад явж байсан юм. Тухайн үед би манай нөхөр машин жолоодоод харин жолоочийн хажуу талын суудалд би сууж явсан, тэгээд нөхөр бид хоёр хагас  тойрог хэлбэртэй замаар явж байхад өөдөөс нэг тээврийн хэрэгсэл ирээд шууд мөргөсөн юм. Ослын улмаас нөхөр бид хоёрын биед гэмтэл учирч, автомашин эвдэрсэн байгаа. Эмчилгээний зардал болон автомашины хохирлыг барагдуулах хүсэлттэй байна гэжээ. /хх-43 тал/,

            - Гэрч У.Нямбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Би 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг гэх газрын алттай уул руу Ишжамц ах, найз Даваахүү, Цэнд, Үүрцайх нарын хамт гар аргаар алт олборлох гээд Цэндийн Тоёота чейзер марзийн 84-88 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан ба замдаа 0.75 литрийн Сархад нэртэй архи авч уулан дээр очиж уусан. Талийгаач Үүрцайх, Даваахүү бид 3 үлдээд Цэнд, Ишжамц ах хоёр хариуцдаг хүнтэйн уулзана гээд явсан ба тэр хоёр ирэхдээ нилээд архи уугаад согтуу ирсэн. Тухайн үед бид нар уул руу шөнө орохоор болоод Жаргалант сумын төв рүү буцсан, автомашиныг Цэнд жолоодоод, жолоочийн арын суудалд би, гол хэсэгт Даваахүү сууж явсан. Тэгээд бид 3 тамхи татах гээд асаагуур гаргахад талийгаач, Даваахүүгийн цаанаас тэгнэж хэвтээд тамхи асаагаад цаанаа суусан ба Даваахүү бид 2 тонгойгоод тамхи асаах гэхэд Даваахүү өндийж  ирээд хөөе, мөргөлдлөө гэж хэлэхэд бид нарын сууж явсан тээврийн хэргсэл нэг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх шиг болсон. Би ухаан алдаад нэг сэрэхэд Даваахүүгийн өвөр дээр нь хэвтээд Даваахүү миний дээр хэвтсэн байсан. Талийгаач, Даваахүүгийн цаана байсан гэх мэдүүлэг /хх45-46 тал/,

            - Гэрч Х.Даваахүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Би 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг гэх газар руу Ишжамц ах, найз Нямбаяр, Цэнд талийгаач нарын хамт гар аргаар алт олборлох гээд Цэндийн Тоёота чейзер маркийн 84-88 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Бид нар замдаа 0.75 литрийн Сархад нэртэй архи авч, уулан дээр очиж уусан. Тэгээд уулнаасаа доошоо ьалбулгын алттай шороо угаадаг газар руу явсан ба тэнд талийгаач Үүрцайх, Нямбаяр бид 3 үлдээд Цэнд, Ишжамц нар хариуцдаг хүнтэй нв уулзахаар явсан. Тэгээд тэр хоёр оройн 18 цаг болж байхад нилээд архи уусан байдалтай согтуу ирсэн. Бид нар шөнө 03 цагийн үед орохоор болоод Жаргалант сумын төв рүү буцсан. ....Даваахүү бид 2 тонгойгоод тамхи асаах гээд өндийж харахад урдаас машин тулаад гэрэл нь ороод ирэхээр нь би, мөргөлдлөө шүү дээ гэж хэлэхэд бид нарын сууж явсан машин нэг машинтай мөргөлдөх шиг болсон, манай жолооч согтуу, урсгал зөрсөний улмаас осол болсон байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-47-48 тал/, 

БУСАД БАРИМТ СЭЛТ

            - хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-5 тал/,

            - зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-6 тал/,

            - осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7 тал/,

            - хэрэг учралын газрыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт / хх-8-24 тал/,

            - 08-31 УНО улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-26 тал/,

            - Тоёота Ланд Крузер 200 маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-31 тал/,

            - автомашины чиргүүлэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-34 тал/,

            -Д.Цогтбаатарын жолоочийн согтуурал шалгасан магадлагаанд 0,00 хувийн согтолттой гэжээ. /хх-35 тал/,

            - Н.Даваадоржийн жолоочийн согтуурал шалгасан магадлагаанд 0,00 хувийн согтолттой гэжээ./хх-36 тал/,

            - Х.Баянмөнхийн жолоочийн согтуурал шалгасан магадлагаанд 0,00 хувийн согтолттой гэжээ. /хх-37 тал/,

- Hyundai tank lorry маркийн 98-78ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ГКБ-8350 маркийн 55-11 ОЧ улсын дугаартай чиргүүлийг битүүмжилсэн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-46-49 тал/,

- Porst маркийн 2 хаалгатай хөргөгч, Sharp маркийн 32 инчийн LCD зурагт, Midea маркийн хагас автомат угаалын машиныг битүүмжилсэн  2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-51-53 тал/,

- Н.Даваадоржийн №353217 тоот жолооны үнэмлэхийг хураан авсан мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-54 тал/,

- АЯ№0428178 дугаартай 98-78 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, 55-11 ОЧ чиргүүлийн гэрчилгээ 1 ширхэгийг хураан авсан мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-55 тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №2017 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1. Эрдэнэболдын биед баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-74 тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №2015 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1. Д.Мөнх-Эрдэнийн биед шанааны няцарсан шарх, цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-80 тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №387 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1. Баянхонгор аймгийн ШША-ны шинжээч эмч С.Батбаярын 2015.02.02-ны өдрийн 122 тоот дүгнэлтэд Д.Цогтбаатарын биед үүссэн хүнд зэргийн тархины няцрал гэмтэл нь 2014-12-05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан А 216/422 тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлгүй байна.

2. Д.Цогтбаатарын биед тухайн үед тархины доргилт, баруун мөрний үений мултрал, 2 түнхний холбоосны суналт, няцрал, хамрын нуруу хэсгийн зулгаралть зүүн шилбэ, зүүн зовхины цус хуралт, зулгаралт гэмтлүүд үүсчээ. Тархины хүнд зэргийн няцрал үүссэн, нурууны нугалмуудын шахагдал байж магадгүй, нүдний хагалгааны дараах нүдниы харааны өөрчлөлт, сэдрэл үүссэн байж магадгүй гэсэн нь батлагдахгүй байна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгэн цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд байна.

4. Д.Цогтбаатарын биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-117 тал/,

- Тоyotga Land Cruiser 200 маркийн, 00-69 УБҮ улсын дугаартай, арлын JTMHT00W423514477 дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-87-97/,

- Нyandai Tank Lorry маркийн 98-78ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-98-102 тал/,

- Төв аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Э.Батцэнгэлийн 2015 оны 03 сарын 01-ний өдрийн №4 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1. Нyandai Tank Lorry маркийн 98-78ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Намсрай овогтой Даваадорж нь ЗХД-ийн заалт зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг мөн дүрмийн 8.2-д заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно мөн дүрмийн 2.3.А-д заасан тээрийн хэрэгслийн ажлын тормозны систем жолооны механизмын ажилгүй болсон чиргүүлийн холбоос эвдэрсэн бол түүнийг засах хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол граж буюу засварын газарт очно гэсэн заалтуудыг зөрчсөн. Чиргүүлийн тормозыг 22 болон 23 дугаар фото зурган дээр харуулсан байна.

2. Тоyotga Land Cruiser 200 маркийн, 00-69 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Даваа овогтой Цогтбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

3. Хоёр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

4. Жолооч Н.Даваадорж нь дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан. Жолооч Д.Цогтбаатар замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй.

5. Осол гарахад замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэжээ./хх-104 тал/,

- Төв аймгийн цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Даваадорж, ахлах дэслэгч Л.Мөнх-Эрдэнэ, Ө.Алтантөгс нарын 2015 оны 03 сарын 28-ны өдрийн №11 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1. Төв аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Э.Батцэнгэлийн 2015 оны 03 сарын 01-ний өдрийн №4 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй боловч дутуу байна.

2. Нyandai Tank Lorry маркийн 98-78ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Даваадорж нь Монгол Улсын ЗХД-ийн 9.1, 8.2, 2.3А заалтуудыг зөрчсөнөөс гадна Т.Л.Крузер-200 маркийн 00-69 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Цогтбаатар нь мөн Монгол улсын ЗХД зөрчсөн байна. Жолооч Д.Цогтбаатар нь Монгол улсын ЗХД-ийн 2.3Б-д заасан Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг зөрчсөн байна. /Гэвч энэ нь осол гарахад нөлөөлөхгүй/

3. Нyandai Tank Lorry маркийн 98-78ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормозны мөрийг /19м/ томьёогоор бодоход уг тээврийн хэрэгсэл тухайн үед 49 км/цагийн хурдтай явсан байна.

4. Хавтастт хэргийн материалтай танилцаж ослын акт, хохирогч нарын тайлбар мэдүүлэг, хэргийн газрын фото зураг зэргээс харахад Тоёота Ланд Крузер-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Цогтбаатар саад тойрсон үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байна.

5. Осол гарсан шалтгаан нөхцөл нь Х.Т.Лорри маркийн 98-78 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Даваадоржийн бүрэн бус техниктэй хөдөлгөөнд оролцсоноос гарсан гэжээ. /хх-114 тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1456 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

1. Нyandai Tank Lorry маркийн 98-78ӨВА улсын дугаартай автомашин нь баруун булан хэсгээрээ мөргөлдсөн байна.

2. Мөргөлтийн улмаас, урд тэнхлэг хугарсан, өндгөн тулгуур гулзайсан, стермен тасарсан, бүхээгний кабин урд хаалт хонхойсон, баруун урд хаалга хонхойсон, баруун урд их гэрэл байхгүй, бүхээгний баруун хойд хэсэг чихэгдсэн, яндан салсан зэрэг гэмтлүүдтэй байна.

3. Автомашины хөдөлгүүр асаж явах боломжгүй тул осол болохоос тоормосны механизм хэвийн ажиллагаатай байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Баруун урд талын тоормосны шингэн дамжуулах гуурс тасарч салсан.

4. Нyandai Lorry маркийн 98-78 ӨВА улсын дугаартай автомашин асагүй тул тоормосны механизм нь ослын өмнө хэвийн ажиллагаатай байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Автомашин нь эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Чиргүүл нь тоормосны механизм байхгүй байгаа нь техникийн бүрэн байдлыг хангахгүй гэжээ. /хх-181-121 тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1456 дугаар шинжээчийн дүгнэлтэнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-122-136 тал/,

- Н.Даваадоржийг 2015 оны 02 сарын 06-ны өдөр сэжигтнээр /хх-148 тал/, 2015 оны 02 сарын 09-ний өдөр сэжигтнээр дахин байцаасан /хх-149 тал/, 2015 оны 03 сарын 14-ний өдөр яллагдагчаар /хх-151-152 тал/, 2015 оны 04 сарын 05-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан /хх-153 тал/ тэмдэглэлүүд,

- Н.Даваадоржийн ял шийтгэх хуудсыг шалгахад ял шийтгэл үгүй гэх лавлагаа /хх-158 тал/,

- Эх Нутгийн Буян ХХК-ны 2015 оны 01 сарын 22-ны өдрийн жолооч Н.Даваадоржоос эвдрэл гэмтлийн талаар нэхэмжлэх зүйлгүй гэх мэдэгдэл /хх-161 тал/,

- хохирогч Д.Мөнх-Эрдэнэд хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн тухай баримт /хх-204-205 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд

            Шүүгдэгч Н.Даваадорж нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Huyndai tank lorry маркийн 98-78 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг, мөн дүрмийн 8.2-д заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 2.3А-д заасан тээврийн хэрэгслийн ажлын тоормозны систем жолооны механизмын ажилгүй болсон чиргүүлийн холбоос эвдэрсэн бол түүнийг засах хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол граж буюу засварын газарт очно гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Төв аймгийн Лүн сумын 3-р баг Цагаан хөтөл гэх газар асфальтан зам дээр жолооч Д.Цогтбаатарын жолоодож явсан Тоёото Land cruiser-200 маркийн 00-69 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч Б.Ишжамцын биед хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.Ишжамцын мэдүүлэг /хх-37-39/, иргэний нэхэмжлэгч Г.Болдбаясгалангийн мэдүүлэг /хх-40-41/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-3-4 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5-6 тал/, гэрэл зургийн үзүүлэлт / хх-75-77 тал/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13 тал/, гэрч Х.Даваахүүгийн байцаасан тэмдэглэл /хх-47-48 тал/, гэрч У.Нямбаярыг байцаасан тэмдэглэл /хх-45-46 тал/, шинжээчийн №62, 55, 56, 003, 14 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Т.Цэндийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

     Иймд шүүгдэгч Т.Цэндийг бусдын амь нас хохироон, 1 хүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлд Монгол улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Цэндэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн 55.1.3-т гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9-т үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн болно. 

 

            Хохирлын талаар

     Шүүгдэгч Т.Цэнд нь иргэний нэхэмжлэгч, Г.Болдбаясгаланд машины хохиролд 6.400.000 төгрөгийг өгсөн, хохирогч О.Үүрийнтуяад оршуулгын зардалд 6.500.000 төгрөг өгсөн, хохирогч Б.Ишжамц, иргэний нэхэмжлэгч Г.Болдбаясгалан, Д.Чимэд нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба хохирогч Үүрийнтуяа гомдолтой сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.

   Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

Энэ хэрэгт хохирол төлүүлэх зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Төв аймгийн Цагдаагийн газрын МХГХГТТ-ийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Авирын битүүмжилсэн Самсунг маркийн 42 инчийн LCD зурагт, Хайер маркийн угаалгын машин, цагаан өнгийн хөргөгч зэргийг тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Т.Цэндэд буцаан олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

     Шүүгдэгч Т.Цэнд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримтаар шүүгдэгч Т.Цэндийн №850190 тоот жолооны үнэмлэх хураагдаж ирсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Лхамжид овогт Төмөрхуягийн Цэндийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироон, 1 хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цэндийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 2 / жилийн хугацаагаар хасч, гурван /3/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Монгол улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Цэндэд оногдуулсан гурван / 3 / жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Цэндийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Цэндэд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

           

            6. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд ялтан Т.Цэндэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Самсунг маркийн 42 инчийн LCD зурагт, Хайер маркийн угаалгын машин, цагаан өнгийн хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Т.Цэндэд буцаан олгосугай.

 

             8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Т.Цэндийн В ангилалын №850190 тоот жолоочийн үнэмлэхийг, шийтгэх тогтоолын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд даалгасугай.

 

            9. Ялтан Т.Цэнд нь иргэний нэхэмжлэгч, Г.Болдбаясгаланд машины хохиролд 7714500 төгрөгийг өгсөн, хохирогч О.Үүрийнтуяад оршуулгын зардалд 7.000.000 төгрөг өгсөн, хохирогч Б.Ишжамц, иргэний нэхэмжлэгч Г.Болдбаясгалан, Д.Чимгэд нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Т.Цэндэд авсан бусдын батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

           

 

 

 

             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БУЯНТОГТОХ