Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/327

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Р.Нэргүй /ҮД:2027/

шүүгдэгч С.Д, Б, О.Б, тэдгээрийн өмгөөлөгч

А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй

хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн

хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн

тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Соод овогт Амаржаргалын Дашням,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан

мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Номхон овогт С Д, Тойн овогт Отгонбаатарын

Б, Ганжуур овогт Сумъяасүрэнгийн Бнарт холбогдох 201726010582

дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан

хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн

Эрдэнэсант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

Шөлөндөө түргэн хоолны газарт хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эмээ нарын

хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, 6 дугаар гудамж, 26 тоотод оршин

суух, ял шийтгэлгүй, Соод овогт Амаржаргалын Д/РД:НФ96080535/

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн

Эрдэнэсант суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 8, эцэг, эх,

ах, дүү нарын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, 4 дүгээр гудамж 22

тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Номхон овогт С Д

/РД:НФ97050516/

Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн

Эрдэнэсант суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютер

техникийн засварчин мэргэжилтэй, “Шилүүстэйн гол” ХХК-д нарийн боовчин ажилтай,

ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар баг

Буянтын 10 дугаар гудамж, 330 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Тойн овогт

Отгонбаатарын Б /РД:НФ97120618/

Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн

Сайнцагаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, ах, дүүгийн хамт Дундговь аймгийн

Сайнцагаан сум, 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, Ганжуур овогт

Сумъяасүрэнгийн Б/РД:ЗК98082718/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн

судлав.

Яллах талын нотлох баримтууд:

- Шүүгдэгч Э.Дын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн

байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “…Манай найз охины дүү Өлзийбуян нь

Батзориг гэж залуутай найзалдаг юм. 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16-17

цагийн үед найз охин Даваадуламтай хамт найзууд болох Хулан, Сүрэн, Батболд,

Болороо нартай 21 дүгээр хороололд уулзаж гадаа сааданд бөөнөөр юм ярьж суусан.

Тэр үед манай найз охины дүү Өлзийбуян өөрийнхөө 86662975 дугаарын утаснаас миний

95247233 дугаарын утас руу залгаад яриад “Аниа хаана байгаан” гэхээр нь бид хоёр 21-р

хороололд найзуудтайгаа байна гэхэд …та ирээд намайг эгчийнх рүү хүргээд өгчих, би

автобусны мөнгөгүй” гэхээр нь би найзууд болох Б, Д, Бат-Эрдэнэ

нартай уулзах байсан болохоор “би завгүй, чи өөрөө явчихгүй юу даа” гэсэн чинь

Өлзийбуян “за за дүү нь Батзоригыг дуудаад гэр лүүгээ хүргүүллээ шүү” гэсэн.

Өлзийбуяныг ярьсны дараа Батзориг өөрийнхөө 86642776 дугаарын утаснаасаа залгаад

“чи одоо хаана байгаа юм Өлзийбуян одоо ганцаараа байна гэж байна” гэхээр нь би

“завгүй явж байна, Өлзийбуян гэртээ ганцаараа байгаа. Чи очоод хань болж бай” гэж

хэлсэн. Орой 19 цагийн үед найз охин Даваадуламыг 21-р хороололд байдаг хамаатных

нь эгчийнд оруулж өгчихөөд найзууд руугаа явж байхад Өлзийбуян над руу хэд хэдэн

удаа залгаж ойр зуурын юм ярьсан. 20 цагийн орчимд гэрийнхээ доор байдаг сагсны

шийдэн дээр найз Д, Бат-Эрдэнэ, Бтай уулзсан бөгөөд тэр гурав

сагс тоглоод байж байсан. Д ер нь мөнгөний асуудалтай байсан. Д

МУБИС-д сурдаг, төлбөрийн 200-аад мянган төгрөг нь нэхэгдээд байсан. Тэгээд яаж

мөнгө олох уу гээд асуугаад байсан. Тэр үед Өлзийбуян буюу бид нар Өлзиймаа гэж

дууддаг манай найз охины дүү над руу залгаад “Батзориг наашаа ирэх гэсэн чинь замаа

сайн мэдэхгүй байх шиг байна, та аваад ирээч” гэсэн. Гэтэл Батзориг над руу залгаад

“Хаана байна” гэхээр нь би найз нартайгаа уулзаж байгаа гэдгээ хэлэлгүй, 21-ээс ирж

байгаа хүн болоод “одоо би 34-н гүүрний ар талд явж байна одоохон очлоо, Хархорины

хойд талын нийтийн байран дээр хүлээж бай” гэж хэлсэн. Тэд нар “хаачих гэж байгаа юм

бэ” ….би гэхээр нь Өлзийгийн найз залуутай нь уулзах гэж байгаа юм гэсэн чинь

Д наад залуу чинь мөнгөтэй байгаа болов уу, мөнгө зээлэх болов уу гэж

асуухаар нь би “Самсунг Жи” маркийн гар утас барьдаг юмаа гэхэд Д тэгвэл

тэр найзаас чинь гар утсыг нь авчихъя гэсэн. Хажуунаас нь Бат-Эрдэнэ, Б хоёр

тэгвэл утсыг нь авчихъя, ер нь бол тэд нар булаагаад авчихъя гэсэн. Тэгээд би тэд нарт

Батзоригтой доор уулзлаа гэж гэж хэлээд салсан. Намайг очиход Батзориг түрүүлээд

ирчихсэн байсан. Хархориноос манайх руу явдаг ганцхан зам байдаг. Ингээд Батзориг

бид хоёр уулзалдаад тэр замаар дээшээ манай гэр лүү явж байтал нарийн гудамжнаас

Д, Бат-Эрдэнэ, Б урав өөдөөс гарч ирсэн. Би Батзоригийн урд талд

нь алхаад явж байсан. Батзориг хойно явж байсан. Бнамайг дарж аваад газар

унагаасан. Би газар унаад нэг харсан чинь Батзоригийг Б толгой дээр нь

өвдөглөөд дарчихсан, Д хажууд нь зогсож харагдсан. Бнамайг цээж

рүү хөлөөрөө өшиглөж толгой дээр дараад миний гар утсыг авсан. Энэ нь үнэмшилтэй

харагдуулах гэсэн байх, тэгээд Бнамайг “агаа та битгий дуугараарай” гэж

хэлсэн. Би Бат-Эрдэнийн хэлсний дагуу орилж хашгираагүй газар хэвтсэн чигээрээ

байсан. Тэгээд хэсэг байж байгаад босоод ирсэн чинь тэд нар бүгдээрээ байхгүй байсан.

Батзориг ч гэсэн байхгүй байсан. Би газраас босоод ирсэн замаараа явтал Батзориг

нарийн гудамжны цаахан талд нөгөө хэдийн араас явсан бололтой алга болчихлоо

гэчихсэн зогсож байсан. Тэгээд бид хоёр уулзаад цагдаа дээр очиж өргөдөл өгье гэж

ярилцаад хамт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс дээр ирээд өргөдөл өгөх

гэсэн боловч жижүүрийн цагдаа нь Батзоригийг эхлээд чи гэмтлийн эмнэлэг дээр очиж

үзүүлчихээд өргөдлөө

аваад ир гэж хэлсэн. Ингээд бид хоёр цагдаагаас гараад яах вэ гээд байж байтал Батзориг

одоо харанхуй болчихсон юм чинь дараа ирж өргөдлөө өгье гээд Сонгинохайрхан

дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү нүүр гараа угаах гээд орсон. Учир нь Батзоригын хувцас

хунар нил, шороо тоос болчихсон байсан. Батзориг гарч ирэхээр нь Цамбагаравын

автобусны буудал руу хүргэж өгчихөөд буцаад гэр лүүгээ алхаад явж байтал Б,

Д хоёртой Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хажуу талд таарсан.

Д нөгөө залуугаас авсан ХААН банкны виза картыг нь дэлгүүрт уншуултал

ундаа гарч ирлээ, АТМ-д үлдэгдэл мөнгийг нь шалгатал 10 гаруй мянган төгрөг байна

гэхээр нь би Дд "Батзоригын нууц дугаар нь төрсөн өдрөөрөө юм байна лээ ”

гэсэнчинь Д угаасаа мэдэж байсан юмаа гэж хэлсэн. Тэгээд бид гурав

Цамбагараваас дээшээ өгсөөд биллъярдын хажуу талын Мишээл дэлгүүрт ороод

Д картыг нь уншуулаад шок чихэр худалдаж авсан. Тэгээд дэлгүүрээс манай

гэрт бид дөрөв хоносон. Ббид хоёр нэг хашаанд тусдаа гэртээ амьдардаг

Ял эдлэх дэглэмийн талаар:

Гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдлын хувьд найз нь цэргээс чөлөөгөөр

ирсэний улмаас түүнийг дайлах мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт

хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хувьд их биш, шүүгдэгч нар амьдралд хөл

тавьж эхэлж байгаа 19-21 насны залуу хүмүүс, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэрэг

нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих

байгууллагад эдлүүлэхээр шүүх тогтоосон.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн компакт дискийг хэрэгт

хавсарган үлдээж, хэрэгт битүүжлэгдсэн зүйлгүй, хохиролд 420,000 төгрөг төлсөн, хэрэг

хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй

мөн хохирогч цаашид эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардал гарвал

нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус

тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх

хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8,

36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Соод овогт Аын Д, Номхон овогт С Д, Тойн

овогт Оын Б, Ганжуур овогт Сийн Бнарыг

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм

буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т

заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Э.Дыг 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

С.Дыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Б-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

О.Быг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

Э.Дын эдлэх 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг,

С.Д, Б, О.Б нарын эдлэх 01 /нэг/ жилийн

хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4.Ялтнуудын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон

хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Батзоригт 420,000 төгрөгийг төлж

барагдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч

цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл холбогдох нотлох баримтуудаа

бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг тус тус дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг 1 ширхэгийг уг

хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д,

С.Д, С.Б, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах

таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны

09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд

шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл

хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДАШДОНДОВ