Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, 7 дугаар хороо, *******-1 тоотод оршин суух, ******* овгийн *******н ******* /РД: *******/-ийн

Хариуцагч: *******,*******,******* дугаар баг, тоотод оршин суух, овгийн ийн /РД: /-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ц.тай 2008 оны 02 дугаар сарын 16-ны өдөр танилцсан. 2008 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ц. гэрээт цэргийн албанд татагдсан. Ц.тай үерхэж байх хугацаанд 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү О. төрсөн. Хамт байх хугацаанд байнга Ц. гадуур их явдаг байсан. Ах дүү нар нь надтай хамт амьдруулахгүй гэж байнга ятгадаг байсан.  Хүүхдийн тэтгэлэг төлөхгүйн тулд хүүхдээ минийх биш гэж тайлбарладаг. Гэрээт цэргийн албанд байхдаа намайг хэдхэн хоногтой жирэмсэн гэдгийг ээждээ хэлсэн байсан. Одоо бид цаашдаа амьдрах боломжгүй тул хүүхдийн Ц.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.******* нь 2008 онд анх манай ахын төслийн зуух хийдэг газар ажиллаж байхад бид танилцаад түүнээс хойш надад хайртай гээд миний араас гүйгээд би зугтаадаг байсан ... Би 2008 оны 05 дугаар сард гэрээт цэргийн албанд явсан. Цэргийн алба хааж байхад Н.******* шалган дээр надтай уулзахаар ирдэг байсан. Тэгж явсаар 1 жил өнгөрсөн ... миний хугацаа дуусаад цэргийн ангид ээлжийн ажилдаа орсон. Удаагүй 10 гаруй хоногийн дараа Н.******* хүргэн ах, ээжтэйгээ хамт гурвуулаа ирсэн. Ээж нь манай охин жирэмсэн болжээ. Одоо ямар арга байна хүүхдийг нь авахуулах уу гэхээр нь би за авахуулъя гэсэн. Түүнээс хойш 7 хоногийн дараа миний цалин буугаад мөнгө өгөөд орхисон. Гэтэл хэдэн сар дуугүй байж байгаад ирэхдээ хүүхдээ авахуулаагүй байсан ... Н.ийн ээж нь нэг өдөр яриад миний хүү хүүхэд чинь төрлөө хүүхдээ эмнэлгээс гаргаж ав гэхээр нь би гаргаж өгсөн. Тухайн үед ганц унтаад хүүхэдтэй болоход би эргэлзэж байсан ... би Н.*******тэй 1 сар байр хөлсөлж хамт амьдарсан ... тэгээд 2012 оны 07 дугаар сард би *******таа амьдрахаар ирсэн. Н.******* Увс руу ирээд хамт олон хоног байж байгаад Налайхад амьдаръя гэхээр нь би Налайхад амьдарч чадахгүй гэж хэлсэн. Н.******* тухайн үед жирэмсэн болоод Налайх руу буцаж 2-3 сар болоод ирэхдээ хүүхдээ авахуулсан гэж хэлсэн ... 2013 онд одоо хамт амьдарч байгаа эхнэр Наранцэцэг маань жирэмсэн болоод бид тусдаа гарч хүүхэдтэй болсон. Н.******* нөхөртэй болоод сайхан амьдарч байна гэж надад утсаар ярихдаа хэлсэн. 2017 онд надаас хүүхдийн тэтгэлэг авмаар байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би өгөхгүй гэж хэлсэн ... одоо би тэтгэлэг төлөх чадваргүй, би хувиараа хоол цай зардаг. Бас саяхан арьс ширний үйлдвэрт химийн хортой усан дотор ажилладаг болсон ... одоо хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Би хүүхдээ төрөх үед Н.*******ийн ээжтэй хамт очиж хүүхдийн гэрчилгээ авсан. Тухайн үед хадам ээж хэний нэрээр овоглох вэ гэхэд нь би өөрийнхөө нэрээр овоглосон гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц. нь хүү О.ий эцэг мөн эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргасан хэдий ч шүүх хуралдааны шатанд зөвшөөрч, харин хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргадаг.

Н.*******, Ц. нар нь 2008 онд анх танилцан хамтран амьдарч тэдний дундаас 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү О. төрсөн, Ц. нь хүү О.ий эцэг мөн, тэтгэлэг төлөх үндэслэлтэй зэрэг нь зохигчдын тайлбар, “” ӨЭМТ-ийн “... О. нь 7 настай, эрэгтэй, өрхийн эмчийн хяналтад өрүүл бойжиж байгаа болно” гэсэн тодорхойлолт /хх-4/, хүү О.ий № дугаар төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/ зэргээр нотлогдож байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д “эцэг, эх нь хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Ц. нь хүү О.д тэтгэлэг төлөх үндэслэлтэй болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар эцэг Ц.аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж О.ийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Хариуцагч Ц. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээнэ. Харин нэхэмжлэгч Н.******* хүү О.д зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Ц. зориулалтаар нь зарцуулахыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.280 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.аас 31.233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг баримтлан 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү ын /РД: /-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн*******0 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү О.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг   овгийн ийн аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Ц.аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын*******0 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн*******0 дугаар зүйлийн*******0.2.-т заасныг баримтлан хариуцагч Ц. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.280 /гучин нэгэн мянга хоёр зуун ная/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.аас 31.233 /гучин нэгэн мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                             Н.БАЯРСҮРЭН