Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 335

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                      

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/-гийн

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, овгийн гийн /РД: /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Ю., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Миний бие онд Ю.тай танилцаж, 2010 онд бидний дундаас хүү Н. төрж, тухайн ондоо гэрлэлтээ батлуулсан. Ю. бид хоёрын өссөн орчин өөр байсан учир хамт амьдрах хугацаандаа таарч тохирдоггүй байсан. Би хааяа архи ууж, эхнэрээ их зовоодог байсан. 2013, 2014 онуудад ажлын шаардлагаар гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаад дахин хамт амьдарсан ч 2016 оноос тусдаа амьдарч түүнээс хойш би өөр хүнд хайртай болж тэр хүнтэйгээ хамтран амьдарч байна. Би өөр хүнд хайртай болсон тухай Ю.д хэлж, бид хоёр ярилцаж тохиролцсон. Ингээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би хүүхэдтэйгээ байнга уулзаж чадахгүй  байгаа ч утсаар ярьж, тэмдэглэлт баяруудаар хүүтэйгээ уулзаж, бэлэг сэлт авч өгдөг. Ажлын шаардлагаар би эцгийн үүргээ биелүүлээгүй тохиолдол байдаг ... Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Н. нь 2010 оноос хойш эх Ю.ын асрамжид байгаа тул эхийнх нь асрамжид өгөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

Хариуцагч Ю. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.*******тай оны 06 сард танилцаж 2010 оны 09 сарын 10-ны өдөр гэр бүл болсон. 2010 оны 10 сарын 15-ны өдөр хүү Н. төрсөн ... Ж.*******тай хамт амьдрах хугацаандаа санхүүгийн, харилцааны болон архи дарсны асуудлаар маргаан үүсдэг байсан. 2013, 2014 онуудад санхүү болон Ж.*******гийн мөнгө олж чадахгүй байдлаас болж бид хоёр тусдаа амьдарсан. Бид хоёр дахин хамт амьдрахад М.*******гийн харилцаа хандлага өмнөх шигээ яг хэвээрээ байсан. Тэгээд 2016 оноос тусдаа амьдрах хугацаанд энэ амьдралаа дахин босгоё гэсэн санаачлага гаргаж байгаагүй. Харин ч хоёр дахь амьдралаа зохиосон байсан учир гэрлэлтээ цуцлуулахаар болсон. Одоо миний хүү аймагт манай аав, ээж хоёртой хамт амьдарч байгаа. Би Улаанбаатар хотод ажил хийж байгаа тул хотдоо амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд Ж.******* хүүхэдтэйгээ уулзах санаачлага нэг ч удаа гаргаж байгаагүй. Би өөрөө Н.ыг Улаанбаатар хотод ирэхээр Ж.*******гаас уулзах талаар асууж, хооронд нь уулзуулдаг байсан. Хүүхдийн сургууль, соёлд их мөнгө шаардлагатай болдог. Би хүүхдээ секц, дугуйланд явуулдаг. Энэ талаар Ж.*******д хэлэхээр мөнгө төгрөгөөр туслах тухай юу ч ярьдаггүй ... Иймд би Ж.*******тай гэрлэлтээ цуцлуулах талаар санал нэгтэй байна. Эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаан байхгүй. Хүү Н.ыг би өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ю.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ю. нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.

Ж.*******, Ю. нар оны 06 дугаар сард анх танилцаж, оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдний дундаас 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүү  Н.  төрж  эрүүл  бойжиж  байгаа  болох нь дугаар иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/, дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/, Их эмч Л.Нямсүрэнгийн “Н. нь 7 настай эрүүл бойжиж байгаа нь үнэн” гэсэн тодорхойлолт /хх-8/, аймгийн цогцолбор сургуулийн “Н. нь 2017-2018 оны хичээлийн жилд тус сургуулийн 2-4 ангид суралцдаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-9/ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Гэрлэгчид 2016 оноос хойш тусдаа амьдарч, тэд цаашид хэн аль нь хамтран амьдрах хүсэл сэтгэлгүй болж, хайр сэтгэл хөрсөн. Нөхөр Ж.******* нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиож, хамт амьдрах талаар санаачлага гаргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т зааснаар гэрлэгчид бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, харилцан туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх..., мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн гэрлэгчид эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон журамд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нь зохигчдын тайлбар, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн уулзалтын тэмдэглэлүүд /хх-10,11,12/, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-13/ зэрэг баримтаар нотлогдсон.

Иймд Ж.*******, Ю. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хүүхдийн эрх ашиг болон гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тохиролцсон, хүү Н. нь одоогоор эхийн асрамжид өсч торниж байгаа,  хүүхдийн санал зэргийг харгалзан хүү Н.ыг эх Ю.ын асрамжид үлдээлээ.

Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болдог хэдий ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага хэвээр хадгалагддаг болно.

Хариуцагч Ю. нь нэхэмжлэгч Ж.*******гаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй тул шүүх хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг нээлттэй үлдээж, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Ю.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Ю.аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                      

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******, овогт гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү *******гийн /РД: /-ыг эх Ю.ын асрамжид үлдээсүгэй.

3. Хариуцагч Ю. нь нэхэмжлэгч Ж.*******гаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй тул хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг нээлттэй үлдээж, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, хариуцагч Ю.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Ю.аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаярт даалгасугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120  дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                             Н.БАЯРСҮРЭН