Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/252

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөн

Улсын яллагч Л.Мөнхбаяр                      

Шүүгдэгч Э...........нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...........овогт Э ...........холбогдох эрүүгийн 1821004620280 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1994 оны 7 дугаар сарын 16ы өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, “Цогийн Овоо” ХХК-ний дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн 5-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........... регистрийн дугаартай, ........... овогт Э ............

Шүүгдэгч Э...........нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсэг буюу хилийн 934 дүгээр тэмдэгтийн зүүн талаар явганаар Монгол Улсын хилийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э...........шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй...” гэв.

Гэрч ...........Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ОХУ-ын талаас Хилийн бүрэн эрхтийн туслагчийн хэмжээний уулзалт хийж хил зөрчигчийг хүлээлгэн өгөх талаар хүсэлт тавьсны дагуу 16 цагт ...........миний бүрэлдэхүүнтэй уулзалт хийж мөр хүлээлцэн хил зөрчигчийг 20 цагийн үед хүлээн авсан. Хил зөрчигч нь согтуугаар хилийн 934 дүгээр тэмдгийн зүүн гар талаар 90 метр газраар Монгол Улсаас гарч ОХУ руу нэвтэрсэн болох нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 44/

-Эрүүгийн хэрэг үүсгэж , яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

-Гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай /хх-ийн 5/

-Улсын хилийн дэглэм зөрчигч /амьтад/- ийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт /хх-ийн 7/

-Хил зөрчигчийг ОХУ-ын хилчдээс хүлээн авсан гэрэл зураг /хх-ийн 13-14/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-36/

-Шүүгдэгч Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Э...........нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсэг буюу хилийн 934 дүгээр тэмдэгтийн зүүн талаар явганаар Монгол Улсын хилийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51/, түүнийг давхар нотолсон гэрч Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 44/, улсын хилийн дэглэм зөрчигч /амьтад/- ийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт /хх-ийн 7/, хил зөрчигчийг ОХУ-ын хилчдээс хүлээн авсан гэрэл зураг /хх-ийн 13-14/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5  сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Э.Энхгэрэлд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5  сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э-ийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

                      

1. Шүүгдэгч ........... овогт Э...........ийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э...........хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /таван/  сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э-ийг оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.        

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э-д мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгчид авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Э-ийн ........... регистрийн дугаартай иргэний  үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

        

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР