Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/366

 

 

 

 

 

 

 

 

 

   2021           10              04                                                     2021/ШЦТ/366

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Самбуу,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Ц.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А Ц.Охолбогдох эрүүгийн 2134000000277 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Багануур дүүрэгт 1995 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, А Ц.О,

 

                                 Холбогдсон хэргийн талаар

                                /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Онь 2021 оны 03 дугаар сарын 10-наас 14-ний хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр баг нутаг “Урт булгийн ам” гэх газар ойд зохих зөвшөөрөлгүйгээр 4.2 метр куб хуурай шинэс мод бэлтгэж, 07-33 ТӨВ улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн эдийн засагт 1.275.031 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  

шүүгдэгч Ц.О:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000277 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ц.Оын 2021 оны 03 дугаар сарын 10-наас 14-ний хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр баг нутаг “Урт булгийн ам” гэх газар зөвшөөрөлгүйгээр ойд 47 ширхэг, 4.2 метр куб хуурай шинэс мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр “Hyundai porter” маркийн 07-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн эдийн засагт 1.275.031 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дүгээр хуудас/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-24 дүгээр хуудас/,

эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-40 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 07/198 дугаартай ...Ц.Оын унаж явсан гэх 07-33 ТӨВ улсын дугаартай HYUNDAI PORTER2 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2021 оны 07 дугаар сарын 19-ний байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 4.524.000 /дөрвөн сая таван зуун хорих дөрвөн мянга/ төгрөг болно... гэсэн дүгнэлт /хх-ийн 80-92 дугаар хуудас/,

Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн мэргэжилтэн М.Батмагнайгийн гаргасан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлтээр гаргасан №06 дугаартай ...хэргийн материалыг судалж үзэхэд иргэн Ц.Онь нийт 87 ширхэг шургааг мод буюу 8.2 м3 бэлтгэснээс №20-007921 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигтэй 4м3 модыг зохих зөвшөөрлөөр бэлтгэсэн байна. Мод бэлтгэх эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлэн хууль бусаар бэлтгэсэн 4.2м3 модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖС-ын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ”-ний дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 4.2м3*168655*1.8=1.275.031 /нэг сая хоёр зуун далан таван мянга гучин нэг/ төгрөг болж байна... гэж дүгнэлт /хх-ийн 97-98 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Д.Энхсүхийн ...Би Төв аймгийн Баяндэлгэр сумын Тамгын газрын дарга ажилтай Баяндэлгэрийн Засаг даргын тамгын газраас тухайн  эрүүгийн 2134000000277 дугаартай хэрэгт ....иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн нэгжийн мэргэжилтэн Батмагнайгийн дүгнэлтүүдтэй танилцлаа уг дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй тухайн дүгнэлтээр гарч ирсэн мөнгөн дүнг Ц.Оаас гаргуулан авна... /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн ...Би Азарган үрээгээ 1.500.000 төгрөгөөр бодож 100 ширхэг шургааг мод авахаар тохирсон юм. Миний ачиж явсан 38 ширхэг шургааг мод одоо Эрдэнэ сумын цагдаагийн хашаанд байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 62 дугаар хуудас/,

гэрч Д.Гантуяагийн ...би 2021 оны 05 дугаар сард Төв аймгийн Баяндэлгээр сумын Хуцайгийн аманд байдаг Цэнцээнээ гэж дууддаг хүнтэй яриад уг хүн надаас азарган үрээ аваад би буцаагаад 100 гаран ширхэг, 4 метр 50, 60 см урттай шургаагнууд авахаар тохиролцоод бид 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эхнэр Мэндсайханы хамт тамгатай хээр бууурал үрээг ачаад Төв аймгийн Баяндэлгэр сумын Хуцай гэх газар Цэнцээнээгийн гэрт очиж адуугаа буулгаад буцаагаад 39 ширхэг шургааг өөрийн машиндаа ачаад 19 цагийн үед Хуцай гэх газраас хөдлөөд Эрдэнэ сум орж ирээд цагдаад баригдсан. Цэнцээнээ надад 2020 оны 12 дугаар сард хаваржаа барих гэж бэлтгэсэн юмаа гарал үүслийн бичиг байгаа гэж хэлж байсан. Бичгийг нь авах гэсэн хаячихлаа гэж хэлээд би модоо ачаад явсан. Цэнцээнээ надад 120 ширхэг шургааг худалдахаар болоод би 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр очиход гэрт нь 39 ширхэг шургаагийг би машинд ачаад цаана нь нарийхан 10 гаран шургааг үлдсэн, надад үлдсэн 80 гаран шургаагийг 2021 оны 06 дугаар сарын 15 өнгөрөөгөөд ой нээгдэхээр бэлтгэж өгөхөөр тохиролцсон. Би өөрийн үрээг 1.500.000 төгрөгт бодож Цэнцээнээгээс 120 ширхэг шургааг авахаар тохиролцсон юм... /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

гэрч Ө.Мэндсайханы ...Би нөхөр Гантуяагийн хамт 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрсдийн бонго маркийн 03-71ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд өөрийн арвай тамгатай хар буурал үрээг ачаад Архуст сумаас Баяндэлгэр сумын Хуцай гэх газар очоод Цэнцээнээ гэх хүнийд адуугаа буулгаад буцаад 39 ширхэг тайрч бэлдсэн 4 метр гарантай шургааг мод ачаад 19 цагийн үед Хуцай гэх газраас хөдлөөд Эрдэнэ сумын төв ортол цагдаа зогсоож шалгасан. ...Цэнцээнээ гэх хүн наад модыг чинь гоожингийн бичигтэй байх үедээ аваад бэлтгэсэн байсан юмаа гэж хэлж байсан, аваад явахад асуудалгүй гэж хэлсэн... /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

гэрч Ч.Баярсайханы ...2021 оны 03 дугаар сард над руу утсаар яриад хэрэглээний 4 метр куб мод бэлтгэх зөвшөөрөл авья мөнгийг нь шилжүүлсэн бичгээ удахгүй очиж авна гэж яриад би тухайн үед тод бэлтгэх зөвшөөрөл бичээд өөртөө байлгаж байсан. Корона өвчин хөл хорио гээд надаас зөвшөөрлийн бичгээ ирж авалгүйгээр утсаар яриад мод бэлтгэх өдрөө хаанаас мод бэлтгэхээ заалгасан. Яг мод бэлтгэж байхдаа манай сумын байгаль хамгаалагч Ч.Өлзийтэй таараад шалгуулаад Өлзий надаас Омод бэлтгэх зөвшөөрөл авсан уу гэж асуугаад би зөвшөөрөл авсан бичиг нь надад байгаа гэж хэлсэн. Би От тухайн үед мөнгө төгрөгийг нь өгнө 40 ширхэг 1 метр 20 см урттай шонгийн мод бэлдээд өгчих зөвшөөрлийн бичиг нь надад байгаа гэж хэлээд бэлдүүлээд би бэлдсэний дараа нь өөрөө Багануур дүүргээс портер хөлслөөд Урт булаг гэх газраас очиж ачиж аваад Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр баг Хөвөнтийн 7-1-1 тоотод өөрийн хашаанд буулгасан. Манай найз Батбаатар талын түлээгүй болчихлоо гээд надаас 40 ширхэг 1.25 метр урттай шонгийн модыг аваад түлээд дуусгасан... /хх-ийн 72 дугаар хуудас/,

гэрч П.Баярхүүгийн ...Би бараг танихгүй Мягмаржав гэх хүүхэд надаас 2021 оны 04 дүгээр сарын дундуур ирж миний хуучин портер 2 маркийн 07-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Д.Мягмаржав бид хоёрын дунд гэрээ болон итгэмжлэл хийсэн зүйл байхгүй. Тэр үед ковид-19 өвчний улмаас тийм зүйл хийж чадаагүй ажил ихтэй мал хуй төллөж байсан цаг таарсан. Би Д.Мягмаржавтай Улаанбаатар хотруу 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хамт орж портер маркийн 07-33 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Бямбабаяр гэх хүний нэр дээр шилжүүлж өгсөн. ...одоо тэр машин хаана байгааг мэдэхгүй... /хх-ийн 74 дүгээр хуудас/,

гэрч Б.Мягмаржавын ...Би Ц.Огэх хүнийг танина, бид хоёр 2020 онд ууланд самар түүж яваад танилцсан юм. П.Баярхүүг сайн танихгүй. 2021 оны 04 дүгээр сарын дундуур би энэ хүнээс портер 2 маркийн 07-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Баярхүү бид хоёрын дунд гэрээ итгэмжлэл хийсэн зүйл байхгүй. 3.000.000 төгрөгийг бэлэн авч очоод гэрийнх нь гадаа байсан портер 2 маркийн 07-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг машинаар чирж Багахангай дүүрэгт байх хашаандаа авчирч 2 хоног янзалж байгаад асаасан ...портер 2 маркийн 07-33 лусын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Бямбабаяр гэх Ховд аймгийн нэг хүний нэр дээр шилжүүлж 4.500.000 төгрөг зарсан ...одоо уг тээврийн хэрэгсэл хаана байгааг мэдэхгүй ...би сайн санахгүй байна. Хавар 3 сард байх Онадаас би гоожинтой мод очоод өвөлжөөн дээрээ буулгачихаад машиныг чинь өгье гэж байсан... /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

яллагдагч Ц.Оын ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 03 дугаар сарын 10-наас 14-ний хооронд ой хаахаас өмнө хаваржаа барихаар Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр баг Хуцай гэх газраас ганцаараа 87 ширхэг мод ууланд бэлтгэж орхиод дараа нь Мягмаржав гэх хүний Бонго маркийн 07-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуйгаад мөн ганцаараа зөөж хаваржаан дээрээ буулгасан. Би ганцаараа 87 ширхэг 4м 50см урттай мод бэлтгэсэн ... /хх-ийн 108 дугаар хуудас/ болон шүүгдэгч Ц.Оын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 111, 114 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ц.Оын “Урт булгийн ам” гэх газар зөвшөөрөлгүйгээр ойд 4.2 метр куб буюу 47 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр “Hyundai porter” маркийн 07-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн эдийн засагт 1.275.031 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ц.Оын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд ойд мод бэлтгэх, тээвэрлэх ба дээрх зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол хэнийг ч хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Оын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Ц.Озөвшөөрөлгүйгээр “Урт булгийн ам” гэх газраас 4.2 метр куб буюу 47 ширхэг мод бэлтгэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэснээрээ хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг нь төгссөн байна гэж үзлээ.

 

Тухайлбал шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч хийсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч Ц.Онь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, малын саравчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 07/198 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн мэргэжилтэн М.Батмагнайгийн гаргасан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлтээр гаргасан №06 дугаартай дүгнэлт болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Оыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Оын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 1.275.031 төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Байгаль орчны тухай хуульд заасны дагуу учирсан шууд хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.825.093 /гурван сая найман зуун хорин таван мянга ерэн гурав/ төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Онь дээрх 3.825.093 /гурван сая найман зуун хорин таван мянга ерэн гурав/ төгрөгөөс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг болон 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн талаарх банкны баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Оаас үлдэх 1.325.093 /нэг сая гурван зуун хорин таван мянга ерэн гурав/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.О2021 оны 03 дугаар сарын 10-наас 14-ний хооронд “Урт булгийн ам” гэх газар зөвшөөрөлгүйгээр ойд 47 ширхэг, 4.2 метр куб хуурай шинэс мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр “Hyundai porter” маркийн 07-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Гэхдээ хамаарч байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг нь “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтыг хорих ангид ялаа эдэлж байгаа шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих тухай нөхцөл байдал болохоор Өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Ц.От хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зохих хэсгийг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

           

            Шүүхээс шүүгдэгч Ц.От торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

            түүнд оногдуулсан таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу хуулиар тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

            оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Онь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэхдээ “HYUNDAI PORTER 2” маркийн 07-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж тээвэрлэсэн ба тухайн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь П.Баярхүү тул тухайн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Оаас “HYUNDAI PORTER 2” маркийн 07-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хавтаст хэргийн 80-92 дугаар хуудсанд авагдсан “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ий 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 07/198 дугаартай үнэлгээний тайлан /шинжээчийн дүгнэлт/-р үнэлэгдсэн үнэ болох 4.524.000 /дөрвөн сая таван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар: 

Эрүүгийн 2134000000277 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Ц.Онь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний нэхэмжлэгч Д.Энхсүх, Д.Гантуяа нар нь гомдол, саналгүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг,

мөн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Саруулмөнхөд хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулан хүлээлгэн өгсөн Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багт байрлах Цагдаагийн тасгийн хашаанд битүүмжилсэн 87 ширхэг модноос мод бэлтгэх эрхийн бичигтэй 4м3 буюу 40 ширхэг модыг шүүгдэгч А Ц.Обуцаан олгож,

зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 4.2м3 буюу 47 ширхэг модыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг,

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Hyundai Porter 2”  маркийн 07-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.524.000 /дөрвөн сая таван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг шүүгдэгч А Ц.Оаас тус тус гаргуулан улсын орлогод оруулахыг,

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Hyundai Porter 2”  маркийн 07-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Пүрэв-Аюушийн Баярхүүд олгохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг

         хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                          заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А Ц.Озөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А Ц.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А Ц.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А Ц.Ошүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А Ц.Оаас 1.325.093 /нэг сая гурван зуун хорин таван мянга ерэн гурав/ төгрөгийг гаргуулан ойн сангийн 100140500914 тоот дансанд оруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсугай.

 

7. Эрүүгийн 2134000000277 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Ц.Онь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, иргэний нэхэмжлэгч Д.Энхсүх, Д.Гантуяа нар нь гомдол, саналгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэгдсэн гэх хаваржааны тэнд байгаа 87 ширхэг модноос мод бэлтгэх эрхийг гэрчилгээтэй 4м3 модыг шүүгдэгч А Ц.Обуцаан олгохыг,

шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Hyundai Porter 0”  маркийн 07-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Пүрэв-Аюушийн Баярхүүд олгохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А Ц.Оын гэмт хэрэг үйлдэж олсон 4.2м3 буюу 47 ширхэг модыг хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулан хүлээлгэн өгсөн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Саруулмөнхөөс хурааж улсын орлогод,

 

мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter 0” маркийн 07-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.524.000 /дөрвөн сая таван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг шүүгдэгч А Ц.Оаас гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А Ц.Оурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А Ц.Оавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН