Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2251

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2017/02251

Улаанбаатар хот

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СДХХҮХ

Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие С.О нь 2015 оны өдрөөс ажлаас халагдсан. өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр намайг ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн. дарга М нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Би энэ хугацаанд ажилдаа эргэн орох талаар маш хөөцөлдсөн боловч өнөөдрийг хүртэл орж чадаагүй. ... Иймд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс дугаар сар, дугаар сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нийт 6,192,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний сарын үндсэн цалин 516,663 төгрөг тул энэ дүнгээр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан болно.” гэжээ.

 

Хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Л.Н нар шүүхэд гаргасан тайлбартаа “С.О нь  даргын дугаар тушаалаар халагдсан байх бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаснаар уг хэрэгт анхан шатны шүүхийн  дүгээр шийдвэр, өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлал, өдрийн Хяналтын шатны шүүхийн  дүгээр тогтоол тус тус гарсан байна. Шүүхийн шийдвэрт 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг суутган тооцож, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан бөгөөд хариуцагчаас Хяналтын шатны шүүхийн тогтоолын дагуу 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр С.О ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын тооцоо нийлсэн актыг холбогдох журмын дагуу хийсэн байдаг. Хариуцагчаас Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.3.1 заалтыг дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 457 дугаар албан бичгээр Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 74 дүгээр тогтоол, нөхөн олговрын тооцоо нийлсэн актыг хүргүүлж, шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Түүнчлэн уг хэрэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ний өдрийн  дугаар гүйцэтгэх хуудас ирүүлсэн ба хариуцагчаас шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. даргын 2016 оны 09 дүгээр сарын -ний өдрийн дүгээр тушаалаар чиг үүрэг, бүтцийг шинэчлэн зохион байгуулсан бөгөөд ажлын ачааллыг нягтруулах, давхардлыг арилгах зорилгоор бүтцийг 34 орон тоогоор цөөрүүлсэн. Ийнхүү бүтцийн өөрчлөлтөөр байгууллагын нэр болсон байгаа. Мөн тус хэлтсийн хүний нөөцөд хүүхэд асрах чөлөөтэй нийт албан хаагчид байгаагаас албан хаагч ажилд орох ба хуулийн дагуу ажпын байраар хангах шаардлагатай байгаа юм. Энэ тухай иргэн С.О удаа дараа уулзаж тайлбарласан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед ажлын байраар хангах боломжтой тухай өөрт нь мэдэгдсэн боловч хариу өгөөгүй байна. Иймд хариуцагчаас үл хамааран хэрэг дугаар сарын 06-ны хооронд захиргааны хэргийн шүүхийн шатанд байсан, өнөөдрийг хүртэлх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр удирдах дээд байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байна. Шүүхийн шатанд байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Байгууллагын даргын  тоот тушаалаар С.О урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч ХХҮХ холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар хэрэг шүүхийн шатанд байсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр холбогдох дээд байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлсээр өнөөг хүрсэн гэх тайлбарыг гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг тодруулбал, нэхэмжлэгч С.О нь ХХҮХ дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25 дугаар зүйлийн 25.1.1, Төрийн албан хаагчийн Ёс зүйн дүрмийн 5.4.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1.б-д заасныг үндэслэн тус дүүргийн 25-р хорооны Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэний ажил, албан тушаалаас халагдсан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрээр түүнийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, С.О тус дүүргийн 22-р хорооны 20оны  дүгээр сарын -ны өдрөөс эгүүлэн томилогдсон болох нь Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар магадлал, Хяналтын шатны шүүхийн  оны  дугаар сарын -ны өдрийн  дугаар тогтоол, С.О ажилд томилох тухай хэлтсийн даргын дугаар тушаал зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар “ажил олгогч нь ажилтныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч С.О нь ажилдаа эргэн орохыг хүссэн боловч хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үл биелүүлж ажилтныг хүртэл урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилоогүй болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.О нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан хугацаа болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхтэй, түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн аваагүй шалтгааныг байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөн, орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

 

Хавтаст хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийлсэн баримт авагдсан ба уг баримтад ажилтны дундаж цалин хөлсийг 577,500 төгрөгөөр тооцсон байх боловч нэхэмжлэгч шүүхэд дундаж цалингаа 516,663 гэж тодорхойлж, шаардлагаа гаргасан байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дундаж цалинг 516,663 төгрөгөөр тооцож нийт 5,995,693 төгрөгийг                        /516,663x11сар=5,683,293, 516,663:21,5=24,030, 13хоногx24,030=312,400/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 196,307 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СХДХХҮХ ажилгүй байсан хугацааны цалин олговор 5,995,693 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.О олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СХДХХҮХ тэмдэгтийн хураамж 110,881 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О олгосгай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.ЛХАГВАСҮРЭН