Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0368

 

Иргэн Ч.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч

Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, хариуцагч Барилга хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд Л.Ш, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Д.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 277 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ... Улсын барилгын хорооноос 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоотоор Д.С бид 2-т 4 өрөө нэг айлын орон сууц олгохоор албан бичгийг буруу бичигдсэнийг “Ч.Б-д 1 айлын 2 өрөө орон сууц олгохоор өөрчлөхийг даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 сарын 31-ний өдрийн 437 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн ба дээрх шийдвэрийг биелүүлж, 2013 оны 07-р сарын 09-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын 132 дугаартай тушаал гарч, уг тушаалаар 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоотоор Д.С бид хоёрт 4 өрөө нэг айлын орон сууц олгохоор заасныг Ч.Б надад 2 өрөө байр олгох болгон өөрчилсөн.

 

Ийнхүү Ч.Б миний бие Барилга, хот байгуулалтын яамны буруутай үйл ажиллагааны улмаас өнөөг хүртэл хохирсон учраас дээрх өөрчлөгдсөн албан бичгийн дагуу 2 өрөө байрны үнэ болох 96,900,000 төгрөгийг олгохыг хүссэн хүсэлтээ Барилга, хот байгуулалтын яаманд 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байна.

Иймд Барилга, хот байгуулалтын яаманд болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай тушаалыг биелүүлэхийг даалгаж өгнө үү. * дүгээр хорооллын 8 дугаар байшин, 105 дугаар хаалганы Б тоот 2 өрөө 30 м.кв сууцыг Д.С-д хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоол болон уг сууцыг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамнаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "... Хөдөө аж ахуйн барилгын зургийн институтээс Ч.Б надад 2 өрөөтэй нэг айлын орон сууц олгох шийдвэрийг Улсын барилгын хороо дур мэдэн өөрчилж, Ч.Б, Д.С нарт 1 айлын 4 өрөө орон сууц олгохоор өөрчилж явуулсан” гэсэн нь ташаа ойлголт бөгөөд Хөдөө аж ахуйн барилгын зургийн институтийн шийдвэр нь эцсийн шийдвэр бус, дээд байгууллага болох Улсын барилгын хороонд саналаа уламжилж буй хэлбэр болохыг дурдах нь зүйтэй. Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйл, 20.5.8 дахь заалт, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хөтөлбөрт заасан яамны үйл ажиллагааны чиглэл, зорилт, зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэгт төрийн үндсэн чиг үүргээс өөр үйл ажиллагаа эрхлэхийг хуульчлан зохицуулаагүй, аливаа нэг иргэнд орон сууц олгох асуудлыг шийдвэрлэх, сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийг олгуулах нь тус яамны эрхлэх асуудал биш байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ "... 2 өрөө байрны үнэ болох 96,900,000 төгрөгийг гаргуулах” гэсэн нь дээр дурдсанаар Барилга, хот байгуулалт яам, Барилга, хот байгуулалтын сайдын эрх хэмжээнд хамаарах асуудал биш байна гэжээ.

Хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар хотын АДХГЗ-аас Улсын барилгын

 

хорооны 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоот албан бичиг, түүний хавсралтын дагуу /хуучин нэрээр/ Ч.Б-д 882415 тоот 2 өрөө орон сууцны эрхийн бичгийг олгосон.

Уг орон сууцыг олгохдоо байгууллагын албан бичиг, хавсралтын дагуу эрхийн бичиг бичиж олгосон бөгөөд тухайн албан бичгийн хуваарилалт хийсэн хэсэгт өөрчлөлт оруулж энэ будилаантай хэрэг үүсгэсэн буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй. Иргэн Ч.Б нь тусдаа 2 өрөө байр олгож өгөхийг хүссэн өргөдлөө манай албанд ирүүлж байсан боловч орон сууц хувьчлах тухай хууль гарч төрийн мэдлийн орон сууц байхгүй болсноор тодорхой хэмжээнд хуваарилдаг байсан ажил дуусгавар болсон. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд иргэдэд олгох орон сууц байхгүй, хотын төсөвт орон сууц худалдан авах хөрөнгө тусгагдаагүй зэргээс шийдвэрлэх боломжгүй байгаа тухай түүнд удаа дараа мэдэгдэж байсан болно гэжээ.

Хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгино хайрхан дүүргийн ** дугаар хороо * дүгээр хорооллын 8 дугаар байрны 105 тоот 4 өрөө орон сууцанд 2 айл амьдардаг бөгөөд 105а тоотыг иргэн Ч.Б нь 882415 тоот орон сууц эзэмших эрхийн бичгээр эзэмшдэг ба өнөөдрийн байдлаар хувьчлагдаагүй байна.

Харин 3 дугаар байрны **** тоот 2 өрөө орон сууцыг Д.С нь 882415 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолоор хувьчилж 0082946 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. 8 дугаар байрны **** тоот 2 өрөө орон сууц нь “Орон сууц хувьчлах тухай хууль”-ийн дагуу хувьчлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009749 дугаарт бүртгэлтэй, С дүүргийн ** дугаар хороо * дүгээр хороолол, 8 дугаар байрны **** тоот 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг иргэн Д.С-ийн 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн уг орон сууцыг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас олгосон орон сууц эзэмших эрхийн бичиг, төлбөр төлсөн баримт, хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос олгосон 00082946 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг үндэслэн иргэн Д.С 4050091863, Л.Ш, Ш.Д, Ш.Н, Ш.Д, Ш.С,

 

Ш.Т нарын өмчлөлд бүртгэгдсэн байна. С дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хороолол, 8 дугаар байрны **** тоот хаягтай орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийг бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авч бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй байна.

Иймд иргэн Д.С-д олгогдсон 000176581 тоот гэрчилгээ, Ү- 2201009749 дугаартай бүртгэлийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр С дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хороолол, 8 дугаар байрны **** тоотыг Л.Ш, Ш.Д, нарт үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн тул эрхийн улсын бүртгэлийн Ү- 2201009749 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. Нэгэнт Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10-р сарын 31-ний өдрийн 437 шийдвэр, Барилга, Хот байгуулалтын Яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 07-р сарын 09-ний өдрийн 132 тоот тушаал, холбогдох хавсралтад зааснаар 2 өрөө байр олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрч байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 211 дугаар шийдвэрээр: Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 17 дугаар зүйлийн 17.1, 23 дугаар зүйлийн 23.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь заалтыг тус тус баримтлаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаар тушаалыг биелүүлэхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгаж, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолын Д.С-д 2 өрөө сууцыг хувьчилсан хэсгийг болон С дүүргийн ** дугаар хороо * дүгээр хорооллын 8 дугаар байрны **** тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү2201009749 дугаарт бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай тушаалыг биелүүлэхийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд даалгуулах, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1988 оны 09

 

дүгээр сарын 30-ны өдөр Д.С-д олгосон 882415 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 277 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлээгүй.Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай, Гэтэл нэхэмжлэгч тал С дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хорооллын 8 дугаар байрны 105 тоот 4 өрөө орон сууцыг Барилга, хот байгуулалтын яаманд шилжүүлж, гуравдагч этгээд Д.С-д тусад нь 2 өрөө орон сууц олгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагаас давж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т зааснаар “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, Захиргааны хэрэг и         хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.3-т зааснаар “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэсэнтэй нийцэхгүй байна. Шүүх нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтыг бүрэн судлан шинжлээгүй.Шүүх нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай тушаалыг үндэслэж, С дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хорооллын 8 дугаар байрны 105 тоот 4 өрөө орон сууцыг Барилга, хот байгуулалтын яаманд шилжүүлж, нэхэмжлэгч Ч.Б болон гуравдагч этгээд Д.С-д тус бүрд нь 2 өрөө орон сууц олгуулах талаар шийдвэрээ гаргасан. Гэтэл Барилга, хот байгуулалтын яам нь “Улсын барилгын хорооны 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 дугаар “Ордер гэрээ хийлгэх тухай” албан бичгийн хавсралтын зургаад Ч.Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгохоор өөрчлөхийг тус яаманд даалгасан” Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаар шийдвэрийг биелүүлэхдээ уг шүүхийн шийдвэрт дурдаагүй /шийдвэрлээгүй/ гуравдагч этгээд Д.С-ийн асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн байдаг. Энэхүү нотлох баримтыг шүүх хэрэгт цугларсан бусад

 

 

 

нотлох баримттай тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэхээс гадна шүүх хуралдаанаар заавал хянан хэлэлцэх ёстой байсан. Гэвч шүүх хэрэгт авагдсан боловч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосноор шүүх хуралдааныг шууд явуулах шүүн таслах ажиллагааны үндсэн зарчмын нэгийг зөрчиж байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаар шийдвэрээр иргэн Ч.Б-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд Д.С-г шүүх хуралд оролцуулалгүй, түүнд холбогдох хэсгийг орхигдуулж шийдвэрлэснээс үүдэн '       хариуцагч Барилга, хот байгуулалтын яам шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ шүүхийн шийдвэрт дурдаагүй С дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хорооллын 8 дугаар байрны **** тоот 2 өрөөг өмчлөгч Д.С-ийн асуудлыг хамтад нь шийдвэрлэж, алдаатай шийдвэр гаргасан байна. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг шүүх хэргийг хэлэлцэх явцад шинжлэн судлалгүй уг захиргааны актыг нотлох баримтаар үнэлж, шийдвэр гаргасан. Шүүх Барилга, хот байгуулалтын яаманд Монгол Улсын хууль тогтоомжоор эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан. Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор Барилга, хот байгуулалтын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой чиг үүргийг дагнан эрхэлдэг төрийн захиргааны төв байгууллага юм. Түүнчлэн тус яаманд Төсвийн тухай болон Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиудаар иргэдэд орон сууц авч өгөх эрх хэмжээ олгогдоогүй бөгөөд төсвийн хөрөнгө суугаагүй болно. Гэвч шүүх энэхүү бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэсэнтэй нийцэхгүй байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцэхгүй байгаа юм. Иймд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай тушаалыг илэрхий алдаатай илт хууль бус захиргааны актад тооцож, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 277 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

Хөдөө аж ахуйн барилгын зургийн институтийн 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар Ч.Б-д 2 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн1, харин Улсын барилгын хорооны 1988 оны 4/2939 тоот албан бичгээр Д.С, Ч.Б нарт 4 өрөө орон сууц олгохоор зааж, Улаанбаатар хотын Ардын депутатуудыь хурлын гүйцэтгэх захиргаанаас Ч.Б, Д.С нарт * дүгээр хорооллын 8 дугаар байрны 105а, **** тоотыг эзэмшүүлэн, тус бүр 882415 дугаартай гэрчилгээ олгосныг нэхэмжлэгчээс өөрчлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 437 дугаар шийдвэрээр уг албан бичигт өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэснийг биелүүлж, Улсын барилгын хороо /хуучин нэрээр/-ны 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 дүгээр “Ордер гэрээ хийлгэх тухай” албан бичгийн хавсралтын Зургаа дахь хэсгийн “Ч.Б, Д.С нарт 4 өрөө орон сууц” гэснийг “Ч.Б-д 2 өрөө, Д.С-д 2 өрөө байр” гэж өөрчилсөн, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаар тушаалыг биелүүлэхийг Барилга хот байгуулалтын яам болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий уг маргааныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын барилгын хорооны 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2930 дүгээр албан бичигт “Ч.Б болон Д.С нарт тус бүрд нь 2 өрөө байр олгох” агуулга бүхий өөрчлөлтийг оруулсан Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаар тушаалыг биелүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос бус уг тушаалын зөвхөн өөрт хамаарах хэсэгт холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байна.

Мөн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, шийдвэрийн Тогтоох хэсгээрээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг

биелүүлэх арга, журмыг тодорхойлсон нь зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Барилга хот байгуулалтын яам нь 4/2939 дугаар албан бичигт өөрчлөлт оруулахыг даалгасан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 437 дугаар шийдвэрийг биелүүлэхдээ шүүхийн шийдвэрийг дурдаагүй Д.С-ийн асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн байхад шүүх баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлэх ёстой байтал уг захиргааны актыг нотлох баримтаар үнэлсэн, ... хэрэгт авагдсан ч хэлэлцэгдээгүй баримтыг үндэслэл болгосон, ... гуравдагч этгээд Д.С-д тусад нь 2 өрөө орон сууц олгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагаас давж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй”, ... 132 дугаАр тушаал илэрхий алдаатай гарсан” гэх тайлбар, гомдлууд үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаар шийдвэрээр “Улсын барилгын хорооны 4/2939 дүгээр албан бичгийн холбогдох хэсэгт Ч.Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгохоор өөрчлөхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгаж” шийдвэрлэсэн, хариуцагчаас тус шийдвэрт гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, улмаар хариуцагч Барилга, хот байгуулалтын яам уг шүүхийн шийдвэрийг биелүүлж, Улсын барилгын хорооны дээрх албан бичигт “Ч.Б, Д.С нарт тус бүр 2 өрөө орон сууц олгох” гэсэн өөрчлөлтийг оруулсан Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тушаал хүчин төгөлдөр, эрх зүйн үйлчлэлтэй байх тул уг шийдвэрийнхээ биелэлтийг тухайн захиргааны байгууллага хариуцан, хэрэгжүүлэх үүрэгтэй.

Түүнчлэн Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолоор иргэн Д.С-д сууцны талбайг 30 м.кв-аар тодорхойлон, 2 өрөө орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоор шийдвэрлэсэн нь Орон сууц хувьчлах тухай хуулийг, нэхэмжлэгч Ч.Б-ийн орон сууц эзэмших, улмаар өмчлөх эрхийг зөрчсөн нь тогтоогдсон тул орон сууц хувьчилсан шийдвэрийн холбогдох хэсгийг, уг шийдвэрийн дагуу олгогдсон гэрчилгээг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийн Ү-2201009749 дугаар бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий 132 дугаар тушаалыг биелүүлэхийг даалгаж, биелүүлэх арга журмыг тодорхойлон, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны

 

 

бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.