Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 136

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

- улсын яллагчаар, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

           -шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

            -шүүгдэгч З.Отгонбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Баатар овогт Загдрагчаагийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 201619000220 тоот хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1996 оны 3 сарын 29-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал маллаж байгаа, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Төв аймгийн Борнуур сумын 3-р багийн Ногоо тасаг гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Баатар овогт Загдрагчаагийн Отгонбаяр /РД:НЙ96032915/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

     Шүүгдэгч З.Отгонбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1-р багийн төв Гал хурд караокены гадна талаас П.Ариунтариагийн улсын дугааргүй супер Даюун маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                         

                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

 

     - Хохирогч П.Ариунтариа нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-47/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-17/,

- шүүгдэгч З.Отгонбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас лавлагаа /хх-31/,

- Шүүгдэгч З.Отгонбаярын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-27 тал/, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-29 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч З.Отгонбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1-р багийн төв Гал хурд караокены гадна талаас П.Ариунтариагийн улсын дугааргүй супер Даюун маркийн мотоциклийг хулгайлсан болох нь хохирогч П.Ариунтариагийн хэрэг бүртгэлтийн шатанд  мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч З.Отгонбаярын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч З.Отгонбаярт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь "бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хуацаагаар баривчлах ял шийтгэнэ" гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ" гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт " яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно." гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг "хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн" гэх үндэслэлээр шүүгдэгч З.Отгонбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч П.Ариунтариа нь шүүгдэгч З.Отгонбаяртай сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

                

     Шүүгдэгч З.Отгонбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

 

     Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Баатар овогт Загдрагчаагийн Отгонбаяыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Отгонбаяр нь хохирогч П.Ариунтариатай сайн дураараа эвлэрсэн байх тул Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн З.Отгонбаярт холбогдох 201619000220 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.. 

 

3. З.Отгонбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.

 

4. З.Отгонбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Отгонбаярт бусдын батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БУЯНТОГТОХ