Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Энхболд, Т.Долгорсүрэн, А.Ууганбаяр

Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************** нарт холбогдох эрүүгийн 1938001520197 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газрын мал үржпийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгсөн Г*******************г “Төрийн албаны шалгалтад тэнцүүлэхээр Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлага хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу Төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ****************1.500.000 төгрөг өгөхийг шаардаж хахууль авах гэмт хэргийг, Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрьн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтнээр буюу Төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа Хөвсгөл аймгийн Цэдэрлэг сумын Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгсөн* “Төрийн албаны шалгалта**************************д тэнцүүлнэ” гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 1.500.000 төгрөгийг авч хахууль авах гэмт хэргийг, Шүүгдэгч ****************нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалтыг өгөхдөө Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлага хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу Төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ****************1.500.000 төгрөгийг өгч хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэнд тус, тус холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Үүнд: Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 4 дүгээр сарын үед л санагдаад байна. Нэг өдөр би ажил дээрээ байж байтал мал эмнэлэгийн үржлийн албаны дарга *********************манай өрөөнд орж ирээд миний ажлын компьютер дээр суугаад “фэйсбүүк хаягаар юм татаж авах гэсэн юм, чи босч бай” гэсэн. Тэгээд миний компьютер дээр 5 орчим минут суугаад боссон. 3 ********************* даргыг босоод явсны дараа би компьютер дээрээ суусан чинь даргын файсбүүк хаяг нь нээлттэй, хаагаагүй үлдээгээд явсан байхыг нь мэдсэн. Тэгэхээр нь би сонирхоод месэнжерийг нь дээш нь гүйлгээд хальт харсан чинь ****************нь Тамгын газрын дарга ******************** файсбүүкийн чатаар харилцсан байсан нь харагдсан. Тэгэхээр нь тэр чатыг нь хальт хартал “төрийн албаны шалгалтанд тэнцэхийн тулд 1.500.000 төгрөг өгөх хэрэгтэй, “суу” гэсэн газар нь суугаад, “хий” гэсэн юмнуудыг нь цаг тухайд нь хийгээд байвал тэнцэнэ, гол нь нэгээр гарах шүү, тэгж байж дараагынхаа давааг дарна, хамгийн гол нь салга Алтанхуягийг дээш нь гаргахгүй байх явдал юм шүү” гэсэн утгатай юмнууд байсан. Тэгэхээр нь би чатуудыг нь гар утсан дээрээ зургийг нь дараад хадгалаад авсан байсан юм. Энэ талаар хэн нэгэнд хэлэх гээд чадахгүй явсаар байгаад 2018 оны 8 дугаар сард сумын ЗДТГ-ын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Бямбажавт энэ чатны талаар хэлсэн. Тэгтэл ****************сумын Засаг даргад хэлсэн байсан. Засаг дарга намайг дуудаж уулзаад болсон явдлыг асуухаар нь би тэр талаар нь хэлсэн. Тэгээд нөгөө чатны зурагнуудаа сумын Засаг даргад хэвлэж өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-13-р тал/ Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Төрийн албаны шалгалт нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж...Цэцэрлэг сумын малын эрүүл мэнд хариуцсан улсын байцаагчийн сул орон тоонд 19 иргэн өрсөлдөж үүнээс 12 иргэн нь тэнцэж хамгийн өндөр оноог Гүрдаваагийн Далайцэрэн гэж залуу 100 оноо авахаас 76 оноо авч тэнцсэн. ****************Ерөнхий мэдлэгийн шалгалтанд 49 оноо, Монгол хэл бичгийн шалгалтанд 14 оноо Мэдээлэл технологийн шаглатанд 7 оноо, Мэдлэг хандлага зан үйл дээр 6 оноог тус тус авч нийлбэр оноогоор 76 оноо авч 1 дүгээр байранд орсон байна. ****************мэдлэг хандлага зан үйл тодорхойлох ярилцлагын шалгалтыг Г.Сувд дарга бид хоёр дээр өгсөн. Шалгалтыг орон даяар онлайн системээр авч хэвшсэн салбар зөвлөлийн даргын хувьд гадны нөлөө орох боломжгүй гэж би үздэг. Тэгэхээр ****************хамгийн өндөр оноог авч 1 дүгээр байранд орсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2018 оны 9 дүгээр сард шиг санаж байна Засгийн газрын 258 дугаар тоггоолын дагуу төрийн бүх байгууллагад үзлэг шалгалт хийсэн бөгөөд Цэцэрлэг суманд хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Энхзаяа ажиллаад ирэхдээ “Төрийн албаны шалгалтанд тэнцэхэд 1.500.000 төгрөг өгдөг” гэсэн яриа гарсан байна гээд надад мессеж бичсэн цаас үзүүлсэн. Тэгэхээр нь “чи тэр цаасаа олоод ир” гэж хэлээд явуулсан. Тэрээр хэсэг хугацааны дараа Цэцэрлэг сумын засаг даргын тамгын газрын дарга ****************болон ****************нарын хоорондоо харилцсан мессежийг цаасан дээр буулгасан байсныг надад авчирсан мессежинд “Идэрээ болон Мөнхтуяа” гэсэн хүмүүсийн нэрс дурдагдсан байсныг манай нарийн бичгийн дарга Мөнхтуяа байна гэж би ойлгосон. 4 Ингээд би үүнийг нь шалгуулахаар Цагдаагийн байгууллагад албан бичгээр хандсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-61-р тал/ Гэрч Н.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний бие 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс мал эмнэлэгийн тасагт улсын байцаагчаар өнөөдрийг болтол ажиллаж байна. Манай Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан ****************нь мал эмнэлэгийн улсын байцаагч Гүрдаваагийн Далайцэрэн нар хоорондоо фейсбүүкийн мессенжерээр “Төрийн албаны шалгалтанд тэнцэхэд 1.500.000 төгрөг байдаг” талаар харилцсан байсан. Би үүнийг нь 2018 оны 3 дугаар сард буюу Төрийн албаны шалгалт дууссны дараагаар олж мэдсэн. ****************нь ****************хандаж намайг доромжилсон маягтай мессэж бичсэн байсан ба “Н.Алтанхуяг комьпютерын ганц товч дарж чадахгүй биздээ, Н.Сумьяа охиноосоо сурсан юм болов уу” гэсэн байсан. Үүнийг нь манай охин Н.Сумьяа олж мэдээд надад хэлсэн. Миний хувьд 2018 оны 02 дугаар сард Төрийн албаны мэргэжлийн шалгалтанд орсон бөгөөд Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэгийн тасгийн улсын байцаагчийн ажлын байран дээр 19 хүн өрсөлдсөн боловч 1 дүгээр ****************их өндөр оноо авч тэнцсэн, харин би 2 дугаар байранд би 69 оноо авч эрэмблэгдсэн...2019 оны 01 дүгээр сард байхаа ****************өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд явсан. Түүний оронд би аймгийн Мал эмнэлэгийн газрын даргын тушаалаар улсын байцаагаар томилогдсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-79-р тал/ Гэрч Б.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Миний бие 2018 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байна. Миний хувьд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт дотоод ажил эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажилладаг бөгөөд 2018 оны 4 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Сумын засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтан Ш.Пүрэвбаясгалан надтай уулзаад “мал үржлийн улсын байцаагч ****************болон ****************дарга нар хоорондоо фейсбүүкээр ийм чат бичдэг юм байна, ****************мөнгө өгч байж төрийн албаны шалгалтанд тэнцсэн байж магадгүй юм биш үү” гэж хэлэхээр нь ****************комьпютер дээр байгаа чатыг нь уншсан чинь ****************даргаас ****************“мөнгөө бэлдэж байгаарай 1.500.000 орчим төгрөг байх юм шиг байна, өдөр шөнө хэзээ ч хамаагүй ааг амьсгаагүй юм болох байх шүү, чи шалгалтандаа тэнцээд томилогдоод байцаагчийнхаа эрхээ авчих юм бол наад мөнгө чинь 2 сарын л цалин шүү” гэсэн утгатай юм бичсэн байсан. Миний уншиж ойлгосноор Хөвсгөл аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн Идэрээ гэж хүний нэр орсон байсан. ****************даргаас “яг Идэрээ чадна гэнэ үү” гэж бичсэн байсан. Дээрх ****************, ****************нарын харилцсан чатан дээр 1.500.000 5 төгрөгийг хаана хэнд өгөх, мөн өгсөн талаар бичигдээгүй байсан...гэх мэдүүлэг /1-р ххийн 80-82-р тал/ Гэрч А.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний бие 2017 оны 8 дугаар сараас Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт Татварын байцаагчаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна...2018 онд сар өдрийг санахгүй байна Засаг даргын тамгын газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.****************эгч намайг дуудахаар нь очсон чинь “********************************дарга нар хоорондоо фейсбүүкээр чат бичсэн байна чи энэ чатны зургийг дараад өгөөч” гэж хэлсэн. Би тухайн үед Самсунг маркийн 2018 оны ЖИ-7 загварын гар утастай байсан ба тэр утсаар 30-40 орчим нэлээд олон зураг дарсан. Энэ 2 хоорондоо их зүйл бичсэн байсан. Би тэр бичсэн чатнаас өөрийн аав болох Н.Алтанхуягтай холбоотой зүйлсийг л уншсан. ****************болон ****************нар манай аав Н.Алтанхуягийг “төрийн албан хаагчийн шалгалтанд орж байна уу, комьпютерын гар мэдэхгүй байж яаж шалгалт өгч байгаа юм болоо, А.Сумьяа нь зааж өгсөн юм байх даа” гэж бичсэн байсныг нь уншсан. Би гар утсаараа авсан зургаа хэвлэж Б.****************эгчид өгчихөөд гар утсан дээр дарсан зургаа устгачихсан, манай аавтай холбоотой зүйлуүдийг уншснаас өөр бусад зүйпсийг нь сонирхож уншаагүй. Төрийн албаны шалгалт яг хэзээ болсныг санахгүй байна ямар ч байсан манай аав шалгалтанд ороод ****************1 дүгээр байранд ороод 2 дугаар байранд манай аав орсон. ****************2019 оны 01 дүгээр сард байхаа ажлаасаа гарсан. Түүний оронд манай аав ажилд орсон, одоо ажиллаж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-85-р тал/ Шүүгдэгч ****************гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг үржпийн тасагт ****************гэдэг залууг 2018 оны 01 дүгээр сард аймгийн хөдөө аж ахуйн газар, болон Төрийн албаны салбар зөвлөлтэй зөвшилцөөд мэргэжилтнээр томилсон. 2018 оны 02 дугаар сард Төрийн албаны шалгалт болсон бөгөөд энэ шалгалтанд ****************орохоор Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу явсан. Харин би Цэцэрлэг сумандаа ажлаа хийж байсан. ****************Мөрөн суманд ирсэн хойноо над руу утсаар ярьснаа “би шалгалтандаа бүртгүүлчихсэн, танд таньж мэдэх хүн байвал надад тус болооч ээ” гэж гуйсан. Тэгэхээр нь би Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ****************гийн гар утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. Харин орой нь **************** өрөөнийхөө утаснаас над руу ярьснаа “ажил ихтэй байлаа, чи над руу залгасан уу, яасан юу болсон бэ” гэж асуухаар нь “****************шалгалтанд орохоор Мөрөн суманд очсон байгаа, таньж мэддэг хүн байвал хэлээд өгөөч гэсэн юм аа, туслах боломж байна уу” гэж асуухад өөдөөс “1.500.000 төгрөг гэдэг шүү дээ, тэгээд яах юм бэ, өөрийг нь надтай уулзуул, өрөөндөө байна, за за ажил ихтэй байна” гэж хэлээд утсаа салгасан. Би ****************рүү утсаар 6 ярьснаа ****************гийн хэлснийг нь түүнд дамжуулж хэлсэн. Ингээд маргааш нь шалгалт болоод ****************над руу утсаар ярьснаа “даргаа, би хуулийн тестийн шалгалтандаа тэнцчихлээ...” гэж хэлээд утсаа салгасан...Би ****************гийн хэлсэн 1.500.000 төгрөгийг ****************хэлсэн, мөн “өөртөө итгэлтэй байвал мөнгө битгий өг, итгэлгүй байвал өг. Өөрөө мэд” гэж хэлсэн. Миний хувьд ****************тай ажил төрлийн холбоотой энэ талаараа харьцдаг бусдаар бол хамаатан садан найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Би ********************************өмнөөс тусламж гуйсан нь үнэн. Түүнийхээ хариуд ****************ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг шан харамж нэхээгүй, аваагүй. Би ****************“****************заавал 1.500.000 төгрөг өг” гэж шаардаагүй. ****************гийн хэлснийг дамжуулж хэлж өгсөн...гэх мэдүүлэг /1-р ххийн 208-209-р тал/ Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт мал үржлийн тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд орсон. 2018 оны 02 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна Хөвсгөл аймагт Төрийн албаны шалгалт өгөхөөр болсон бөгөөд шалгалт өгөхийн өмнө манай сумын Засаг даргын Тамгын газрын дарга ****************надтай фейсбүүкийн мөссенжерээр харилцсан бөгөөд тэрээр над руу хандаж “чи сайн бэлдсэн үү, нэгээр гарч ирж чадахгүй бол хэцүү шүү дээ, мөн өөртөө итгэлгүй байгаа бол 1.500.000 төгрөгийг бэлдээрэй” гэж хэлсэн. Тэгээд Хөвсгөл аймагт Төрийн албаны шалгалтанд орохын өмнө ****************дарга над руу ярьснаа “мөнгөө бэлдсэн үү” гэж асуухаар нь “бэлдсэн” гэж хэлчихсэн. Тэгснээ би аав руу утсаар “Төрийн албаны шалгалтанд орох гэж байна, 1.500.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлээд аав маань цаашаа хүнээс надад мөнгө олж өгсөн. Гэтэл тэр өдрийн орой Цэцэрлэг сумын засаг даргын Тамгын газрын дарга байсан ****************над руу утсаар ярьснаа “чи чатан дээр бичигдсэн 1.500.000 төгрөгөө аваад ****************тай яг одоо очиж уулз, ажил дээрээ орой 21-22 цаг болтол байна гэнээ” гэж над руу хэлсэн. Би 1.500 000 гагрөгийг АТМ-аас аваад аймгийн захиргааны 2 давхарт **************** гэдэг эгчийн өрөөнд ороход тэр эгч өрөөндөө ганцаараа байсан. Надаас “мөнгөө авчирсан уу” гэж асуухаар нь “авчирсан” гээд 1.500.000 төгрөгөө өгсөн чинь “шалгалтанд ороод суух сандлыг зааж өгснөө ямар нэгэн зүйл болвол би чамайг танихгүй шүү” гэж хэлсэн. Ингээд би өрөөнөөс нь гарсан. Маргааш нь шалгалт болсон ба... ямар ч байсан бүх шалгалтыг өгөөд 1 дүгээр байранд эрэмблэгдсэн байсан. Би Э Мөнхтуяа гэдэг эгчийг урьд өмнө нь огт таньдаггүй байсан ****************даргаар дамжуулан харьцаж туүнд 1.500 000 төгрөгийг өгч таньдаг болсон. Би Төрийн албаны шалгалтын нарийн бичгийн дарга Э Мөнхтуяа гэдэг хүнд 1.500.000 төгрөг өгч шалгалтанд тэнцсэн талаараа ****************даргад Цэцэрлэг суманд очоод хэлж байсан, мөн утсаар ч гэсэн хэлж байсан. Тухайн үед ****************дарга надад хандаж 7 “чи мөнгө өгөхгүй бол 1 дүгээр байранд эрэмблэгдэж чадахгүй” гэж хэлсэн учраас арга буюу 1.500.000 төгрөгийг ****************даргын хэлсэн **************** гэдэг хүнд өгсөн. Мөнгө өгөхгүй бол 1 дүгээр байранд эрэмблэгдэж чадахгүй, мөн ажилгүй болох байсан учраас ****************1.500.000 төгрөгийн хахууль өгсөн нь үнэн...Намайг тестын шалгалт өгч байхад **************** эгч хариултыг цаасан дээр бичиж өгсөн би түүнийг нь харж байгаад бөглөсөн чинь хамгийн өндөр оноог авсан байсан.Мөн өөрөөр яаж тусласныг мэдэхгүй байна ямар ч байсан төрийн албаны шалгалтанд 1 дүгээр байранд эрэмбэлэгдсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216-218-р тал/ Шүүгдэгч ****************гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтнээр 9 дэх жилдээ ажиллаж байна. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Төрийн албаны шалгалт” болсон шалгалт болохын өмнөх өдөр буюу 02 дугаар сарын 26-ны өдөр Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга ****************над руу утсаар залгаад байхаар нь ажилтай байсан учраас утсаа аваагүй ажлын цаг дууссны дараагаар ****************гийн гар утас руу өрөөнийхөө 70383629 дугаарын утаснаас ярьсан чинь “****************гэдэг хүн шалгалтанд орох гэж байгаа, тэр хүнийг дэмжээд өгөөчээ, өөртэй чинь уулзуулах уу” гэж хэлэхээр нь би “ажил дээрээ орой болтол суунаа, тэр хүнээ ажил руу явуулчих” гэж хэлсэн. Тэр орой ажил дээрээ байж байхад ****************гийн хэлсэн хүн нь гээд нэг жижигхэн биетэй шар залуу орж ирэхээр нь би тэр залуугаас “чи шалгалтандаа хэр зэрэг бэлдсэн бэ” гэж асуусан чинь “би өөртөө итгэлгүй байна” гэж хэлснээ ширээн дээр мөнгө гаргаж тавьсан. Би тэр залуугаас “хэдэн төгрөг юм бэ” гэж асуухад “1.500.000 төгрөг” гэж хэлэхээр нь “би чамд туслаж чадахгүй бол яах юм бэ, наад мөнгөө ав” гэж хэлсэн чинь “та надад туслаарай” гэж хэлээд ширээн дээр мөнгөө орхиод гарсан. Би ****************өгсөн 1.500.000 төгрөгийг аваад ширээний шургуулгандаа хийсэн. Ингээд маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 27- ны өглөө 08 цагт шалгалт эхэлсэн. ****************3 эгнээ ширээний голын эгнээний хамгийн урд талын ширээн дээр суусан. Миний санаж байгаагаар түүний яг арын ширээн дээр Н.Алтанхуяг гуай суусан. Би хамгийн захын ширээн дээр сууж байсан хүний тестыг гар утсаараа өөрт нь мэдэгдэхгүйгээр зургийг нь дараад хариуг нь номон дээрээс хараад цаасан дээр хариуг нь бичээд ****************өгсөн. Тэгсэн чинь тэрээр тестийн шалгалтан дээрээ хамгийн өндөр оноог авсан байсан. ****************миний тусламжгайгаар төрийн албаны шалгалтанд 1 дүгээр байранд эрэмблэгдсэн. Би Далайцэрэнгээс авсан 1.500.000 төгрөгөөс...харшлын дархлаа дэмждэг тариа 1 ширхэг нь 100.000 төгрөг гэдэг тарианаас 5 ширхэгийг авч тариулсан. түүний мөнгө болох 500.000 төгрөгийг нь ****************авсан мөнгөнөөс төлсөн, мөн 500.000 төгрөгийг нөхөр ****************Хаан банкны 5914040938 дугаарын дансруу шилжүүлсэн, үлдсэн 500.000 тегрөгийг хоол хүнсэндээ зарцуулаад дууссан. ...Би бусдаас хахууль авсандаа 8 маш их гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, миний хувьд ****************тестын шалгалтан дээр нь л үнэн зөв хариултыг өгч тусласан. Түүнээс өөрөөр тус болоогүй. Бусад шалгалтыг ****************өөрөө бие дааж хийсэн...гэх мэдүүлэг /1-р ххийн 226-228,3 -р хх-ийн 91-р тал/ Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, Шүүгдэгч ****************, ****************нарын фэйсбүүкийн цахим захидлаар харилцсан тухай гэрэл зургийн хуулбар, /1-р хх-ийн 86-99-р тал/, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт, Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах ажлын хяналтын хуудас, илтгэх хуудас /1-р хх-ийн 101-116-р тал/, Шүүгдэгч ****************гийн хувийн байдлын талаарх түүний иргэний үнэмлэх, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Халбан багийн Засаг даргын тодорхойлолт, Удирдлагын академийн докторантын үнэмлэх, бакалаврын диплом, удирдлагын академийн диплом, магистрын диплом зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 120-126, -р тал/ Шүүгдэгч ****************гийн хувийн байдлын талаарх түүний иргэний үнэмлэх, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тодорхойлолт, Удирдлагын академийн диплом, магистрын диплом, бакалаврын диплом зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 127-136, 3-р хх-ийн 92-р тал/ Шүүгдэгч ****************хувийн байдлын талаарх түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргын тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг, бакалаврын диплом зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 137-147-р тал/ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-ын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай ****************ажилд томилох тухай тушаалын хуулбар /1-р хх-ийн 149-р тал/ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/01 дугаартай ****************ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралтын хуулбар /1-р хх-ийн 150-151-р тал/ Шүүгдэгч нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 159- 195-р тал/ Шүүгдэгч ****************гийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар /3-р хх-ийн 38-47-р тал/ шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно. 9 Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Шүүгдэгч **************** болон түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “1.500.000 төгрөг авахыг шаардаагүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд мөнгө өгөхийг шаардаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй”, мөн шүүгдэгч Г.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч нар “... холбогдох гэмт хэргийг үйлдээгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байна. Шүүх хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудыг шалган үзэхэд: Шүүгдэгч **************** нь Нийтийн албан тушаалтан буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрьн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орох Гүрдаваагийн Далайцэрэнгээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 1.500.000 төгрөгийг авсан, шүүгдэгч ****************гээр дамжуулан 1.500.000 төгрөг авах талаар санал болгосон үйлдэл, Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр мэргэшлийн шалгалт өгөхдөө өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч ****************гийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ****************2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөгийг өгсөн үйлдэл, Шүүгдэгч ****************нь ****************Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр мэргэшлийн шалгалт өгөхөд нь давуу байдал бий болгох зорилгоор ****************гийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхөд санал болгож, өгүүлэх боломжийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлсэн үйлдэл тогтоогдож байна. Энэ үйлдэл нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч ****************нарын мэдүүлэг, ****************, ****************нарын фэйсбүүкийн цахим захидлаар харилцсан тухай гэрэл зургийн хуулбар, хэрэгт хамааралтай бусад баримтат мэдээллээр нотлогдсон гэж шүүх дүгнэв. Шүүхээс шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг харьцуулан шалгаж үзэхэд шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь эрүүгийн хэрэгт цугларсан бусад нотлох 10 баримтын эх сурвалжид хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэлээ. Харин Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ****************г Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газрын мал үржпийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгсөн Гүрдаваагийн Далайцэрэнг “Төрийн албаны шалгалтад тэнцүүлэхээр Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлага хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу Төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ****************1.500.000 төгрөг өгөхийг шаардаж хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч, Шүүгдэгч ****************нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан үйлдэл, хахууль авах гэмт хэргийн шинж хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн үйлдэл нь ****************давуу байдал бий болгох зорилгоор ****************гийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхөд санал болгож, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа шүүгдэгч ****************Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр ажиллуулахыг урьдчилан амлаж, Төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ****************1.500.000 төгрөг өгөх хууль бус үйлдэлд нь дэмжлэг үзүүлж, тус гэмт хэргийг үйлдэхэд нь хамжигчаар оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтат мэдээллээр тогтоогдож байна. Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ****************д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөв. Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан ба Төрийн албаны (шинэчилсэн найруулга) тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар төрийн захиргааны албаны удирдах албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан мөн гэж үзнэ. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд: Шүүгдэгч ****************өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэм буруутай 11 үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч ****************гийн бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхөд дэмжлэг үзүүлсэн гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хахууль өгөх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч ****************гийн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас эд зүйл авсан, эд зүйл өгөхийг шаардсан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Хахууль авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч ****************нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 152-154-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч ****************нь ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, шүүгдэгч **************** нь ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 8 сартай жирэмсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,таван мянган дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус, тус шийтгэж, Шүүгдэгч ****************нь эцэг, эх, дүү нарын хамт тус, тус амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ****************эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох 12 эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************, **************** нарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************, ****************нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч ****************оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ авсан үеэс эхэлж тоолохыг мэдэгдэх нь зүйтэй байна. Эрүүгийн 1938001520197 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа. Мөн 1938001520197 дугаартай хэргээс шүүгдэгч ****************д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1938002620193, 1938003070198 дугаартай хэргийг тусгаарласан болохыг дурдлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ****************д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч ********************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд, *********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэнд гэмт буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус, тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан ****************хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч ****************д оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол 14 шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн 1938001520197 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************, ****************, ****************нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР