Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Тайж овогт Бандихүүгийн Алтансолонго Улсын яллагч овогт гийн Шүүгдэгч овогт *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******ийн *******т холбогдох 182300124009 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1993 оны 0 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Сонгино сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, 3 дүүгийн хамт Завхан аймгийн Сонгино сум, *******- тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн *******, Регистрийн дугаар /*******/ Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 д заасан буюу Н.*******ы гэрийн хаалганы цоожны даруулга төмрийг эвдлэн нэвтрэн орж түүний гэрээс Canon маркийн зургийн аппарат 1 ширхэг, JVC маркийн камер буюу видео бичлэг 1 ширхэг, DVD уншигч 1 ширхэг, Вирк нэртэй хөзөр 1 ширхэг, эрэгтэй хүний биеийн тамирын өмд 1 ширхэг, эмэгтэй өмд 1 ширхэг, эрэгтэй путболк 1 ширхэг, эмэгтэй улаан өнгийн путболк 1 ширхэг, ROYAL MAIL нэртэй 1 шил вискиг тус тус хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

овогт *******ий ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Сонгино сум *******-5 тоотод оршин суух Н.*******ы гэрийн хаалганы цоожны даруулга төмрийг эвдлэн орж түүний гэрээс Canon маркийн зургийн аппарат 1 ширхэг, JVC маркийн камер буюу видео бичлэг 1 ширхэг, DVD уншигч 1 ширхэг, Вирк нэртэй хөзөр 1 ширхэг, эрэгтэй хүний биеийн тамирын өмд 1 ширхэг, эмэгтэй өмд 1 ширхэг, эрэгтэй путболк 1 ширхэг, эмэгтэй улаан өнгийн путболк 1 ширхэг, ROYAL MAIL нэртэй 1 шил вискиг тус тус хулгайлсан хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Ц.гийн “...Манай гэрээс Canon маркийн зургийн аппарат 1 ширхэг, JVC маркийн камер буюу видео бичлэг 1 ширхэг, DVD уншигч 1 ширхэг, Вирк нэртэй хөзөр 1 ширхэг, эрэгтэй хүний биеийн тамирын өмд 1 ширхэг, эмэгтэй өмд 1 ширхэг, эрэгтэй путболк 1 ширхэг, эмэгтэй улаан өнгийн путболк 1 ширхэг, ROYAL MAIL нэртэй 1 шил виски алдагдсан. Эдгээр зүйлс авдар дотор байсан. Виски нь авдар дээр жаазны ард байсан....Хулгайч манай гэрийн хаалганы цоожны даралтыг хөшиж орсон байсан. Хаалга цоож эвдрээгүй, даралт төмөр нь тахийсан” гэсэн мэдүүлэг, Гэрч У.*******ын “...27-ны орой 22 цагт би эхнэрийн хамт гэрээ цоожлоод явсан юм. Тэгээд 28-ны өглөө 08 цагт гэртээ очиход аавын гэрийн цоож эвдэрсэн, хаалга нь дутуу хаагдсан байдалтай байсан. Аавын гэрийн гадаа хулгайчийн мөр тод мэдэгдэж байсан. Тэр шөнө нь бороо орсон тул газар чийгтэй, элсэн дээр гутлын мөр тод харагдаж байсан” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ийн “...Өглөө 08 цагт гэртээ очиход аавын гэрийн хаалга нь онгорхой, цоож нь зүгээр, даруулга нь тахийсан байсан. ...Баруун талын авдарыг онгойлгож үзэхэд зургийн аппарат, видео камер зэрэг зүйлс алдагдсан байсан. Зүүн талын авдар дээрх зургийн жаазны ард байсан нэг шил виски байхгүй байсан, баруун талын авдар цоожгүй байсан. Мөр дагаж хөөхөд хашааны арын хаалганы гадна талд нэг цэнхэр өнгийн пудволк газар хаясан байсан. Мөр хашаанаас гараад өвсөн дээгүүр яваад манай зүүн талын буюу тоот хашааны арын цоорхойгоор ороод жорлон орчихоод байшин луу орсон байсан. Би өөрөө мөрийг дагаж харсан. ...Арзгар ултай гутлын мөр байсан. 2 цагдаа *******ын гэрээс нэг гутал авчраад тэр мөрний хамгийн тод гарсан мөрний хажууд тавьж үзэхэд мөр нь яг адилхан байсан. Тэгэхдээ Б.*******ыг өөрийг нь байлцуулсан. *******аар өөрөөр нь мөрний хажууд гишгүүлж үзсэн. ” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ийн “...2018 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө ...хашаан дотор ул мөр хайхад арзгар хээтэй гутлын мөр ...хашааны урд хаалгаар ороод *******ы гэр лүү ороод, тэндээсээ хашааны хойд хаалгаар гарсан байсан. ...Мөр тэндээсээ зүүн тийш явж тэдний хажуу хашаа буюу 5-р гудамжны тоот хашааны хойд талын онгорхойгоор орсон байсан. Тэр хашаа руу ороход тэнд уг гутлын мөр зөндөө байсан. Тэр бол *******э гэдэг айл байсан. Байшинд нь ороход байшингийн хаалганд цоож нь зүүлттэй мөртлөө даруулга төмрийг нь нугалж онгойлгосон байсан. Хаалгыг татахад дотроосоо цоожтой байсан. Хаалгыг тогшиход ******* хаалга онгойлгосон, тэрээр гэртээ ганцаараа байсан. ...*******ын унтаж байсан орон доогуур түрийтэй хар өнгийн арзгар ултай гутал байсан. ...түүнийг дагуулж гараад *******ы гэрийн гадаа байсан нөгөө арзгар хээтэй гутлын мөртэй харьцуулж үзэхэд хэмжээ, хээгээр яг адилхан байсан. ...Тэгээд *******ыг дагуулж буцаж гэрт нь орсон. Тэгэхэд тэдний том өрөөний хойморьт байсан орон дээр нэг хар цүнхтэй зүйл байсан. Энэ цүнхэнд юу байгаа юм бэ гэхэд ******* “миний хувцас” гэсэн. Цүнхийг онгойлгож үзэхэд дотор нь *******ы гэрээс алдагдсан зургийн аппарат, видео камер байсан. Тэгээд гараад ээс өөр юу юу алга болсон байна гэхэд “виски, шинэ өмд цамц, зэрэг хувцас алга болсон байна” гэсэн. Тэгэхээр нь бид хажуу байсан Ганбат, Мөнхтөр хоёрыг хөндлөнгийн гэрчээр ороод өгөөч гэж гуйгаад дагуулж *******ынд орсон. Тэгээд *******ын цүнхий уудалхад алдагдсан зургийн аппарат, видео камер, сиди уншигч, өмд, пудволк, хөзөр гарч ирсэн. Мөн тэр өрөөний хувцасны шкафийг үзэхэд хувцасны ёроолд хулгайд алдагдсан вискийг нуусан байсан” гэсэн мэдүүлэг, алдагдсан зүйлсийг түр хураан авч тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч Ц.д 1.82.000 төгрөгний хохирол учирсан болох нь Завхан аймгийн Сонгино сумын эд зүйлийн үнэлгэний комиссын эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтээр тогтоогдож байна. Гэрч, хохирогчийн мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан бодит хохирол, хор уршигийн шалтгаант холбоотой болохыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийнхээ үндэслэл болгов. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүгдэгч Б.******* нь иргэн Н.*******ы гэрийн хаалганы цоожны даруулга төмрийг эвдэлж гэрт нь нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Б.*******т хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд авч үзэж, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжтой байна. Шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнгаргуулах хохирол төлбөргүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8 дахь хэсэг, 3.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 3.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ий *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд зүйлийг нууц, далд аргаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар овогт *******ийн *******ыг 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т ногдуулсан 01/нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4.Шүүгдэгч Б.*******т 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Canon маркийн зургийн аппарат 1 ширхэг, JVC маркийн камер буюу видео бичлэг 1 ширхэг, DVD уншигч 1 ширхэг, Вирк гэдэг хөзөр 1 ширхэг, эрэгтэй хүний биеийн тамирын өмд 1 ширхэг, эмэгтэй өмд 1 ширхэг, эрэгтэй путболк 1 ширхэг, эмэгтэй улаан өнгийн путболк 1 ширхэг, ROYAL MAIL нэртэй 1 шил вискиг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.д буцаан олгосугай. .Шүүгдэгч Б. *******ын хувьд ногдох хөрөнгөнөөс 150.000 төгрөгийн үнэ бүхий 14 инчийн ЛЕД маркийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА