Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

 улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах

дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт

Самбуугийн Бямба-Очирт холбогдох 1808003780445 дугаартай эрүүгийн хэргийг 2018

оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

*************

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01

дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1-50 тоотод

байрлах нийтийн байрны 7 тоотод иргэн С.Энх-Амгалантай хувийн таарамжгүй

харьцааны улмаас маргалдан, улмаар архины шилээр толгойн зулай хэсэгт нь цохиж,

бие махбодид нь зулайн хуйханд шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн

судалсан болно. Үүнд:

Хохирогч С.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01

дүгээр сарын 06-ны өдөр би нийтийн байрандаа архи уусан байж байгаад 7 тоот

өрөөний урдуур гартал тухайн өрөөнд амьдардаг Ээнээ өрөөндөө ганцаараа архи

уугаад сууж байсан бөгөөд би өрөө рүү нь явж орсон. Тэгээд ороод Ээнээгийн урд талд

суугаад юм ярьж сууж байтал Ээнээ гэнэт намайг “чи муу, цагдаа байсан гэлүү” гээд

хажуудаа байсан архины шилээр миний толгойны зулай хэсэг рүү 2 удаа цохьсон.

Тэгээд миний толгой хагараад би өрөөнөөс гарч гэр лүүгээ явж орсон..." гэсэн мэдүүлэг

/хх-ийн 12-13х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1429 дугаартай шинжээчийн

дүгнэлтэд: “...С.Э биед зулайн хуйханд шарх, дух хамар, зүүн хөмсөг,

зүүн чих, баруун гуя, зүүн өвдөгт зулгаралт, дээд уруул дотор салстад жижиг язрал, зүүн

даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагийн

үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дух хамар, зүүн хөмсөг, зүүн чих, баруун гуя, зүүн өвдөгт

зулгаралт, дээд уруул дотор салстад жижиг язрал, зүүн даланд цус хуралт гэмтэл 2018

оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох

журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт

хамаарагдахгүй. Зулайн хуйханд шарх гэмтэл 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр

үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид

ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 20-р хуудас/

Шүүгдэгч С.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01

дүгээр сарын 06-ны өдөр нийтийн байрны 2 давхарт 7 тоотод Ганхуяг гэдэг хүний

өрөөнд байж байхад Ганхуяг тасраад орон дээр унтаж байсан. Тэгтэл С.Энх-Амгалан

архи уусан согтуу ганцаараа өрөөнд орж ирсэн. Тэгээд бид 2 архи уугаад, тухайн архи

дууссаны дараа би хөл муутай бөгөөд өрөөнд үлдээд Энх-Амгалан дэлгүүр гарч дахин

архи авч орж ирээд бид 2 хувааж уусан. Тэгээд архиа ууж сууж байхад Энх-Амгалан

надад би цагдаад ажилладаг байсан гэж хэлээд томроод байсан бөгөөд тухайн үед

архи уусан согтуу байсан. Бид 2 хоорондоо маргалдаад, би өөрөө хөл муутай болохоор

сууж байтал Энх-Амгалан эмээлийн модоор миний толгой руу цохьсон. Тэгээд би

уурлаад Энх-Амгаланг миний толгой руу цохихоор нь зөрүүлээд хажууд байсан архины

шилийг барьж аваад Энх-Амгалангийн толгой руу нэг удаа цохьсон..." гэсэн мэдүүлэг

/хх-ийн 60-61х/

С.Б ын хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36, 64х/

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 37х/

“Бэст никель групп” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 56х/

“Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57-59х/

Тэрээр урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1997 оны 07 дугаар

сарын 28-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн

239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар

шийтгэгдэж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял

шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар

/хх-ийн 71-72х/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн дүгнэлт:

С.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан

дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1-50 тоотод байрлах нийтийн байрны 7 тоотод иргэн

С.Энх-Амгалантай маргалдан, архины шилээр толгойн зулай хэсэгт нь цохиьсоны

улмаас С.Э эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үйл баримт нь:

Хохирогч С.Э“...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би нийтийн

байрандаа архи уусан байж байгаад 7 тоот өрөөний урдуур гартал тухайн өрөөнд

амьдардаг Ээнээ өрөөндөө ганцаараа архи уугаад сууж байсан бөгөөд би өрөө рүү нь

явж орсон. Тэгээд ороод Ээнээгийн урд талд суугаад юм ярьж сууж байтал Ээнээ гэнэт

намайг “чи муу, цагдаа байсан гэлүү” гээд хажуудаа байсан архины шилээр миний

толгойны зулай хэсэг рүү 2 удаа цохьсон. Тэгээд миний толгой хагараад би өрөөнөөс

гарч гэр лүүгээ явж орсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1429 дугаартай шинжээчийн

дүгнэлтэд: “...С.Эбиед зулайн хуйханд шарх ... гэмтэл тогтоогдлоо, уг

гэмтэл 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн

зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул

гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд

нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 20-р хуудас/

Шүүгдэгч С.Б-ын “...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нийтийн

байрны 2 давхарт 7 тоотод байхад Энх-Амгалан надад би цагдаад ажилладаг байсан

гэж хэлээд томроод байсан бөгөөд тухайн үед архи уусан согтуу байсан учир бид 2

хоорондоо маргалдаж, Энх-Амгаланг миний толгой руу цохихоор нь зөрүүлээд хажууд

байсан архины шилийг барьж аваад Энх-Амгалангийн толгой руу нэг удаа цохьсон..."

гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61х/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

Дээрх байдлаас үзвэл, С.Б нь согтууруулах ундааны зүйл ихээр

хэрэглэсний улмаас иргэн С.Энх-Амгалантай маргалдаж улмаар түүний зулай хэсэг рүү

архины шилээр цохиж С.Э биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримт нь

дээр шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн

өөрийнхөн үйлдлийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, шүүгдэгч

С.Б ын уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх гэмт хэргийн

шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл

болно.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч С.Э нь шүүгдэгч С.Боос гэмт хэргийн улмаас

учирсан хохирол төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан тул шүүгдэгчийг бусдад төлөх

төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 13, 80х/

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Б нь хохирогч С.Ээрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114.6 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч нь хохирогчид учирсан

гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар

маргаагүй, түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст

хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн №1429 дүгнэлт зэргээр давхар

нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл

хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул түүнд холбогдох

хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар

шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 460

нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргаж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт

хэргийг үйлдсэн бол ...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй

тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин

цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ...ялыг тус тус оногдуулахаар

заасан байх бөгөөд шүүхээс шүүгдэгч С.Б т 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр

торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Учир нь, шүүгдэгч С.Б нь тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, нийтийн

байранд хөлсөөр оршин суудаг, мөн түнхний шохойжилтын улмаас групп-т байдаг,

нийгмийн халамжийн мөнгө гэж сард 155,000 төгрөг авдаг, уг өвчний улмаас ажил

хөдөлмөр эрхлэх боломжгүй талаар мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 3179729

дугаартай нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар /хх-ийн 39х/ зэрэг баримтуудтай

байх тул С.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ торгох ялыг ихэсгэж

оногдуулах, эсхүл нийтэд тустай ялыг оногдуулахын аль аль нь зохимжтой бус,

биелэгдэх боломж муутай гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч С.Б-ын үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж, түүний

эрүүл мэндийн болон амьдрал ахуйн нөхцөл байдал, хохирогчийн гомдолгүй,

нэхэмжлэх зүйлгүй гэсэн санал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 460 нэгж

буюу 460.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг багасгаж, уг торгох ялыг 10 сарын

хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт

эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь

цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт С.Б хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч С.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин

мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч С.Б-т оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 10

/арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

ялтан С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй

тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг

нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн

хөрөнгөгүй, С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй

болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч

шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг

дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын

биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бт авсан

хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ