| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0188/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/160 |
| Огноо | 2017-04-28 |
| Зүйл хэсэг | 145.2., 181.2.1, |
| Улсын яллагч | Б.СОЁЛСАЙХАН |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч Б.Соёлсайхан,
Хохирогч Ч.Батзориг,
Шүүгдэгч А.Б, С.Ютэдгээрийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Сайжрахын Юмчинг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Алтанавчийн Батхүрэлийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625022344 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 22-нд Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо, 27-422 тоотод оршин суудаг,
2012 оны 6 дугаар сарын 4-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
2015 оны 7 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 5 дугаар сарын 20-нд эдлээгүй үлдсэн 1 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Хэрээд овогт Алтаннавчийн Батхүрэл, /регистрийн дугаар ЖК 97062211/,
2.Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо, 16-00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Сайжрахын Юмчин /регистрийн дугаар ФЖ 98050815/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Б, С.Ю нь 2016 оны 09 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 04 цагийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, гудамж талбайд буюу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Ленин клубийн автобусны буудал дээр иргэн Ч.Батзоригийг шалтаг шалтгаангүйгээр ам руу цохиж үүдэн 4 шидийг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
Шүүгдэгч С.Ю нь давтан үйлдлээр буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Метро молл” их дэлгүүрийн урд иргэн Б.Урнаагийн халааснаас түүний эзэмшлийн “Ай фоне-5” маркийн гар утсыг хулгайлж түүнд 320000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Офицеруудын орд”-ны автобусны буудал дээр иргэн С.Мөнхзаяагийн цүнхнээс нь “Асер” маркийн нөүтбүүк хулгайлж, түүнд 250000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 570.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдоцгоожээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Батхүрэл шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй..”гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… 2016 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 01 цагийн үед би өөрийн найзууд болох Ука болон Укагийн найз Шинээ, Төвшөө нартай хамт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс баарны хажууд байдаг Мийтинг бааранд орж үйлчлүүлчхээд буцаж гарч ирээд би ганцаараа үүдэнд нь тамхи татаад зогсож байсан чинь Ука, Шинээ, “Төвшөө гурав гүйгээд талбайн урд талын буудлын зүг явсан. Тэгэхээр нь би юу болсон юм бол гэж бодоод араас нь гүйгээд очтол хэсэг залуучууд бөөнөөр намайг барьж аваад энэ мөн байна гэхээр нь би эсэргүүцэж тавиулахад намхан нуруутай костюмтай залуу намайг Скай-ийн тийшээ дагуулж яваад хөгшөөн зодоон нүдээн хэрэггүй гэж хэлэхээр нь би ойлголоо хөгшөөн тэгвэл иймээ тиймээ юм байхгүй салцгаая гэж хэлсэн. Тэгээд би буцаж яваад очтол манай Ука гэх найзыг 4 залуу араас нь хөөж байсан. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод өндөрдүү залууг эргээд харахаар нь ам руу нь цохичхоод тэндээсээ би шорлог хийж байсан газар руу гүйсэн. Тэгтэл тэр залуу араас алхаж байсан ба такси барихдаа эргээд хартал тэр залуугийн амнаас нь цус гоожиж байсан. Тэгээд би таксинд суугаад явчихсан. Тэгтэл нөгөөдөр нь цагдаагаас намайг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-39, 40/,
Шүүгдэгч С.Ю шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй…” гэв.
Түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ... Би 2016 оны 09 сарын 13 ны үүрээр Митинг гэдэг бааранд бүжиглэж байгаад гарч яваад Сүхбаатарын талбайн автобусны буудал дээр нэг ахын өмднийх нь хойд талын халаасанд нь гар утас харагдахаар нь араас явж байгаад халааснаас нь авсан чинь нэг найз нь хараад хөөе наадах чинь утсыг чинь хулгайлж байна гээд гүйж ирээд намайг бариад авсан юм. Тэхээр нь би тэр хүнд гар утсыг нь өгчхөөд байж байтал Чинзориг гэх ах намайг бариад авахаар нь би санаандгүй нэг удаа баруун гараараа цохиод авсан юм. Тэгээд би яваад өгсөн.
Би 2016 оны 09 сарын 11 ны өглөөний 11 цагийн үед МЕТРОМАЛЛ их дэлгүүрийн замын эсрэг талд ГЭМЬ АРЕНА гэх компьютер тоглоомын газрын үүдэнд явж байтал нэг эгч утсаар яриад явж байгаад утсаа цамцныхаа баруун халаасанд хийхийг нь хараад араас нь явж байгаад баруун гараараа гар утсыг нь авсан.
Мөн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 08 цагийн орчим БЗД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицерын ордны автобусны буудал дээр буух гэж байсан үл таних эмэгтэй хүний ардаа үүрч явсан цүнхнээс АСЕR загварын хар хөх өнгийн нөүтбүүкийг хулгайлж авсан. Тэгээд 34-00 УБХ улсын дугаартай приус-20 маркийн автомашинд авч явж байгаад цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-163, 165/
Хохирогч Ч.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт “…Би 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр найзуудтайгаа уулзаад бааранд орсон. Тухайн үед би машин жолоодож байсан болохоор уухгүй гэж байсан боловч шахуулаад 1 шил пиво, 2-3 хундага архи уусан. Тэгээд 03 цагийн дуудлагын жолооч дуудсан бөгөөд ирчихлээ гэхээр нь гарсан. Гэтэл машины түлхүүр байхгүй байхаар нь буцаж баар руу ороод түлхүүрээ хайж байгаад гарч ирэхэд Чинзоригийн хамрын дээд талаас цус гарч байхаар нь “юу болсон талаар асуухад” “цаадах чинь цохисон” гэж хэлсэн. Тэгээд би эргээд хартал С.Ю зогсож байхаар нь юу болсон талаар асуухад хойшоогоо ухраад явсан. Би найз Төгөлдөрийг бүдэрч унахыг нь цохиулчихлаа гээд эргээд хартал нэг гар ороод ирсэн. Миний үүдэн 4 шүд унасан. А.Б, С.Юийн өгсөн хохирлын мөнгө болох 1.000.000 төгрөгөн дээр өөрөөсөө мөнгө гаргаад шүдээ янзлуулсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэв.
Түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...тэгээд би бараг 30 минутын дараа гарч ирээд талбайн урд талын автобусны буудал дээр очтол манай найз Чинзоригийг Ука гэх зүс таних залуу цохьчихсон гээд нүднээс нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би юу болсон бэ яасан бэ гээд Ука гэх хүүхэд дээр очих гээд алхаж байсан. Тэгтэл ард Төгөлдөр гэх манай найз ард унах шиг болохоор нь би цохиулчихлаа гэж бодоод эргээд хартал намайг зүс үл таних 165-170 орчим см өндөртэй 18-22 орчим насны эрэгтэй баруун гараараа миний ам руу цохисон. Тэгтэл миний үүдэн 3 шүд тэр дороо газарт унаад нэг шүд унах гээд санжигнасан...шүүх эмнэлэгт үзүүлтэл нэг шүдийг чинь авна гээд санжигнасан байсан нэг шүдийг авсан....миний хувьд Батхүрэлтэй огт муудалцаж харьцаагүй байхад гэнэт л эргээд харахад урд талаас гар орж ирээд тэгээд л зугтаачихсан…” гэсэн мэдүүлэг /хх-11-13/,
Гэрч Г.Төгөлдөрийн “...тэгтэл Дөлгөөн, Чинзоо хоёртой бас 2 билүү 3 залуу муудалцаад зууралдахаар нь би Дөлгөөн дээр очоод салгасан. Тэгээд салгачхаад байж байтал Батзориг цаана явж байхаар нь урдаас нь очтол цагаан фудволктой залуу уруул руу нь цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-18-20 /,
Гэрч Б.Чинзоригийн “...манай Дөлгөөн гэдэг найз чиний гар утсыг хүн хулгайлж байна гэж хэЛэхээр нь би нөгөө хүнийг нь барьж аваад цамцнаас нь зуураад зогсож байтал тэр залуу намайг нүүр рүү нэг удаа цохьчихоод зугтаасан....би босоод хартал манай найз Батзоригийн шүдийг цохьчихсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-21, 22/,
Гэрч Э.Алдарцэцэгийн “...би бас араас нь гүйгээд очиход машин замаас Укагийн найз нь бололтой нэг залуу олуулаа явж байж ганцаараа явж байгаа хүн рүү дайрлаа гээд нөгөө Укаг танимхайраад байсан залууг нүүр рүү нь цохих шиг болоход нөгөө залуу шүд уначихлаа гээд доошоо тонгойгоод газраас шүдээ авсан…” гэсэн мэдүүлэг /хх-23, 24/,
Гэрч Б.Дөлгөөний “...Ука гэх зүс таних эрэгтэй Чинзоригийн араас дагаж явж байгаад халааснаас нь гар утсыг нь хулгайлж байсан. Тэрийг нь би хараад Ука гэдэг хүүхдийг барьж аваад чи яагаад утас хулгайлж байгаа юм гээд зүүн талынхаа суганд хавчуулсан байсныг нь аваад хойд талынхаа халаасанд хийхэд Ука биеэ өмөөрөөд байхаар нь би барьж аваад заамдаад энэ утас хулгайлсан байна гэж хэлчхээд эргээд хартал Батхүрэл гэх залуу шууд миний нүүр рүү цохисон. Тэгсэн чинь Чинзориг Ука гэдэг хүүхдийг шууд барьж аваад чи муу яасан овоо бацаан бэ гэхэд Ука гэдэг хүүхэд шууд Чинзоригийг цохиод авсан...буцаад эргээд харсан чинь Батхүрэл гэх залуу нэг билүү хоёр удаа Батзоригийг ам руу цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-25, 26/,
Гэрч Д.Пүрэврагчаагийн “...Төгөлдөр доошоо тонгойчихсон байхад Батзориг Төгөлдөр рүү хараад эргээд хартал Батхүрэл гэх залуу цохьчихсон. Тэгээд тэр залуу өөрөө цаашаа зугтаагаад явсан ба Батзоригийн амнаас нь цус гоожоод шүд нь уначихсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-27, 28/,
Гэрч С.Югийн “...тэгэхээр нь би ганцаараа түрүүлж яваад араас нь дагаж яваад гар утсыг нь халааснаас нь автал Дөлгөөн гэх найз нь намайг харчихсан. Тэгснээ харчхаад утсыг нь надаас буцаагаад авчихсан ба Чинзоо ах миний куртикнээс татахаар нь би өөрийгөө салгаж авч зугтах гээд нүүр рүү нь нэг удаа цохьчихсон...тэгтэл Батзориг ах намайг дуудаад Ука хөөе нааш ир гэхээр нь би зугтаагаад л яваад байсан. Тэгсэн чинь Хүрлээ цаанаас нь гарч ирээд Батзориг ахыг цохьчихсон юм шиг байна лээ…” гэсэн мэдүүлэг /хх-29, 30/
Хохирогч Н.Урнаагийн “...би 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн үед байх Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүүхдийн ордны гудамжаар явж байгаад өөрийнхөө өмсөж явсан гадуур хувцасныхаа баруун талын халаасанд хийсэн байсан "Айфоне-5" маркийн шар өнгийн корпустай гар утсаа хулгайд алдаж тэрний дагуу цагдаагийн байгууллагад хандах болсон.…” гэсэн мэдүүлэг /хх-107, 108/,
Хохирогч С.Мөнхзаяагийн “...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, цайз 16-ын автобусны буудал дээрээс автобусанд суугаад явж байхад миний ардаа үүрчихсэн байсан цүнх хөдлөх шиг болохоор нь эргээд хартал үл таних эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд автобус зогсохоор нь би Офицеруудын ордны автобусны буудал дээр буугаад цүнхээ үзэхэд дотор нь байсан миний эзэмшлийн нөүтбүүк алга болсон байсан.…” гэсэн мэдүүлэг /хх-139, 140/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №12789 тоот актын “...Ч.Батзоригийн биед баруун дээд 1, зүүн дээд 1-2-р шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний сулрал, түүшигний цуурал, буйлны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дөрвөн шүдний булгарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид 15% нөлөөлнө…” гэсэн дүгнэлт /хх-31-33/,
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-88/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-138/, Эд зүйлийн үнэлгээ /хх-106, 126, 139/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-42, 50, 174/, шинжээчийн дүгнэлт /хх-33/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45, 175/, Шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх-54-76/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-89/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-209-211/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч А.Б, С.Ю нь 2016 оны 09 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 04 цагийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, гудамж талбайд буюу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Ленин клубийн автобусны буудал дээр бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Ч.Батзоригт хүч хэрэглэн зодож, бие махбодид нь “…баруун дээд 1, зүүн дээд 1-2-р шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний сулрал, түүшингийн цуурал, буйлны цус хуралт …” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Ч.Батзориг, гэрч Г.Төгөлдөр, Б.Чинзориг, Э.Алдарцэцэг, гэрч Б.Дөлгөөн, Д.Пүрэврагчаа, С.Ю нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹12789 тоот актын дүгнэлт, шүүгдэгч А.Б, С.Юийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,
Шүүгдэгч С.Ю нь давтан үйлдлээр буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Метро молл” их дэлгүүрийн урд иргэн Б.Урнаагийн халааснаас түүний эзэмшлийн “Ай фоне-5” маркийн гар утсыг хулгайлж түүнд 320000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Офицеруудын орд”-ны автобусны буудал дээр иргэн С.Мөнхзаяагийн цүнхнээс нь “Асер” маркийн нөүтбүүк хулгайлж түүнд 250000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 570000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан дээр дурдсан хохирогч Н.Урнаа, хохирогч С.Мөнхзаяа, хохирогч Б.Чинзориг нарын мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч С.Югийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч Х.Батхүрэлийн хохирогч Ч.Батзоригийг шалтаг шалтгаангүйгээр зодож, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг дошгин авирлаж буюу хохирогч Ч.Батзоригийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах бүрэн үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч С.Ю нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах бүрэн үндэслэлтэй байна.
Хэрэгт шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч С.Югийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.Урнаад 320.000 төгрөгийн, хохирогч С.Мөнхзаяад 250.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригт 150.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар тогтоогдож байгаа хэдий боловч хохирогч С.Мөнхзаяа нь өөрийн эд зүйл болох “Асер” маркийн нөүтбүкийг буцаан авсан байх тул түүнд төлөх төлбөргүй байна.
Иймд шүүгдэгч С.Югаас нийт 470.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Урнаад 320.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Чинзориг 150.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.
Шүүгдэгч А.Б, С.Ю нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Батзоригт 1.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь шүүх хуралдаанд “А.Б, С.Юд гомдол саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн тул шүүгдэгч А.Б, С.Юийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А.Б, С.Юийн дээрх үйлдэлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан буюу ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч С.Югийн дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа харгалзав.
Мөн шүүгдэгч С.Югийн ар гэр, хувийн байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б, С.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, харин шүүгдэгч С.Ю нь 143 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн диск 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Сайжрахын Юмчинг бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Хэрээд овогт Алтаннавчийн Батхүрэлийг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай..
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч С.Юд эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч А.Б, С.Юийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, С.Юд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар С.Юд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Югийн цагдан хоригдсон 143 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Cи Диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7.Эрүүгийн 201625020751 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б, С.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Батзориг нь гомдол саналгүй гэснийг дурдсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дэх хэсэгт зааснаар С.Югаас нийт 470.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Урнаад 320.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригт 150.000 төгрөгийг тус тус олгосугай.
9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч А.Б, С.Юд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, А.Б, С.Юнарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б, С.Юнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР