Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг,

 Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч С.Ж************ нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сэрээнэндоржийн Ж************д холбогдох эрүүгийн ************тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч С.Ж************ нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 3-01-13Б тоотод байрлах гэртээ эхнэр Б.О************ маргалдсаны улмаас зодож бие махбодид нь "зүүн өгзөг, гуя, ууц, баруун гуянд цус хуралт" бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч С.Ж************ нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 3-01-13Б тоотод байрлах гэртээ эхнэр Б.О************ маргалдсаны улмаас зодож бие махбодид нь "зүүн өгзөг, гуя, ууц, баруун гуянд цус хуралт" бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Үүнд: Хохирогч Б.О************гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би одоо орох гэж байгаа ажилдаа юм хийгээд нилээн орой болсон ба 20 цагийн орчим нөхөр Ж************ миний гар утас руу залгаад ирж байна уу хурдан ирээч гэхээр нь удаагүй 1 цагийн дараа гэртээ очсон. Нөхөр гаднаас орж ирээд хаагуур янхандаж яваад ирэв чи хүнтэй унтаж байгаад ирсэн байх үнэнээ хэл гээд шууд миний хөл, гуя руу өшиглөхөд би шалан дээр унахад хонго, бэлэг эрхтэн рүү өшиглөөд миний шинээр өмссөн байсан пудволк, хөхний даруулгыг урж галтай зуух руу авч хийсэн.Би айгаад чангаар хашгирхад хашаанд байх айлын хүн цагдаад дуудлага өгсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 665 тоот: Б.О************гийн биед зүүн өгзөг, гуя, ууц, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/ зэрэг болно. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч С.Ж************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Гэвч аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ж************д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид 3 сарын хугацаагаар баривчлах ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Б.О************ нь шүүгдэгч С.Ж************тай сайн дураараа эвлэрсэн талаарх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээ, хохирогч шүүгдэгч нарын мэдүүлэг, прокурорын саналаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Ж************ нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р тал/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн ************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418 дугаар зүйлийн 418.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шаваршууд овогт Сэрээнэндоржийн Ж************г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч С.Ж************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж************ы оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ