Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 118/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0481 |
Огноо | 2014-12-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2014/0481
2014 оны 12 сарын 11 өдөр Дугаар 481 Улаанбаатар хот
“М”-ТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ТББ-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Галсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумдад Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын тушаалаар ойд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий 31 аж ахуйн нэгж болон нөхөрлөлүүд нь тус сумдын нийт хүн амын 50-60 хувийг ажлын байраар ханган үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж, шатсан ойд цэвэрлэгээ хийж боловсруулсан материалаа Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд болон Улаанбаатар хот руу худалдан борлуулж байсан.
Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан аж ахуй нэгж, байгууллагыг ойн мэргэжлийн байгууллага гэнэ. Ойн тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.10 дахь хэсэгт заасан заалт болон Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолыг үндэслэн аж ахуй нэгж, байгууллагад эрх олгох, сунгах, хүчингүй болгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргадаг.
Тосонцэнгэл, Их-Уул сумдад ойн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх авсан 31 аж ахуй нэгж байгаа. Эдгээр аж ахуй нэгж нь 2013 оны 12 дугаар сард Засгийн газрын бодлого тодорхойлогдсоноор Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01-р сарын 07-ны өдрийн А/06 тоот тушаалын дагуу ашиглах ойн сан бүхий газруудын шатсан ойн нөөцийг тогтоож, зах зээлийн эргэлтэд оруулах бодлогын хүрээнд цэвэрлэх талбайн хуваарь хийгдэж ирснээр улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсэд ойн цэвэрлэгээний ажил хийх, талбай тусгаарлалтын ажлыг гүйцэтгүүлэх үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Гэтэл дээрх сумдын аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг дараах заалтуудын дагуу зогсоогоод байна. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 тоот тогтоолоор “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал галын түлээг тус аймгаас бусад аймаг хот руу худалдан борлуулж тээвэрлэхийг хоёр жилийн хугацаагаар хориглоно" гэж зааснаар бидний эрх ашиг зөрчигдөж байна.
2013 онд аж ахуйн нэгжүүдэд хууль бус сонгон шалгаруулалт явуулж, мөн тус сонгон шалгаруулалтын дүн нь шударга бус болсон нь дараах захирамжаар тодорхой харагдаж байна. Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны А/67 тоот захирамж гарч, шатсан ойд цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжээс Тосонцэнгэл суманд 9 аж ахуйн нэгжид ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх, 3 аж ахуйн нэгжид үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах эрх, Их-Уул суманд 9 аж ахуйн нэгжид ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх, 2 аж ахуйн нэгжид үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах эрх олгосон нь бусад 11 аж ахуйн нэгжийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
Иймээс тус сумуудын аж ахуйн нэгж, иргэд, нөхөрлөлүүдийн хүсэлтийг үндэслэн Монголын ой мод үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлийг 2014.04.23-нд үүсгэн байгуулсан. Тус салбар байгуулагдаад дээрх эрх нь зөрчигдсөн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014.01.07-ны өдрийн А/06 тоот тушаалыг 4 хэрэгжүүлэх зорилгоор хууль зөрчиж гаргасан аймгийн Засаг даргын 2014.03.05-ны өдрийн А/67 тоот захирамжийг өөрчлүүлэх буюу хүчингүй болгуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд: Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Хөдөлмөрийн сайд, Хүнс хөдөө аж ахуйн яам, сум орон нутгийн төр захиргааны байгууллагуудад албан тоотоор удаа дараа хандсан боловч тодорхой хариу шийдвэр гаргаж өгөөгүй өдий хүрлээ.
Иймд тус холбооны гишүүдийн ээлжит бус хурлаар хуулийн хугацаанд багтаж дээрх маргаантай асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхэд хандах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.
... Бид хууль бусаар мод бэлтгээгүй, харин ойн тухай хууль болон Засгийн газрын 2014.02.07-ны өдрийн 30 тоот “Ойн цэвэрлэгээ хөтөлбөр батлах тухай” тогтоол, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013.09.02-ны өдрийн А/244 тоот, “Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх журам” тушаал, 2014.01,07-ны өдрийн А/06 тоот “2014 онд ойгоос бэлтгэх дээд хязгаарыг батлах тухай” хэрэгжүүлж ажиллаж байсан.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэг асуудал бол огт өөр ойлголт. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж буй нэрээр Тосонцэнгэл, Их-Уул сумдын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож байгаа нь
Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн болон Байгаль орчин ногоон хөгжлийн яамны бодлоготой зөрчилдөж байгаа төдийгүй Завхан аймгийн Засаг дарга нь аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг улс төржүүлж байна гэж үзэж байна.
Иймээс аж ахуйн нэгж, нөхөрлөлүүд нь Завхан аймгийн Засаг даргын захирамж болон Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Иймд Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/67 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...1. Аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Ойн мэргэжлийн байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” А/67 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх бүхий аж ахуйн нэгжийн жагсаалтыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-261 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу гаргасан бөгөөд энэ тушаал гарснаас хойш Тосонцэнгэл, Их-Уул сумдад үйл ажиллагаа явуулахаар нэмж эрх авсан аж ахуйн нэгжийн талаар ямар нэгэн албан ёсны жагсаалт, мэдээлэл аймгийн Засаг даргад ирээгүй болно. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 08 дугаар тогтоол гарч, уг тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу Тосонцэнгэл, Их- Уул сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолууд гарч захирамжид ороогүй аж ахуйн нэгжүүд ч /Тосонцэнгэл сумын ИТХ-ын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот тогтоолын хавсралтаар захирамжид ороогүй 15 ААН, нөхөрлөл/ талбай тусгаарлалт хийлгэн, ойн цэвэрлэгээ хийж байгаа тул Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын эрхэд халдсан шийдвэр гаргаагүй болно. Мөн ойн сангүй болон ой ашиглах нөөцгүй аймаг, нийслэл, хотуудын мод, модон материалын хэрэгцээг хангах зорилгоор ойд цэвэрлэгээ хийх тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр гарч аймгийн Засаг даргад даалгаагүй тул хэрэгжүүлэн ажиллах боломжгүй юм. Иймд аймгийн Засаг даргын 2014 оны А/67 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.
2. Аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Ойн мэргэжлийн байгууллагын талаар авах арга хэмжээний тухай" А/67 дугаар хавсралтын 2 дугаар хавсралтад заасан Тосонцэнгэл, Их-Уул сумдад үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах эрх бүхий аж ахуйн нэгжийн жагсаалтыг 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-261 дугаар тушаалын 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтад заасан мод боловсруулах болон үүсвэрийн цехүүд ажиллуулах, хөрөө рам ажиллуулах асуудлыг иргэдийнхээ саналыг үндэслэн орон нутагтаа бие даан шийдвэрлэдэг журамд шилжихийг даалгасны дагуу 11 аж ахуйн нэгж үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах эрх олгосон бөгөөд аймгийн хэмжээнд байгаа ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах эрх бүхий аж ахуйн нэгжүүд нь ойн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Ойг хамгаалах,
зохистой ашиглах, /Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д “Ойг ашиглах” гэж ойн сангаас зохих журам, заавар, стандартын дагуу ойн баялгийн даацад тохируулан мод, ойн дагалт баялгийг бэлтгэх үйл ажиллагааг/ нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах эрхийг холбогдох хуулийн дагуу авсан аж ахуйн нэгж, байгууллагыг ойн мэргэжлийн байгууллага гэж заасан тул ойн мэргэжлийн байгууллага бүр үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулна гэсэн биш гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын баталсан 2014 оны “Журам батлах тухай” /Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх/ А-224 дугаар журмын 1.2 дахь заалтад Арчилгааны ажил гэдэгт ойн хэвийн өсөлт хөгжилтийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор мод сөөгийг үе шаттайгаар сонгон огтлох арга хэмжээ, 1.4 дэх заалтад ойн цэвэрлэгээ гэдэгт Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ/ хамаарна гэж заасан байдаг.
Аймгийн Засаг даргын А/67 дугаар захирамжийн 7 дугаар зүйлд цаашид үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах эрх олгох, цуцлах, хугацаа сунгах, ажлын шаардлагаар зарим сумдад түр эрх олгох асуудлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, Байгаль орчны газрын саналыг үндэслэн аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж байхыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст даалгасан бөгөөд одоог хүртэл аж ахуйн нэгжүүдээс санал, хүсэлт ирээгүй болно.
Иймд аймгийн Засаг даргын 2014 оны А/67 тоот захирамжийн 2 дугаар хавсралтыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.10, 23 дугаар зүйлийн 23.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30 1, 30.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/67 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Аймгийн Засаг дарга Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дахь заалт /Нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх/-ыг нэхэмжлэл гаргагч 11 ойн мэргэжлийн байгууллагууд нь байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагаа явуулснаар тэдгээрийн үйл ажиллагааг зогсоосон гэж ойлгогдохоор байгаа ба үзлэгийн дүгнэлтээр энэхүү нөхцөл байдал нэхэмжлэл гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудад тогтоогдоогүй байхад тэдний үндсэн үйл ажиллагаа А/67 дугаар захирамжаар зогсоосон байна гэсэн хууль зүйн дүгнэлтийг өгсөн байна.
Гэтэл 2014 оны А/67 дугаар захирамжаар ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг зогсоогүй бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын эдгээр 11 ААН-д олгосон арчилгаа, цэвэрлэгээний эрхийн дагуу үндсэн үйл ажиллагаа болох цэвэрлэгээний ажлыг Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын шатсан ойд “И” ХХК -20 га, “С” ХХК-10 га, Ойн хишиг-Юга, Тэгш цэгээн-10 га, Зулзган мод төгөл-15 га, Бат-Аж- 5 га, Гал чацаргана ХХК-5 га, “М” ХХК-20, “Ж” ХХК- 20 га, “А” ХХК 15 га талбайд/ одоог хүртэл явуулж байгаа болно.
Мөн шүүх Тосонцэнгэл сумын “Э” ХХК, Идэр сумын Хэц амар ХХК нь ил задгай хөрөө рам ажиллуулж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 зүйлийн 9.2.4 дахь, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10 дахь заалтыг зөрчсөн. “Д” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй үйл ажиллагаа явуулсан гэсэн дүгнэлт гарч байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн актаар зогсоох арга хэмжээ авагдсан эдгээр ойн мэргэжлийн байгууллагад 2014 оны А/67 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах эрх олгосноороо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтыг зөрчсөн гэсэн хууль зүйн дүгнэлтийг өгсөн байна.
Гэтэл шүүхийн дээрх дүгнэлт нь 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 09-ны өдрүүдэд явагдсан шалгалтын “Ойн мэргэжлийн байгууллагуудын
|
уйл ажиллагаанд үнэлгээ өгөх техник, технологийн түвшинд үзлэг хийсэн тухай танилцуулга”-д дээрх “Э” ХХК, Идэр сумын “Х” ХХК, “Д” ХХК/ аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, хугацаатай албан шаардлага хүргүүлсэн бөгөөд албан шаардлагад дурдсан зөрчлийг хугацаандаа арилгаж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа аж ахуйн нэгжүүд юм.
Ийм учраас аймгийн Засаг даргын А/67 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Мөн үзлэгийн дүгнэлтийн хүснэгт 2-н оноог үндэслэж Засаг даргын А/67 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар 11 ойн мэргэжлийн байгууллагад зүсдэгийн цех, хөрөө рам ажиллуулах эрх олгосон гэх боловч үзлэгийн дүгнэлтийг зарим талаар үндэслээгүй нь хэрэгт авагдсан Ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд үнэлгээ өгч; техник технологийн түвшин тогтоосон үзлэгийн ерөнхий 34 дүгээр хэсгээс харагдаж байна. Энэ нь Засаг даргын А/67 дугаар захирамж үндэслэлгүй, хууль бус, аж ахуйн нэгж байгууллагуудад шударга бус хандсан гэдгийг тодорхойлж байна гэсэн байна.
Гэтэл Улиастай сумын хэмжээнд 4 ойн мэргэжпийн байгууллага байгаа бөгөөд 2 нь мод үржүүлэг, ойжуулалтын эрхтэй “З” ХХК, “Д” ХХК/, 2 ААН нь арчилгаа, цэвэрлэгээний эрхтэй “О” ХХК, Шинэ шугуй “Б” ХХК/ бөгөөд Шинэ шугуй “Б” ХХК нь зөвхөн арчилгаа, цэвэрлэгээ хийдэг хөрөө рам, үүсвэрийн цех ажиллуулдаггүй, “О” ХХК нь аймгийн хэмжээнд байгаа мод боловсруулах чиглэлийн томоохон үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгж тул оруулсан. “О” ХХК- өөр үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулдаг ойн мэргэжлийн байхгүй болно.
Мөн 34 дүгээр хэсэгт байгаа "О " ХХК-ны талаар нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт хамааралгүй холбогдох материалыг шүүхэд ирүүлээгүй байтал дээрх компанийн талаар дүгнэлт хийж уг захирамжийг үндэслэлгүй, хууль бус, аж ахуйн нэгж байгууллагуудад шударга бус хандсан байна гэж байгаа нь өөрөө үндэслэлгүй бөгөөд нотлох баримтад тулгуурлаагүй байна.
Шүүх шийдвэр гаргахдаа Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.10, 23 дугаар зүйлийн 23.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь заалтуудыг баримтлан аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Ойн мэргэжлийн байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” А/67 дугаар захирамж, А/67 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Аймгийн Засаг дарга Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.10, 23 дугаар зүйлийн 23.1 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь заалтыг 2014 оны А/67 захирамжаар зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэл
гаргасан 11 аж ахуйн нэгж Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Журам батлах тухай” А-244 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журам’’-ыг дагуу ойг цэвэрлэж хийж байгаа бөгөөд цэвэрлэсэн талбайгаа дуусгаврын актаар Тосонцэнгэл сум дахь Сум дундын ангид хүлээлгэж өгч байгаа.
Мөн А/67 дугаар захирамжийн 7 дугаар заалтад “Цаашид үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах, ажлын шаардлагаар зарим сумдад түр эрх олгох асуудлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, Байгаль орчны газрын саналыг үндэслэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэж байхыг Хөгжлийн бодлогын хэлтэс /Д.Бат-Ундраа/-т үүрэг болгосон” бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 20- 25-ны өдрүүдэд Тосонцэнгэл, Их-Уул сумдад аймгийн Засаг даргын 2014 оны А/246 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, ажлын хэсгээс Тосонцэнгэл суманд 5 хүртэл, Их-Уул сумдад 3 хүртэлх ойн мэргэжлийн байгууллагад хөрөө рам ажиллуулах эрх олгуулах дүгнэлт гаргаж, ойн мэргэжлийн байгууллагад Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, Байгаль орчны газрын саналыг гаргуулан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байсан.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт аймгийн Засаг даргын А/67 дугаартай захирамжийг бүхэлд нь эсвэл 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосон эсэх нь тодорхойгүй байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн 10 дугаар шүүхийн 09 дүгээр сарын 05-ны өдрийн 63 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлага, агуулгад хамааралгүй асуудлыг дүгнэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж * шийдвэрлэв.
1. Нэхэмжлэлийг гишүүддээ үйлчилдэг М” ТББ-ын Завхан аймаг дахь салбар зөвлөл гаргасан боловч нэхэмжлэлийн агуулга”д “Тосонцэнгэл, Их-Уул сумдад ойн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх авсан 31 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А-67 дугаар захирамж гарч мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 9, үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах эрхийг 5 аж ахуйн нэгжид олгосон нь бусад 11 аж ахуйн нэгжийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна” гэснээс үзвэл уг ТББ-ын салбар зөвлөл нь чухам аль гишүүдийн ямар эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэлд хавсаргасан “Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо”- ны Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолоор мэргэжлийн байгууллагын тоо, ойн нөөцийн тархалт, ойн ангийн бүтэц зохион байгуулалтыг үндэслэн Завхан аймагт нэг салбар зөвлөл байхаар тогтоосон байх бөгөөд Завхан аймагт салбар зөвлөл байгуулах тухай 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлээр 17 аж ахуйн нэгж, түүний дотор маргаан бүхий захиргааны актаар үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах эрх авсан “Б” ХХК болон “Х” ХХК-ний захирлууд оролцон удирдах зөвлөлийн гишүүнд сонгогдсон зэргээс дүгнэхэд уг төрийн бус байгууллагын Завхан аймаг дахь салбар зөвлөл чухам хэний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Завхан аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “И” ХХК-ийн захирал М.Г “11 аж ахуйн нэгж нь мод зүсэж бэлтгэн борлуулж ашиг олдог. Эдгээр нь ашгийн төлөө байгуулагдсан юм. Засаг даргын захирамжийн улмаас эдгээр аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөж байна” гэж тайлбарласан боловч эдгээр аж ахуйн нэгжийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан гэх байдал эргэлзээтэй байна. Учир нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т зааснаар “гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бол өөрийн гишүүдийнхээ хэн алинд нь үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой” байх ёстой. Гэтэл зарим гишүүддээ эерэг үйлчлэлтэй буюу үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах эрх олгосон маргаан бүхий Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар уг төрийн бус байгууллага нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна.
Эрх нь зөрчигдсөн гэх 11 аж ахуйн нэгжээс тус төрийн бус байгууллагын Завхан аймаг дахь зөвлөлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан шаардлагыг хангасан итгэмжлэл олгогдоогүй байх тул тэдгээрийн эрхийг хамгаалахаар нэхэмжлэл гаргасан ч гэж үзэх боломжгүй юм.
Нэхэмжлэлд"... Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 04 дүгээр тогтоолоор ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, галын түлээг тус аймгаас бусад аймаг хот руу худалдан борлуулж тээвэрлэхийг 2 жилийн хугацаанд хориглоно гэж зааснаар бидний эрх ашгийг зөрчигдөж байна” гэж дурдсан боловч тус тогтоолын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр ТББ-ын зарим гишүүдэд эерэг үйлчлэлтэй гарсан захиргааны актыг /тэднийг гуравдагч этгээдээр оролцуулалгүйгээр/ уг ТББ-ын нэхэмжлэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 32 дугаар зүйлийн 32.3, 32.5-д заасныг зөрчсөн байна.
2. Маргаан бүхий Засаг даргын А/67 дугаар захирамжаар үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах аж ахуйн нэгжийн жагсаалт батлахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын гаргасан “Ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд үнэлгээ өгч, техник технологийн түвшин тогтоосон үзлэгийн дүгнэлт”-ийг үндэслэн гаргаагүй, харин уг дүгнэлтийг үндэслэн гаргасан Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А-261 дүгээр тушаалаар /5 дугаар зүйл/ Аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны газрын дарга нарт "... мод боловсруулах болон үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах асуудлыг иргэдийнхээ саналыг үндэслэн орон нутагтаа бие даан шийдвэрлэдэг журамд шилжих”-ийг даалгасны дагуу гаргасан бөгөөд уг А/67 дугаар захирамжийн 7-д "... цаашид үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах эрх олгох ... асуудлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, Байгаль орчны газрын саналыг үндэслэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж байхыг Хөгжлийн бодлогын хэлтэст үүрэг болгожээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлд заасан “... аж ахуйн нэгжүүдийн үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах эрх зөрчигдсөн” гэх үндэслэлтэй холбоотой Засаг дарга нь дээрх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг юуг үндэслэн гаргасан, цаашид нэхэмжлэгч гэх аж ахуйн нэгжүүдийг шаардлага хангасан материал ирүүлбэл эрх олгох эсэх зэргийг тодруулж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулалгүй, нэхэмжлэл гаргаагүй, маргаанд хамааралгүй “Э” ХХК, “Х” ХХК, “Д” ХХК зэрэг компанийн үйл ажиллагааны талаар дүгнэж маргаан бүхий актыг бүхэлд нь шударга бус гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
3. Анхан шатны шүүх "... нэхэмжлэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь Ойн тухай хуулийн 23.1, 35.1, 37.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30.1, 30.2, 30.3.1, 30.3.8-д зааснаар засварын цех, хөрөө рам буюу боловсруулалт хийх, үйлчилгээ эрхлэх эрхтэй байна” гэж дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан ойн ашиглалтын чиглэлийн мэргэжлийн байгууллага нь сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд, зөвшөөрөгдсөн дараах төрлийн огтлолоор мод бэлтгэж болно:” гэж заасан нь ойн мэргэжлийн байгууллагын эрх авсан этгээд нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа арчилгааны, цэвэрлэгээний төрлөөр мод огтолж бэлтгэж болохоор зохицуулсан бөгөөд харин бэлтгэсэн модоо үүсвэрийн цех, хөрөө рам хэрэглэн зүсэж боловсруулах талаар зохицуулаагүй гэж ойлгохоор байна.
Энэ ч утгаар маргаан бүхий актын үндэслэл болсон Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А-261 дүгээр тушаалаар зарим аж ахуйн нэгжийн ойн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг сунгасан атлаа Аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны газрын дарга нарт"... мод боловсруулах болон засварын цех ажиллуулах, хөрөө' рам ажиллуулах асуудлыг иргэдийнхээ саналыг үндэслэн орон нутагтаа бие даан шийдвэрлэдэг журамд шилжих”-ийг даалгажээ.
Маргаан бүхий захиргааны актын улмаас эрх нь зөрчигдсөн гэх 11 аж ахуйн нэгж нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын олгосон “ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх” чиглэлээр үйл ажиллагаа явуулах ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээтэй байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас ойг арчилж цэвэрлэх, мод үржүүлэх, нөхөн сэргээх зэрэг үндсэн үйл ажиллагаагаа явуулах эрх зөрчигдөөгүй байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулан, хариуцагч үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн жагсаалтыг хэрхэн гаргасан, иргэдийн саналыг авсан эсэх зэрэг маргаан бүхий актын үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, цаашид ойн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий /нэхэмжлэл гаргасан гэх/ аж ахуйн нэгжид үүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах эрх олгох эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4, 88.3.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.