| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2017/0291/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/240 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/240
шийтгэх тогтоол
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч Д.Б, /өөрөө өөрийгөө өмгөөлөж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эрхэмбаярт холбогдох, эрүүгийн 201625032280 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1986 оны 02 сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мужаан мэргэжилтэй, ам бүл-4 эхнэр 2 хүүхдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 898-Г тоотод оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 03 сарын 11-ний өдрийн №12а шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, Чингэлтэйд дүүргийн шүүхийн 2010 оны 03 сарын 22-ны өдрийн №93 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 сарын 14-ний өдрийн №81 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 04-ний өдрийн №70 шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 cap 09 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгч Д.Б /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр нууц далд аогаао. шүна!(аМ1сЬ;4Йт9эо 2D17 оны 04 сарын 10-ны өдрийн 20 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 854-Г тоотод оршин суух хохирогч Б.Сарантуяагийн гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж TCL /Ти Си Эл/ маркийн 32 инчийн хэмжэээтэй телевизорыг хулгайлж 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хоирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Бгаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Хамгийн зүүн захынх нь гэр цоожтой байхаар нь хүн байхгүй юм байна гэж бодоод цоожийг нь гараараа татаж мултлаж эвдэлж онгойлгоод дотор нь орсон чинь хойморт нь хар өнгийн 32 инчийн зурагт байсан ба тэрийг нь залгавраас нь салгаж аваад зуухных нь өмнө тавьсан удирдлагыг нь аваад хармаалсан юм. Тэгээд гадаа хүн байна уу, үгүй юу үзэх гээд гэрээс гарсан чинь өөдөөс нэг танихгүй эмэгтэй хүн ирж байсан юм. Тэгээд би гэрийн эзэн юм байна гэж бодоод хажуугаар нь гараад зугтчихсан. Тэгсэн чинь араас нэг залуу гүйж ирээд намайг бариад авсан. Би уг айлаас зурагтыг нь хулгайлах гэж байсан. Мөнгөлөг никел өнгийн хужаа жижиг цоожтой байсан. Цоожийг нь хаана хаяснаа санахгүй байна. Нилээд их хэмжээний согтолттой байсан. Ямар нэг шалтгаан байхгүй. Согтохоороо л ийм хэрэг хийчихээд байдаг юм. Би уг зурагтыг зарж мөнөг олох зорилготой байсан гэсэн мэдүүлэг /хх 37-38/
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг.
Хохирогч Б.Самөрдөн байцаалтанд мэдүүлсэн ..Би 2017 оны 04 сарын 10-ны өдөр ажил дээрээ ажлаа хйиэгээд байж байтал манай ах Тогмоодорж над руу залгаад гэрт чинь хулгай ороод зурагтыг чинь аваад гарч байсан байна цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд би шууд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дээр ирээд тайлбар өгсөн. Манай гэрээс хар өнгийн Ти Си Эл брендийн 32 инчийн зурагт, удирдлагын хамт аваад гарч байсан байна лээ. Хулгайч нь зурагт авах гэж байгаад манай бэр эгч Одонтуяад баригдаад зурагтаа үлдээгээд зугтчихсан юм байна лээ. Тэгээд манай ах Тогмоодорж барьж авсан гэсэн. Зурагтаа буцааж авсан байгаа, бүрэн бүтэн хүлээж авсан гэсэн мэдүүлэг /хх 16-17/
Гэрч Б.Тог мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:..Тэгтэл манай эхнэр Одонтуяа Сарантуяагийн хүн орчихсон зурагтыг нь аваад гарч байна гэж сэрээхээр нь босоод гараад хатла урт савхитай өндөр эрэгтэй хүн хашааны хаалгаар гараад зугтаж байсан. Би хойноас нь хөөж гүйгээд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Буурал ээж дэлгүүрийн зүүн доод шатны тэнд хойноос нь гүйцэж барьж авсан чинь зугтах гээд ноцолдоод байхаар нь дарж хэвтэж байгаад Чингэлтэй дүүргийн цагдаа нарыг дуудаж барьж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 22/
Гэрч Э.Одо мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Тэгтэл 20 цаг 30 минутын үед манай зүүн талын гэр болох Тогмоодоржийн эгч Сарантуяагийн гэрийн хаалга тас хийх чимээ гараад дуугарах шиг болохоор нь хүн ирсэн юм байлгүй гэж бодоод гэрт нь орох гээд алхаж байтал өөдөөс нэг танихгүй өндөр согтуу эрэгтэй хүн гарч ирсэн ба би түүнийг Сарантуяагийн нөхөр Ганбатын танил юм байлгүй гэж бодоод Ганбат байна уу гэж асуусан чинь араас ирнэ гэж хэлсэн ба би гэр рүү нь нөгөө залуутай зөрөөд ортол тэдний 32 инчийн ЛСД телевизорыг хаалганых нь хажууд авч явахаар бэлтгэсэн байдалтай тавьсан ба эргээд хартал нөгөө согтуу залуу шууд зугтаасан би гэрлүүгээ гүйж ороод нөхөр Тогмоодоржийг дуудаж сэрээгээд энэ тухай хэлтэл Тогмоодорж араас нь гүйгээд явсан. Тэгээд нилээн байж байгаад Тогмоодорж ирээд хулгайч байсан байна цагдаад бариад өгчихлөө гэж байсан. Нилээд их хэмжээний согтолттой байсан гэсэн мэдүүлэг. /хх 32/
Шүүгдэгч Д.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны
03 сарын 11-ний өдрийн №12а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 57-58/,
ялтны зан байдлын тодорхойлолт /хх 58 ар/, суллагдсан хүмүүст олгодог
тодорхойлолт /хх 39/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн
2014 оны 01 сарын 14-ний өдрийн №81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх
59-62/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 сарын
04-ний өдрийн №70 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх 63/, Чингэлтэй
дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 47/, эд зүйлий үнэлгээ
/хх 39/, гэрэ зургийн үзүүлэлт /хх 9-10, 14-15/, хохирогч Б.Сарантуяагаас гомдол
саналгүй гэсэн мэдүүлэг /хх 17/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Д.Б нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр нууц далд аргаар, шунахай сэдэлтээр 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 20 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 854-Г тоотод оршин суух хохирогч Б.Сарантуяагийн гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж TCL Яи Си Эл/ маркийн 32 инчийн хэмжэээтэй телевизорыг хулгайлж 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь 2014 оны 01 сарын 14-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн №81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэнийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 сарын 04-ний өдрийн №70 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар
4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 cap 09 хонстийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн боловч уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу Эрүүгийн байцаан шийттэх хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар ялтай байдлын хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлджээ.
Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул А.Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэн шүүгдэгч Д.Бд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч болон шүүгдэгч нар хулгайлагдсан эд зүйлсийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн буюу ямар нэг маргаан гаргаагүй, хулгайлагдсан эд зүйлсийг хохирогч биет байдлаар нь буцаан авч хохирол, гомдолгүй болсон байна.
Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр баривчлах ял оногдуулж, баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Эрхэмбаярын 2017 оны 04 сарын 11-ний өдрөөс 2017 оны 06 сарын 27-ны өдрийн хүртэл цагдан хоригдсон 78 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч
нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн
хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны
nooKVDOD мөн хүгацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР