| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0349/И |
| Дугаар | 322 |
| Огноо | 2017-10-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дугаар хороо ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-ийн
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* дүгээр сарын 01-ний өдрөөс ******* цэцэрлэгт няраваар орж ажилласан. 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өөр ажилд орж халагдсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажлаас халагдсан тушаал засвартай байна гэсэн тул энэ баримтыг шүүлгэх шаардлагатай болсон. Ооо тэтгэвэрт гарахад 1 жил 6 сар дутуу байна. Иймд намайг ******* дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 дугаар цэцэрлэгт ажиуллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ******* дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуустал хугацаанд ******* цэцэрлэгт няраваар ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлага бий болсон байна.
Нэхэмжлэгч шаардлагаа нотлож Нийслэлийн архивын газрын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 317 дугаар архивын лавлагаа, Үндэсний төв архивын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1364 дугаар тодорхойлолт, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 3/2040 дугаар албан бичиг, 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдөр *******ийн хамтарсан геологийн экспедицээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг ирүүлсэн баримтууд нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан, мөн хамт ажиллаж байсан Д., Б. нарыг гэрчээр асуулгасан.
1983 оны 3 дугаар сарын 01-ний өдөр *******ийн хамтарсан геологийн экспедицээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт Д.*******ийг ******* цэцэрлэгийн эрхлэгчийн ******* дүгээр сарын 01-ний өдрийн 38 тоот тушаалаар тус цэцэрлэгт няраваар авч ажиллуулж, өөр ажилд шилжих болсон учир эрхлэгчийн 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 21 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн тухай бичилтийг хийжээ.
Д.******* нь ******* дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуустал хугацаанд ******* цэцэрлэгт няраваар ажиллаж байсан болох нь Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 3/2040 дугаар цалингийн хүснэгт, гэрч хамт ажиллаж байсан Д., Б. нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар Д.*******ийг ******* дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуустал хугацаанд ******* цэцэрлэгт няраваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН