Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 327

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг *******-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би *******-ны өдөр Улаанбаатар хотын оёдлын үйлдвэрт оёдолчноор ажилд орж, ажиллаж эхэлсэн Улмаар үйлдвэр зах зээлд шилжин өөрчлөгдөж 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Номин үйлдвэр болж -ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандтал шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай байна. Учир нь хөдөлмөрийн дэвтрийг нээсэн он, сар, өдөр зөрүүтэй бичигдсэн тул намайг *******-ны өдрөөс -ны өдрийг хүртэл Оёдлын үйлдвэрийн нэгдэл болон Номин үйлдвэрт ажиллаж байсан 12  жил 11 сар 63 хоногийг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь *******ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд ийн нэгдэлд, -ний өдрөөс -ны  өдөр дуустал хугацаанд т оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлага бий болсон байна. 

Нэхэмжлэгч Б.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд ноор ажиллаж байсан болох нь ийн яамны харьяа оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын -ны өдрийн 49 дугаар “,” тушаал болон 1 дүгээр хавсралт, ийн яамны харьяа оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын дугаар “” тушаал болон 1 дүгээр хавсралт, ийн яамны харьяа оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын 1983 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 279 дугаар “” тушаал болон 2 дугаар хавсралт, ийн яамны харьяа оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 73 дугаар “ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай” тушаал болон 1 дүгээр хавсралт, ийн яамны харьяа оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын дугаар “ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт, шагнал, буцалтгүй тэтгэмж, нөхөн тушаал гаргах тухай” тушаал болон 2 дугаар хавсралт, дугаар цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудаар;

-ний өдрөөс -ны  өдөр дуустал хугацаанд т оёдолчноор ажиллаж байсан болох нь ,ын 1993 оны 01 дүгээр сарын 01 дугаар “компанийн зохион байгуулалт, орон тоо, цалин, тариф, журам батлах, ажилд томилох, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай” тушаал болон 5 дугаар хавсралт, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатглын хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 44 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, ийн яамны харьяа оёдлын үйлдвэрийн нэгдлээс дугаар Б.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, гэрч хамт ажиллаж байсан П., Б. нарын мэдүүлэг зэрэг хуулийн шаардлага хангасан баримтуудаар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн 6 ширхэг хуулбарласан фото зургууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй.

Иймд хүсэлтийг хангаж, Б.*******ийг 1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд ийн нэгдэлд, -ний өдрөөс -ны өдөр дуустал хугацаанд т оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар Б.*******ийг 1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд ийн нэгдэлд, -ний өдрөөс -ны өдөр дуустал хугацаанд т оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                               Н.БАЯРСҮРЭН