| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2020/0359/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/359 |
| Огноо | 2020-11-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/359
2020 11 11 2020/ШЦТ/359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны
“А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх
Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Жаргалсайханы
Мөнхзаяа, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт
холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сутай овогт Эрдэнэпилийн Лувсанцэрэн нарт
холбогдох эрүүгийн 2021000000410 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр
хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 06-ны
өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой,
бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү
нарын хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг “Хүрээт” гэх газарт оршин суух, ял
шийтгэлгүй, Шарайд овогт Жаргалсайханы Мөнхзаяа /РД: *******/
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 13-ны
өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Дорнод аймгийн
Цагаан-Овоо сумын 3 дугаар багт түр хугацаагаар оршин суух, ял шийтгэлгүй, Сутай овогт
Эрдэнэпилийн Лувсанцэрэн /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Шарайд овогт Жаргалсайханы Мөнхзаяа нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны
өдөр 15 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар баг “Рашаан гурав” гэх
газарт хохирогч *******тэй маргалдан улмаар зодож “...*******гийн биед баруун
нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын зулгаралт...” буюу эрүүл мэндэд нь хөнгөн
хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Сутай овогт Эрдэнэпилийн Лувсанцэрэн нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны
өдөр 15 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар баг “Рашаан гурав” гэх
газарт хохирогч *******тай маргалдан улмаар заазуураар гарыг нь цохиж
“...*******гийн биед зүүн шууны a.ulnaris судасны тасрал, зүүн шууны flexer carpi ulnaris
шөрмөсний тасрал, зүүн шууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл...” буюу эрүүл мэндэд нь
хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд
бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд
овогт Жаргалсайханы Мөнхзаяа, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сутай овогт Эрдэнэпилийн
Лувсанцэрэн нарт холбогдох эрүүгийн 2021000000410 дугаартай хэргийг хялбаршуулсан
журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл
журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн
судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир
шүүхэд мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир
шүүхэд мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би
Мөнхзаяагийн тохойнд хайруулын тавгаар нэг удаа цохиж, заазуураар зүүн гарных нь бугалганд