Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 332

 

                         Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******, утасны дугаар *******/

Хариуцагч: *******,******* тоотод оршин суух  овогт гийн Төмөрхуяг /РД:/,

Хариуцагч: *******,******* тоотод оршин суух овогтой гийн /РД:, утасны дугаар / нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж үүргийн биелэлт 23.400.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч , Г. нар 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 15.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлж, *******,******* тоот байрлах Ү-2207000127 улсын бүртгэлийн дугаар бүхий 29 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж  “Барьцааны гэрээ”-г байгуулсан. 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэрээний хугацааг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгасан. Энэ хугацаанд зээл, зээлийн хүү төлөөгүй учраас хугацаанаас өмнө гэрээг цуцалж үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүү 8.400.000 төгрөг нийт 23.400.000 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар уг төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр зөвшөөрсөн тул бид эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

Хариуцагч Г., нар шүүхэд тайлбарлахдаа:  Бид Ц.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.  23.400.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна. Төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Хугацааг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч , Г. нарт 2017 оны 02 дугаар сарын 06-ний өдөр 15.000.000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлж, *******,******* тоот байрлах Ү-2207000127 улсын бүртгэлийн дугаар бүхий 29 м.кв 2 өрөө орон сууц барьцаалжээ. Гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дуусах байсан боловч зээлдүүлэгч зээлдэгч нарыг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэл 23.400.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаарджээ.

Хариуцагч , Г. нар зээл авсан үйл баримтад маргаагүй, 23.400.000 төгрөгийг  2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор  бүрэн төлж барагдуулах хүсэлтээ бичгээр илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч доорхи эвлэрлийн гэрээг байгуулсан. Үүнд:

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Нэг талаас нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн  4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Американ дэнж 44\6-59 тоотод оршин суугч ******* овогт *******ийн ******* \*******\ ,  нөгөө талаас  Улаанбаатар хот, Налайх дүүрэг  2 дугаар хороо,******* тоот хаягт оршин суугч овогт гийн Төмөрхуяг /РД: /, овогт гийн /РД: / нар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрэв.

1. Хариуцагч , Г. нар нэхэмжлэгч Ц.*******ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23.400.000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг  барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох  *******, 60 дугаар  байр 15 тоот байрлах Ү-2207000127 улсын бүртгэлийн дугаар бүхий  29 м.кв 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна.

2. Хариуцагч , Г. нар 23.400.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******т 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов.

3. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч  , Г. нарт 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 23.400.000 төгрөг төлж барагдуулах хугацаа олгохыг зөвшөөрч байна.

4. Хариуцагч нар “Эвлэрлийн гэрээ”-ний 2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрсөн болно” гэжээ./хх-33/

Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүйн зэрэгцээ гэрээнд талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдсан, гэрээний гол нөхцөл болсон үнэ, хугацааны талаар харилцан тохиролцсон байна.

Иймд энэ хэрэг хэлэлцэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулж зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.

Зохигч талууд эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилах талаар тохиролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.300 төгрөгийг улсын орлого болгож, уг данснаас 151.150 төгрөг, хариуцагч , Г. нараас 151.150 төгрөгийг тус тус гаргуулж  нэхэмжлэгч Ц.Нарантуяад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн биелэлт 23.400.000 /хорин гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах, *******,******* тоот байрлах Ү-2207000127 улсын бүртгэлийн дугаар бүхий 29 м.кв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч овогт гийн Төмөрхуяг,  овогтой гийн нар хүлээн зөвшөөрч, 23.400.00/хорин гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулах хугацаа заасныг нэхэмжлэгч Ц.******* зөвшөөрсөн нөхцөлтэй зохигч  талуудын  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.300 /гурван зуун хоёр мянга гурван зуун/ төгрөгийг улсын орлого болгож, улсын төсвийн данснаас 151.150 /нэг зуун тавин мянга нэг зуун тавь/ төгрөг, хариуцагч , Г. нараас 151.150 /нэг зуун тавин мянга нэг зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж  нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                                  ШҮҮГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ