| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0358/И |
| Дугаар | 333 |
| Огноо | 2017-11-02 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 333
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: *******,*******8 тоотод байрлах *******,******* /РД:*******/
Хариуцагч: *******,******* тоотод байрлах “*******” ХХК /РД:*******/-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэл 35.634.054,24 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “*******” ХХК 2017 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар нийгмийн даатгалын шимтгэлд 29.003.925,58 төгрөг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн учраас алданги 6.630.128,38 төгрөгийн хамт нийт 35.634.054,24 төгрөгийг гаргуулахыг хүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас алданги 6.630.128,38 төгрөгөөс татгалзаж, 29.003.925,58 төгрөг болгосныг хариуцагч “*******” ХХК 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсаныг хасч тооцоод үлдэх 24.003.925,58 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр хугацаа тохирч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Хариуцагч: "*******" ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын шимтгэл 29.003.925,58 төгрөг төлөөгүй байсан. Үүнээс 10 сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэх 24.003.925,58 төгрөгийг 11, 12 дугаар саруудад хэсэгчлэн төлж барагдуулна. Манай компани зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч *******,*******тэй эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч “*******” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 29.003.925,58 төгрөг, алданги 6.630.128,38 төгрөг нийт 35.634.054,24 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас алданги 6.630.128,38 төгрөгөөс татгалзаж, 29.003.925,58 төгрөг нэхэмжилсэн.
Хариуцагч “*******” ХХК нийгмийн даатгалын шимтгэл 29.003.925, 58 төгрөг төлөхийг зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 24.003.925,58 төгрөгийг энэ оны 11, 12 дугаар сард хэсэгчлэн төлөх хүсэл зоригоо илэрхийлж бичгээр тайлбар ирүүлсэн.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Эрдэнэтуул хариу тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 5.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон 24.003.925,58 төгрөгийн үнийн дүнг дэмжиж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтохтой доорхи эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “1.1 Энэхүү гэрээг нэг талаас Өндөртолгой, 1 дүгээр хороо, 4-48 тоотод байрлах *******, /нэхэмжлэгч/-ийг төлөөлж нийгмийн даатгалын хэлтсийн дарга албан тушаалтай Алаг адуун овогт Эрдэнэцогтын Эрдэнэтуул нөгөө талаас *******, 1 дүгээр гудамж, 19 тоот хаягт бүртгэлтэй “*******” ХХК /хариуцагч/-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал албан тушаалтай Боржигон овогт Батжаргалын Баттогтох нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
1.2 Гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 9 сарын 30-ны өдрийн байдлаар баталгаажуулсан бөгөөд, мөнгөн төлбөрийн үлдэгдэлийг төлөх хугацааг тогтоов.
1.3 Нэхэмжлэгч *******, нэхэмжлэлийн шаардлага болох алданги 6.630.128,38 төгрөгөөс татгалзаж, 29.003.925,58 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч “*******” ХХК 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдөр 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 24.003.925,58 төгрөгийг доорхи графикт заасан хугацаанд төлөхөөр тохиролцов. Үүнд:
| № | Хугацаа | Дүн |
| 1. | 2017 оны 11 сарын 30-ны өдрийн дотор | 12.001.962,79 |
| 2. | 2017 оны 12 сарын 30-ны өдрийн дотор | 12.001.962,79 |
| 3. Нийт дүн | 24.003.925,58 | |
1.4 Хариуцагч нь гэрээний 1.3-д заасан үүргээ гүйцэтгэх явцад сар бүр төлбөл зохх нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөх үүрэгтэй.
1.5 Гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөөгүй болно.
2.1 Энэхүү гэрээг талууд 3 хувь үйлдэж гарын үсэг зурж, тамга тэмдэг даран баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
2.2 Талууд энэхүү тохиролцоог гэрээнд заасан хуваарийн хугацаанд нь бүрэн, зохих ёсоор, итгэлцэл, шударга ёсны зарчмыг удирдлага болгон гүйцэтгэх бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлнэ” гэжээ.
Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүйн зэрэгцээ гэрээнд талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдсан, гэрээний гол нөхцөл болсон үнэ, хугацааны талаар харилцан тохиролцсон байна.
Иймд энэ хэрэг хэлэлцэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулж зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон гэж үзсэн.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч “*******” ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд буюу 24.003.925,58 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 277.970 төгрөгийн тал хувь болох 138.985 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч *******, нь төсвийн байгууллага учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “*******” ХХК нийгмийн даатгалын шимтгэл 24.003.925,58 /хорин дөрвөн сая гурван мянга есөн зуун хорин таван төгрөг, тавин найман мөнгө/-ийг хэсэгчлэн буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 12.001.962,79 /арван хоёр сая нэг мянга есөн зуун жаран хоёр, далан ес/ төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор 12.001.962,79 /арван хоёр сая нэг мянга есөн зуун жаран хоёр, далан ес/ төгрөгийг тус тус төлөхөөр хугацаа заасныг нэхэмжлэгч *******, нийгмийн даатгалын хэлтсийн төлөөлөгч зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 138.985 /нэг зуун гучин найман мянга есөн зуун наян тав/төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Нэхэмжлэгч *******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ