Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

шүүгдэгч О.Болд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хотон овогт Олзтойгийн Болдод холбогдох эрүүгийн  201619000306 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс Торгууд, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг Хуцаагийн 22-09 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хотон овогт Олзтойгийн Болд /РД:ЖИ89091313/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.Болд нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11-12 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн Дуган хадны хэсэг Дуган хадны жуулчин ХХК-ны гал тогооны ороонд хувийн таарамжгүй харьцааны улмаас Ч.Майдарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч О.Болд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хохирогч Ч.Майдар хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт багт үйл ажиллагаа явуулдаг Дуган хад амралтын газар ажиллаа хийгээд байж байтал манай эхнэр Мөнхзул нь гал тогооны өрөөнөөс уйлаад гарч ирээд Болдоо нь тавьсан шаардлага эсэргүүцэж үхлээ юу пизда минь гэж хэлээд шавар тариад явчихсан гэж уйлаад хэлэхээр нь би өрөөнөөс юм авах замдаа гал тогооны өрөөнд Болдыг мах эвдээд янзлаад байж байхаар нь ороод заамдаж аваад чи битгий охин шиг зан гаргаад байгаарай гэж хэлчихээд явах гэтэл Болдоо араас түшлэгтэй модон сандал аваад пизда минь чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгээд Сэр-Оддамбий нь ирээд сандлыг нь аваад салгаж байтал Болд хөл рүү нэг удаа, төмсөг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Болд төмөр аваад чамайг ална шүү гээд далайсан. Тэгээд Сэр-Оддамбий больцгоо гэж хэлээд салгахаар нь би наад төмрөө хаячих 2-уулаа эр хүн шиг ярилцъя гээд Болдоо бид хоёр хоолны заалнаас гараад явсан. Болд бид хоёр ажлын сайн найзууд байгаа юм. Ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

Гэрч С.Мөнхзул хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн орчим би гал тогооны өрөөнд туслах ажил хийж байтал гаднаас Болдоо орж ирэхдээ шавартай орж ирэхээр нь би “чи наад хөлөө арчаад ор” гэж ажлын шаардлага тавьсан чинь хүлээж авахгүй  эсэргүүцээд орчихсон. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь үхлээ юу, пизда минь гэж хэлээд хэрэлдэж маргалдсан. Тэгээд би бачимдаад уйлаад нөхөр дээрээ очоод тухайн асуудлыг ярьсан. Тэгээд нөхөр Майдар өрөөнөөс юм аваад ирье гээд орсон. Би гадаа үлдсэн. Манай нөхөр зовиуртай байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

Гэрч С.Сэр-Оддамбий хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11-12 цагийн үед амралтын газрын гал тогооны өрөөнд орж ирэхэд Батцэцэг, Болд, Мөнхзул 3 байсан. Мөнхзул надаас Майдар хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би гадаа байсан гэж хэлтэл Мөнхзул зөрөөд гараад явсан. Болд бид хоёр цахилгаан хөрөөгөөр мах хөрөөдөж байхад Майдар орж ирээд Болдыг муу тарз минь гэж хэлээд боож унагаасан. Тэгсэн чинь Болд сандлаа аваад Майдарыг цохих гээд далайхаар нь би сандлыг барьж авсан. Болд, Майдар 2 нэг нэгнийгээ өшиглөөд, 2 тийшээ салсан. Тэгээд Болд Майдарыг 2-уулаа учраа олъё гээд гал тогооны өрөөнөөс гарсан. Тэгээд коридорт Намжил-Очир менежер тааралдаад юу болсон талаар асуутал Болд би Мөнхзултай маргалдсан чинь Майдар орж ирээд намайг боож зодоон болсон гэж хэлтэл менежер Мөнхзулыг дууд гэж хэлсэн. 5 минутын дараа Майдар нь Болд миний төмсөг рүү өшиглөчихлөө гэж хэлээд доошоо явган суусан. Тухайн үед менежер Намжил-Очир гараад явсан байсан. Би Майдарыг хориод зогсож байсан болохоор хаана нь яаж зодсоныг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

Гэрч Я.Намжил-Очир хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цагийн үед нэг давхарт склаланд байж байтал Батцэцэг гэдэг тогооч Намжил ахаа гал тогооны өрөөнд Майдар, Болд хоёр хоорондоо зодолдоод байна гэж хэлэхэээр нь би гал тогооны өрөө рүү явахад 2 давхарт хоолны заалданд Майдар, Болд, Сэр-Оддамбий 3-уулаа байсан. Би Болдоос юу болсон талаар асуухад Мөнхзултай маргалдсан чинь нөхөр Майдар нь ирээд намайг заамдаад боосон. Тэгээд бид хоёр маргалдаад зодолдсон гэж хэлэхэд нь Мөнхзулыг дуудуудсан. Удалгүй би гараад явсан. Тэгээд би гадагшаа гараад зуны байран дээр байж байтал 30-аад минутын дараа Майдар ирээд Намжил ахаа намайг Болд өшиглөсөн чинь төмсөг өвдөөд байна гэхээр нь би өрөөндөө ороод жин тавиад хэвт гэж хэлээд явуулсан. Би юундаа хоорондоо маргалдаад байгаа юм бэ гэхэд Болд нь өөрөө манай эхнэрийг хэл амаар доромжлоод байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Батцэцэг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цагт Мөнхзул, Сэр-Оддамбий, Болд бид 4 тус тусынхаа ажлыг хийж байсан. Тэгээд Болд, Сэр-Оддамбий 2 гадагшаа гарч тамхи татчихаад орж ирэхэд нь Мөнхзул “хөлөө арчсангүй шал муухай болгоод” гэж Болдоод хэлсэн чинь Болдоо хөлөө үзчихээд “шавхай болоогүй байна” гээд мах хөрөөддөг цахилгаан хөрөөн дээр очтол Мөнхзул шалны мод бариад далайсан. Тэгээд хоорондоо маргалдсан. Тэгээд би тэр хоёрыг битгий ажил дээр хэрэлдээд бай гэж гээд хэлтэл Мөнхзул гараад явчихсан. Хэсэг байж байтал Мөнхзул ганцаараа уйлаад орж ирээд аяга таваг, саваа угааж байснаа гараад явсан. Нилээн удаж байгаад Мөнхзулын нөхөр Майдар орж ирээд Болдоогийн хажуугаар муухай харж гарах шиг болох гэж байгаад Тарз минь гэж хэрэлдээд багалзуурдаад авсан. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад нэг нэгэнтэйгээ зууралдаад байсан. Тэгээд би боль гэж 2 удаа хэлээд үгэнд орохгүй байхаар нь гарч Намжил-Очир менежерт хэлэх гээд гарч яваад нэг давхараас дуудаад дагуулж ирж байтал хоолны зааланд Майдар, Болд, Сэр-Оддамбий 3 зүгээр зогсож байсан. Тэгээд би гал тогооны өрөө рүү орсон. Болд нь Майдарыг өшиглөхийг хараагүй, сүртэй хэрүүл маргаан зодоон болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

Шинжээч эмч И.Ганболор хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ч.Майдарыг үзэхэд биед нь ил шарх, сорви гэмтэл үгүй, гэмтэл авсан гэх хүн зүүн төмсөг хаван хавдаргүй, хохирогчоос асуухад ямар нэгэн зовиур эмгэг байхгүй гэсэн. Тэгээд ЭХО бичлэгийг үндэслэж гэмтлийн хөнгөн зэрэгт хамруулж дугаар 219 тоот дүгнэлтийг гаргасан. Би дүгнэлтээ гаргахдаа 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЭХО шинжилгээг үндэслэсэн. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЭХО шинжилгээнд зүүн төмсөгөнд 0.6х2 см-ийн эхо ойлт багатай гэмтэл тодорхойлогдон гэснийг үндэслэн хөнгөн зэрэгт хамруулсан. Асуумжаас аминд аюултай шинж тэмдэг илрээгүй, үзлэгээр хаван хавдар илрээгүй болохоор гэмтлийн хөнгөн зэрэгт хамруулсан. Зүүн төмсөгний гэмтлийн зоон нь цаашид даамжран ихсээгүй учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамруулсан. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Өвчний зовиур нь хэдий хугацааны дараа үүсгэгдэхийг хувь хүний биеийн хөгжил онцлогоос хамаарна. Цаг хугацааг нарийн тодорхойлох боломжгүй. Төмсөгний гэмтэл маань цааш үргэлжлэн цус хуралт, хаван хавдар үүсгээд шээс болон бэлгийн замын сувгуудыг дарсан ба төмсөг өөрөө хатингаршин үхэжсэн бол эмчилгээний эдгэрэлтийн хугацаа болон үр тогтоох хөдөлмөрийн чадварт нөлөөлж болох юм. Харин Ч.Майдарт учирсан гэмтэлт хүний биед аюултай шинж тэмдэг илрээгүй учир хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх төрлийн гэмтэл нь 14-30 хоногийн дотор цус хуралт, хаван хавдар нь өөрөө шимэгдэн алга болдог тул хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 219 тоот дүгнэлт: Ч.Майдарын биед зүүн төмсгөнд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй. Аюултай шинжүүд илэрсэнгүй...гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Болд нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11-12 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн Дуган хадны хэсэг Дуган хадны жуулчин ХХК-ны гал тогооны ороонд хувийн таарамжгүй харьцааны улмаас Ч.Майдарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Майдарын мэдүүлэг, гэрч Б.Сэр-Оддамбий, С.Мөнхзул, Я.Намжил-Очир, Ц.Батцэцэг нарын мэдүүлэг, шинжээч эмч И.Ганболорын мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 219 дүгээр дүгнэлт, хохирогч Ч.Майдар эмнэлэгт үзүүлсэн баримт, О.Болдын хэрэг бүртгэлтэнд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа мэдүүлж, мөн бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч О.Болдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Ч.Майдар нь шүүгдэгч О.Болдтой эвлэрч байх тул О.Болдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хотон овогт Олзтойгийн Болдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Майдар нь шүүгдэгч О.Болдтой сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн О.Болдод холбогдох 201619000306 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  

            4. О.Болдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Болдод бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.БУЯНТОГТОХ