Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 0084

 

Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Б.Ж Шүүгдэгч Д.Б Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б Хохирогч Н.Ө Хохирогчийн өмгөөлөгч О.С, Я.Э Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоолтой Д.Б-д холбогдох,  эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, охины хамт Орхон аймаг Баян-Өндөр суманд түр оршин суудаг, 2015 оны 12 дугаар сарын 02-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 3.д зааснан гэмт хэрэг үйлдлэж, Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон., 2017 оны 04 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2.т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  Д овгийн Д.Б. 

Шүүгдэгч Д.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2- 23-32 тоот 1 өрөө байрыг Д.Э гэж хүнд зарсан атлаа 2017 оны 04 дүгээр сарын 11- ний өдөр хохирогч Н.Ө-д хямдхан зарж байгаа гэж итгэл төрүүлэн 25.000.000 төгрөгөөр тохиролцон зарж байгаа дүр үзүүлэн хүүхдийн сургалтын төлбөр яаралтай хэрэгтэй байна гэж урьдчилгаа 15.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч С.Б-г “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд засварчинаар ажилд оруулж өгнө гэж хуурч 1.000.000 төгрөг, 2017 оны 09, 10 дугаар сард С.Х-г “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч 1.700.000 төгрөг, 2017 оны 09 сарын 07-ны өдөр Б.Б-ыг дүү П.Н-ийг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч 400.000 төгрөг, 2018 оны 02 сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ баг Чингэлийн 12-10 тоотод оршин суух Б.Б-ын нөхөр Б-г “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд авто засварчинаар ажилд оруулж өгнө гэж хуурч 380.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны үед Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-13-67 тоотод оршин суух Д.С-н “дүү Б.О-г нь Эрдэнэт үйлдвэр ХХК-нд ажилд оруулж өгнө” хуурч 600.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ПДУ-гийн 10-9-А тоотод оршин суух Г.Ж-ыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгнө хуурч 800.000 төгрөг залилсан, 2017 оны 07 сараас 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Орхон аймаг БаянӨндөр сумын Уртын гол багийн Баянталын 3-52 тоотод оршин суух С.Б-н дүү С.Б-ыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгнө” гэж хуурч 1.480.000 төгрөг, 2017 оны 09 сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-14- 119 тоотод оршин суух Э.Ч-г “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч 1.800.000 төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 34-6 тоотод оршин суух Б.Б-ийг 2018 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын хооронд ЭрдэнэтҮйлдвэр ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч бэлэн 2.550.000 төгрөг, 5 ширхэг гар утас 2.155.000 төгрөг, нийт 4.705.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 43-18 тоотод оршин суух Б.Н-г Эрдэнэт-Үйлдвэрт ажилд оруулж өгнө 3 гэж 400.000 төгрөг, 2017 оны 02, 03 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 24-2 тоотод оршин суух Ч.Э-ыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Технологийн сургуульд үйлчлэгчээр ажилд оруулж өгнө гэж хуурч 1.400.000 төгрөг тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д овгийн Д.Б-г бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1.д зааснаар шүүгдэгч Д.Б-г 5 /тав/ жил хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Д.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ял дээр 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаар тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгэтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.Б-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Д.Б-н цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Д.Б-ээс нийт 23.055.000 төгрөг гаргуулж үүнээс хохирогч Н.Ө-д 12.200.000 төгрөг, хохирогч С.Х-д 1.700.000 төгрөг, хохирогч Б.Б-д 400.000 төгрөг, хохирогч Б.Б-д 380.000 төгрөг, хохирогч Д.С-д 600.000 төгрөг, хохирогч Г.Ж-д 800.000 төгрөг, хохирогч  С.Б-д 70.000 төгрөг, хохирогч Э.Ч-д 1.800.000 төгрөг, хохирогч  Б.Б-д 4.705.000 төгрөг, хохирогч Б.Н-д 400.000 төгрөгийг тус тус олгох, Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдан, Шүүгдэгч Д.Б-д урьд авсан хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч Р.Б би ялтан Д.Б-н өмгөөлөгч бөгөөд түүнд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан юм. Гэвч миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч миний зүгээс тус зүйлийн 3.1 д буюу “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудад Д.Б нь бусдаас авсан мөнгийг хэрхэн юунд зориулан захиран зарцуулсан тухай баримт байхгүй бөгөөд өөрөөр хэлбэл амьдралын эх үүсвэр болгожээ гэдгийг тогтоосон баримт байхгүй байхад хүнд ялтай зүйл ангиар ял шийтгэснийг зөвшөөрөхгүй байх тул Д.Б-н зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ:... Шүүгдэгч Д. Б-н үйлдсэн хэрэг тогтоогдсон., үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, түүнд оногдуулсан ял тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг түүний өмгөөлөгч Р.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дугаар зүйлийн 1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд шүүгдэгч Д. Б нь: 5 - Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-23-32 тоот 1 өрөө байрыг Д.Э гэж хүнд зарсан атлаа 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Н.Ө-д хямдхан зарж байгаа гэж итгэл төрүүлэн 25.000.000 төгрөгөөр тохиролцон зарж байгаа дүр үзүүлэн хүүхдийн сургалтын төлбөр яаралтай хэрэгтэй байна... гэж урьдчилгаа 15.000.000 төгрөг., - 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч С.Б-г “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд засварчинаар ажилд оруулж өгнө... гэж хуурч мэхлэн 1.000.000 төгрөг., - 2017 оны 09, 10 дугаар сард С.Х-г “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгнө... гэж хуурч мэхлэн 1.700.000 төгрөг, - 2017 оны 09 сарын 07-ны өдөр Б.Б-ыг дүү П.Н-г “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгнө... гэж хуурч мэхлэн 400.000 төгрөг, - 2018 оны 02 сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ баг Чингэлийн 12-10 тоотод оршин суух Б.Б-ын нөхөр Б-г “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд авто засварчинаар ажилд оруулж өгнө... гэж хуурч 380.000 төгрөг., - 2017 оны 09 дүгээр сарын 20-ны үед Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-13-67 тоотод оршин суух Д.С-н дүү Б.О-г нь “Эрдэнэт” үйлдвэр ХХК-нд ажилд оруулж өгнө... гэж хуурч мэхлэн 600.000 төгрөг, - 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ПДУ-гийн 10-9-А тоотод оршин суух Г.Ж-ыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгнө... гэж хуурч 800.000 төгрөг, -2017 оны 07 сараас 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Орхон аймаг БаянӨндөр сумын Уртын гол багийн Баянталын 3-52 тоотод оршин суух С.Б-ын “дүү С.Б-ыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгнө... гэж хуурч 1.480.000 төгрөг, - 2017 оны 09 сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-14- 119 тоотод оршин суух Э.Ч-г “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгнө.. гэж хуурч 1.800.000 төгрөг, - Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 34-6 тоотод оршин суух Б.Б-г 2018 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын хооронд” Эрдэнэт”- Үйлдвэр ХХК-д ажилд оруулж өгнө.. гэж хуурч бэлэн 2.550.000 төгрөг, 5 гар утас 2.155.000 төгрөг, нийт 4.705.000 төгрөг, 6 - 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 43-18 тоотод оршин суух Б.Н-г Эрдэнэт-Үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж 400.000 төгрөг, -2017 оны 02, 03 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 24-2 тоотод оршин суух Ч.Э-ыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Технологийн сургуульд үйлчлэгчээр ажилд оруулж өгнө гэж хуурч 1.400.000 төгрөг тус тус залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болон хохирогч нарын өгсөн мэдүүлэг., гэрч Д.Ж., Д.С, Б.Ш, О.О, П.А, Д.Б, Э.Г, С.Б, Ц.Ц, Б.О нарын мэдүүлэгээс гадна хохирогчдын гаргаж өгсөн дансны хуулга., мессежний хуулбарууд... цахим сүлжээнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл., мөнгө шилжүүлсэн тухай “Хаан” банкны дансны хуулга, анкет, “Голомт” банкны 2018 оны 01 сарын 31-ний өдрийн Гб/10/98 дугаартай албан бичиг, лавлагаа, “ Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 113/39 дугаартай албан бичиг, 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 2018/Э-0163 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон /гар утас/ шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулжээ Шүүгдэгч Д.Б нь дээрх 12 удаагийн үйлдлийг 2017 оны 02 дугаар сарын 09- ний өдрөөс 2018 оны 02 сарын 27-ны хооронд үйлдсэн бөгөөд тэрээр ямар нэгэн орлогогүй, эрхэлсэн ажилгүй атлаа бусдын өмч хөрөнгийг /мөнгийг/ авахдаа тэднийг хуурч мэхлэн, итгэл, үнэмшил төрүүлэх арга хэрэглэж, цаг хугацааны хувьд тогтвортой давтагдаж, амьдралын болон зан төлөвийн хэвшил болгон байнгын шинжтэй үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон болох нь нотлогдож тогтоогдсон учраас түүний үйлдлийг ...бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг... гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1.д зааснаар зүйлчилсэн нь зөв байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ...Д.Б залилангийн гэмт хэрэг үйлдсэн боловч “залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон шинж байхгүй” тул зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчилж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хассан, хязгаарласан байдал тогтоогдохгүй байна. 7 Харин анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д заасныг заасныг журамлан ял оногдуулахдаа мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4.д зааснаар урьд нь түүнийг тэнссэн тухай шийдвэрийг хүчингүй болгоогүй., мөн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаар тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн атлаа энэ хэрэгт түүний цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцоогүй алдаа гаргасан байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.1.,., 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3., 5 дугаар заалтыг : -.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Д.Б-д 2 жил хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзсан тухай 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтыг хүчингүй болгож, -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Д.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ял дээр 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаар тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар тогтоосугай... гэж, - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Д.Б-н цагдан хоригдсон нийт 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай... гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР 8 ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА Ц.ТУЯА