Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1158

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1" танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б.Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ......... дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч,

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Б.Д.Б Монгол Улсын иргэн, ........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл ...тоотод оршин суух бүртгэлтэй, ...тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Сонгинхайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өршөөл үзүүлэх комисын тогтоолоор 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлййн 4.4 дэх хэсэгт зааснаар 1 сар 14 хоногийн баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн (РД:...................).

0П0Я430

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.Б нь соггууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 12-07 тоотод “урьд гэртээ хоноогүй, архи уусан” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч П.Аыг цохиж, түүний эрүүл мэндэд хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

Манай эхнэр П.А гадуур миний танил Билгээтэй яваад ирсэн болохоор тэр нь бодогдоод байсан. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр П.Ааас яагаад Билгээтэй хамт явсаныг асуухад бид нар шөнө бааранд орсон гэсэн. Энэ асуудлаас болж эхнэртэйгээ маргалдсэн, тэгээд эхнэр гарч явна гэхээр нь нүүр рүү нь гараараа цохисон чинь хамраас нь цус гарсан гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0500 81574 дугаартай хэргээс тапуудын шинжпэн судалсан     Щ

нотлох баримтууд. Үүнд:

"... 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цаг 18 минут 39 секундэд “..нөхөр хамар руу цохиод гэмтээсэн ..." гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

Хохирогч П.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байхад 14 цагийн үед гар утас руу нөхөр Д.Б залгаад бие өвдөөд нуруу татах гээд байна, нэг талын хөл мэдээгүй болчихлоо, нарангийн эцэс дээр байна, хүрч ирээд намайг аваач гэсэн. Би нарангийн эцэс дээр очсон. Д.Бтай уулзахад нилээн согтуу байсан. Аавын гэрт очъё гэсэн. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 12-07 тоотод хадам аавын гэрт очсон. ...Д.Б аав ээж хоёртоо намайг магтаад энэ хүн л намайг өдий зэрэгтэй авч яваа гэж байснаас удахгүй би үхэх гэж байгаа гэх мэтээр дэмий зүйл ярьж байгаад хажууд нь орон дээр сууж байсан миний нүүр хэсэг рүү гарынхаа алгаар түлхээд цохисон. Би босоод “яаж байнаа” гэсэн чинь ямар нэг зүйл хэлээгүй. Миний хамарнаас цус           

гарсан болохоор цусаа угаасан. ...Д.Б намайг дуудаад чи зүгээр л байна шүү дээ, би чиний хаана чинь цохисон юм гээд байсан. Тэгээд чи одоо цагдаад хэлээч, намайг одоо бариад өг гэхээр нь гарч явахдаа цагдаад дуудлага өгсөн. Ямар шалтгаанаар намайг цохисныг мэдэхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

Гэрч О.Дашдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гаднаас хүү Д.Б эхнэр П.Аын хамт орж ирсэн. Д.Б халамцуу байсан. Д.Б, П.А нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд П.А нь “Д.Б миний хамар руу цохичихлоо” гэсэн. ...П.Аын хамраас бага зэрэг цус гарсан. Юунаас болж маргалдсныг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн

“...2019 оны 9 дүгээр сарын 24-нд ... Анхаа, Баттулга хоёртой таараад пиво хувааж

уусан. Дараа нь бид гурав 0.5 литрийн архи хувааж ууж дуусаад ... би салаад өөрийн аавын гэр рүү алхаад явж байхдаа Давхраа руу ярьсан. Нарангийн эцэс дээр хүлээж байхад эхнэр П.А Давхраатай хамт миний машинаар ирсэн. Давхраагаар машинаа бариулаад ...өөрийн аавын гэрт хүргүүлсэн. Тухайн үед би маш их согтсон байсан. Аав Дашдоржийн гэрт ороод хэвтэж байхад ...эхнэр П.А архи уулаа гээд уурлаад байсан. 2-3 хоногийн өмнө нь эхнэр П.А гэртээ ирэлгүй, миний танилтай хамт шөнө бааранд орсон байсныг мэдээд эхнэртээ хэд хоногийн өмнөөс уурласан байсан. П.А миний хажууд орон дээр сууж байсан. Би босч ирээд “надаас холд” гээд гарынхаа алгаар нүүр рүү нь түлхэж цохиход П.А миний хамраас цус гараад байна гээд уйлаад байсан. ...П.А миний танил эрэгтэй хүнтэй гэртээ ирэлгүй хоногоор шоудсан байхаар нь өөрт нь хэлэлгүй дотроо хадгалаад бухимдалтай байсан. Эхнэр уурлаад байхаар нь миний бас уур хүрээд гараараа цохисон. Гарынхаа алгаар нэг удаа нүүр хэсэгт нь түлхэж цохисон юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дүгээр тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11665 тоот дүгнэлтэд:

-П.Аын биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12 дугаар тал),

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 26-31 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тэмдэглэл (хавтаст хэргийн 35- 35-36 дугаар тал),

Шүүгдэгч Д.Болдаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дугаар тал), банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 58-63 дугаар тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол, Өршөөл үзүүлэх комиссын тогтоолууд, суллагдсан тухай тодорхойлолт (64, 67-71, 73-78 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр П.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Д.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно" гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл барим, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан

шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Б, хохирогч П.Аринзул нар 2010 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар байна.

I эр оүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор заасан ба шүүгдэгч Д.Б хохирогч П.Ариузул нар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 12-07 тоот дахь өөрийн эцэг О.Дашдоржийн гэрт “хамтран амьдрагч П.Аыг гэртээ хоносонгүй, архи уулаа, миний танил эрэгтэйтэй хамт бааранд орлоо” гэх хардалтын улмаас нүүрэнд нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгзэр тал),

-хохирогч П.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Д.Б ...миний нүүр хэсэг рүү гарынхаа алгаар түлхээд цохисон. ...Миний хамарнаас цус гарсан. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

-Гэрч О.Дашдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Б, П.А нар хоорондоо маргалдсан. П.А нь Д.Б миний хамар руу цохичихлоо гэсэн. ...хамраас нь бага зэрэг цус гарсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

Ш        -шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эхнэр П.А

архи уулаа гээд уурлаад байсан. 2-3 хоногийн өмнө нь эхнэр П.А гэртээ ирэлгүй, миний танилтай хамт шөнө бааранд орсон байсныг мэдээд эхнэртээ хэд хоногийн өмнөөс уурласан байсан тул ...нүүр рүү нь түлхэж цохисон. П.А миний хамраас цус гараад байна гээд уйлаад байсан.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дүгээр тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжэзчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11665 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 12 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Бт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч П.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Мөн шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдапд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг судалж үзвэл шүүгдэгч Д.Б, хохирогч П.А нарын гэр бүлийн таарамжгүй харилцаа, эр эмийн харилцааны хардалтын улмаас тус гэмт хэрэг гарсан байна.

Иймд шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Аыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэпг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Быг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч П.Аын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогчоос хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, “нэхэмжлэх зүйлгүй” (хавтаст хэргийн 10 дугаа талд) гэснийг тогтоолд дурдав.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлт гаргасан, шүүгдэгч Д.Б нь өөрийн өмгөөлөлдөө “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын танилцуулсан торгох ялыг зөвшөөрсөн” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Д.Б нь хувийн байдлын тухайд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас баримтад нэг удаа ял шийтгэгдэж байсан талаар тэмдэглэгдсэн баримггай, мөн шийтгэх тогтоол, суллагдсан баримтууд авагдсан байна.

Шүүхээс шүүдэгчид тус хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Д.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор түүнд 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагыг танилцуулахад зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг хаогалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана" гэж заасан.

Шүүхээс шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагыг маргаагүй боловч түүний хувийн байдал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдпыг харгалзан шүүгдэгч Д.Быг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзсэн ба, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэгт үндэслэн түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

З.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Шүүгдэгч Б.Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван

зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд биелүүлэхийг, тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

Эрүүгийн 1908 0500 81574 дугаарт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч П.А нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч

Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА