| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0348/И |
| Дугаар | 336 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 336
Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: *******, *******, өөрийн байр-2 тоотод байрлах “******* *******” ХХК /РД:******* /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух ******* овогт ын /РД:*******, утас:/-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 603.113 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч П. дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан худалдан авсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны үнэ 603.113 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК, хариуцагч П.ээс зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 603.113 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч П. нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 21665252 тоот гэрээ байгуулан дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулж 1.247.000 төгрөгийг сар бүр 33.000 төгрөгөөр 2 жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэй байсан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 603.113 төгрөгний үлдэгдэлтэй байна. Хариуцагч П. энэ үйл баримтад маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтад маргаагүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон гэж үзсэн.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18.743 /арван найман мянга долоон зуун дөчин гурав/ төгрөгийг улсын орлого болгож, Налайх дүүргийн татварын хэлтсийн Хаан банкин дахь тоот данснаас 9.371 /есөн мянга гурван зуун далан нэг/ төгрөгийг, хариуцагч П.ээс 9.371 /есөн мянга гурван зуун далан нэг/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* овогт ын /РД:*******, утас:/ нэхэмжлэгч “******* *******” ХХК /РД:******* /-д худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 603.113 /зургаан зуун гурван мянга нэг зуун арван гурван/ төгрөг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.743 /арван найман мянга долоон зуун дөчин гурав/ төгрөгийг улсын орлого болгож, Налайх дүүргийн татварын хэлтсийн Хаан банкин дахь тоот данснаас 9.371 /есөн мянга гурван зуун далан нэг/ төгрөгийг, хариуцагч П.ээс 9.371 /есөн мянга гурван зуун далан нэг/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ