| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0370/И |
| Дугаар | 337 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 337
Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: ******* дугаар хороо ******* дүгээр гудамж ******* тоотод оршин суух ******* овогт *******н ******* /РД:*******/-гийн
Хариуцагч: ******* дүгээр хороо ******* дүгээр гудамж тоотод оршин суух овогт гийн /РД:/-д холбогдох
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.887.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: дүгээр сарын 21-ний өглөө цаг 20 минутийн үед Налайх 3 дугаар хорооны нутаг дэвсгэр МТ ШТС-ын замаар дээш өгсөөд замын 1 дүгээр эгнээгээр явж байх үед Приус11 маркийн 95- дугаартай суудлын автомашины жолооч Б. эсрэг урсгалд орж ирээд миний машиныг мөргөж 2.081.700 төгрөгний хохирол учруулсан. ...Би уг машинаар таксины үйлчилгээнд явж өдөрт 20.000 төгрөгний орлого олдог. Иймд Б.ас машинд учруулсан 2.081.700 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсан төлбөр 6.000 төгрөг, осол болсноос хойших өнөөдрийг хүртэл хугацааны олох байсан орлого өдрийн 20.000 төгрөг, тархины зураг авахуулсан 120.000 төгрөг, нийт 2.887.700 төгрөгийг гаргуулахыг хүссэн. Шүүхийн шатанд олох байсан орлогоос татгалзаж 2.127.000 төгрөгийг Б.ас нэхэмжилсэн. Б.Батгулга 2.127.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч Б. хариу тайлбартаа: Би Ж.*******гийн машиныг мөргөж хохирол учруулсан нь үнэн. 2.127.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлд дурьдсан үйл баримтад маргаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 760.000 төгрөгөөр багасгаж 2.127.000 төгрөг нэхэмжилсэн.
Хариуцагч Б. дүгээр сарын 21-ний өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт МТ ШТС-ын замд зам тээврийн осол гаргасны улмаас Ж.*******гийн эд хөрөнгөд 2.127.000 төгрөгний хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн./хх-19/
Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын бүх нөхцөл, үндэслэл, зүйлийг зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг шүүхэд ирүүлснийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хялбаршуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61.153 төгрөгийг улсын орлого болгож, үүний тал хувийг хариуцагчаас, үлдэх хувийг улсын төсвийн данснаас буцаас нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овогт *******н ******* /РД:*******/ хариуцагч овогт гийн /РД:/-аас эд хөрөнгөд учирсан хохирол 2.127.000 /хоёр сая нэг зуун хорин долоон мянга/ төгрөг гаргуулахыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ж.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.153 /жаран нэгэн мянга нэг зуун тавин гурван/ төгрөгийг ХААН банкны тоот дансанд хэвээр үлдээж, уг данснаас 30.576 /гучин мянга таван зуун далан зургаа/ төгрөгийг, хариуцагч Б.ас 30.576 /гучин мянга таван зуун далан зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч Б. шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ