Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, нарийн бичгийн дарга Т.Сарантуяа, улсын яллагч Н.Энхболд, шүүгдэгч ______________, хохирогч ____________түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас ____________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805045051184 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________ оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотод ___________ж тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, _____________дугаарын регистртэй, __________. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч __________л нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол 2 дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” компаний барилга дээр__________г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ___________ мэдүүлэхдээ: “...Би өмнө нь ийм гэмтэл авч байгаагүй. Миний биеийн байдал хэцүү байгаа. Ах, дүү нар яаж яриад байгаа юм бэ гэсэн. Миний хувьд шүд тавиулах гэхээр урьдын адил байхгүй байна байх. Намайг эмнэлэгт байх үед эхнэр энэ хүн рүү ярьсан. Манай эхнэр энэ хүн рүү ярих үед автобус, унааны мөнгө байхгүй очиж чадахгүй гэж хэлсэн. Би өмнө нь зүгээр ярьдаг байсан. Над руу зарим үед намайг юу гээд байгаа юм гээд орилдог. Би одоо шүдээ эмчлүүлмээр байна. Одоо 3 шүд тавиад нөхөх боломжтой. Би эмчилгээ хийлгэнэ. Энэ хүн надтай нэг л өдөр таарна. Ингэж ярьж байгаа хүн надтай таараад дахин халдвал яах вэ, би гомдолтой байна...” гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч _________ өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед _________р хороо Нарны хорооллын барилга дээр ажил дээрээ ирсэн. Би хамт ажилладаг байсан Өсөхбаяр гэх залууд урьд нь 3, 4 хоногийн өмнө барилгын цонхны раам гагнаад өгөөрэй гэж хэлж байсан. Тэгээд тэр өдөр гагнаагүй байхаар нь_________ уулзаж цонхны раам гагнаад өгчихөөрэй гэхэд за гээд аппаратаа аваад гадагшаа гарсан. Тэгээд дахиад 20-иод минутын дараа таараад чи энийгээ гагнаад өгөхгүй яасан юм бэ гэхэд Өсөхбаяр чи өөрөө гагнахгүй яасан юм төмөр байхгүй байхад гэхээр нь би тасдаад тавьсан байсан төмөр аваад урд нь шидэж өгөөд энэ төмрийг гагнаад өгчихөд яадаг юм гэхэд Өсөхбаяр надруу салаавч гаргаад хэл амаар доромжилоод бид 2 харилцан хэрэлдсэн. Тэгээд 2-лаа хоёрын хооронд ингэж байхаар үзье гэхэд чаддаг юм бол хүрээд ир гээд би очоод бид 2 бие биенийгээ заамдсан. Тухайн үед би __________ эрүү рүү нь 1 удаа цохиод, хөлрүү нь хавирсан. Тэгээд удалгүй инженерүүд ирээд бид 2-г салгаад барилгын талбай дээр 3 та нарыг ажиллуулахгүй инженерээ дууд гээд бид 2-г манай инженер дагуулж аваад явуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/, Мөрдөн байцаалтад хохирогч __________ өгсөн: “...2018 оны 08-р сарын 27-ны өглөө __________р хорооны нутаг дэвсгэрт Хурд ХХК-н барьж байгаа барилгын ажил дээрээ очиход 09 цагийн үед ажлын ах Батжаргал намайг цонхны уголник гагнаадах гэсэн тэгэхээр нь би за гээд гагнах багажаа аваад очиход нэг төмөр дутсан тэгэхээр нь зогсож байхад ________ ирээд намайг чи яахаараа гагнаагүй зогсож байдаг пизда вэ гэхээр нь би нэг төмөр дутчихпаа гэхэд Батжаргал надруу 50 орчим урт төмөр надруу шидээд энэ юу юм пизда минь энийг холбоод гагнаад хий чи дээр холбож гагнаа биздээ гэсэн. Тэгэхээр нь би тэр үед даргын зөвшөөрлөөр хийсэн гэсэн тэгэхэд Батжаргал намайг чи ямар олон үгтэй пизда вэ ална шүү гэсэн тэгэхээр нь би алахгүй юу гэсэн тэгэхэд Батжаргал намайг наанаа зогсож бай гээд надруу ирээд миний нүүрэн хэсэгт цохиод чи ямар олон үгтэй пизда вэ гээд хоолой боогоод дахин дахин цохисон тэгэхэд хажуунаас Цэнд-Аюуш гээд манай ажлын ах та 2 больцгоо гэсэн тэгэхэд би араа мэдэж цохиорой гэхэд Батжаргал чиний ар гэж юу байдаг юм гээд хуруундах бөгжөө эргүүлээд намайг дахиад 2 удаа цохиод хоолой боогоод газар унагасан. Тэгэхэд тогооч эгч ирээд больцгоо нэгнийгээ аллаа шүү дээ гээд салгасан тэгээд манай ажлын болон хажуу барилгын инженер хоёр ирсэн тэгээд та хоёр хувцсаа солиод яв гэсэн тэгэхээр нь би Батжаргал надруу төмөр шидэж намайг цохисон гэхэд манай инженер Батжаргалыг чи яагаад хүнрүү төмөр шиддэг юм чи нүүр нүдийг нь оночихвол яах юм гэсэн манай компаний инженер Одноо ирэхээр нь наад хоёрыгоо явуул гэхэд Одноо инженер яах юм бэ хүн байхгүй байхад учрыг нь олуулаад ажилд нь гаргая гэсэн. Тэгээд Одноо инженер намайг тайвшир болгоомжтой байхгүй яасан юм бэ гээд Батжаргал бид хоёрыг дагуулаад хувцас сольдог өрөөнд орсон тэгээд_______ чи яагаад _______ цохисон юм гэхэд Батжаргал наад пизда чинь хүний үгнээс зөрөөд байсан шүү дээ гээд гараад явсан миний аманд юм бөөгнөрөөд байхаар нь шүлс гэж бодоод хаяхад цус байсан тэгэхэд Одноо инженер намайг жаахан тайвширч байгаад ажилдаа гар гээд Одноо инженер гараад явсан би араас нь гараад ажлаа хийх газраа очоод шүлсээ хаяхад миний амнаас дахиад цус гарсан тэгээд миний цохиулсан газар халуу дүүгээд байсан тэгээд би ажлаа хийж байхад миний бие өвдөөд халуурсан тэгэхэд амнаас цус гарсан тухайн үед хоолны цаг болсон байсан тэгээд би хоолоо идэх гээд хувцас сольдог өрөөндөө багажаа хүргэж тавихад манай ажлын _________ дарга нар ирсэн байсан тэгээд ________ дарга та нар хэрүүл хийгээд байхгүй ажлаа хий гээд цайны газар луу явсан би _______ даргад миний эрүү рүү хиржигнээд шүд өвдөөд байна би очиж эмчид үзүүллээ гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 9-13/, Мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 27-нд би Шаравжамц жижүүртэй хамт хяналт тавиад байрнуудаа тойроод явж байхад 24-р байрны гадна талд пасат хийж байгаа хүмүүсээ шалгахаар очиход Батжаргал, Өсөхбаяр 2 зодолдсон бололтой байсан. Талбай дээр зодолдож болохгүй талаар хэлээд талбайгаас гарцгаа гэж шаардлага тавьсан. Тухайн үед Өсөхбаярын завж хэсгээс цус гарсан байдалтай _______ ил харагдах шарх гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 14/, 4 Мөрдөн байцаалтад гэрч ________н өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 27-нд хүмүүсийнхээ аюулгүй байдал шалгаж дээд давхар луу гарчихаад доошоо буугаад ирэхэд Батжаргал, Өсөхбаяр хоёр маргалдсан зогсож байсан. ..._______ арааны хэсэгт цус гарсан байсан. Өсөхбаяр, Батжаргал хоёр ямар нэгэн ил харагдах гэмтэл шархгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15/, Мөрдөн байцаалтад гэрч _________н өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 27-нд би ажилдаа ирж байхад манай ажлын _______ 2 нэг нэгэнтэйгээ маргасан байдалтай байсан. Тэгээд Өсөхбаяр нь урдаас нь цорволзоод байсан. Тэгэхэд_____________ нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 10581 тоот: 1. _________-н биед эрүүний ясны зүүн буланд зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээүүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүмэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /ххн 19/, - Хохирлын баримтууд /хх-н 22-25/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, - суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 43/, - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 59/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. 5 Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч __________ нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” компаний барилга дээр _________ зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч __________ “...би Өсөхбаярын эрүү рүү нь 1 удаа цохиод, хөлрүү нь хавирсан...” гэх мэдүүлэг, хохирогч ________н “...Б______ намайг наанаа зогсож бай гээд надруу ирээд миний нүүрэн хэсэгт цохиод чи ямар олон үгтэй пизда вэ гээд хоолой боогоод дахин дахин цохисон тэгэхэд хажуунаас _________ гээд манай ажлын ах та 2 больцгоо гэсэн тэгэхэд би араа мэдэж цохиорой гэхэд ________ чиний ар гэж юу байдаг юм гээд хуруундах бөгжөө эргүүлээд намайг дахиад 2 удаа цохиод хоолой боогоод газар унагасан...” гэх мэдүүлэг, гэрч _________н “...______р 2 зодолдсон бололтой байсан. Талбай дээр зодолдож болохгүй талаар хэлээд талбайгаас гарцгаа гэж шаардлага тавьсан. Тухайн үед Өсөхбаярын жавж хэсгээс цус гарсан байдалтай _________ ил харагдах шарх гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч _________ “..._________р хоёр маргалдсан зогсож байсан. ...Өсөхбаярын арааны хэсэгт цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч ________н “...______г нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 10581 тоот дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ___________ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 6 Хохирлын талаар Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон хохирлын 1.112.130 төгрөгийг шүүгдэгч _______с гаргуулж хохирогч ______т олгож, хохирогч ________р нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч __________ 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршигийн хэмжээ, гэмт хэргийн хор уршиг арилаагүй зэргийг харгалзан шүүгдэгч__________улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч _________ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч ____________Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________ 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч __________ торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх 7 хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ________ нийт 1.112.130 төгрөг гаргуулж хохирогч _______ олгож, хохирогч ________р нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ