Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/08

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: Л.Мажигсүрэн;

нарийн бичгийн дарга: Г.Энхжин;

 хохирогч: Б.Эрдэнэдалай, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, С.Эрдэнэбат;

 гэрч: Б.Уламбаяр, Ч.Мөнхбат, М.Цагаанхүү;

шүүгдэгч: Н.М, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ;

 шүүгдэгч: Б.Т, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт;

                шүүгдэгч: Т.О, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Т.О, Б.Т, Н.М нарыг тус тус холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 1. Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт  , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н.М

2. Монгол Улсын иргэн, 1959 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино оператор, зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл З, эхнэр, хүүхдийн хамт  , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:  2002 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн шүүхийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3, 196 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдөр суллагдсан,  2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Т

3. Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  лсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Т.О

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Т.О, Н.М, Б.Т нар нь бүлэглэн “А” ХХК-ийн захирал Б.Эрдэнэдалайд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зам тавих ажилтай гэж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл худалдааны төвийн ХААН банкны салбар дээр “Г ” ХХК-ийг 70.000.000 төгрөгөөр, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дахин зам тавих ажилтай гэж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Нисдэг машин худалдааны төвийн дэргэд байрлах ХААН банкны салбар дээр “Д ” ХХК-ийг 64.000.000 төгрөгөөр тус тус зарж хоорондын харилцааны явцад үүссэн итгэлийг нь урвуулан ашиглаж, "Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй, замын ажил хийлгэхээр боллоо” гэсэн утгатай хуурамч албан бичиг имейл хаягаар нь хүргүүлж бодит байдлыг нуух, зориудаар зохиомол байдал бий болгон итгүүлж, төөрөгдүүлэх аргаар үйл ажиллагаа явуулаагүй буюу хийх ажилгүй байгаа компаниудийг ажилтай гэж ойлгуулан өндөр үнээр зарж эд хөрөнгийг нь залилан авч бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус  олбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ: “Би 2016 оны 07 сард наадмаар аав дээр очсон. Ингэхдээ аавд “03 дугаар сард замын тусгай

зөвшөөрөлтэй компани авсан, үүнийг зарах хүсэлтэй” байна гэдгээ хэлсэн. Тэгээд

интернетээр авто замын тусгай зөвшөөрөлтэй компани зарах дундаж үнэ нь

25.000.000 төгрөг байдаг тухай аавдаа ярьж байсан. Үүнээс хойш сар гаруй

хугацааны дараа аав “компанийг чинь авах хятад компани байна” гээд Н.М

гэдэг хүнтэй танилцуулсан. Н.Мтай холбогдоод Б.Эрдэнэдалайд 2016 оны

08 дугаар сард “Ган төмөр гүүр” ХХК-ийг шилжүүлж өгсөн. Яллах дүгнэлт болон

гэрчүүдийн мэдүүлэгт 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөнгө авсан гээд

байдаг. Гэтэл би Б.Эрдэнэдалайтай 08 дугаар сарын 31-нд уулзаж 100 айлын

нотариат дээр компани шилжүүлж байсан. Дараагийн компанийг 2016 оны 09

дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн байдаг. Гэтэл яллах дүгнэлт болон

мэдүүлэгт 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэж зөрүүтэй бичсэн зүйлүүд

байдаг. Энэ хэрэгт анх М.Цагаанхүү гомдол гаргасан байдаг. Мөн 2 хятад компани

хохирогчоор тогтоогдож байсан. Үүнийг шалгуулах гээд сэтгүүлч эгчдээ хандсан

байгаа. Хохирогч Б.Эрдэнэдалай нь энэ хэргийн жинхэнэ хохирогч нь мөн эсэх тал

дээр эргэлзээтэй байна. Мөн Зам тээврийн яамны хуурамч бичиг гээд яриад байна.

Энэ нь намайг компани зарсанаас хойш үйлдэгдсэн байдаг. 2016 оны 08 дугаар

сарын 31-ний өдөр Н.М нь “2 компани худалдаж авна, Б.Эрдэнэдалай

мөнгийг нь өгнө” гэж байсан. Тэгээд Б.Эрдэнэдалайд 2 компанийг 50.000.000

төгрөгөөр зарсан. Үүнээс өөр мөнгө аваагүй байдаг. Гэтэл Б.Эрдэнэдалай нь

цагдаад хандсан. Би цагдаа шүүхийн асуудал болж байхаар зарсан компаниа

буцааж аваад мөнгийг нь өгье гэж хэлсэн. Ингээд М.Цагаанхүү хэдэн хүмүүстэй

манай гэрт ирж дарамталсан. Утсаар “хүүхэд чинь гадаа тоглож байгааг харж

байна, чи хэдэн төгрөг авсан нь хамаагүй 100.000.000 гаруй төгрөг төл” гэх зэргээр

дарамтлаж байсан. Надад утасны ярианы бичлэг нь байдаг. Уг бичлэг болон унаж

байсан машины дугаарыг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс н.Очир

мөрдөгчид гомдол гаргаж энэ байдал зогссон. Гэхдээ энэ тухай нотлох баримтууд

хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Мөн 2018 оны 04 дүгээр сард прокурорт хүсэлтээ

өгч байсан. Би Б.Эрдэнэдалайд удаа дараа “компаниа буцааж авъя, авсан

50.000.000 төгрөгөө өгье” гэхэд илүү мөнгө нэхээд байдаг. Үүнээс хойш ажил хийх

боломжгүй болсон. Иймд энэ хэргийг үнэн зөвшөөр шийдэж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Би

Н.Мыг 2012 оноос хойш таньдаг болсон. Манай хүү Т.О нь

манайд ирээд “нэг замын компани байна, хэргийг нь хийж чадахгүйгээс хойш

зармаар байна” гэж хэлэхэд нь Н.Мын утсыг өгсөн. Тэгээд энэ 2 уулзаад

цаашид хамтраад явсан. Н.М “хятад компани байгаа, би хүүд тань туслана”

гэж байсан. Ингээд жилийн дараа намайг яллагдагчаар татахад 140.000.000 төгрөг

нэхэмжилж хэрэг үүсгээд явахад нь гайхсан. Би Н.М, Т.О,

Б.Эрдэнэдалай нараас огт мөнгө аваагүй ажлын процессыг нь мэдэхгүй явж

байсан. Намайг Н.М нь бөхийн өргөөнд флаш авчирсан гэж ярьж байна. Би

мессеж ч бичиж чаддаггүй хүн. Би 2016 оны 10 дугаар сарын 20-ны үед Дорноговь

аймаг Цагаан дэлийн жоншны уурхайд ажиллаж байсан. Үүнийг шалгаж нотлож

өгөөч гэж н.Билгүүн байцаагчид удаа дараа хэлэхэд хүлээж аваагүй. Би хавтаст

хэрэгтээ танилцсан. Хүмүүсийн мэдүүлэг нь зөрүүтэй байдаг. Би хуралдаанд ирсэн

гэрчүүдийг танихгүй. Хүү Т.О нь компани зарах гэж байгаа гэхээр нь

санаа зовоод хамт 100 айл дээр очсон. Тэгэхэд анх Б.Эрдэнэдалайг харж байсан.

Ингээд би хүүдээ “чи хэл аманд оров” гэж хэлээд тэндээс явсан. Түүнээс хойш

намайг худал гүтгэж, худал мэдүүлж байгаад гомдолтой байна. Миний санал

хүсэлтийг тогтоож өгөөгүй. Иймд хэргийг буцааж шалгуулах саналтай байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “Би

Б.Ттай 2-3 жил холбоогүй байхад манай эхнэрээс миний дугаарыг авч

надтай ярьсан. Б.Т нь “нэг хүүхдээ ерөнхийлөгчийн бие хамгаалагч,

нөгөө хүүхдээ яамны хэлтсийн даргаар оруулсан” гэж хэлж байсан. Н.М

“бүх зүйл нь найдвартай замын ажил авах Хятад компани байна уу, уулзуулаад

өгчих” гэж надад хэлсэн. Энэ замыг авахад тавигдах шаардлага нь юу вэ гэхэд

“50.000.000 төгрөгийг өгөөд Монгол компани аваад тухайн авах хятад компаний

захирлыг нь болгоод нотариатаар орж мэдэгдэх хуудсыг хятад компаний имейл

хаяг руу явуулчихна, бүх зүйл хуулийн дагуу” гэж хэлэхэд нь би Б.Тт

итгээд Б.Эрдэнэдалай, н.Болдбаатар, М.Цагаанхүү, Б.Уламбаяр нартай уулзсан.

Ингээд эхний ажлын 70.000.000 төгрөгөөс 17.000.000 төгрөгийг би авсан. Уг

70.000.000 төгрөгийн 39.000.000 төгрөгийг хохирогч Б.Эрдэнэдалай нь

Б.Т, Т.О хоёрын машинд оруулж өгсөн байдаг. Үлдэгдэл

31.000.000 төгрөгийг М.Цагаанхүү, Б.Эрдэнэдалай бид 3 Хаан банкаас аваад

14.000.000 төгрөгийг өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа “Амуре” зочид буудлын

ресторанд уулзахад “хэд хоногийн дараа мэдэгдэх хуудас нь гараад ирн, битгий

санаа зов” гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа Б.Т нь

Б.Э-гийн имейл хаягийг асуухад би хохирогчийн 2-3 имейл хаягийг

явуулсан. М.Цагаанхүүтэй ярихад орчуулгын товчоонд байна гэхэд би очсон.

Мэдэгдэх хуудас нь бодитоор гараад ирсэн байсан. Үүнийг хараад би итгэсэн.

“Дараагийн ажил нь Завханы 114 км зам байна, уг замыг авах бол эхний өгсөн

мөнгөө өгөөд мэдэгдэх хуудсаа авч болно” гэж хэлсэн. Энэхүү ажлыг хийхэд хүн

дагуулж явж болохгүй шүү гэж байсан. Харин сүүлийн мөнгийг Б.Эрдэнэдалай,

М.Цагаанхүү нар дуудаад очиход “Нисдэг машин” төвийн дэргэд байрлах Хаан

банкны салбарын цонхны тавцан дээр хар ууттай торонд хийсэн 64.000.000

төгрөгийг тоолж аваад Ч.Мөнхбатаар Централ Товер руу хүргүүлсэн. Тэнд

Б.Т ах ирээд мөнгийг аваад явсан. Мэдэгдэх хуудас гарахгүй удаж

байсан. Тэгсэн 11 дүгээр сард “мэдэгдэх хуудас нь гарчихлаа, Б.Эрдэнэдалайтай

бөхийн өргөө орчимд уулзъя” гээд Б.Т нь флаш барьсан ирсэн. Ингээд

бөхийн өргөөний хажуу талд байрлах орчуулгын товчоонд орж флашнаас мэдэгдэх

хуудсыг авч орчуулга хийлгэсэн. Б.Т нь гэрээнд орох бол 500.000

доллар өг гэхээр нь Б.Эрдэнэдалайд хэлэхэд “анхнаасаа тийм зүйл яриагүй

биздээ” гэж хэлсэн. Үүнээс хойш Б.Эрдэнэдалай нь шалгаж Зам тээврийн яамд

очиж Т.Оыг хэлтсийн дарга хийдэг эсэхийг нь шалгахаар очсон байсан.

Яамнаас тийм хүн ажилладаггүй гэж байна гэхэд би Б.Тт итгээд

ажилладаг гэсэн чимээгүй хүлээж бай гэж хохирогчид хэлсэн. Би Б.Т,

Т.О хоёртой хамтарч залилах санаа байгаагүй итгэж байсан. Би өөрийн

хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэдалай мэдүүлэхдээ: “... Би 2016

оны 08 дугаар сард Хятад Улс руу яваад ирсэн. Ингээд Б.Уламбаяр, Ч.Мөнхбат,

М.Цагаанхүү нар өглөө 9 цагт залгаад “нөгөө ажил болохоо байлаа 30 минутын

дотор авахгүй бол өөр компани авах гээд байна” гээд байхаар нь Скай их

дэлгүүрийн үүдэнд   нарын хамт

Б.Т, Н.М нартай уулзахад “Баянхонгор аймгийн 124 км зам

байна, монгол компани 30 хувь эзэмшинэ, Хятад компани 70 хувь эзэмшинэ” гэж

хэлсэн. Тэгээд заавал монгол компани авч байж ажил эхлэнэ гэсэн шаардлага

тавьсан. Би хүмүүстэй ярилцаад шийд хэлэх гэтэл 30 минутын дотор хариу хэлэх

ёстой гэхэд нь би “за за болж байгаа ажил юм чинь хурдан явъя” гээд 100 айл дээр

очсон байдаг. Ингээд тэнд Н.М нь Т.Отай уулзуулж өгсөн. Би

Т.Оаас “та төрийн ажил хийдэг байж хувийн компани эзэмшиж болдог

юм уу” гэж асуухад “үгүй ээ би саяхан шилжүүлж авсан” гэж хэлсэн. Би

Т.Оаас Н.Мэнбаярын ярьж байгаа зүйлүүд үнэн үү гэхэд үнэн гэж

хариулсан. Тэгээд би Т.Оаас чиний ажлын үнэмлэх хаана байна гэхэд

үнэмлэхээ мартчихаж дараа үзүүлье гэж хэлсэн. Ингээд нотиарат орсоны дараа

мөнгө авъя гээд Хаан банк дээр очиход нэг дор 50.000.000 төгрөг гарахгүй гээд

эхний ээлжинд 39.000.000 төгрөгийг Н.Мт өгсөн. Н.М мөнгийг

тоолж байхад би хажуунаас нь зургийг нь авсан. Ингээд замын эсрэг талд байрлах

машинд Б.Т, Т.О нар байсан мөнгийг өгсөн. Дахиж Хаан банк

дээр очер аваад үлдэгдэл мөнгийг аваад гарч ирэхэд Т.О нь явсан

байсан. Харин Б.Т нь үлдсэн байсан би мөнгийг нь өгсөн. Ингээд надад

7 хоногийн дараа баяртай мэдээ дуулах болно хүлээж бай гээд яваад өгсөн. Тэгээд

7 хоног нь өнгөрөөд Н.Мтай ярихад тэвчээртэй хүлээж бай гэж хэлсэн.

Дараа нь Н.М надруу залгаад имейл асуухад би өөрийн имейлээ өгсөн.

Тэгээд уг имейлээр ирсэн бичгийг М.Цагаанхүүд өгөөд орчуулаад ир гээд явуулсан.

Тухайн бичигт гэрээнд орох урилга байгаа тухай бичсэн байсан. Би Н.Млуу

дахин яриад урилга ирсэн хэзээ хүмүүсээ дуудаж ажлаа эхлэх вэ гэж асуухад

Завханы ажил бас байна. Энэ 2 ажлыг зэрэг авахгүй бол дараагийн ажил

хүлээгдээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээж байхаар гэж бодоод 2 дахь

ажлыг авсан. Ингээд нисдэг машинруу Н.Мтай надтай цуг ороод мөнгө

авсан. Би мөнгө авч байгаа зэргийг нь дарсан. Хэд хоногийн дараагаар

Н.Мтай утсаар яриад ажлын тухай асуухад “чиний юуг залилах юм” гэж

хэлсэн. Тэгээд би бөөндөө оройны 19 цагт “Амуре” зочид буудалд уулзъя гэж

тохироод   нарыг дагуулаад очсон. Эхлээд

Н.М ирсэн байсан. Дараагаар Т.О оффис хувцастай ирсэн. Мөн

Б.Т ирсэн байдаг. Энэ хоёрыг аав хүү 2 гэдгийг мэдээгүй. Би “та нарт их

хэмжээний мөнгө өгсөн, ажил яав” гэж асуухад Б.Т нь “би

Т.Оын аав нь байгаа юм, юу гэж хүүтэйгээ худал хэлэх билээ, би аав нь,

баталгаа болно” гэж хэлээд бид явцгаасан. Дараагийн уулзалт дахин “Амуре” зочид

буудалд болоход би “энэ удаа зөвхөн 7 хоног хүлээнэ, хэрэв энэ хугацаанд

болохгүй бол ханддаг газарт нь хандана” гэж хэлээд явцгаасан. Үүнээс хойш 7

хоногийн дараа гэнэт надаас “500.000 доллар өгөөд гэрээ хийе” гэхэд нь би

“анхнаасаа ийм зүйл хэлж тохиролцоогүй биз дээ, ямар шалтгаанаар энэ мөнгийг

авах” гэж байгаа тухай асуусан. Тэгсэн Т.О нь бидний зуучлалын мөнгө

гэж хэлсэн. Ингээд би энэ ажлыг худлаа болсон гэдгийг ойлгоод Зам тээврийн

яаманд нөгөөх 2 албан бичгээ авч яваад үзүүлэхэд манай бичиг биш байна гэсэн.

Мөн Т.О гэдэг хүн танайд ажилладаг уу гэхэд тийм хүн ажилладаггүй

тухай хэлсэн байдаг. Ингээд бүх зүйл худлаа болсныг мэдээд цагдаад хандсан. Би

нийт шүүгдэгч нарт 140.000.000 төгрөг өгсөн. Н.М нь замын зузаан зураг

авчирсан. Энэхүү зурагны 6.000.000 хасагдсан. Ингээд 134.000.000 төгрөгөөр

хохирсон. Мөн Т.О, Б.Т нь намайг танихгүй гээд байна. Гэтэл

надтай утсаар ярьсан тухай бичлэгийг бичсэн сидиг өгсөн боловч хавтаст хэрэгт

авагдаагүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Мөнхбат мэдүүлэхдээ: М.Цагаанхүү бид нар

найзууд юм. Б.Эрдэнэдалайтай 2015 оноос эхлээд замын компанид туслан

гүйцэтгэх байдлаар хамтарч ажиллаж байсан. 2016 онд нэг компанийг

Б.Эрдэнэдалай, М.Цагаанхүү нар ажил хийх гээд авсан. Тухайн компанийг

70.000.000 төгрөгөөр авсан байсан. Энэ шүүгдэгч нар шалтаг хэлсээр байгаад бид

ажил хийж чадахгүй байсан. Би уг компанийг худалдаж авахад ямар хүмүүс

байсныг сайн хараагүй. Би Мэндбаяраас мөнгө авч байгаагүй. Н.Мт “цаана

байгаа хүмүүстэй чинь уулзъя” гэж хэлсэн. Ингээд уулзахаар цаг товлоод “Амуре”

зочид буудалд Б.Эрдэнэдалай бид 2 очсон. Эхлээд намайг очиход Т.О,

Б.Т нар байсан. Бид “мөнгөө буцааж авъя” гэхэд Б.Т “чи

Б.Эрдэнэдалайг төлөөлөх эрхгүй шүү” гэж хэлсэн. Б.Эрдэнэдалайг гаднаас орж

ирэхэд Б.Т нь “миний хүү болон төрсөн дүү нар Зам тээврийн яаманд

ажилладаг” гэж хэлсэн. Зам тээврийн яамнаас Цагаанхүүд файлаар бичиг ирсэн

гэж хэлсэн. Бичиг өгөхөд нь би байгаагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Цагаанхүү мэдүүлэхдээ: Б.Эрдэнэдалай

өөрийн данснаас 100 айлын “ХААН” банкнаас 39.000.000 төгрөгийг авч

Т.От өгсөн. Ингээд компанийг нотиаратаар шилжүүлсний дараа

үлдэгдэл 31.000.000 төгрөгийг Б.Т, Н.М нарт өгсөн. Орой нь

“Амуре” зочид буудалд шүүгдэгч нартай уулзсан. Энэ үед Т.Оас хаана

ямар ажил эрхэлдэг талаар асуухад “миний ямар ажил хийдэг нь сонин биш

Н.Маар дамжуулж харьц” гэж хэлсэн. Мөн Б.Т нь “миний хүү

яаманд ажилладаг.Санаа зовох хэрэггүй. Ажил бүтнэ” гэх зэргээр хэлсэн. Ингээд

бид “ажилтайгаа танилцъя” гэхэд зургийг хэвлүүлж авч ирж өгсөн. Тэгээд “энэ ажил

нууц тул зургийг баталгаажуулаагүй авч ирсэн” гэж хэлсэн. Мөн Зам тээврийн

яамны төрийн нарийн бичгийн даргын гарын үсэг, тамгатай албан бичгийг өгсөн.

Бид “хуулбар байна” гэхэд “албаны бичиг баримтыг гараас дамжуулахгүй имейлээр

явуулна” гэж ярьсан. Тэгээд “энэ ажил яагаад удаад байна” гэхэд “өөр нэг компани

бас байна. Энэ хоёр ажил зэрэг батлагдахгүй бол нэгийг нь батлахгүй байна”

гэхээр нь дараагийн компанийг авсан. Тэгээд “хяналтын төсөв батла” гэхэд нь

төсөв хийлгэсэн байдаг. Бид эхний удаа “Амуре” зочид буудалд уулзсан. Дараа нь

бөхийн өргөөний орчим уулзсан. Бөхийн өргөөний орчимд Б.Т нь

флашинд хийсэн албан бичгийг авч ирсэн. Үүнээс хойш ажил нь удаад байхаар нь

бид Зам тээврийн яамнаас Түмэнбаатарын Оюунбаатар гэдэг хүн ажилладаг

эсэхийг лавлахад “тийм хүн ажилладаггүй” гэсэн. “Бидэнд ийм бичиг өгсөн” гээд

үзүүлэхэд “хуурамч бичиг байна” гэх хариуг өгсөн. Тендерээр замын ажил авахад

хүндрэлтэй байдаг юм. Т.Оын компаний ажил нь яамны сайтад байсан

учир бид итгэсэн. Бидний зүгээс нийт 134.000.000 төгрөг өгсөн. Эхний 39.000.000

төгрөгийг Т.О авсан. Үлдэгдэл 31.000.000 төгрөгийг Б.Т,

Н.Мэнбаяр нар авсан. Сүүлийн 64.000.000 төгрөгийг Н.М, Б.Т

нар ирээд авсан. Н.Маас зуучлалын хөлс аваагүй. Харин төсөв хийхээр

6.000.000 төгрөг авч зарцуулсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Уламбаяр мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар

сарын 31-нд анхны компанийг худалдаж авахад Н.М, Т.О,

Б.Эрдэнэдалай, Б.Т нар байсан. Яг мөнгөний тоог нь санахгүй байна.

Ямартай ч Н.Мт 30.000.000 гаруй төгрөг өгсөн. Эхний компанийг худалдаж

авсаны дараагаар Б.Эрдэнэдалай бид хоёрыг хамт байхад Засгийн газрын нэгэн

сайтаас урилга ирсэн. Бидэнд “2 компанийг худалдаж аваад зэрэг ажлаа эхлүүлж

болно” гэж байсан. Ажлын зургийг Н.М авч ирсэн. Бид тэгээд итгэсэн.

Н.М надад зургийн төсөв гээд 6.000.000 төгрөг өгсөн. Бусдаар өөр мөнгө

аваагүй. Зам тээврийн яамнаас өгсөн албан бичгийг тухайн яамны н.Доржханд гэх

хүнд үзүүлэхэд “энэ манай хуучин бланк байна. Хууль бус бичиг баримт байна” гэж

хэлсэн. Ингээд бид залилуулснаа мэдсэн гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Э-гийн

мэдүүлэг /1хх-ийн 51-52/, гэрч Б.Золбаяр /1хх-ийн 53-54/, гэрч Ч.Мөнхбат /1хх-ийн

55-56, 199-200, 2хх-ийн 127-128, 214-216/, гэрч Б.Болдбаатар /1хх-ийн 57, 2хх-ийн

129-130/, гэрч М.Цагаанхүү /1хх-ийн 201-203/, гэрч С.Мөнхтөр /2хх-ийн 4-6/,

Ю.Батсайхан /2хх-ийн 7-9/, Э.Шинэбаяр /2хх-ийн 10-11/, гэрч Б.Уламбаяр /1хх-ийн

53-54, 2хх-ийн 125-126/, гэрч С.Байгалмаа /1хх-ийн 107-108/ нарын мэдүүлэг,

“Д ” ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний

хуулбар /1хх-ийн 4, 2хх-ийн 35, 41, 42/, “Д ” ХХК-ийн авто зам, замын

байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрлийн хуулбар /1хх-ийн 5/,

“Гантөмөр гүү” ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

/1хх-ийн 6/, “Г ” ХХК-ийн авто зам, замын байгууламжийг барих,

засварлах тусгай зөвшөөрлийн хуулбар /1хх-ийн 7/, Б.Э-гийн депозит

дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 8, 10/, мөнгө хүлээлгэн өгч буй гэрэл зургийн

үзүүлэлт /1хх-ийн 11-13/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 14/, эд

мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 23/, сидинд үзлэг хийсэн

тэмдэглэл /1хх-ийн 24-30/, Монгол Улсын Зам тээврийн яамны албан тоотын

хуулбар /1хх-ийн 39-40/, Б.Э-гийн QQ.COM мейл хаяганд үзлэг хийсэн

тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 41-46/, “Д ” ХХК-ийн

хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн хуулбар /2хх-ийн 20, 30,

43/, “Д ” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэрийн хуулбар /2хх-ийн 21/,

“Д ” ХХК-ийн компанийн дүрмийн хуулбар /2хх-ийн 22-25, 36-38, 46-

48/, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудасны хуулбар /2хх-ийн 31,

44/, “Д ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбар /2хх-ийн

32, 45/, хувьцаа худалдах худалдан авах гэрээний хуулбар /2хх-ийн 33, 40, 51, 150/,

компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар /2хх-ийн 34, 39, 52, 151, 152/,

“Г ” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт бүртгүүлэх өргөдөл

/2хх-ийн 67, 83, 87, 93/, “Г ” ХХК-ийн бэлэглэлийн гэрээ /2хх-ийн 49, 54,

55, 76, 153/, “Г ” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ /2хх-ийн 50, 53, 56-57,

69, 75/, “Г ” ХХК-ийн эхлэлтийн тайлан тэнцэлийн хуулбар /2хх-ийн 65/,

“Г ” ХХК-ийн хөрөнгийн жагсаалтын хуулбар /2хх-ийн 66/, хувьцаа

эзэмшигчийн шийдвэр /2хх-ийн 68, 74, 79, 82/, хувьцаа худалдах худалдан авах

гэрээ /2хх-ийн 70-73/, компанийн дүрэм /2хх-ийн 77-78, 85, 89-92/, хуулийн

этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас /2хх-ийн 80/, “Г ” ХХК-ийн

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 81, 84, 94, 95/, “Г ”

ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр /2хх-ийн 88/, “ ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний орчуулга /2хх-ийн 58-

59/, “Хэбэй Гуантун зам гүүрийн групп” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний

орчуулга /2хх-ийн 60-61/, хуулийн этгээдийн итгэмжлэлийн орчуулга /2хх-ийн 62-

64/, хатуу дискинд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 155/, гэрэл зургаар таньж

олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 204-213/,

Н.Мын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 176-177, 178-182, 183-186/,

мэдүүлэг, Т.Оын яллагддагчаар мэдүүлсэн /1хх-ийн 190-195/,

Б.Тын яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 134-138/, Н.Мэндбаяын хувийн

байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 154, 159, 161, 236/, Т.Оын

хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 162, 2хх-ийн 15/,

Б.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 222, 228-229,

232-234, 2хх-ийн 141, 142-145, 113-114/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн,

бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.М, Т.О, Б.Т нар нь бүлэглэн

БНХАУ-ын иргэн Б.Эрдэнэдалайд өөрсдийнх нь санал болгосон компанийг

худалдан авсан тохиолдолд “зам барих ажил авч чадна, худалдаж буй компаниуд

нь тендерт шалгарч зам барих ажлыг авсан, Зам тээврийн яаманд ажилладаг тул

асуудалгүй тендерт шалгаруулж, зам барих ажлыг гүйцэтгүүлнэ” гэж ташаа ойлголт

өгч, төөрөгдүүлэн, хуурч “Д ”, “Г ” ХХК-иудыг худалдан

авахыг зөвшөөрүүлэн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн

10 дугаар хороо 100 айл худалдааны төвийн ХААН банкны салбар дээр 70.000.000

төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар

хороо Нисдэг машин худалдааны төвийн дэргэд байрлах ХААН банкны салбар

дээр 64.000.000 төгрөгийг, нийт 134.000.000 төгрөгийг нь буюу онц их хэмжээний

бусдын эд хөрөнгийг залилан авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх

нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

хохирогч Б.Э-гийн /1хх-ийн 51-52/: “...М.Цагаанхүү нь надтай 2016

оны 08 дугаар сарын 30-ны өдөр уулзаад ““Г ” компанийн нэр дээр

замын ажил байна, уг компанитай хамтарч замын ажил хийе” гэж хэлсэн. Тэгэхдээ

“Баянхонгор, Байдрагийн гүүр чиглэлд 129 километр зам тавих юм байна, үүний 30

хувийг “Г ” компани, харин үлдсэн 70 хувьд нь манай компанийг оруулж

болно” гэж хэлэхээр нь “замын ажлыг 100 хувь авмаар байна” гэж хэлсэн. Тэгтэл

“энэ замын ажлыг Зам тээврийн яаманд “Г ” ХХК-ийн нэр дээр

шийдэгдсэн байгаа” гэж хэлсэн. Тэгээд “Скай” их дэлгүүрийн үүдэнд М.Цагаанхүү,

Б.Уламбаяр, Ч.Мөнхбат, Болдоо нарын хамт Б.Т, Н.М нартай

уулзахад “Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр чиглэлд 129 километрийн зам

тавих ажил байна, уг ажлыг та нар яаралтай авахгүй бол 30 минутын дараа өөр

хүмүүс авах гээд байна, уг ажлыг авахын тулд “Б” ХХК нь замын ажлыг

зөвшөөрөөд бүх бичиг баримт нь гарчихсан байгаа, уг компанийг 70.000.000

төгрөгөөр худалдаж авах ёстой, худалдаж авсныхаа дараа шууд гэрээ байгуулаад

ажилдаа орно” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд бид нар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр

хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкинд очоод 70.000.000 төгрөгийг

өөрийн данснаасаа хоёр хувааж гарган 100 айлын замын эсрэг талд байрлах

гудамжинд Б.Т, Т.О, Н.М гуравт бэлнээр өгсөн.

“Г ” ХХК-ийг нотариатаар орж Т.О нь миний нэр дээр

шилжүүлж өгсөн. Тэгээд Т.О нь “за баяр хүргье, 7 хоногийн дотор Зам

тээврийн яамнаас мэдэгдэл ирнэ, мэдэгдлээ аваад Зам тээврийн яаманд очоод

гэрээгээ байгуулаарай” гэж хэлсэн. Би 7 хоногийн дараа замын ажлын мэдэгдлийг

Н.Маас утасдаж асуухад “өнөө маргаашгүй гарна” гэж хэлэхээр нь “уулзаж

байгаад ярилцмаар байна” гэж хэлээд Модны хоёрт байрлах “Амуре” зочид

буудлын 1 давхарын ресторанд Н.М, Т.О, Б.Т,

Ч.Мөнхбат нарын хамт уулзсан. Би “зам тээврийн яамнаас хэзээ мэдэгдэл гарах”

талаар асуухад “өнөө, маргаашгүй гарна, та нар найдвартай хүлээж бай, бид нарт 7

хоногийн хугацаа өгчих” гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа Н.М миний

утас руу залгаад “Т.О Зам тээврийн яамны мэдэгдэх хуудсыг албаны

мэйл хаягаар мэйл хаяг руу чинь явуулчихсан” гэж хэлэхээр шалгахад 2016 оны 09

дүгээр сарын 19-ний өдрийн 03/5983 дугаартай Зам тээврийн яамны төрийн нарийн

бичгийн дарга Ж.Бат-Эрдэний гарын үсэгтэй албан мэдэгдэл хүргүүлсэн ба

мэдэгдэлд “Хэбэй гуантан групп” ХХК-д замын ажлын төсөлд хамтран ажиллах

боломжтой” гэсэн утгатай мэдэгдэл ирсэн байхаар нь орчуулаад БНХАУ-д байрлах

компани руугаа явуулсан юм. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр

Б.Т, Т.О, Н.М нар нь надтай уулзмаар байна гэж

хэлэхээр нь зөвшөөрөөд хүнсний нэгдүгээр дэлгүүрийн эсрэг талд уулзахад

Б.Т, Н.М хоёр нь “дахиад нэг Завханы замд 114 километр зам

тавих ажил байна, энэ ажлыг “Д ” ХХК-ийн нэр дээр зам тээврийн

яамаар ороод авсан, энэ ажлыг авмаар байгаа бол уг компанийг мөн адил

70.000.000 төгрөгөөр авах ёстой” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд 70.000.000 төгрөгийг

2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нисдэг машин худалдааны төвд байрлах

“ХААН” банкны салбараас авч, надаас Н.М авсан. Тухайн үед

Б.Т, Т.О нар машиндаа сууж байсан. Т.О нь мөн

адил “Зам тээврийн яамнаас мэдэгдэх хуудас нь 7 хоногийн дараа ирнэ” гэж

хэлсэн. Тэгээд мэдэгдэх хуудас ирэхгүй 2 cap орчим болсны дараа 2016 оны 11

дүгээр сарын 15-ны өдөр Н.М нь миний утас руу залгаад “Бөхийн өргөөний

урд уулзъя” гэж хэлэхээр нь очиход Б.Т, Н.М хоёр байсан.

Б.Т нь зөөврийн компьютерийн хар цүнхтэй явж байсан. Цүнхнээсээ

Зам тээврийн яамны мэдэгдэх хуудсыг эх хувиар нь гаргаж үзүүлээд “уг бичиг нь

гаргачихсан байна, гэхдээ эх хувийг нь өгөхгүй, уг албан бичгийг флашаар өгнө” гэж

хэлсэн. Тэгээд миний зөөврийн компьютерт флаш хийж уншуулахад Хятад

програмтай байсан учир уншаагүй. Тэгээд Бөхийн өргөөний хажуу талын орчуулгын

газар очоод компьютерт нь флашийг уншуулаад мэдэгдэх хуудсыг гаргаж аваад

тэр дор нь би орчуулсан юм. Үүний дараа Б.Т, Т.О,

Н.М нар нь “500.000 ам.долларыг урьдчилгаа болгож авна” гэж хэлээд

нэхэхээр нь “уг мөнгө нь юуны мөнгө юм бэ, анхнаасаа ийм мөнгө авах байсан юм

бол энэ ажлыг хийхгүй байсан шүү дээ” гээд гайхаж хэлээд Зам тээврийн яаманд

очоод Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүнээс асуухад “энэ бичиг чинь хуурамч бичиг байна,

маргааш нөгөө хүмүүсээ дуудаад ир, уулзаж ярилцъя гээд хэлчих, цагдаа дуудаад

бариулахад бэлдээд байж байя” гэж хэлсэн. Би дуудсан чинь уг хүмүүс ирээгүй...”

гэх мэдүүлгээр,

гэрч М.Цагаанхүүгийн /1хх-ийн 15, 202-203/: “... Н.Мтай уулзахад

“Т.Оын эзэмшлийн “Д ” ХХК, “Г ” ХХК нь

Баянхонгор аймгаас Байдраг голын гүүр хүртэл засмал замын ажил нөгөөх нь

Завхан аймгийн Тосонцэнгэл Улиастай чиглэлийн хатуу хучилттай 114 километр

замын ажлыг хийхээр авсан" гэж хэлсэн. Т.Отай очиж уулзахад “Дархан

конкрет” ХХК, “Ган төмөр гүүр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ мөн авто зам

барилгын тусгай зөвшөөрөл үзүүлсэн. Тэгээд үнэхээр тухайн хоёр замын ажил нь

2016 оны зам барилгын ажлын жагсаалтанд орсон эсэхийг интернетээр шалгаж

үзэхэд жагсаалтанд байсан. Т.Оын хоёр компани тухайн ажлыг авсан

эсэхийг шалгаж чадаагүй. Учир нь Т.Оын эзэмшлийн “Д ”

ХХК, “Г ” ХХК-иуд нь 30 хувийн туслан гүйцэтгэх үүрэгтэй компани

бөгөөд үндсэн компани нь буюу 70 хувийг гүйцэтгэх компани нь шалгараагүй

байсан. Манай захирал Б.Эрдэнэдалай тухайн үед шууд Т.Отай гэрээ

байгуулан “Д ” ХХК, “Г ” ХХК-ийг нэр дээрээ шилжүүлж

авсан. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Г ” ХХК-ийг худалдаж

авахаар 100 айлын худалдааны төвийн “ХААН” банкны салбар дээрээс 70.000.000

төгрөгийг бэлнээр аваад Т.От өгсөн. Тухайн үед гар утсаар хийсэн

бичлэг бид нарт байгаа. Дараа нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй

дүүргийн 5 дугаар хороо, “Нисдэг машин” төвийн “ХААН” банкны салбар дээрээс

64.000.000 төгрөгийг дансаар аваад бэлнээр Т.От өгч “Д ”

ХХК-ийг худалдаж авсан. Тэгтэл компани худалдаж авснаас хойш зам барилгын

ажлын зөвшөөрөл тухайн худалдаж авсан хоёр компаний нэр дээр орж ирэхгүй

байсан. Т.Оаас асуухад “2016 оны 12 дугаар сард зам тээврийн яамны

2017 оны ажлын жагсаалт гарахаар зам тээврийн яам гэрээ байгуулна” гэж хэлсэн.

...Зам тээврийн яам дээр очиж 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 03/5983

дугаартай Монгол Улсын Зам Тээврийн яамны мэдэгдэх хуудас, 2016 оны 11

дүгээр сарын 11-ны өдрийн 03/5998 дугаартай Монгол Улсын зам тээврийн яамны

мэдэгдэх хуудсуудыг шалгуулахад “албан бичгийн бланк хуучин, загвартай хуурамч

байна, гэхдээ гарын үсэг нь Ж.Бат-Эрдэний гарын үсэг мөн байна” гэж хэлсэн. Энэ

талаар Т.От хэлэхэд “үгүй ээ, энэ хуурамч биш жинхэнэ” гэж хэлсэн.

“ХэБэ Гуантун” ХХК нь Т.О гэдэг хүнд нийт 134.000.000 төгрөгөөр хохирч

залилуулж байна...”, “...Б.Эрдэнэдалай бид 2 ярилцаж байгаад уг компанийг

худалдаж авахаар болоод Н.М гэх залуутай хамгийн анх 100 айлын “ХААН”

банкны үүдэнд уулзаж Б.Эрдэнэдалай нь өөрийнхөө данснаас 70.000.000 төгрөгийг

авч бэлнээр өгсөн. Н.М мөнгө авч яваад удалгүй Т.О,

Б.Т нарын хамт ирээд компани шилжүүлэх гэрээг нотариатаар

хийлгэсэн. Т.О нь “уг компаний гэрчилгээг та нар шинээр авах ёстой,

учир нь миний нэр гэрчилгээн дээр байх ёсгүй” гэж хэлэхээр нь Б.Эрдэнэдалай бид

2 гэрчилгээг нь шинээр авсан. Тэгээд удалгүй Н.М нь Б.Эрдэнэдалайд “Зам

тээврийн яамнаас замын эрхтэй болсон” гэсэн мэдэгдлийг авч ирж өгсөн. Дараа нь

Б.Эрдэнэдалай Н.Маас “Д ” ХХК-ийг худалдан авахаар

тохиролцож “Нисдэг машин” төвд Н.Мтай уулзаад уг компанийг 70.000.000

төгрөгөөр худалдан авч мөнгийг Н.Мт өгсөн. Тухайн үед Н.М нь

“компаний замын ажил эрхлэх төсөв яаралтай шаардлагатай байна, хэрвээ төсвөө

бүтээчих юм бол замын ажил чинь болчих гээд байна” гэж хэлсэн. Тэгээд төсвөө

гаргах гэтэл мөнгө хэрэг болоод байхаар нь Б.Эрдэнэдалайгаас асуухад “би ямар ч

мөнгөгүй болсон, чи төсвийн мөнгийг аргалаад зохицуулчих” гэж хэлэхээр нь

Ч.Мөнхбатад хандан “чи Н.Маас түр 6.000.000 төгрөг авчих” гэж хэлээд

Ч.Мөнхбатаар дамжуулж Н.Маас 6.000.000 төгрөгийг авсан. Би тухайн

өдөр 6.000.000 төгрөгөөр төсвөө хийлгээд маргааш өглөө нь Н.Мт өгч

явуулсан. Түүнээс хойш замын ажлаа асуухад Н.М “өнөө маргаашгүй ажил

чинь бүтнэ” гэх зэргээр худлаа яриад байсан. Т.Оын утасны дугаарыг

асуухад өгөхгүй байсан. Тэгээд зам тээврийн яаманд албан бичгээ аваад очиж

үзүүлэхэд хуурамч бичиг баримт байна гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

гэрч Б.Уламбаярын /1хх-ийн 53-54/: “...М.Цагаанхүү Ч.Мөнхбат бид гурав

найзууд байгаа юм. Бид гурав хийх ажил хайж байтал 2016 оны 08 дугаар сарын

сүүлээр М.Цагаанхүүгийн танил Болдбаатар гэдэг залуу бид гуравт “замын

ажилтай компани байна, уг ажлыг хийхийн тулд компанитай нь хамт худалдаж

авах ёстой” гэж хэлсэн. Мөн “уг компанийг худалдаж авах гадны хөрөнгө оруулагч

байна уу” гэж асуусан. Бид 3 сонирхож үзээд “Г ” ХХК-ийг 70.000.000

төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. “Г ” ХХК-ийн захирал нь

Т.О гэх залуу байсан. Т.О “манай ажил бэлэн байгаа 2-3

хоногийн дараа гэрээг нь хийлгээд ажлыг чинь хийлгэнэ, ажил нь бэлэн болсон

байгаа” гэж хэлсэн. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр М.Цагаанхүүгийн

ажилдаг “ХэБэ Гуантунг” ХХК-ийн захирал Б.Эрдэнэдалай өөрөөсөө 70.000.000

төгрөг гаргаж компанийг нь худалдаж авсан. Түүнээс хойш Т.О гэх залуу

“бичиг цаасны ажил болохгүй байна, дарга нар гадагшаа явчихлаа” гэх мэт

шалтгаан хэлсээр байгаад 2016 оны 09 дүгээр сарын дундуур “Зам тээврийн

яамнаас “Г ” ХХК-ийн нэр дээр замын ажил хийлгэхээр боллоо” гэсэн

мэдэгдэх хуудас авч ирсэн. Тэгэхээр нь “одоо гэрээгээ байгуулаад ажлаа хийе”

гэтэл “замын хоёр ажил авчихаад байна, нэг нь эзэнгүй болчихлоо, үүнээс болж

танай ажил уягдаад байна, дахин нэг компанийг худалдан авах хүн олмоор байна”

гэж хэлэхэд Б.Эрдэнэдалай “за за, тэгвэл би үлдсэн компанийг худалдаж авъя”

гээд “Д ” ХХК-ийг 64.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Түүнээс хойш

1 cap орчим болсны дараа дахин “Д ” ХХК-ийн нэр дээр дахин

мэдэгдэх хуудас гарсан. Гэхдээ одоог хүртэл гэрээгээ байгуулж ажлаа аваагүй

байгаа. Т.Отай уулзах гэхээр утсаа авдаггүй. Харин Н.Мтай

холбогдохоор “удахгүй болно” гэж хэлээд яваад байдаг. 2016 оны 11 дүгээр сарын

дундуур Мөнхбаяртай утсаар ярихад “оны дараа 3 сард гэрээг хийнэ” гэсэн юм

ярьсан. ...Дээрх хоёр компанийг худалдан авахдаа нотариатаар орж гэрээ

байгуулж байсан. Эхний мөнгийг 100 айлд байрлах “ХААН” банкнаас авч өгсөн.

Дараагийн мөнгийг Гэсэр сүмийн хойд талд байрлах банкнаас бэлнээр авч өгсөн...”

гэх мэдүүлгээр,

гэрч С.Мөнхтөрийн /2хх-ийн 4-6/: “... Би 2013 оны 03 дугаар сард /би өдрийг

нь сайн санахгүй байна/ зам засварын ажил хийхээр Хятад хүмүүстэй тохиролцож

“Ган төмөр гүүр” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Тухайн үед Хятадууд нь хамтрахаа

болиод уг компани нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байж байсан. Улирал

болгон компанийн X тайланг нь гаргаж өгдөг байсан. 2016 оны 05 дугаар сард

Цахим сүлжээгээр компаниа зарна гэж зар тавьсан. Яг ямар сайтад зар тавьсныг нь

одоо санахгүй байна. 2016 оны 5 дугаар сарын эхээр зарын дагуу 30 гаруй насны

Т.О гэх залуу надтай холбогдоод манай компанийг 1.300.000 төгрөгөөр

бэлэн мөнгөөр худалдаж авсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо

Улсын бүртгэлийн газрын хажууд байрлах нотариатаар орж компанийг

шилжүүлсэн. Манай компани үүсгэн байгуулснаас хойш ямар ч үйл ажиллагаа

явуулж байгаагүй. Уг компанид ямар нэгэн техник хэрэгсэл байхгүй. Тухайн үед

замын ажил эрхлэх 5 хүртэлх километрийн тусгай зөвшөөрөлтэй байсан...” гэх

мэдүүлгээр,

гэрч Ю.Батсайханы /2хх-ийн 7-9/: “... Тус компанийг 2016 оны 09 дүгээр

сарын 21-ний өдөр Түмэнбаатар овогтой Оюунбаатар гэх хүнд 1.000.000 төгрөгөөр

шилжүүлсэн. Уг компани нь 3 жил орчим үйл ажиллагаа явуулаагүй зогсонги

байдалтай байсан. Компанийг татан буулгах гэхээр ажиллагаа ихтэй байсан учир

сонирхсон хүнд худалдаалсан...” гэх мэдүүлгээр,

 гэрч Э.Шинэбаярын /2хх-ийн 10-11/: “... Би 2016 оны 11 дүгээр сарын 12-ны

өдөр би өөрийн ажил болох Бөхийн өргөөний ертөнцийн зүгээр зүүн талд байрлах

байрны өргөтгөлд хэвлэлийн үйлчилгээ явуулж байсан. Тухайн өдөр өглөө 10

цагаас оройн 17 цагийн хооронд ажилласан. Тухайн үед би сайн санахгүй байна,

ямар ч байсан 2 эрэгтэй хүн албан бичиг Хятад хэлээр орчуулахаар орж ирсэн.

Тухайн бичгийг орчуулагч найз болох Саранчимэгийн фэйсбүүк хаяг руу явуулж

орчуулсан. Одоо бараг 2 жил болж байна...” гэх мэдүүлгээр болон Зам тээврийн

яамны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1731 дугаартай албан тоот, Зам

тээврийн яамны 03/5998 дугаартай албан тоот, Зам тээврийн яаманд гаргасан

хүсэлт /1хх-ийн 35/, хүсэлтийн хариу /1хх-ийн 36/, мэдэгдэл, хуурамч албан тоот

/хх-ийн 39-40/, Б.Э-гийн имейлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн

үзүүлэлт /хх-ийн 41-42/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан

тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 204-213/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн

байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох

баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл,

хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч

нарын үг, үйлдэлд хууртагдан тэдэнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой

мэдүүлсэн, хохирогчийн мэдүүлгийг гэрч нар баталж мэдүүлсэн” зэрэг үйл

баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач

холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Б.Т, Т.О, тэдний өмгөөлөгч нараас

“…компани зарсан нь иргэний эрх зүйн харилцаа, хуулийн дагуу хийгдсэн, залилах

санаа зорилго байгаагүй, шүүгдэгч нар энэ хэрэгт оролцоо байхгүй...” гэх санал

хүсэлтийг гаргаж байх боловч шүүх дараах байдлаар няцаалт хийв.

Н.М, Т.О, Б.Т нар нь тендерт шалгарч зам

барих ажлыг гүйцэтгэх сонирхол бүхий “Хэбэ Гуан Тунг” ХХК-ний захирал

Б.Эрдэнэдалайд өөрсдийнх нь санал болгосон компанийг худалдан авсан

тохиолдолд зам барих ажил авч чадна, худалдаж буй компаниуд нь тендерт

шалгарч зам барих ажлыг авсан, Зам тээврийн яаманд ажилладаг тул асуудалгүй

тендерт шалгаруулж зам барих ажлыг гүйцэтгүүлнэ гэж ташаа ойлголт өгч,

төөрөгдүүлэн, ирээдүйд тендерт шалгарч зам барих ажлыг гүйцэтгэх гэсэн

хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан “Д ”, “Г ” ХХКиудыг худалдан авахыг зөвшөөрүүлэн нийт 134.000.000 төгрөгийг нь гаргуулан авч,

“Д ”, “Г ” ХХК-иудын үйл ажиллагааны талаархи үнэн

бодит мэдээллийг нууж, хуурамч бичиг баримт үзүүлэн тендер авч өгч чадна гэж

итгүүлэн хохирогчийн өгсөн онц их хэмжээний мөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь

хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүх

шинжийг хангаж байх тул шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нарын гаргасан саналыг

хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Шүүгдэгч Н.М, Т.О, Б.Т нар давтан үйлдлээр

бусдаас нийт 134.000.000 төгрөгийг хуурч мэхлэн авсан болох нь мөрдөн

байцаалтаар хөдөлбөргүй тогтоогдож шүүгдэгч нарын бүлэглэн бусдын онц их

хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэм буруу шүүх хуралдаанаар

нотлогдсон байх тул шүүгдэгч Н.М, Т.О, Б.Т нарт

Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэстэй

байна гэж шүүх дүгнэв.

Н.М, Т.О, Б.Т нарын үйлдсэн гэмт хэрэг нь

тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт

хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны

шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох,

гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг

тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж

хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт

тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх

зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, ““Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт

хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн

этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль

буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар

зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “…бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол

(50.000 нэгж буюу 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээ) учруулж…” залилах гэмт

хэргийг үйлдсэн тохиолдолд “…хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих

ял шийтгэхээр” зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар

зүйлийн 148.4 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр залилах” гэмт хэрэг

үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялаас хөнгөрсөн байх тул прокуророос шүүгдэгч

Н.М, Т.О, Б.Т нарын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны

шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих хэсгийг журамлан тусгай

ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж, яллахаар дүгнэлт

үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарсан цаг хугацааг прокурор яллах дүгнэлтэд “...2016 оны 08

дугаар сарын 30-ны өдөр...” хэмээн ташаарсныг “...2016 оны 08 дугаар сарын 31-

ний өдөр...” гэж шүүх хуралдаанаар зөвтгөн залруулсан болохыг дурьдаж байна.

Шүүх хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хохирогч

Б.Эрдэнэдалайд учирсан 134.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.М,

Т.О, Б.Т нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс

44.666.666 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст шүүгдэгч

Н.М 19.000.000 төгрөгийн, шүүгдэгч Т.О 30.000.000 төгрөгийн

хохирлыг тус тус нөхөн төлсөн байна.

Ингээд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон

бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох хохирогч Б.Э-гийн

85.000.000 төгрөгөөс шүүгдэгч Б.Таас нийт 44.666.666 төгрөгийг,

шүүгдэгч Н.Маас нийт 25.666.666 төгрөгийг, шүүгдэгч Т.Оаас

нийт 14.666.666 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Эрдэнэдалайд олгохоор

тогтов.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон

хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн

нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн

хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд

хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч

Б.Т, Н.М нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн

2 дахь хэсгийн 2.2-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял, шүүгдэгч

Т.От 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн

2.2-д заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Т,

Н.М нарын эдлэх ялыг хуульд нийцүүлж нээлттэй хорих байгууллагад

эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх

хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн

хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд

тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын

арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар

солихыг дурьдаж байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн

баримтаар хураагдсан CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Н.М, Б.Т, Т.О нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан х гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Тыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Мыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Оыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Н.М нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь

хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд

биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх

хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Н.Мын урьд цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь

оруулан тооцсугай

6. Шүүгдэгч Б.Т, Т.О нар нь урьд цагдан хоригдсон

хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг

дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх

хэсэг зааснаар шүүгдэгч Б.Таас нийт 44.666.666 төгрөгийг, шүүгдэгч

Н.Маас нийт 25.666.666 төгрөгийг, шүүгдэгч Т.Оаас нийт

14.666.666 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Эрдэнэдалайд олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6

дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхэгийг хэрэгт

хавсарган үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч

Б.Т, Н.М нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг

хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга

хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн

тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль

ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол

гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн

тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр

болтол шүүгдэгч Б.Т, Н.М нарт авсан цагдан хорих, шүүгдэгч

Т.От урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт

тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр

үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭР